| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00396/и |
| Дугаар | 335 |
| Огноо | 2017-06-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 335
2017 оны 06 сарын 16 өдөр Дугаар 129/ШШ2017/00335 Өлзийт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж Архангай аймгийн Өлзийт сумын Засаг даргын тамгын газарт хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1966 онд төрсөн, хувийн малаа малладаг, Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн 8-р гудамжны 01 тоотод оршин суух Өөлд овгийн Шагдарын Жаргалсайханы /РД:АЕ66012864/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ш.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дамдинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Жаргалсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Ажиллаж байсан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтрийн бичилт буруу бичигдсэнээс болж тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байна. Иймд архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр бусад нотлох нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1985 оны 7-р сарын 22-ны өдрөөс 1988 оны 1-р сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Ш.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1985 оны 7-р сарын 22-ны өдрөөс 1988 оны 1-р сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Миний өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон. Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч 1985 оны тушаалыг 1989 оны дэвтэр дээр бичилт хийгдсэн учраас шүүхээр ажиллаж байсан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1985 оны 07 сарын 22-ны өдрөөс 1988 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би Өлзийт сумын Өрнөл нэгдэлд тогоочоос өөр ажил хийж байгаагүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Жаргалсайхан нь Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд тогоочоор 1985 оны 07 сарын 22-ны өдрөөс 1988 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. Хадланчдын өдөрлөгийг 1985 оны 7-р сарын 24-нд тэмдэглэж хадлан тэжээлийн бэлтгэл хангаж техникийн засварыг сайн хийсэн нэр бүхий 13 механикжуулагч, слесарь, үйлчлэгч, ачигч нарыг 78 төгрөг, 40 мөнгөний үнэ бүхий зүйлээр шагнасугай. Хавсралтанд: Ш.Жаргалсайхан, ажлын төрөл-тогооч, шагнал-6 төг, 03 мөн гэсэн “Өдөрлөг явуулж хадлангийн нээлт хийж зарим хүмүүсийг шагнах тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 45 тоот тогтоол,
2. Гэрч Д.Чадраабалын: “Би Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн хадлангийн салаанд 1975 оноос механикжуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд Ш.Жаргалсайхан нь 1985 онд манай хадлангийн салаанд тогоочоор анх ирж ажиллаж байсан. Ш.Жаргалсайхан нь 3 сараас 7 сарын хооронд тариалалт эхлэхэд мөн 8 сараас 10 сар хүртэл хадланд хамт явж тогоочоор ажилладаг байсан. Би Ш.Жаргалсайхантай 1985 оноос 1988 он хүртэл хамт нэг салаанд ажиллаад 1988 оноос Архангай аймгийн Өлзийт сумын 8-н жилийн дунд сургуульд аж ахуйн няраваар ажилласан. Би Ш.Жаргалсайхантай нэг нэгдэлд, нэг салаанд хамт ажиллаж байсан учир түүнийг 1985 оноос 1988 он хүртэл Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн хадлангийн салаа болон Тариа бригадад тогоочоор ажиллаж байсныг мэднэ” гэх мэдүүлэг,
3. Гэрч Н.Аманцоогийн: “Би Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд 1983 оноос 1989 он хүртэл тракторын жолоочоор ажиллаж, нэгдэлд комбайн, 75 трактор барьж байсан. Ш.Жаргалсайхан нь 1985 онд Өлзийт сумын Өрнөл нэгдэлд Тариа бригадад тогоочоор анх орж ажиллаж байсан. Ш.Жаргалсайхан нь намрын тариалалт болон тариа хураалтанд тогоочоор хамт явахаас гадна хадлангийн салаанд мөн тогоочоор ажилладаг байсан. Би Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд Ш.Жаргалсайхантай 1985 оноос 1989 он хүртэл хамт ажилласан учир түүнийг 1985 оноос 1988 он хүртэл Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн хадлангийн салаа болон Тариа бригадад тогоочоор ажиллаж байсныг мэднэ” гэх мэдүүлэг,
4. 1985 оны 07 сарын 22-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд тариа бригадын тогоочоор томилов, Өрнөл нэгдлийн даргын 1985 оны 07 сарын 22-ны өдрийн 76-р тушаалаар; 1988 оны 01 сарын 01-ний өдөр Өлзийт сумын Өрнөл нэгдлийн тариа бригадын тогоочийн үүрэгт ажлаас нь өөрийн хүсэлтээр чөлөөлөв, Өрнөл нэгдлийн даргын 1988 оны 01 сарын 01-ны 02-р тушаалаар; 1988 оны 01 сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд ногоочноор авч ажиллуулав, Өрнөл нэгдлийн даргын 1988 оны 01 сарын 01-ний өдрийн 02-р тушаалаар гэсэн бичилт бүхий Ш.Жаргалсайханы хөдөлмөрийн дэвтэр зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагч Ш.Жаргалсайханы хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан, түүний ажиллаж байсан талаар сайн мэдэх Д.Чадраабал, Н.Аманцоо нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Архангай аймгийн архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Хүсэлт гаргагч Ш.Жаргалсайханы Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд тогоочоор 1985 оны 07 сарын 22-ны өдрөөс 1988 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь хадланчдын өдөрлөгийг 1985 оны 7-р сарын 24-нд тэмдэглэж хадлан тэжээлийн бэлтгэл хангаж техникийн засварыг сайн хийсэн нэр бүхий 13 механикжуулагч, слесарь, үйлчлэгч, ачигч нарыг 78 төгрөг, 40 мөнгөний үнэ бүхий зүйлээр шагнасугай. Хавсралтанд: Ш.Жаргалсайхан, ажлын төрөл-тогооч, шагнал-6 төг, 03 мөн гэсэн “Өдөрлөг явуулж хадлангийн нээлт хийж зарим хүмүүсийг шагнах тухай” Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 45 тоот тогтоол, хөдөлмөрийн дэвтэр, гэрч Д.Чадраабалын “Ш.Жаргалсайхан нь 1985 онд манай хадлангийн салаанд тогоочоор анх ирж ажиллаж байсан. Ш.Жаргалсайхан нь 3 сараас 7 сарын хооронд тариалалт эхлэхэд мөн 8 сараас 10 сар хүртэл хадланд хамт явж тогоочоор ажилладаг байсан. Би Ш.Жаргалсайхантай нэг нэгдэлд, нэг салаанд хамт ажиллаж байсан учир түүнийг 1985 оноос 1988 он хүртэл Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн хадлангийн салаа болон Тариа бригадад тогоочоор ажиллаж байсныг мэднэ” гэх мэдүүлэг, гэрч Н.Аманцоогийн “Ш.Жаргалсайхан нь 1985 онд Өлзийт сумын Өрнөл нэгдэлд Тариа бригадад тогоочоор анх орж ажиллаж байсан. Ш.Жаргалсайхан нь намрын тариалалт болон тариа хураалтанд тогоочоор хамт явахаас гадна хадлангийн салаанд мөн тогоочоор ажилладаг байсан. Би Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд Ш.Жаргалсайхантай 1985 оноос 1989 он хүртэл хамт ажилласан учир түүнийг 1985 оноос 1988 он хүртэл Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдлийн хадлангийн салаа болон Тариа бригадад тогоочоор ажиллаж байсныг мэднэ” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хүсэлт гаргагчийг Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд тогоочоор 1985 оны 07 сарын 22-ны өдрөөс 1988 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан гэж үзлээ.
Иймд Ш.Жаргалсайханы Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд тогоочоор 1985 оны 07 сарын 22-ны өдрөөс 1988 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өөлд овгийн Шагдарын Жаргалсайханы Архангай аймгийн Өлзийт сумын Өрнөл нэгдэлд тогоочоор 1985 оны 07 сарын 22-ны өдрөөс 1988 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА