Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0164/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***, 
Хохирогч ***, 
Шүүгдэгч О*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *** холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***  урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /регистрийн дугаар: *** 
Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийг шилжих шөнө Дархан-Уул аймгийн 14 дүгээр баг, Хуучин хороолол 38 дугаар байрны гадаа найз *** хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд халдаж бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... би 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөр шилжих шөнө найз ***  хамт эмнэлгийн арын 28 дугаар эмийн сан орж эм авахаар явж байсан, замдаа машины сандлаа хойш нь болгож бага зэрэг зүүрмэглээд унтсан байсан. Тэгтэл миний хацар уруу хэн нэг нь алгадах шиг болохоор нь зүгээр байгаач гээд эргээд хартал ***  байсан. Тэгээд би чи яаж байгаа юм бэ гэсэн чинь *** яасан сүртэй юм бэ новш чинь гээд дахиад хацарт хүрэхээр нь би эргэж хараад түүний нүүр уруу нэг удаа цохиход бид хоёрын дунд хэрүүл маргаан болсон. ***  машинаас буу гээд хэрүүл хийж байхад *** барьж явсан машинаа зогсоож бид хоёр машинаас бууж бид хоёрын хооронд хэрүүл болж зууралдахад *** бид хоёрыг салгасан. Би *** нүүрэн хэсгийн дух орчимд нэг удаа цохиход *** дух нь хавдаж нүд нь хөхөрсөн байсан. Би стаканы тал пиво уусан байсан, их согтолттой байгаагүй *** миний биед хүрээд байхаар нь уурандаа нэг удаа цохичихсон юм. Санаатай болон олон удаа цохисон зүйл байхгүй. Дахин ийм хэрэгт холбогдохгүй, хэргийг маань хөнгөнөөр шийдвэрлэж өгнө үү. Би *** цохиж гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Би *** эмчилгээний зардлыг нь өгнө гэхэд илүү ихийг нэхээд байгаа юм.“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30, 32 дахь тал/, “...*** миний бие хохирогч *** уучлалт гуйж эмчилгээний төлбөрийг барагдуулсан тул бид хоёрын эвлэрлийг баталж өгнө үү. Би *** хохирол төлбөр 320,000 төгрөг бэлнээр төлсөн, хохирогч ***  нь надад гомдол саналгүй гэж эвлэрлийг хүлээн зөвшөөрсөнд баярлаж байна.” гэх хүсэлт,

Хохирогч *** хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би *** хацар дээр нь хүрээд сонин юу байна, сэрээч гэхэд зайл пизда минь гэж хэлснээ эргэж хараад миний нүүр уруу нэг удаа цохиод авахаар нь чи яасан сүртэй новш вэ гээд бид хоёр маргалдаж, *** машинаа зогсооход *** машинаас буухаар нь би мөн буугаа бид хоёр хоорондоо хэрүүл хийж барилцаж зууралдсан. Тэгтэл *** бид хоёрыг салгасан. Би *** нүүр уруу сэрээч гээд хацарт нь хүрэхэд *** уурлаж намайг цохиж авсан. ***н хацарт чанга цохисон зүйл байхгүй. *** миний нүүр уруу нэг удаа гараараа цохисоны улмаас миний хоёр нүд хөхөрч хөндүүрлэн өвчтэй байгаа. Машинаас буугаад барьцалдаж авахад миний гар хөхөрсөн. Миний толгой жаахан хөшиж байгаа болохоос бусад биеийн хэсэг зүгээр. Зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг, ...хээтэй хорооллын цаад талын Гэрэлтэй гэх өрхийн эмнэлэг дээр үзүүлсэн ба тэр эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Дэвтэр дээр бичсэн байгаа эм тариа зэргийг Гэрэлтэй эмнэлгийн цаана байдаг эмийн сангаас авсан. Их эмч *** эмчээр эмчилгээ бичүүлж, сувилагчаар нь эмчилгээ хийлгэсэн. Манай найз ***  Гэрэлтэй эмнэлэг зүгээр юм байна лээ гэхээр нь тухайн газарт очиж эмчилгээ хийлгэсэн. Би 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 5 хоног эмчилгээ хийлгэсэн. Баримтуудаа маргааш авчирч өгнө.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/, ...”Эмчилгээний зардал болон бусад хохирлыг *** бүрэн төлсөн одоо нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй, *** сайн дураар эвлэрч байна.” гэх мэдүүлэг,

Гэрч *** хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...***  машинд орж ирээд мэнд мэндсэнээ ***  хацар уруу нэг удаа хүрч сэрээч гэхэд ***  “зүгээр байгаарай пизда минь машинаас буу” гэхэд *** чи ямар сүртэй новш вэ гээд хацарт нь дахиад хүрэхэд ***  эргэж хараад *** нүүр уруу нэг удаа цохиж авсан. Тэгээд ***, *** хоёр хэрэлдэж байснаа машинаас буугаад барьцалдаж авахаар нь би машинаас бууж салгасан. Тухайн үед ***  хамар нь хавдсан, хоёр нүд нь хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/, 

Гэрч *** хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...*** тархины доргилттой байсан болохоор эмчилгээ бичиж өгсөн. Манайд эмчилгээ бичүүлсэн болохоос эмчлүүлээгүй. Над дээр ирэхэд хоёр нүд орчмоор нь хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай: “...*** биед тархи доргилт, нүүр, баруун бугалга, зүүн бугалган дахь цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21 дэх тал/, 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33 дахь тал/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч *** нь 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдрийг шилжих шөнө Дархан-Уул аймгийн 14 дүгээр баг, Хуучин хороолол, 38 дугаар байрны гадна *** хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрх чөлөөнд нь халдаж бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч *** хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч *** мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцлоо.

Шүүгдэгч *** үйлдсэн хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангаж байх бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байна.

Хохирогч *** нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “... Хохирогч ***  овогтой ***  надаас уучлалт гуйж хохирол барагдуулан 320,000 төгрөг бэлнээр төлсөн тул гомдолгүй. Бид хоёрын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх хүсэлтээр *** нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч *** бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч *** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн байх тул *** эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 298, 248 дугаар зүйлийн 248.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч *** бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасныг баримтлан *** холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар *** эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ***  “эмчлүүлэгчийн карт”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан өгч, хэрэгт  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай.
4.    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *** авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ГЭРЭЛТ-ОД