| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00385/и |
| Дугаар | 388 |
| Огноо | 2017-07-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 388
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Дуулга овгийн Чүлтэмсүрэнгийн Солонгын
- Архангай аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газарт байцаагч, нягтлан бодогчоор 1987 оны 12 сарын 01-ний өдрөөс 1988 оны 04 сарын 18-ны өдөр хүртэл,
- Архангай аймгийн Булган сумын Худалдаа бэлтгэлийн ангид ахлах нягтлан бодогчоор 1988 оны 4 сарын 19-ний өдрөөс 1991 оны 05 сарын 31-ний өдөр хүртэл,
- Архангай аймгийн засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн ангид нярваар 1991 оны 06 сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 сарын 18-ны өдөр хүртэл,
- Архангай аймгийн Цэцэрлэг хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа (Эрдэнэбулган сумын засаг даргын тамгын газар)-д худалдагч, нярваар 1992 оны 01 сарын 03-ны өдрөөс 1992 оны 12 сарын 01-ний өдөр хүртэл,
- Архангай аймгийн Тамир кино театрт нягтлан бодогчоор 1993 оны 01 сарын 20-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА