| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00386/и |
| Дугаар | 325 |
| Огноо | 2017-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 325
2017 оны 06 сарын 16 өдөр Дугаар 129/ШШ2017/00325 Өлзийт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж Архангай аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1959 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт баг, Хар-Усны тохой гэх газарт оршин суух Цорос овгийн Хүрэлийн Батсайханы /РД:АЕ59062275/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Л.Батсайхан, гэрч Ж.Намсрай, Ц.Гаравцогзол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дамдинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Батсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд архивын лавлагаа, цалингийн тодорхойлолт зэргийг үндэслэн Х.Батсайхан намайг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1976 оны 05-р сарын 10-ны өдрөөс 1977 оны 06-р сарын 20-ны өдөр хүртэл сүү тосны заводад ажилчнаар, 1980 оноос 1990 он хүртэл Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Л.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би 1976 оны 05 сараас 1977 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл Өлзийт Өрнөл нэгдэлд сүү тосны заводод ажилчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж Ховдын цэргийн ангид алба хааж, 1980 оны 06 сард халагдаж ирээд Өрнөл нэгдэлд 1990 он хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Би хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Одоо олдохгүй байгаа учир миний Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1976 оны 05 сарын 10-ны өдрөөс 1977 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл сүү тосны заводод ажилчнаар, 1980 оны 07 сарын 01-нээс 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Батсайхан нь Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд сүү тосны заводын ажилчнаар 1976 оны 05 сарын 10-ны өдрөөс 1977 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл, малчнаар 1980 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 он хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. ... ажилчнаар Батсайхан, ... нарыг 5-р сарын 10-наас эхлэн томилсугай гэсэн “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1976 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 14 тоот тушаал,
1.2. “Мал тарган, сүрэг мэнд” уралдааны болзлыг сар бүрээр нь дүгнэж үхрийн 28, адууны 10, эм хонь ямааны 94 суурийг болзол биелүүлсэн гэж үзсүгэй. Хавсралтанд: Х.Батсайхан, үхэр, 50 гэсэн “Болзол дүгнэх тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 12 сарын 29-ний өдрийн 69 тоот тогтоол,
1.3. Мал тарган, сүрэг мэнд уралдааны болзлыг 4, 5 сард биелүүлсэн үхрийн 22, адууны 4, эм хонь ямааны 12, төлөг, борлонгийн 27, бүгд 65 суурийг дарцаг мөнгөн шагналаар шагнасугай. Хавсралтанд: Х.Батсайхан, үхэр, 40 гэсэн “Болзол дүгнэх тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1983 оны 06 сарын 20-ны өдрийн 40 тоот тогтоол,
1.4. Өрнөл нэгдлийн 30 жилийн ойг тохиолдуулан нэгдлийн ууган гишүүн, тэргүүний малчид, ажилчид бүгд 62 хүнийг 742 төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнасугай. Хавсралтанд: Х.Батсайхан, шаазан жижиг-3, олгох шагнал-10-60 гэсэн “Шагнал олгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 09 сарын 09-ны өдрийн 51 тоот тогтоол,
1.5. 1987 оны жилийн эцсийн эд хөрөнгө материал хариуцагч нарын үндсэн хөрөнгө тоолох комиссыг доорх бүрэлдэхүүнтэй томилсугай. ... гишүүдэд Батсайхан гэсэн “Тооллогын комисс томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1987 оны 10 сарын 30-ны өдрийн 79 тоот тушаал,
1.6. 1988 оны жилийн эцсийн эцэст сүлд модны наадмын ажиллагаанд оролцсон малчид тариаланчид 140 хүнд бэлэг дурсгалын зүйл олгохоор тогтоосныг хавсралтаар баталсугай. Хавсралтанд: Батсайхан гэсэн “Хөрөнгө зарлага болгох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 03 сарын 18-ны өдрийн 13 тоот тогтоол,
2. Хүрэлийн Батсайханы Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1984, 1986 онуудад ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 321 тоот цалингийн тодорхойлолт,
3. Гэрч Ж.Намсрайгийн: “Х.Батсайхан нь 1976, 1977 онуудад Өрнөл нэгдлийн сүү тосны заводод ажиллаж байгаад 1977 онд цэргийн албанд татагдаж 1980 онд цэргээс халагдаж ирээд мал маллаж эхэлсэн. Би Байшир бригадад тоо бүртгэгч, сүүлд нь бригадын даргаар ажиллаж байсан. Байшир, Бодонт бригад залгаа бригадууд учраас энэ талаар сайн мэднэ. Би 1966 оноос 1986 он хүртэл бригадын тоо бүртгэгч, 1986 оноос 1990 он хүртэл бригадын дарга, 1990 оноос 1996 он хүртэл багийн даргаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг
4. Гэрч Ц.Гаравцогзолын: “Бид нэг багийн хүмүүс. Намайг 1976 онд цэрэгт явахад Х.Батсайханы цэрэгт явах нас нь арай хүрээгүй байсан учир Өлзийт сумын Өрнөл нэгдэлд тасгийн ажилчнаар үлдэж байсан.Тасгийн ажил гэдэг нь Сүү тосны заводод ажил хийдэг байсан. Х.Батсайхан нь намайг цэргээс ирсний дараа жил цэргээс халагдаж ирээд мал маллаж эхэлсэн. Би 1981 оноос Бодонт бригадын даргаар ажилласан. Намайг бригадын даргаар ажиллаж байхад Х.Батсайхан мал малладаг байсан. Х.Батсайхан 1990 он хүртэл ажилласан” гэх мэдүүлэг,
5. Хүрэлийн Батсайхан БХЯ-ны сайдын 1977.06.10-ны өдрийн н/122 дугаар тушаалаар Архангай аймгаас 1977.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 123 дугаар ангид цэргийн алба хааж, мөн сайдын 1980.06.02-ны өдрийн н/162 дугаар тушаалаар 1980.06.22-ны өдөр 364034 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 05 сарын 24-ны өдрийн 000007187 тоот хугацаат цэргийн алба хаасан тухай архивын лавлагаа зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагч Х.Батсайханы хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан, ажиллаж байсан талаар сайн мэдэх Ц.Гаравцогзол, Ж.Намсрай нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, цалингийн тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Хүсэлт гаргагч Х.Батсайханы Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд сүү тосны заводын ажилчнаар 1976 оны 05 сарын 10-ны өдрөөс 1977 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь ажилчнаар Батсайханыг 5-р сарын 10-наас эхлэн томилсон “Ажилд томилох тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1976 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 14 тоот тушаал, гэрч Ж.Намсрайгийн: “Х.Батсайхан нь 1976, 1977 онуудад Өрнөл нэгдлийн сүү тосны заваодод ажиллаж байгаад 1977 онд цэргийн албанд татагдаж 1980 онд цэргээс халагдаж ирээд мал маллаж эхэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Ц.Гаравцогзолын: “Намайг 1976 онд цэрэгт явахад Х.Батсайханы цэрэгт явах нас нь арай хүрээгүй байсан учир Өлзийт сумын Өрнөл нэгдэлд тасгийн ажилчнаар үлдэж байсан.Тасгийн ажил гэдэг нь Сүү тосны заводод ажил хийдэг байсан. Х.Батсайхан нь намайг цэргээс ирсний дараа жил цэргээс халагдаж ирээд мал маллаж эхэлсэн” гэх мэдүүлэг, Хүрэлийн Батсайхан БХЯ-ны сайдын 1977.06.10-ны өдрийн н/122 дугаар тушаалаар Архангай аймгаас 1977.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан ... гэсэн Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 05 сарын 24-ны өдрийн 000007187 тоот хугацаат цэргийн алба хаасан тухай архивын лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбараар,
малчнаар 1980 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 он хүртэл ажиллаж байсан нь Хүрэлийн Батсайхан ... БХЯ-ны сайдын 1980.06.02-ны өдрийн н/162 дугаар тушаалаар 1980.06.22-ны өдөр 364034 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэсэн Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 05 сарын 24-ны өдрийн 000007187 тоот хугацаат цэргийн алба хаасан тухай архивын лавлагаа, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1982 оны 12 сарын 29-ний өдрийн 69 тоот, 1983 оны 06 сарын 20-ны өдрийн 40 тоот, 1985 оны 09 сарын 09-ны өдрийн 51 тоот, 1989 оны 03 сарын 18-ны өдрийн 13 тоот тогтоол, Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн даргын 1987 оны 10 сарын 30-ны өдрийн 79 тоот тушаал, Хүрэлийн Батсайханы Өлзийт сумын Өрнөл нэгдэлд малчнаар 1984, 1986 онуудад ажиллаж байсан үеийн цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 321 тоот цалингийн тодорхойлолт, гэрч Ж.Намсрайгийн: “Х.Батсайхан нь 1976, 1977 онуудад Өрнөл нэгдлийн сүү тосны заводод ажиллаж байгаад 1977 онд цэргийн албанд татагдаж 1980 онд цэргээс халагдаж ирээд мал маллаж эхэлсэн. Би Байшир бригадад тоо бүртгэгч, сүүлд нь бригадын даргаар ажиллаж байсан. Байшир, Бодонт бригад залгаа бригадууд учраас энэ талаар сайн мэднэ” гэх мэдүүлэг, гэрч Ц.Гаравцогзолын: “Бид нэг багийн хүмүүс. Намайг 1976 онд цэрэгт явахад Х.Батсайханы цэрэгт явах нас нь арай хүрээгүй байсан учир Өлзийт сумын Өрнөл нэгдэлд тасгийн ажилчнаар үлдэж байсан.Тасгийн ажил гэдэг нь Сүү тосны заводод ажил хийдэг байсан. Х.Батсайхан нь намайг цэргээс ирсний дараа жил цэргээс халагдаж ирээд мал маллаж эхэлсэн. Би 1981 оноос Бодонт бригадын даргаар ажилласан. Намайг бригадын даргаар ажиллаж байхад Х.Батсайхан мал малладаг байсан. Х.Батсайхан 1990 он хүртэл ажилласан” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул Х.Батсайханыг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд сүү тосны заводод ажилчнаар 1976 оны 05 сарын 10-ны өдрөөс 1977 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл, малчнаар 1980 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 он хүртэл ажилласан гэж үзлээ.
Иймд Х.Батсайханы Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд сүү тосны заводын ажилчнаар 1976 оны 05 сарын 10-ны өдрөөс 1977 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл, малчнаар 1980 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 он хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цорос овгийн Хүрэлийн Батсайханыг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд сүү тосны заводын ажилчнаар 1976 оны 05 сарын 10-ны өдрөөс 1977 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл, малчнаар 1980 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 он хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА