Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 333

 

 

 

 

 

      2017 оны 06 сарын 16 өдөр          Дугаар 129/ШШ2017/00333                          Өлзийт сум                           

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж Архангай аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1959 онд төрсөн, хувийн малаа малладаг,  Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг, Цайдам гэх газар оршин суух Өртөө овгийн Дамбын Дэлгэрцогтын /РД:АЕ59110570/ хүсэлттэй 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дамдинсүрэн нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд архивын лавлагаа бусад нотлох баримтыг үндэслэн миний Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд барилгачин, жолооч, сүү тосны заводод 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Д.Дэлгэрцогт Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд барилгачин, жолооч, сүү тосны заводод ажилчнаар 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Дэлгэрцогт УАЗ-469 машины жолооч байсан. Д.Дэлгэрцогтын дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч нь Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд барилгачин, жолооч, сүү тосны заводын ажилчнаар 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

1.1. Яруу алдарт барилгачидын баярын өдрөөр барилгачин ... нарт нэгдлийн зөвлөлийн баярын бичиг 335 төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнасугай. Хавсралтанд: Д.Дэлгэрцогт, барилгачидын шагналд: 18 төгрөг гэсэн “Барилгачидын өдрийг тэмдэглэж шагнал олгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 09 сарын 14-ний өдрийн 37 тоот тогтоол, 

1.2. УАЗ-469 маркийн машины жолооч ... Д.Дэлгэрцогт нарын 1984 оны амралтыг      12-р сарын 1-ээс эхлэн олгосугай. Хавсралтанд: Д.Дэлгэрцогт, амралтын хоног үндсэн-15, нэмэгдэл-7 бүгд-22 гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1984 оны 12 сарын 01-ний өдрийн 143 тоот тушаал, 

1.3. Нэгдлийн ажилчин ... Д.Дэлгэрцогт нарын 1985 оны ээлжийн амралтыг 11-р сарын 1-нээс эхлэн олгосугай. Хавсралтанд: Д.Дэлгэрцогт, албан тушаал-барилгачин, амралтын хоног үндсэн-15, нэмэгдэл хоног-7 бүгд хоног-22 гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1985 оны 11 сарын 01-ний өдрийн 126 тоот тушаал,

1.4. Хавсралтанд дурдсан нэр бүхий хүмүүсийг сүү тосны заводын ажил дуустал 1989 оны 06-р сарын 1-нээс түр томилон ажиллуулсугай. Хавсралтанд: Бодонт хэсгийн тасагт: Сүү хүлээн авагчаар Д.Дэлгэрцогт гэсэн “Заводын ажилчид түр томилон ажиллуулах тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1989 оны 06 сарын 01-ний өдрийн 42 тоот тушаал,

2. Гэрч Н.Хүрэлбаатарын: “Намайг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн барилгад 1982 оны 07 сард анх ажилд ороход Д.Дэлгэрцогт нь тус нэгдлийн барилгад барилгачнаар ажилладаг байсан. Тэр үеэс эхлэн би Д.Дэлгэрцогттой Өрнөл нэгдлийн барилгад 1990 он хүртэл хамт ажилласан. Бид  Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн барилгад ажиллаж байхдаа бригадуудад байр барихаас гадна сумын албан газрын мод түлээг бэлтгэдэг байсан. 1990 онд Өрнөл нэгдлийн барилга татан буугдснаас хойш бид ажиллахаа больсон” гэх мэдүүлэг,

3. Гэрч Ц.Гаравцогзолын: “Би Д.Дэлгэрцогтын ах Балжиннямтай базууд байсан учраас Т.Балжиннямынхаар байнга орж гардаг байсан. Тиймээс би Д.Дэлгэрцогтыг сайн танина. Би Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт бригадад бригадын даргаар 1981 оноос 2004 он хүртэл ажилласан. Д.Дэлгэрцогт нь 1982 оноос Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн барилгад барилгачнаар анх орж, заримдаа жолоочоор мөн төвийн сүү тосны заводод ажилчнаар ажилладаг байсан. Д.Дэлгэрцогт нь 1982 оноос эхлэн 1990 он хүртэл Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн барилгачин, жолооч, сүү тосны заводын ажилчин зэрэг ажлуудыг хийж байсан. Д.Дэлгэрцогт нь манай бригадад байдаг байснаас гадна, би Д.Дэлгэрцогт болон түүний ах Балжинням нартай ойр дотно байдаг байсан учир түүний ажиллаж байсан талаар мэднэ” гэх мэдүүлэг,

4. 1985 оны 10 сарын 05-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд барилгачнаар томилов, Өрнөл нэгдлийн даргын 1985 оны 11-р сарын 05-ны өдрийн 127-р тоотоор; 1990 оны 04 сарын 14-ний өдөр Өлзийт сумын Өрнөл нэгдлийн барилгачны үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр нь чөлөөлж Бодонт бригадад малчнаар томилов, Өрнөл нэгдлийн даргын 1990 оны 04-р сарын 14-ний өдрийн 26-р тушаалаар; 1992 оны 10 сарын 01-ний өдөр Өрнөл нэгдлийн мал болон бусад хөрөнгө бүрэн хувьчлагдсантай холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлөв, Өрнөл нэгдлийн даргын 1992 оны 11 сарын 02-ны өдрийн 44-р тушаалаар гэсэн бичилт байгууллагын тамга бүхий Д.Дэлгэрцогтын хөдөлмөрийн дэвтэр зэрэг болно.

 

Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгч Н.Оюунчимэгийн хүсэлтээр хүсэлт гаргагч Д.Дэлгэрцогттой хамт ажиллаж байсан, түүний ажиллаж байсан талаар сайн мэдэх Н.Хүрэлбаатар, Ц.Гаравцогзол нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.  

Хүсэлт гаргагч Д.Дэлгэрцогтын Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд барилгачин, жолооч, сүү тосны заводын ажилчнаар 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 09 сарын 14-ний өдрийн 37 тоот тогтоол, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1984 оны 12 сарын 01-ний өдрийн 143 тоот, 1985 оны 11 сарын 01-ний өдрийн 126 тоот, 1989 оны 06 сарын 01-ний өдрийн 42 тоот тушаал, гэрч Н.Хүрэлбаатарын “Намайг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн барилгад 1982 оны 07 сард анх ажилд ороход Д.Дэлгэрцогт нь тус нэгдлийн барилгад барилгачнаар ажилладаг байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Гаравцогзолын “Д.Дэлгэрцогт нь 1982 оноос Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн барилгад барилгачнаар анх орж, заримдаа жолоочоор мөн төвийн сүү тосны заводод ажилчнаар ажилладаг байсан. Д.Дэлгэрцогт нь 1982 оноос эхлэн 1990 он хүртэл Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн барилгачин, жолооч, сүү тосны заводын ажилчин зэрэг ажлуудыг хийж байсан. Д.Дэлгэрцогт нь манай бригадад байдаг байснаас гадна, би Д.Дэлгэрцогт болон түүний ах Балжинням нартай ойр дотно байдаг байсан учир түүний ажиллаж байсан талаар мэднэ” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн нэхэмжлэл, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хүсэлт гаргагчийг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд барилгачин, жолооч, сүү тосны заводын ажилчнаар 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.

Иймд Д.Дэлгэрцогтын Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд барилгачин, жолооч, сүү тосны заводын ажилчнаар 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өртөө овгийн Дамбын Дэлгэрцогтын Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд барилгачин, жолооч, сүү тосны заводын ажилчнаар 1982 оны 01 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй. 

 

3. Хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА