Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/720

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Е.Т,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг /ШТЭҮД-1554/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б, Е.Т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 07096 ...... дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, ах, эгч, дүү нарын хамт ...... дүүргийн ...... дугаар хороо, ........ дүгээр гудамж, ......... тоотод оршин суух суух, урьд ял шийтгэлгүй,

Х овогт Бийн Б /РД:............................../,

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, ............................ ажиллуулдаг гэх, ам бүл 2, охины хамт ............. дүүргийн ............ дугаар хороо, ............ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Б овогт Еийн Т /РД:......................./.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь:

1. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Б. эзэмшлийн Ай фоне-7 загварын гар утсыг ярьчхаад өгье хэмээн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Алтан өргөө хотхоны 73 дугаар байрны орцонд дагуулан орж, түүнийг дээд давхарт айл руу явуулан хуурч, хохирогчийн зөвшөөрөлгүйгээр, илээр, хууль бусаар авч 455.000 төгрөгийн хохирол,

2. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны 8 дугаар орцонд насанд хүрээгүй М.  Самсунг Жи-2 загварын утсыг ярьчхаад өгье хэмээн хуурч хохирогчийн зөвшөөрөлгүйгээр, илээр, хууль бусаар авч 170.000 төгрөгийн хохирол,

3. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбатаар дүүргийн 9 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт насан хүрээгүй М. Самсунг Эс-8 загварын утсыг ярьчхаад өгье хэмээн хуурч хохирогчийн зөвшөөрөлгүйгээр, илээр, хууль бусаар авч 470.000 төгрөгийн хохирол,

4. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байрны 1 дүгээр орцонд насанд хүрээгүй Т. Самсунг А-50 маркийн утсыг утсыг ярьчхаад өгье хэмээн хуурч хохирогчийн зөвшөөрөлгүйгээр, илээр, хууль бусаар авч 610.600 төгрөгийн хохирол,

5. 2019 оны 10 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мянган нэрийн барааны дэлгүүрийн орчим иргэн Э. н нүүрэнд 1 удаа гараараа цохиж, өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

1. Шүүгдэгч Е.Т нь 2019 оны 10 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мянган нэрийн барааны дэлгүүрийн орчим иргэн О. толгойд шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон хохирлын баримтууд, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой холбогдох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

1.1. Шүүгдэгч Б.  бусдын эд хөрөнгийн илээр, хүч хэрэглэхгүйгээр, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 15-p xopoo Алтан-Өргөө хотхоны 73-р байрны 4-р орцонд хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх5-9/,

2. Насанд хүрээгүй хохирогч Б. “...2019 оны 11 дүгээр сарын 29-ний орой 18 цаг 06 минутад хичээлээ тараад явж байтал Алтан өpгөө хотхоны орчим үл таних ах ирээд aгaa нь нэг найзтайгаа утсаар яриад егье гэж хэлэн 5 дугаар орц руу дагуулж орон 4 давхарт манай найз байгаа миний цүнхийг аваад ир гэж хэлсэн. Би тоотыг нь асуухад өөрөө гараад ирнэ гэхээр нь утсаа үлдээгээд 4 давхар pyy гарсан боловч хүн гарч ирээгүй, тэгээд доошоо буугаад очтол тэр ах алга болсон байсан. ... Ай фоне 7 маркийн голд өнгөтэй, xap өнгийн кейстэй утас байсан...” гэсэн мэдүүлэг /1хх10-11/,

3. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд Ай фоне 7 маркийн rap утсыг 455.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /1хх16-17/,

4. Насанд хүрээгүй хохирогч М.  “...2020 оны 01 сарын 28-ны өдөр ...тэр ах утсаараа яриулчих гэхээр нь би Самсунг Жи-2 загварын rap утсаа куртикний дотор талын халааснаасаа гаргаж өгөөд тэр ах миний утсаар хүнтэй ярьж дуусаад надад өгсөн. ...тэр ах байж байгаарай саяны дугаараас манай найз залгана шүү гэж хэлэхээр нь би утсаа тэр ахад өгөөд Сэргэлэнг тэр ахтай үлдээчхээд Болдоо найзтайгаа 5 давхар pyy гараад Тамираа найзыгаа дуудаад буцаад буугаад ирэхэд Сэргэлэн өөдөөс хүрч ирээд утсыг чинь аваад зугтаачихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх249-250/,

5. Насанд хүрээгүй гэрч Э. “...Энх-Эрдэнийн rap утсыг аваад орц pyy ороод 1 давхарт зогсож байгаад Энх-Эрдэнэ бид хоёрыг 4 давхар луу гараад бөмбөг аваад ир гээд 4 давхар луу гаргасан...” гэх мэдүүлэг /2хх9-10/,

6. “Тэнцвэр Эстмэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд Самсунг Жи-2 маркийн rap утсыг 170.000 төгрөгөөр үнэлжээ. /2хх14-16/,

7. Камерын бичлэгт узлэг хийсэн тэмдэглэл /2хх24/,

8. Насанд хүрээгүй хохирогч М. р таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд 3 дугаарт байрлуулсан Баяраагийн Бат-Эрдэнийг шууд хараад таньж байна гэжээ. /2хх28/,

9. Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэр Алтайн гудамжинд хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /2хх56-58/,

10. Насанд хүрээгүй хохирогч М. “...2019 оны 12 сарын 13-ны өдөр надаас утсаараа нэг яриулаач ах нь найзаасаа юмаа авах хэрэгтэй байна, одоо 15:20 цагаас хичээл opox ёстой юм аа гэхээр нь би өөрийн rap утсаа гаргаж ирээд кодыг нь гаргаад өгсөн. Тэгээд тэр ах миний утсыг оролдож байгаад чихэн дээрээ тавиад байна уу гэж хэлсэн. ...тэр ахын apaac зам гараад очиход тэр ах байхгүй байсан. ...Самсунг Эс-8 загварыг rap утас байсан...” гэх мэдуулэг /2хх60-62/,

11. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд Самсунг Эс-8 маркийн rap утсыг 470.000 төгрөгөөр үнэлсэн тодорхойлолт. /2хх67-68/,

12.       Насанд хүрээгүй хохирогч Т. “...2020 оны 01 сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 1-р байрны урдуур ганцаараа гэртээ харих гээд явж байсан. Тэгтэл үл таних ах ирээд, ах нь маргааш хичээлтэй, өнөөдөр найзындаа хонох гэтэл ээж, аав гэнэт гэртээ ирчихлээ. Найз pyyraa залгаад цүнх түрийвчээ авах гэсэн юм. Чи утсаараа нэг яриулаач гэхээр нь би өөрийн Самсунг а-50 маркийн rap утсаа өгсөн. ...Тэгтэл нөгөө ах чи 5 давхарт гараарай эмээгийнх нь байгаа гэж хэлээд намайг

явуулсан. Би 5 давхар pyy гарахдаа rap утсаа үлдээгээд явсан. Тэгээд би 5 давхар pyy  явж байтал орцны хаалга дуугарахад нь буцаад гүйхэд нөгөө ах салсан газартаа байгаагүй...” гэсэн мэдүүлэг /2хх83-84/,

13.       “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд Самсунг А-50 маркийн rap утсыг 610.600 төгрөгөөр үнэлсэн /2хх91-92/,

1.2. Шүүгдэгч Б.Б, Е.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон  шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч О. “...тэгээд нүдний шилтэй залуу дээр очоод та нар та нар яасан юм юм гэхэд цаана Батмөнх нэг залууг шилээр толгой руу нь цохиод, нүдний шилтэй залуу миний шанаа руу архины шилээр цохисон. Би нүүрээ дараад доош тонгойход цус гараад цаана бөөн бужигнаан болоод зодолдоод байсан. Баарны гадаа цусаа гоожуулаад сууж байхад намайг цохидог нүдний шилтэй залуу ирээд цагдаа дуудсан байгаа гэсэн. Тэгээд би буцаад зодоон болсон газраа очиход нэг залуугийн нүүр, гарнаас цус гараад, 1 шүд нь унасан, гаран дээрээ барьсан байсан...” /1хх72-73/,

2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12372 дугаар шинжээчийн “...О. биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зүүн чамархайн хуйханд шарх, хамрын нуруунд зулгаралт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх108/,

3. Хохирогч Э. “...2019 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө өөрийн найз Мөнхсайхан, Түвшинбаяр, Т нарын хамтаар 3, 4 дүгээр хорооллын Бургер кинг хоолны газрын хажууд байрлах нэрийг нь мэдэхгүй бааранд орсон. Баарнаас гарахад хэдэн хүмүүс зодолдоод байхаар нь хажуугаар нь зөрөөд гарсан. Тэгээд 1000 нэрийн барааны дэлгүүрийн ойролцоо үлдсэн архиа бид 4 уугаад зогсож байхад араас хэдэн залуучууд орилоод гүйж ирээд 1 залуу нь миний толгой руу архины шилээр цохиод толгой эргээд газар унасан. Тэгэхэд дээрээс намайг өшиглөж цохиод байсан. Тэгээд тэр залуучууд зугтаагаад явсан. Манай найз Т тэд нарын араас гүйгээд тэнд байсан нэг залууг бариад ирсэн. ...зүүн шанаанд архины шилээр цохиулж 2 оёдол тавиулсан, баруун гараараа хагарсан шилийг хаах гэж байгаад шөрмөс тасарсан, үүдэн 1 шүд унаж хажуу талын шүд хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг /1хх76-78/,

4. Гэрч Х. “...тэгэхэд цаана 4 залуу гудамжинд архи уугаад зогсож байхаар нь Тавилан тэр 4 залуу дээр очоод юу болсон бэ, яасан бэ гээд маргалдаад байхаар нь би очоод Тавиланд наад залуучууд чинь биш гэж хэлээд Тавиланг хойшоо татаад би эргээд явсан. Тэгэхэд өөдөөс Мөнхжин, Заяа 2 ирж харагдахаар нь би хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд эргээд хартал ард зодоон болоод очоод Тавиланг татахад толгойноос нь цус гарч байсан. Тэгээд яваад очиход Б, Баачка, Мөнхжин нар тэр залуучуудтай барьцалдаад зууралдаад байхаар нь Заяа бид 2 дундуур нь орж салгасан. Сүүлд зодоон дуусаад бид нар явж байхад Баачка шилээр 1 залууг нь цохисон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх92-93/,

5. Гэрч Э. “...1000 нэрийн дэлгүүрийн ойролцоо хүн архи уугаад зогсож байхад Тавилан түрүүлээд гүйгээд гүйгээд очсон. Араас нь бид нар бөөнөөрөө очсон. Тэгэхэд би нэг залуутай юм яриад зогсож байхад хажуугаар Батмөнх орж ирээд тэр залууг шууд шилээр цохиод авахаар нь би Батмөнхийг түлхээд эргээд хартал хамт байсан 3 найз нь Батмөнхийг зодоод эхлэхээр нь би тэр 3-г салгасан. Тэгээд нэг харсан чинь Тавилангийн толгойноос цус гарсан байсан. Тэгэхэд Б орилж орж ирээд цохиод зодоод эхэлсэн. 1 залууг цохиод газар унахаар нь дээрээс нь дэвссэн. Би Бат-Эрдэнийг салгаад нөгөө хэдийгээ явуулсан. Би машин барьж байсан болохоор уугаагүй эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг /хх95-96/,

6. Гэрч М. “...Тавилан, Б 2 түрүүлж очоод араас нь Батмөнх гүйж очоод 1 залууг нь шилээр толгой руу нь цохиод унагасан. Тэгэхэд нөгөө 3 залуу нь харилцан зодолдоод Батмөнхийг доороо оруулаад зодоход Заяа бид 2 очоод зодооныг салгаад Батмөнхийг авсан. Хажуугаас Б 1 залууг нүүр рүү нь цохиод, өшиглөөд тэр залууг чирээд буланд очиход Заяа очоод Бат-Эрдэнийг салгасан. Нэг мэдсэн Тавилангийн толгойноос цус гарсан байсан. Тухайн үед Батмөнх 1 залууг шилээр цохиж, Б 1 залуугийн шүд рүү цохиод, жийж харагдсан. Заяа, Төгөлдөр нар наад хүмүүс чинь биш гээд салгаж байсан. Б нэгнийх нь шүд рүү цохичих шиг боллоо гээд баруун гараа үзүүлэхэд шалбараад хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх98-99/,

7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12341 дугаар шинжээчийн “...Э. биед баруун сарвууны шөрмөс гэмтээсэн гүн зүсэгдсэн шарх, зүүн шанаанд шарх, духанд зулгаралт, 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /1хх112/,

8. Шинжээч эмч Г.Ханхүүгийн “...баруун гарын сарвууны шөрмөс мэдрэл гэмтээсэн гүн зүсэгдсэн шарх нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин зүүн шанаанд үүссэн гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба нэг удаа гараар цохих, хөлөөр өшиглөх, дэвсэх үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /1хх224-225/,

9. Е.Тий “...гэм буруугийн талаар маргах зүйлгүй, сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...”  гэсэн мэдүүлэг /1хх181-182/,

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч нар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нь түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

Мөн шүүгдэгч Е.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын хуралдаанд гаргасан дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлэг, тайлбарт дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Б нь 4 удаагийн үйлдлээр насан хүрээгүй хохирогч Б.Тулгабаатар, М.Энх-Эрдэнэ, М.Билгүүн, Т.Маргад нарын гар утсыг утсаар яриад өгье гэж аван буцаан өгөлгүй зугтаасан болох нь насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Э.Болдбаатарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч М.Энх-Эрдэнэ тань олуулах ажиллагааны үед Б.Бат-Эрдэнийг шууд таньж олсон тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Б.  гэм буруугаа хүлээсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Насанд хүрээгүй хохирогч нарын хувьд өөрийн гар утсыг түр хэрэглүүлэхээр шүүгдэгчид шилжүүлсэн буюу өөрийн хяналтын хүрээн ашиглуулахаар өгсөн гэж үзэхээр байна. Харин шүүгдэгч нь хохирогч нарын утсыг авсан даруйдаа анхаарлыг нь түр сарниулж байгаад авч зугтаасан нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлттэйгээр өөрт эдийн засгийн ашигтай байдал бий болгох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, илээр, хүч хэрэглэхгүйгээр авч хүч хэрэглээгүй дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тиймээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.  бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, дээрэмдэх гэмт хэргийг 4 удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б, Е.Т нар нь 2019 оны 10 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө үл ялих шалтгаанаар маргаан үүсгэн бусадтай зодолдож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.  гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Э. биед 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал бүхий гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учруулсан нь шинжээчийн 12341 дугаар дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Харин хохирогч Э.Батсүрэнгийн биед учирсан баруун сарвууны шөрмөс гэмтээсэн гүн зүсэгдсэн шарх нь тус хэргээс тусгаарлагдсан Г.Батмөнхөд холбогдох хэрэгт хамаарахаар байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Е.Тгийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч О. эрүүл мэндэд “зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зүүн чамархайн хуйханд шарх, хамрын нуруунд зулгаралт, баруун шуунд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан болох нь шинжээчийн 12372 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

Ийм шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцуулах улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч нарыг буруутайд тооцож шийдвэрлэв.  

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч нарын гар утасны хохирлыг хөрөнгийн үнэлгээний тайланд заасан үнийн дүнгээр тооцон шүүгдэгч Б.Бэс нийт 1.705.600 төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Б. 455.000 төгрөг, М. д 170.000 төгрөг, М. 470.000 төгрөг, Т. 610.600 төгрөг тус тус олгуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б хохирогч нарт хохирол төлөх завсарлага авсан хугацаанд насанд хүрээгүй хохирогч Б.Тулгабаатар, М.Энх-Эрдэнэ, М.Билгүүн нарын хохирлыг төлсөн нь баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бэс 610.600 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Т. , түүний хууль ёсны төлөөлөгчид олгуулж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Тээс 315.000 төгрөг гаргуулж /баримтууд 1хх65,175/ хохирогч О. олгуулах нь зүйтэй байна.

Хохирогч Э. хувьд шүүгдэгч Б. н үйлдлийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг нэмж нэгтгүүлэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгч Е.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч Б. өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн, нэг хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгуулах саналтай байна. Мөн Б.Бат-Эрдэнийн хувьд хөнгөн гэмт хэрэгт холбогдсон тус хэрэгтээ нийтдээ жил гаран цагдан хоригдсон тул тус хугацаанд дүйцүүлэн хорих ялыг оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б. хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Б.Б, Е.Т нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болон яллах дүгнэлтэд дурдсанаар 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдөр үйлдэгдсэн байна. Мөн шүүгдэгч Б.Бд холбогдох сүүлчийн гэмт хэрэг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байна.

Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон бөгөөд тус зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын хувьд “...нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан. Мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “...эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч Б.Б, Е.Т нарын холбогдсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болжээ.

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” болгосон өөрчлөлтийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж заажээ.

Тиймээс Эрүүгийн хуульд оруулсан дээрх хөөн хэлэлцэх хугацаа тоолохтой холбоотой нэмэлт өөрчлөлт нь дээрх тохиолдолд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалт гэж үзэхээр байх тул хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол тоолно гэсэн зохицуулалтыг шүүх баримтлах нь зөв байна.  

Иймд шүүгдэгч Б.Б, Е.Т нарын гэмт хэргийн нийгмийн хор аюул арилсан буюу эрүүгийн хариуцлагад татах, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зөв байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөн шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.  дээрэмдэх гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд 4 удаагийн хүч хэрэглээгүй дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлын дийлэнх хэсгийг төлсөн, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд гэм буруугаа хүлээсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь тус хэрэгт нийтдээ 369 хоног цагдан хоригдсон, эрүүгийн хариуцлагын хувьд 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульд заасан, хэргийн ангиллын хувьд хөнгөн гэмт хэрэг байх тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авч, шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацаатай дүйцүүлэн хорих ял оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Е.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.  цагдан хоригдсон /2020.01.31-2021.02.04/ хүртэл хугацаанд нийт 369 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүхээс оногдуулсан ялыг биечлэн эдэлсэнд тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийн илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Б, Е.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 1 /нэг/ жил 4 /дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Б, Е.Т нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн цагдан хоригдсон 369 /гурван зуун жаран ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлсэнд тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэс 610.600 /зургаан зуун арван мянга, зургаан зуу/ төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Т. , түүний хууль ёсны төлөөлөгчид, шүүгдэгч Е.Тээс 315.000 /гурван зуун арван таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч О. тус тус олгуулсугай.

6. Хохирогч Э. нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлыг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар Б.Бэс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР