| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00387/и |
| Дугаар | 326 |
| Огноо | 2017-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 326
2017 оны 06 сарын 16 өдөр Дугаар 129/ШШ2017/00326 Өлзийт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж Архангай аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1961 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багт оршин суух Холбоо овгийн Намжилын Аманцоогийн /РД:АЕ61050371/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Аманцоо, гэрч О.Лувсангүнгэрэг, Ц.Гаравцогзол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дамдинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Аманцоо шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Ажилласан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байна. Иймд архивын лавлагаа бусад нотлох баримтыг үндэслэн миний Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1983 оны 12 сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Н.Аманцоо шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би 1979 оноос 1982 оны хооронд цэргийн алба хаасан. Би Архангай аймагт тракторын жолоочийн мэргэжил эзэмшиж Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1983 оны 12 сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд трактор, комбайны жолоочоор ажиллаж байгаад 1990 оноос мал маллаж эхэлсэн. Би трактор, комбайн жолооддог байхдаа газар хагалж, үр тариа хураадаг байсан. Мөн Улаанбуудай тарьдаг байсан. Би Өрнөл нэгдлээс өөр газар ажиллаж байгаагүй. Би хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон учир намайг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1983 оны 12 сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд трактор, комбайны жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Аманцоо нь Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд трактор, комбайны жолоочоор 1983 оны 12 сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. ... Намжил овогтой Аманцоог мэргэжлийн нь дагуу МТЗ-50 тракторын жолоочоор 12-р сарын 8-наас эхлэн тус тусын ажилд томилсугай гэсэн “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1983 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 140 тоот тушаал,
1.2. ... Автын жолооч ... Н.Амарцоогийн 561 л дизель түлш хэтрүүлж зарсныг амьдрал байдал, түлшний насос шалгагч байхгүй, засварын газар дулаан грашгүй зэргийг харгалзан үзэж төлбөрийг 50 хувиар хөнгөлсүгэй гэсэн “1985 оны шатахуун хэмнэлт хэтрэлтийн хөлсийг олгох ба төлүүлэх тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 31 тоот тогтоол,
1.3. Ургац хураалтыг түргэтгэх зорилгоор 9-р сарын 20-ноос 24-нийг дуустал зарласан өндөр бүтээлийн социалист уралдааны болзлыг дүгнэхэд бүгд 10 комбайнчид 743 га ургац хураажээ. Хавсралтанд: Аманцоо, хийсэн ажил-цайруулалт, 9-р сарын 24-2, бүгд-2, 5 хоногийн норм-95 гэсэн “Болзол дүгнэх тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 83 тоот тогтоол,
1.4. Хаягдал үр тариа цуглуулахад зарласан социалист уралдааны болзлыг биелүүлсэн комбайнчин ... Н.Аманцоо, ... нарыг 290 төгрөгөөр шагнасугай гэсэн “Болзол дүгнэх тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 46 тоот тогтоол,
1.5. Тракторын жолооч ... Н.Аманцоо нарт хөдөлмөрийн хөлсний улсын хороо, МҮЭ-ийн Төв зөвлөлийн 1976 оны 50/38-р тогтоолын 2-р хавсралтыг үндэслэн тухайн нэгдэлд мэргэжлээрээ тасралтгүй 5 жил ажилласны нэмэгдэл хөлсийг 10 хувиар бодож олгосугай гэсэн “Удаан жилийн нэмэгдэл олгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05 тоот тушаал,
2. Гэрч О.Лувсангүнгэрэгийн: “Би Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд тракторын жолоочоор 1975 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан. Н.Аманцоо нь Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1983 оноос тус нэгдлийг хувьчлагдтал тракторын жолоочоор ажиллаж байсан. Бид Өрнөл нэгдэлд хамт ажилладаг байсан. Бид Өлзийт сумын Өрнөл нэгдлээс өөр газар ажиллаж байгаагүй. Нутагтаа л ажилладаг байсан. Трактор, комбайны жолооч нь газар хагалж, тариагаа үрэлдэг, тариа ургах хооронд дугуйт трактороор хадландаа явдаг, тариа боловсроод ирэхээр комбайнаараа тариагаа хураадаг байсан” гэх мэдүүлэг,
3. Гэрч Ц.Гаравцогзолын: “Н.Аманцоо нь цэргийн албанаас халагдаж ирээд 1983 оноос 1990 оныг хүртэл Өлзийт сумын Өрнөл нэгдэлд тракторын жолоочоор ажилласан. Тухайн үед би Өлзийт сумын Бодонт бригадын даргаар ажиллаж байсан. Би бригадын даргаас өмнө мал маллаж байгаад 1980 оноос эхлэн 2004 оныг дуустал Өлзийт сумын Бодонт багийн даргаар ажилласан. Газар тариалан эрхэлж байсан газар нутаг нь Бодонт болон Байшир багт харьяалагдаж байсан” гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагч Н.Аманцоогийн хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан О.Лувсангүнгэрэг, Ц.Гаравцогзол нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Хүсэлт гаргагч Н.Аманцоогийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд трактор, комбайны жолоочоор 1983 оны 12 сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь Намжил овогтой Аманцоог мэргэжлийн нь дагуу МТЗ-50 тракторын жолоочоор 12-р сарын 8-наас эхлэн ажилд томилсон “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1983 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 140 тоот тушаал, “1985 оны шатахуун хэмнэлт хэтрэлтийн хөлсийг олгох ба төлүүлэх тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 31 тоот тогтоол, “Болзол дүгнэх тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 83 тоот, 1987 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 46 тоот тогтоол, “Удаан жилийн нэмэгдэл олгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05 тоот тушаал, гэрч О.Лувсангүнгэрэгийн “Н.Аманцоо нь Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1983 оноос тус нэгдлийг хувьчлагдтал тракторын жолоочоор ажиллаж байсан. Бид Өрнөл нэгдэлд хамт ажилладаг байсан. Бид Өлзийт сумын Өрнөл нэгдлээс өөр газар ажиллаж байгаагүй. Нутагтаа л ажилладаг байсан. Трактор, комбайны жолооч нь газар хагалж, тариагаа үрэлдэг, тариа ургах хооронд дугуйт трактороор хадландаа явдаг, тариа боловсроод ирэхээр комбайнаараа тариагаа хураадаг байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.Гаравцогзолын: “Н.Аманцоо нь цэргийн албанаас халагдаж ирээд 1983 оноос 1990 оныг хүртэл Өлзийт сумын Өрнөл нэгдэлд тракторын жолоочоор ажилласан. Тухайн үед би Өлзийт сумын Бодонт бригадын даргаар ажиллаж байсан. Газар тариалан эрхэлж байсан газар нутаг нь Бодонт болон Байшир багт харьяалагдаж байсан” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн “Би Архангай аймагт тракторын жолоочийн мэргэжил эзэмшиж Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1983 оны 12 сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд трактор, комбайны жолоочоор ажилласан” гэх тайлбар зэргээр нотлогдож байх тул Н.Аманцоог Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд трактор, комбайны жолоочоор 1983 оны 12 сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.
Иймд Н.Аманцоогийн Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд трактор, комбайны жолоочоор 1983 оны 12 сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Холбоо овгийн Намжилын Аманцоог Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд трактор, комбайны жолоочоор 1983 оны 12 сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА