| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00399/и |
| Дугаар | 338 |
| Огноо | 2017-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 338
2017 оны 06 сарын 16 өдөр Дугаар 129/ШШ2017/00338 Өлзийт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж Архангай аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1962 онд төрсөн, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 32-р хороо, Хайрхан хорооллын 01-р гудамжны 05 тоотод оршин суух оршин суух Боржигон овгийн Жамцаахүүгийн Аюурзаны /РД:АЕ62051470/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ж.Аюурзана, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дамдинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Аюурзана шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр бусад нотлох баримтыг үндэслэн миний 1981 оны 8-р сарын 25-наас 1982 оны 6-р сарын 20-ныг хүртэл Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд ажилласан, 1985 оны 8-р сарын 2-ноос 1994 оны 12-р сарын 31-нийг хүртэл Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ж.Аюурзана шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумийг малын бага эмчээр төгссөн. Би 1982 оноос 1985 он хүртэл хугацаанд цэргийн алба хааж, цэргээс халагдаж ирээд 1985 оны 08 сараас 2001 он хүртэл малын эмчээр тасралтгүй ажилласан. Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон халагдсан тушаалын бичилт хийгдээгүй учир шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Би Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд 1981 оны 08 сарын 25-ны өдрөөс 1982 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл малын эмчээр, Өлзийт сумын мал эмнэлэгт малын эмчээр 1985 оны 08 сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан. Өрнөл нэгдэл хувьчлагдаагүй байхад нэгдэлд мал эмнэлэг харьяалж ажиллаж байгаад 1992 оны 06 сараас эхлээд Өлзийт сумын мал эмнэлэг болж сумын захиргаанд шилжиж байсан. Өрнөл нэгдэл 1992 оны 06 сард хувьчлагдаж байсан. Иймд намайг Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд малын бага эмчээр 1981 оны 08 сарын 25-ны өдрөөс 1982 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малын бага эмчээр 1985 оны 08 сарын 02-ны өдрөөс 1992 оны 06 сар хүртэл, Архангай аймгийн Өлзийт сумын мал эмнэлэгт малын эмчээр 1992 оны 06 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Аюурзана нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд малын бага эмчээр 1981 оны 08 сарын 25-ны өдрөөс 1982 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малын бага эмчээр 1985 оны 08 сарын 02-ны өдрөөс 1992 оны 06 сар хүртэл, Архангай аймгийн Өлзийт сумын мал эмнэлэгт малын эмчээр 1992 оны 06 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. Техникум төгссөн малын бага эмч Ж.Аюурзаныг Батцэнгэл сумын Дэл бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн эмчээр 1981 оны 8 сарын 25-наас эхлэн томилон ажиллуулсугай гэсэн “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1981 оны 8-р сарын 28-ны өдрийн 130 тоот тушаал,
1.2. Хээл шалгах мэргэжилтнүүдийг дараахь хувиараар томилсугай. Бригад-Дэл, бригадаас ажиллах мэргэжилтэн-Аюурзана гэсэн “Бог малын хээл шалгах ажлыг зохион байгуулж явуулах тухай” Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 02 сарын 15-ны өдрийн 21 тоот тушаал,
1.3. ... Цэргийн албанаас халагдаж ирсэн Жамцаахүүгийн Аюурзаныг 8-р сарын 2-ноос эхлэн Байшир бригадын ЭТЦ-ийн малын бага эмчээр томилсугай гэсэн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1985 оны 08 сарын 02-ны өдрийн 83 тоот тушаал,
1.4. Байшир бригадын ЭТЦ-ийн малын бага эмч Ж.Аюурзана нь бригадын малын бага эмчээр ажиллах болсон тул 9-р сарын 16-наас чөлөөлж мөн өдрөөс Д.Наранцэцэгийг томилсугай гэсэн “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1985 оны 09 сарын 21-ний өдрийн 104 тоот тушаал,
1.5. Хэсгүүдийн чанарын постыг доорхи бүрэлдэхүүнтэй байгуулсугай. Хайрхан хэсэг: гишүүд Аюурзана /малын эмч/ гэсэн “Чанарын пост байгуулах тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1987 оны 02 сарын 02-ны өдрийн 9 тоот тушаал,
1.6. Он удаан жил ашиглагдаж цаашид ашиглах нөхцөлгүй болсон сүүлийн 5 жил эд хариуцагч нарын тооллого хийж актлах эд хөрөнгийг нэрсийн жагсаалтаар гаргасан боловч жил жилд нь акталж шийдвэрлүүлээгүй учир 6 нэр төрлийн дансны хөрөнгө эд хариуцагч 19 хүний хариуцлаганд байсан элэгдэл нь анхны өртөгөө нөхсөн 269 нэр төрлийн 0016=90 мөнгөний хөрөнгийг актласугай. Хавсралтанд: Ж.Аюурзана, дансны шифр-194, бүгд үнэ-194, хичнээн нэр төрөл-4 төрлийн нэрээр гэсэн “Хөрөнгө актлах тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 10 сарын 24-ний өдрийн 76 тоот тогтоол,
1.8. МАА-н үйлдвэрлэлийн 1988 оны ажиллагаанд өндөр амжилт гаргасан ... малын бага эмч Ж.Аюурзана, ... нарыг тус тус шагнасугай. Хавсралтанд: Аварга болсон хүмүүсийн нэрсийн жагсаалтанд: Ж.Аюурзана, ажлын ямар төрлөөр-МАА-н мэргэжилтнээр, ажлын үзүүлэлт-өмнөх жилээс төлийн өвчний хорогдлыг 83 хувь, малын зүй бус хорогдлыг 52 хувь, өвчний бус хорогдлыг 47 хувиар багасгасан гэсэн “Сумын хөдөлмөрийн аварга шалгаруулах тухай” Өлзийт сумын Намын Үүр, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн үүр, Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 02 сарын 04-ний өдрийн 01 тоот тогтоол,
2. Жамцаахүүгийн Аюурзаны Өлзийт сумын мал эмнэлэгт малын эмчээр 1990, 1991, 1992, 1994 онуудад ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 318 тоот цалингийн тодорхойлолт,
3. Гэрч Ц.Гаравцогзолын: “Ж.Аюурзана нь 1985 оны 08 сард Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт бригадад малын бага эмчээр анх ирж байсан. Тухайн үед би Бодонт бригадын даргаар ажиллаж байсан учраас манай хаяанд бууж байсан. Ж.Аюурзана нь эхнэр аваагүй ээжтэйгээ хамт ирж байсан. Тэр үеэс эхлэн Ж.Аюурзана нь 2001 оны 10 сар хүртэл малын бага эмчээр ажилласан. Би Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт бригадад бригадын даргаар 1981 оноос 2004 он хүртэл ажилласан учраас Ж.Аюурзанын ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
4. Гэрч Ё.Наранчимэгийн: “Би 1979 оноос эхлэн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд ерөнхий зоо техникчээр ажиллаж, уг ажлаа нэгдлийг хувьчлагдах хүртэл хийсэн. Нэгдэл хувьчлагдсаны дараа сумын захиргаанд шилжин, сумын мал эмнэлэгт мал зүйчээр 2012 он хүртэл ажилласан. Ж.Аюурзана нь 1985 оноос эхлэн Өлзийт сумын Бодонт багт малын бага эмчээр орж тасралтгүй 2001 он хүртэл ажилласан. Би Ж.Аюурзанатай нэг суманд, нэг мэргэжлийн чиглэлээр ажиллаж байсан учир түүнийг 1985 оноос 2001 он хүртэл Өлзийт сумын Бодонт багт малын бага эмчээр ажиллаж байсныг сайн мэдэж байна ” гэх мэдүүлэг,
5. 1981 оны 09 сарын 01-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд малын бага эмчээр ажиллуулав, Улаан туг нэгдлийн даргын 1981 оны 08-р сарын 18-ны өдрийн 75-р тушаалаар, 1985 оны 09 сарын 16-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт бригадын малын бага эмчээр ажиллуулав, Өрнөл нэгдлийн даргын 1985 оны 09 сарын 28-ны өдрийн 67-р тушаалаар гэсэн бичилт, байгууллагын тамга бүхий Ж.Аюурзанын хөдөлмөрийн дэвтэр,
6. Жамцаахүүгийн Аюурзана БХЯ-ны сайдын 1982.06.08-ны өдрийн 8/235 дугаар тушаалаар Архангай аймгаас 1982.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 /139/ дүгээр ангид алба хааж, мөн сайдын 1985.06.08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1985.06.12-ны өдөр 401765 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн Батлах хамгаалахын төв архивын 2017 оны 06 сарын 23-ны өдрийн 000008701 дугаар хугацаат цэргийн алба хаасан тухай архивын лавлагаа зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагч Ж.Аюурзанын хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан, ажиллаж байсан талаар сайн мэдэх Ц.Гаравцогзол, Ё.Наранчимэг нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, цалингийн тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Ж.Аюурзанын Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд малын бага эмчээр 1981 оны 08 сарын 25-ны өдрөөс 1982 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь Техникум төгссөн малын бага эмч Ж.Аюурзаныг Батцэнгэл сумын Дэл бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн эмчээр 1981 оны 8 сарын 25-наас эхлэн томилон ажиллуулсан “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны Хөдөө аж ахуйг удирдах газрын даргын 1981 оны 8-р сарын 28-ны өдрийн 130 тоот тушаал, “Бог малын хээл шалгах ажлыг зохион байгуулж явуулах тухай” Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 02 сарын 15-ны өдрийн 21 тоот тушаал, Жамцаахүүгийн Аюурзана БХЯ-ны сайдын 1982.06.08-ны өдрийн 8/235 дугаар тушаалаар Архангай аймгаас 1982.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан ... 401765 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн Батлах хамгаалахын төв архивын 2017 оны 06 сарын 23-ны өдрийн 000008701 дугаар хугацаат цэргийн алба хаасан тухай архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр, хүсэлт гаргагчийн тайлбараар,
Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малын бага эмчээр 1985 оны 08 сарын 02-ны өдрөөс 1992 оны 06 сар хүртэл, Архангай аймгийн Өлзийт сумын мал эмнэлэгт малын эмчээр 1992 оны 06 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь цэргийн албанаас халагдаж ирсэн Жамцаахүүгийн Аюурзаныг 8-р сарын 2-ноос эхлэн Байшир бригадын ЭТЦ-ийн малын бага эмчээр томилсугай гэсэн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1985 оны 08 сарын 02-ны өдрийн 83 тоот тушаал, Байшир бригадын ЭТЦ-ийн малын бага эмч Ж.Аюурзана нь бригадын малын бага эмчээр ажиллах болсон тул 9-р сарын 16-наас чөлөөлж мөн өдрөөс Д.Наранцэцэгийг томилсугай гэсэн “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1985 оны 09 сарын 21-ний өдрийн 104 тоот тушаал, “Чанарын пост байгуулах тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1987 оны 02 сарын 02-ны өдрийн 9 тоот тушаал, “Хөрөнгө актлах тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 10 сарын 24-ний өдрийн 76 тоот тогтоол, “Сумын хөдөлмөрийн аварга шалгаруулах тухай” Өлзийт сумын Намын Үүр, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн үүр, Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 02 сарын 04-ний өдрийн 01 тоот тогтоол, Жамцаахүүгийн Аюурзаны Өлзийт сумын мал эмнэлэгт малын эмчээр 1990, 1991, 1992, 1994 онуудад ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 318 тоот цалингийн тодорхойлолт, гэрч Ц.Гаравцогзолын “Ж.Аюурзана нь 1985 оны 08 сард Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт бригадад малын бага эмчээр анх ирж байсан. Тухайн үед би Бодонт бригадын даргаар ажиллаж байсан учраас манай хаяанд бууж байсан. Тэр үеэс эхлэн Ж.Аюурзана нь 2001 оны 10 сар хүртэл малын бага эмчээр ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Ё.Наранчимэгийн “Ж.Аюурзана нь 1985 оноос эхлэн Өлзийт сумын Бодонт багт малын бага эмчээр орж тасралтгүй 2001 он хүртэл ажилласан. Би Ж.Аюурзанатай нэг суманд, нэг мэргэжлийн чиглэлээр ажиллаж байсан учир түүнийг 1985 оноос 2001 он хүртэл Өлзийт сумын Бодонт багт малын бага эмчээр ажиллаж байсныг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул Ж.Аюурзаныг Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд малын бага эмчээр 1981 оны 08 сарын 25-ны өдрөөс 1982 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малын бага эмчээр 1985 оны 08 сарын 02-ны өдрөөс 1992 оны 06 сар хүртэл, Архангай аймгийн Өлзийт сумын мал эмнэлэгт малын эмчээр 1992 оны 06 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.
Иймд Ж.Аюурзанын Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд малын бага эмчээр 1981 оны 08 сарын 25-ны өдрөөс 1982 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малын бага эмчээр 1985 оны 08 сарын 02-ны өдрөөс 1992 оны 06 сар хүртэл, Архангай аймгийн Өлзийт сумын мал эмнэлэгт малын эмчээр 1992 оны 06 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Жамцаахүүгийн Аюурзаны Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаан туг нэгдэлд малын бага эмчээр 1981 оны 08 сарын 25-ны өдрөөс 1982 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малын бага эмчээр 1985 оны 08 сарын 02-ны өдрөөс 1992 оны 06 сар хүртэл, Архангай аймгийн Өлзийт сумын мал эмнэлэгт малын эмчээр 1992 оны 06 сараас 1994 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА