| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00391/и |
| Дугаар | 330 |
| Огноо | 2017-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 330
2017 оны 06 сарын 16 өдөр Дугаар 129/ШШ2017/00330 Өлзийт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж Архангай аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1967 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт баг, Ханан гэх газар оршин суух Холбоо овгийн Бадамхандын Оюунбилэгийн /РД:АЕ67121768/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Оюунбилэг, гэрч Ц.Гаравцогзол, Н.Батцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дамдинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд 1983 оны 6-р сарын 25-наас 1985 оны 3-р сарын 3-ны өдөр хүртэл Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд саальчнаар ажилласан хугацаа, 1985 оны 3-р сарын 4-ний өдрөөс 1985 оны 6-р сарын 3-ны өдөр хүртэл Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд халуун усны үйлчлэгчээр ажиллаж байсан хугацаа, мөн 1985 оны 6-р сарын 4-нөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд саальчнаар ажилласан хугацааны архивын лавлагаа бусад нотлох баримтыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Б.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Надад хөдөлмөрийн дэвтэр байхгүй, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон. Би Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд саальчнаар 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1985 оны 03 сарын 03-ны өдөр хүртэл, халуун усны үйлчлэгч, фермийн ажилчин, чанар тордлогын цехийн ажилчнаар 1985 оны 03 сарын 04-ний өдрөөс 1985 оны 06 сарын 03-ны өдөр хүртэл, саальчнаар 1985 оны 06 сарын 04-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Иймд миний Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд сүү тосны завод, чанар тордлогын цехийн ажилчин, халуун усны үйлчлэгч, саальчнаар 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Оюунбилэг нь Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд сүү тосны завод болон чанар тордлогын цехийн ажилчин, халуун усны үйлчлэгч, саальчнаар 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. 1983 онд тус сумын 8 жилийн дунд сургуулийг төгсч мал аж ахуйн үйлдвэрлэлд илгээлтээр гарч байгаа сурагчдыг 6-р сарын 25-наас эхлэн ажилд томилсугай. Үүнд ... Бодонт бригадад Бадамхандын Оюунбилэг /саальчин/ гэсэн “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1983 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 86 тоот тушаал,
1.2. Халуун усны үйлчлэгч О.Цэцэгмаа нь нярай хүүхдээ асрахаар 3 сарын чөлөө авсан хугацаа нь дууссан тул түр ажиллаж байсан Б.Оюунбилэгийг 6-р сарын 3-наас чөлөөлж Бодонт бригадад саальчнаар ... томилсугай гэсэн “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 40 тоот тушаал,
1.3. ... Б.Оюунбилэг 842 кг ээдэмцэр үйлдвэрлэн хийж 1-р байр эзэлсэн учир баярын бичиг, 3-н хотоор жуулчлах эрхийн бичгээр шагнасугай гэсэн Архангай аймгийн Өлзийт сумын Намын үүр, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн үүр, Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хамтарсан хурлын 1986 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1 тоот тогтоол,
1.4. Төлчид, саальчдын семинарт ирсэн 240 хүнд төл бойжуулах ажил болон цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсч хүн тус бүрт 7 төгрөг 61 мөнгөний дурсгалын зүйл олгосугай. Хавсралтанд: Оюунбилэг гэсэн “Хөрөнгө зарлага болгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 16 тоот тогтоол,
2. Бадамхандын Оюунбилэгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1988 онд ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 320 тоот цалингийн тодорхойлолт,
3. Гэрч Ц.Гаравцогзолын: “Би Б.Оюунбилэгийг багаас нь мэднэ. Би 1979 онд цэргээс халагдаад 1981 оноос эхэлж бригадын даргаар ажиллаж байсан. Намайг бригадын даргаар ажиллаж байхад Б.Оюунбилэг нь Өрнөл нэгдэлд сүү тосны завод болон чанар тордлогын цехэд ажилчин, халуун усны үйлчлэгчээр, 1985 оноос 1990 он хүртэл саальчнаар ажиллаж байсан. Б.Оюунбилэг нь манай бригадад ирсэн боловч саальчин хүрэлцээтэй байсан учир өөр ажил хийж байсан. 1985 оноос хойш манай бригадад тасралтгүй ажиллаж байсан. Б.Оюунбилэг өөр суманд шилжиж ажиллаж байгаагүй” гэх мэдүүлэг,
4. Гэрч Н.Батцоожийн: “Би 1983 оноос 1991 он хүртэл Өлзийт сумын Өрнөл нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байхад Б.Оюунбилэг Өрнөл нэгдлийн чанар тордлогын цехэд ажилчин, сүү тосны заводод ажилчин, халуун усанд үйлчлэгч, мөн саальчнаар ажилладаг байсан” гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагч Б.Оюунбилэгийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан Ц.Гаравцогзол, Н.Батцоож нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, цалингийн тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Хүсэлт гаргагч Б.Оюунбилэгийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд сүү тосны завод болон чанар тордлогын цехийн ажилчин, халуун усны үйлчлэгч, саальчнаар 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь 1983 онд тус сумын 8 жилийн дунд сургуулийг төгсч мал аж ахуйн үйлдвэрлэлд илгээлтээр гарч байгаа Бадамхандын Оюунбилэгийг Бодонт бригадад саальчнаар 6-р сарын 25-наас эхлэн ажилд томилсон “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1983 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 86 тоот тушаал, Халуун усны үйлчлэгч О.Цэцэгмаа нь нярай хүүхдээ асрахаар 3 сарын чөлөө авсан хугацаа нь дууссан тул түр ажиллаж байсан Б.Оюунбилэгийг 6-р сарын 3-наас чөлөөлж Бодонт бригадад саальчнаар ... томилсон “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 40 тоот тушаал, Б.Оюунбилэг 842 кг ээдэмцэр үйлдвэрлэн хийж 1-р байр эзэлсэн учир баярын бичиг, 3-н хотоор жуулчлах эрхийн бичгээр шагнасугай гэсэн Архангай аймгийн Өлзийт сумын Намын үүр, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн үүр, Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хамтарсан хурлын 1986 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1 тоот тогтоол, “Хөрөнгө зарлага болгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 16 тоот тогтоол, Бадамхандын Оюунбилэгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1988 онд ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 320 тоот цалингийн тодорхойлолт, гэрч Ц.Гаравцогзолын “Намайг бригадын даргаар ажиллаж байхад Б.Оюунбилэг нь Өрнөл нэгдэлд сүү тосны завод болон чанар тордлогын цехэд ажилчин, халуун усны үйлчлэгчээр, 1985 оноос 1990 он хүртэл саальчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Батцоожийн “Би 1983 оноос 1991 он хүртэл Өлзийт сумын Өрнөл нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байхад Б.Оюунбилэг Өрнөл нэгдлийн чанар тордлогын цехэд ажилчин, сүү тосны заводод ажилчин, халуун усанд үйлчлэгч, мөн саальчнаар ажилладаг байсан” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хүсэлт гаргагч Б.Оюунбилэгийг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд сүү тосны завод болон чанар тордлогын цехийн ажилчин, халуун усны үйлчлэгч, саальчнаар 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.
Иймд Б.Оюунбилэгийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд сүү тосны завод болон чанар тордлогын цехийн ажилчин, халуун усны үйлчлэгч, саальчнаар 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Холбоо овгийн Бадамхандын Оюунбилэгийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд сүү тосны завод болон чанар тордлогын цехийн ажилчин, халуун усны үйлчлэгч, саальчнаар 1983 оны 06 сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА