Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 352

 

 

 

 

 

       2017 оны 06 сарын 28 өдөр              Дугаар 129/ШШ2017/00352               Эрдэнэбулган сум

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий  шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1965 онд төрсөн, Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан багт оршин суух Боржигон овгийн Чойнхорын Жаргалсайханы /РД:АК65022802/ хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.Санжмятав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Ч.Жаргалсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд архивын лавлагаа болон бусад бичиг баримтуудыг үндэслэн Ч.Жаргалсайхан намайг Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1983 оны 4-р сарын 1-нээс 1988 оны 8-р сарын 16-ны өдөр хүртэл хадлан бригадад сахиул, 1988 оны 8-р сарын 16-наас 1989 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл худгийн моторчин, бригадын сахиулаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.Санжмятав шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Ч.Жаргалсайхан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Ч.Жаргалсайхан нь 4 хүүхэд төрүүлж, өсгөсөн. Одоо тэтгэвэрт орох нас нь болсон учир ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд Чойнхорын Жаргалсайхан нь Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд Хадлан бригадын сахиулаар 1983 оны 04 сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 сарын 05-ны өдрийг хүртэл, худгийн моторчин, бригадын сахиулаар 1988 оны 07 сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд

                                                               ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Жаргалсайхан нь Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд Хадлан бригадын сахиулаар 1983 оны 04 сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 сарын 05-ны өдрийг хүртэл, худгийн моторчноор 1988 оны 07 сарын 05-ны өдрөөс 1989 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл, бригадын сахиулаар 1989 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1. Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:

1.1. ... мөн хадлангийн бригадын сахиул Ч.Жаргалсайханы ээлжийн амралтыг 9-р сарын 1-нээс эхлэн үндсэн амралт 15, нэмэгдэл амралт 3, бүгд ажлын 18 хоногоор тус тус тооцож олгосугай гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 09 сарын 01-ний өдрийн 116 тоот тушаал,

1.2. Техникийн байр шинээр ашиглалтанд орсон засварын газар байх болсон учир сахиулаар ажиллаж байсан Ч.Жаргалсайханыг 1988 оны 7-р сарын 05-ны өдрөөс эхлэн чөлөөлж, Өгөөмөр бригадын мэдэлд шилжүүлсүгэй гэсэн “Ажлаас чөлөөлөх тухай” Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 08 сарын 16-ны өдрийн 165 тоот тушаал,

1.3. Ч.Жаргалсайханыг худгийн моторчноос 1989 оны 8-р сарын 01-ний өдрөөс эхлэн чөлөөлж, мөн өдрөөс нь эхлэн бригадын техникийн сахиулаар авч ажиллуулсугай гэсэн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 12 сарын 19-ний 222 тоот тушаал,

2. Чойнхорын Жаргалсайханы Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд сахиул, тэжээлийн үйлдвэрийн ажилтнаар ажиллаж байхдаа 1987 онд авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 31-ний өдрийн 288 тоот цалингийн тодорхойлолт,

3. Гэрч С.Пүрэвсүрэнгийн: “Би Архангай аймгийн Хайрхан сумын хамтын Зориг нэгдэлд 1969 оноос 1981 он хүртэл малчин, 1981 оноос 1990 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл тус сумын Асгат бригадад мал аж ахуйн тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан. Ч.Жаргалсайхан нь Эрдэнэмандал сумын гаралтай хүн юм. Хайрхан суманд 1982 оны үед Хайрхан  бригадад аав Чойнхорын хамт шилжин ирж байсан. 1983 онд Хайрхан сумын хадлангийн бригадад сахиулаар ажилд орж байсан. Тус бригадын даргаар Баасангийн Самбуу гэдэг хүн байсан. Ч.Жаргалсайхан нь уг ажлаа 1988 он хүртэл хийгээд 1988 оноос 2 жил шахам хугацаанд худгийн моторчноор ажилласан. Тэр үед усны группын даргаар Бямбажав гэдэг хүн байсан. Усны групп нь бүх худгийг хариуцдаг байсан. Хадлангийн бригадтай мал аж ахуйн бригад нь байнга холбоотой ажилладаг байсан болохоор Ч.Жаргалсайханы ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

4. Гэрч Д.Сампилмаагийн: “Би Архангай аймгийн Хайрхан сумын хамтын Зориг нэгдэлд 1979 оноос 1981 оныг хүртэл Хайрхан бригадад малчнаар, 1981 оноос 1990 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл тус сумын Асгат бригадад малчнаар тус тус ажиллаж байсан. Ч.Жаргалсайхан нь Хайрхан суманд 1983 оноос 1988 оныг хүртэл Хайрхан сумын хадлангийн бригадад сахиулаар ажиллаж байсан. 1988 оноос нэг жил гаран хугацаанд худгийн моторчноор ажилласан. Манайх Асгат бригадад нутагладаг байхад Тариа бригадтай ойрхон байдаг байсан.  Ч.Жаргалсайхантай нэг бригадад хамт ажиллаж байсан болохоор түүний ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

5. Д.Сампилмаагийн Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд ажиллаж байсныг тогтоосон Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 05 сарын 10-ны өдрийн 213 тоот шийдвэр,

6. С.Пүрэвсүрэнгийн Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд ажиллаж байсныг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг болно.

 

Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ш.Санжмятавын хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан С.Пүрэвсүрэн, Д.Сампилмаа нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.

Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн архивын лавлагаа, цалингийн тодорхойлолт зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм. 

Хүсэлт гаргагч Ч.Жаргалсайханы Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд Хадлан бригадын сахиулаар 1983 оны 04 сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 сарын 05-ны өдрийг хүртэл, худгийн моторчноор 1988 оны 07 сарын 05-ны өдрөөс 1989 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл, бригадын сахиулаар 1989 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан нь Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 09 сарын 01-ний өдрийн 116 тоот, 1988 оны 08 сарын 16-ны өдрийн 165 тоот, 1989 оны 12 сарын 19-ний 222 тоот тушаал, Чойнхорын Жаргалсайханы Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд сахиул, тэжээлийн үйлдвэрийн ажилтнаар ажиллаж байхдаа 1987 онд авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 сарын 31-ний өдрийн 288 тоот цалингийн тодорхойлолт, гэрч С.Пүрэвсүрэнгийн “Ч.Жаргалсайхан нь Хайрхан суманд 1982 оны үед Хайрхан  бригадад аав Чойнхорын хамт шилжиж ирж байсан. 1983 онд Хайрхан сумын хадлангийн бригадад сахиулаар ажилд орж байсан. Тус бригадын даргаар Баасангийн Самбуу гэдэг хүн байсан. Ч.Жаргалсайхан нь уг ажлаа 1988 он хүртэл хийгээд 1988 оноос 2 жил шахам хугацаанд худгийн моторчноор ажилласан. Хадлангийн бригададтай мал аж ахуйн бригад нь байнга холбоотой ажилладаг байсан болохоор Ч.Жаргалсайханы ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг, гэрч Д.Сампилмаагийн “Ч.Жаргалсайхан нь Хайрхан суманд 1983 оноос 1988 оныг хүртэл Хайрхан сумын хадлангийн бригадад сахиулаар ажиллаж байсан. 1988 оноос нэг жил гаран хугацаанд худгийн моторчноор ажилласан” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн нэхэмжлэл, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хүсэлт гаргагчийг Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд Хадлан бригадын сахиулаар 1983 оны 04 сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 сарын 05-ны өдрийг хүртэл, худгийн моторчноор 1988 оны 07 сарын 05-ны өдрөөс 1989 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл, бригадын сахиулаар 1989 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл тус тус ажилласан гэж үзлээ.

Иймд Ч.Жаргалсайханы Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд Хадлан бригадын сахиулаар 1983 оны 04 сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 сарын 05-ны өдрийг хүртэл, худгийн моторчноор 1988 оны 07 сарын 05-ны өдрөөс 1989 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл, бригадын сахиулаар 1989 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овгийн Чойнхорын Жаргалсайханыг Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд Хадлан бригадын сахиулаар 1983 оны 04 сарын 01-ний өдрөөс 1988 оны 07 сарын 05-ны өдрийг хүртэл, худгийн моторчноор 1988 оны 07 сарын 05-ны өдрөөс 1989 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл, бригадын сахиулаар 1989 оны 08 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.

 

 3. Хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАЙГАЛМАА