Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/03

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, З.Шүрэнчулуун нарын  бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат 

Иргэдийн төлөөлөгч Д.Булгантамир

Улсын яллагч М.Оюунбат

Хохирогч *******

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмч Б.Ерөөлт, Б.Батхишиг нар /цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн, Б.Алтандөш

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 2022001710095 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 07 сарын 24-нд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, эгч, эмээ, дүү нарын хамт Дундговь аймгийн  Сайнцагаан сумын , тоотод оршин суух, урьд 2 удаагийн шүүхээр шийдэгдсэн, хэрэг хариуцах чадвартай гэх, овгийн ******* *******

 

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг тоотод иргэн *******ийн цээжин тус газар буюу аюулхай орчимд нь хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Мөн иргэн ******* зүүн хөлийн ул орчимд хутгыг зэвсгийн чанартай ашиглан хутгалж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

   Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг бүх талаас нь бүрэн шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “2020.06.16-ны өдөр ******* хүнд гэмтэл, Б.*******д хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч буруугаа ойлгож байна. Гэхдээ би тухайн үед болсон үйл явдлыг огт санадаггүй, санахгүй байгаа. Би хохирогч *******ийг өөрийн төрсөн дүү шиг бодож явдаг. Бид хоёрын хооронд хувийн өс хонзон огт байдаггүй. Би олон хоног нойргүй явсан. Хавтаст хэрэгт гэрч мэдүүлэг өгсөн байгаа. Тэр хүн намайг хэд хоногийн өмнө хөдөө гарч зодсон. Би энэ талаар цагдаагийн байгууллагад хэлсэн боловч цагдаагийн байгууллага олдохгүй байна гэсэн шалтаг шалтгааныг надад хэлээд байсан. Цагдаа нар олохгүй байсан хүн нь намайг ийнд байхад олоод ирсэн. Надтай тохиролцъё, цагдаад битгий хэл, ах нь тэнсэнтэй байгаа гээд надад яриад байсан. Бид хоёр хөдөө гарч учир зүйгээ олоод, эвлэрээд тэндээсээ бид хоёр зүүн цагаан дэлгүүр ороод нэг шил архи аваад гараад ирсэн чинь намайг орхиод явчихсан байсан. Тэгсэн миний уур маш их хүрсэн. Тэгтэл өөрийнхөө сайн охинтой маш хүнд байдалтай таарсан. Тэгээд миний оюун ухаан балартаад сонин болчихсон. Түүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна, нэг мэдэхэд саатуулах байранд сэргэсэн” гэв.

- Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...2020.06.16-ны өдөр ахын гэрт *******, *******, ах бид нар гэдэг айл руу явах гээд бөөнөөрөө хамт байж байтал гэдэг хүн ирсэн. Тэр хүн ахыг гараад ир хоёулаа уулзъя гээд тэр хоёр машинд суугаад явсан. Хаашаа явсан талаар нь мэдэхгүй байна. ах энэ хоёр эв зүйгээ олох гэж байгаа юм гэж хэлсэн. Тэнд *******, *******, ах бид 4 байсан. Тэгтэл ах гаднаас нүд нь сонин болчихсон орж ирээд намайг хутгалсан. Өмнө нь тийм сонин болж байгаагүй. Бид 2 байнга хамт байдаг байсан. Сүүлд нь намайг яаснаа мэдэхгүй, чи яагаад цус болсон байгаа юм бэ гэхээр нь та намайг ингэсэн ш дээ гэхэд юу солиороод байгаа юм бэ гээд байсан. Тэгээд харснаа “өө хүүрээ би мэдэхгүй байна” гэсэн. Тэгээд эмч, цагдаа нарыг дуудаж амжаагүй байтал эмч, цагдаа нар ирсэн. Тэгээд л би эмнэлэг рүү явсан. Би ер нь байнга л ахтай хамт явдаг байсан, намайг өмөөрнө үү гэхээс зодож байгаагүй. Гэтэл аягүй сонин болж орж ирээд л хутгалчихсан. Эмчилгээний болон ажилгүй байсны цалин 3.443.800 төгрөг өгсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэв.

- Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2020.06.16-ны өдөр 11-12 цагийн орчимд би гэрээс гараад явж байтал ах залгасан. Тухайн үед би *******гийн гар утсыг авч явж байсан юм. Тэгсэн ах “ийн гэрт хүрээд ир” гэхээр нь би цагаан дэлгүүр дээр очтол дахиж залгаад “хаана явна” гэхээр нь” цагаан дэлгүүр дээр явж байна” гэж хэлтэл ах “би яваад очъё” гэсэн. Тэгээд ах хүрч ирээд *******гийн гар утсыг цагаан дэлгүүрт 2 шил 0.75 литрийн хараа архи, 5 ширхэг чанадаг гоймон, 1 ширхэг ундаанд тавьсан. Тэгээд бид 2 ахын гэрт очсон. Тэгсэн ах “ бид хоёрыг хөдөө засаа идэхээр явна, унаа олоод ир” гээд явуулсан. Тэгээд ах бид 2 унаа хайж явж байгаад цагаан дэлгүүрийн хажуугийн засмал зам дээр ахын хамаатны ах нь гэх гэдэг хүнтэй таарсан. гэдэг ах бид нарыг хөдөө хүргэж өгөхөөр болоод хамт ийн гэрт очсон. Тухайн үед гэдэг ахын дүү гээд нэг залуу байсан. Тэгээд очсон чинь ах гэдэг ахтай муудалцаад байсан. Миний ойлгосноор тэр 2 саяхан хөдөө муудалцсан юм байна лээ. ах, гэдэг ахыг ална гээд байсан. Тэгээд архины шил хагалаад гэдэг ахыг ална гээд дарамтлаад байсан. Тэр 2 хөдөө гэрч учраа олно гээд машинд суугаад явсан. Тэр 2 яваад 30 орчим минутын дараа ах ганцаараа ирсэн. ах “Найдан яасан юм бэ” гэж асуухад “гэртээ агсан тавиад үлдсэн” гэсэн. гэдэг ах яваад байж байтал удалгүй ах зүүн гартаа 1 литрийн eden архи барьчихсан баруун гартаа ногоон иштэй хутга барьчихсан орж ирсэн. Тэгээд “бүгдийг чинь ална” гээд гэрийн зүүн орон дээр хөлөө жийгээд хэвтэж байсан *******гийн зүүн хөлийн ул орчимд нь нэг удаа хутгалчихсан. Тэгээд “одоо чамайг ална, чи надад нэг хутгалуул” гэсэн. Тэгтэл ах боль гэсэн чинь “чамайг хутгална шүү” гэсэн чинь ах чимээгүй болсон. Тэгээд ахыг “нэг ч хүн гаргахгүй шүү” гэж хэлтэл ах айгаад хаалгаа цоожилчихсон. Тэгээд ******* бид 2-ыг хутгална гээд гэр тойроод хөөгөөд байсан. Тэгснээ намайг “зогсохгүй бол ална шүү” гэж хэлэхээр нь би ах руу хараад зогсож байтал над руу ойртоод ирэхээр нь би арагшаа унаад босоод иртэл шууд миний аюулхай орчимд хутгалчихсан. Тэгээд би цус алдаад өөрийнхөө өмсөж явсан цэнхэр өнгийн цамцаар шархаа дарсан. Энэ үед ах ахыг “яаж байгаа пязда вэ” гэсэн чинь ах “чи хутгалуулах уу” гэхэд ах “хутгаа бариад гараад ир” гээд гэрээс гарсан. Араас нь ах гарсан. Энэ үед ******* ах гараад зугтаасан. Тэгтэл ах ахыг ******* ахыг хойноос явуулсан. Би тухайн үед гэр дотор байж байтал ах ******* бид 2-ыг “гүйцээнэ” гээд гэр тойроод хөөгөөд байсан. Тэгээд ах орж ирээд ахын хутгыг булааж авсан. Тэгтэл сэрээ аваад “нүдийг чинь ухна шүү” гэж дарамталж байгаад архи уухаар болсон. Тэгээд *******г “уухгүй” гэтэл дарамтлаад уулгасан. Намайг “уухгүй бие өвдөөд байна” гэсэн чинь “уу гүйцээчихнэ шүү” гээд хүчээр уулгасан. Тэгтэл цагдаа нар хашаагаар орж ирж байгаа нь гэрийн хаалгаар харагдсан бөгөөд ах “хутга нуу” гэхээр нь би дэвсгэр доогуур хутгыг нуусан. Тэгээд ах “юу ч болоогүй шүү, зодоон болоогүй гэж хэлнэ шүү” гэж дарамталсан. Тэгээд цагдаа нар гэрт ороод ирсэн. ах “та нар яах гэж байгаа юм” гээд гавлуулсан. Тэгээд удалгүй түргэн тусламж ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-22-23/

 - Насанд хүрээгүй хохирогч ******* “...2020 оны 06 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн орчимд би гээд найзынхаа гэрт той хамт байж байтал ах ирсэн. Тухайн үед ахыг ирэхэд нь нуугдчихсан юм байна лээ. Тэгээд би унтаж байсан болохоороо баригдаад ахтай хамт яваад ахын таньдаг айлд нь хамт хоносон. Ингээд өдөр 13 цагийн орчимд ******* ах ах руу яриад “эрүүлжүүлэхээс дөнгөж гарлаа, ийн гэрт хүрээд ир” гэсэн. Тэгээд ах бид хоёр ахын гэрт очсон. Тэгээд ид миний гар утас явж байсан болохоор ийг би дуудъя гэдэг санааг гаргаад той утсаар ярьтал спорт заалны орчимд явж байна гэсэн. Тэгээд ах миний дараа той яриад, ийг очиж аваад ахын гэрт ирсэн. Ирэхдээ 2 шил архи, тамхи, бэлэн гоймон авч ирсэн. Ингээд гэрт би ах, ах, ******* ах, бид нар авсан архийг нь хуваагаад уусан. Тухайн үед ******* ах бараг архи уухгүй байсан. Ингээд ах “хөдөө явна” гээд ахыг “найзынхаа машиныг аваад ир” гээд гээд ах хоёрыг явуулсан. Тэгээд ах гарч яваад буцаад ирэхдээ “найз нь олдохгүй байна” гээд хамаатныхаа ахыг дагуулаад ирсэн. Тэр ах болохоор өмнө нь ахыг зодож байсан юм шиг байна лээ. Ингээд ах тэр ахыг харчхаад агсам тавьж эхэлсэн. Тэгээд тэр хоёр муудалцаж байгаад хөдөө явж зодолдоно гээд ах тэр ахтай хамт яваад өгсөн. Ингээд 10-20 минут орчим болоод ах нэлээн согтсон байдалтай ирсэн бөгөөд зүүн гартаа eden архи барьчихсан баруун гартаа ногоон өнгийн иштэй хутга барьчихсан орж ирсэн. Тэгээд орж ирэнгүүтээ “та нарыг бүгдийг чинь ална” гэж хэлснээ над руу дөхөж ирэхээр нь “би яагаач үгүй шүү дээ” гээд зүүн орон дээр сууж байхдаа арагшлаад хөлөө өргөсөн чинь барьж байсан хутгаараа миний зүүн хөл рүү эхлээд хажуу талаас дараа нь доороос хутгалсан. Тэгснээ тэр хэдийг хутгалах гээд хөөсөн. Би гутлаа тайлаад хөлөө үзтэл цус гарч байсан. Ингээд би хажууд байсан алчуураар хөлөө дараад сууж байтал ах ахыг “гараад ир хоёулаа үзье” гээд дагуулаад гарсан, энэ хооронд ******* ах гараад зугтаасан. Тэгээд би гэрт той үлдсэн байсан бөгөөд ийг хартал хутгалуулчихсан элэгний орчмоос нь цус гарч байсан. Тэгээд би өмсөж байсан цэнхэр өнгийн цамцаар нь ийн шархыг нь боож өгсөн. Тэгээд ах ахыг аргадаад буцаж орж ирсэн. Тэгээд ах “одоо болъё, наад хутгаа өгчих” гэхэд “хутгаа өгөхгүй, наашаа суу” гээд бид нарыг суулгасан. Тэгээд сууж байтал бөөлжөөд хөлс нь гараад сонин болоод байсан бөгөөд ах “агаагийн дүү шингэн юм сайн уу, эмнэлэг дуудъя” гэсэн чинь ах “эмнэлэг дуудах хэрэггүй, манай ээжийг дууд” гэсэн. Тэгээд бөөлжөөд байж байхад цагдаа нар хашаагаар орж ирсэн. Тэгээд цагдаа ирлээ гэсэн чинь ах ийг “хутга нуу” гэж хэлсэн. Тэгээд хутгыг гэрийн баруун урд хэсгийн хивсэн доор хийсэн. Тэгээд цагдаа нар ирээд “юу болсон” гэсэн чинь ах “бид нар гэртээ зүгээр сууж байна, яасан” гэсэн. Тэгээд цагдаа нар хутгалуулсан хүн байна гэсэн дуудлага ирсэн гээд ийг босоод ир гэсэн чинь ах цагдаа нар луу авирлаад байсан. Цагдаа нар гавлаад аваад гарсан. Тэгээд ийг болохоор түргэний эмч аваад явсан. Тэгээд ахыг цагдаа нар, ийг эмнэлэг авч явсны дараа ******* ах хүрч ирсэн. Тэгээд би эмнэлэг, цагдаа дуудсан гэж хэлж байсан. Удалгүй ахын ээж эгч орж ирээд ийг ийн “цустай цамцыг нуучих” гэж хэлсэн. Тэгээд тэр цамцыг аваад угаалгынх нь машин руу хийчих шиг болсон. Ингээд удалгүй та орж ирээд бид нар зөрөөд гарсан. Тэгээд эгч ******* ах бид хоёрыг эмнэлэг рүү дагуулж явсан. Тэгээд эгч юу болсон юм, гайгүй байгаа, одоо өмгөөлж хамгаалахаа болъё гэх мэт юм ярьж явж байгаад эмнэлэг дээр очсон. Тэгээд эмчээс нь ийн биеийг нь асуучхаад эгч “та хоёр энд байж байгаарай, над руу яриарай” гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгээд би хэсэг байж байгаад ганцаараа зугтаачихсан юм. Надад тухайн үед түвэгтэй санагдаад байсан юм. Тэгээд би Алтанговийн шийдэн дээр байж байхад таньдаг ах дайралдаад “ээж чинь хайгаад байна” гэхээр нь ээж дээр очоод, эмнэлэг явж хөлдөө оёдол тавиулсан юм. Би тухайн үед улаан хар алаг пүүзтэй байсан юм. Одоо гутал маань гэрт байгаа. Хажуу талаас хутгалахад пүүзний улны хэсэг нь сэтэрсэн байсан. Харин доороос нь хутгалахад нэвтрээд хөл рүү орчихсон юм. Тухайн үед би ахын гэрээс явахдаа оймсоо үлдээгээд ахын нэг оймсыг нь өмсөөд явсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-28-29/

-  Гэрч Х.*******ын: “...г явснаас хойш 10 орчим минутын дараа баруун гартаа ногоон иштэй хутга барьсан, зүүн гартаа нэг шил архи барьчихсан орж ирсэн. Тэгээд ийн гэрт орж ирэнгүүтээ “бүгдийг чинь нэг нэгээр нь хутгалнаа” гэж хэлсэн. Тухайн үед айлгаж байгаа байх гэж бодсон чинь *******г гэрийн зүүн орон дээр хэвтэж байхад дөхөж очоод ******* айсандаа хөлөө өргөсөн чинь зүүн хөлийнх нь ул руу 2 удаа удаа хутгалчихсан. Тэгснээ “бүгдийг чинь ална, эд нарыг гаргавал Лууяа // чамайг алнаа” гэсэн чинь босоод гэрийнхээ хаалгыг цоожлоод өөрөө үүдэндээ зогсчихсон. Тэгээд Өөдөс //-ийг хутгалчхаад дараа нь чамайг хутгалнаа гээд намайг хэлсэн. Тэгээд хамгийн сүүлд нь Лууяа //-ийг хутгалнаа гэж хэлээд бид хоёрыг хутгалах гээд гэр тойруулаад хөөж эхэлсэн. Тэгээд ийг “зогс, зогсохгүй бол алчихна шүү” гэж хэлэхэд нь зогссон. Тэгээд хутгаа бариад очиход нь ийн тахилынх нь өмнө хойшоо унасан чинь ийг “босоод ир” гэсэн. Тэгтэл “агаа болиоч дээ” гээд хар хөлс нь цувсан байдалтай хэлээд босож ирэхэд нь шууд аюулхай орчимд нь баруун гартаа хутгаа барьсан чигтээ ийг хутгалчихсан. Тэгээд ийн царай нь сонин болоод аюулхай орчмоос нь их хэмжээний цус гараад биеэ нэг сэгсэрснээ цамцаа тайлаад хутгалуулсан газраа шууд дарсан. Тэгээд ийг хутгалчихсан чинь “яаж байгаа юм, хоёулаа үзье, гараад ир” гээд түмпэн бариад ыг дуудаад гарсан. Тэгээд ийн хойноос гараад цаашлах үед нь би гарч зугтаагаад Паркийн наад талын дугуй засвартай айл буюу зүс таньдаг Сүхээ гэж ахын гэрт очсон. Тэгээд болсон асуудлыг хэлээд гар утсаар нь цагдаа, түргэн лүү дуудлага өгсөн. Тэгээд би Сүхээ ахын гэрт байж байсан бөгөөд Сүхээ ах мотоцикл унаад хүнтэй уулзъя гээд гарчхаад буцаж ирэхдээ “цагдаа нар ыг аваад явчихлаа” гэж хэлсэн. Би зугтаахдаа ийн гэрт утсаа үлдээчихсэн байсан бөгөөд утсаа авах гэж буцаж ийн гэрт очиход ******* хоёр байж байсан. Тэгээд ын авч ирсэн 1 литрийн архийг задалчихсан сууж байсан. Тэгээд намайг ирээд удаагүй байж байхад эгч орж ирсэн бөгөөд эгчийг орж иртэл “танд би үнэн гэж хэлээд байхад итгэхгүй юм” гэж хэлж байсан. Тэгтэл удаагүй хашааны гадаа цагдаагийн машин ирсэн бөгөөд цагдаа ирлээ гэсэн чинь эгч “ийн цустай цамцыг нуу, шатаа” гэж байснаа өөрөө аваад ийн угаалгын машинд өөр бусад хувцаснуудтай холиод хийчихсэн. Тэгээд эмнэлэг явъя гээд бид хоёрыг дагуулж гарсан. Тэгээд эгч ******* бид гурав эмнэлэг орсон. Эмнэлэг дээр байж байхад эгч ажилтай гээд “намайг биеийн байдлыг нь мэдчихээд хэлээрэй” гэж хэлчхээд яваад өгсөн. Удаагүй ******* хөл бадайраад байна, би явлаа гээд явсан. Би *******г явчихаар нь *******гийн эгч д утсаар холбогдож болсон асуудлыг яриад ******* бас хутгалуулсан шүү гэж хэлсэн. Ингээд ээж нь *******г хайж олоод эмнэлэг дээр аваачиж оёдол тавиулсан. Энэнээс өмнө эмнэлэг явж байх замд эгч *******г “хутгалуулсан гэж хэлж болохгүй шүү, хэрэг дээр нь хэрэг нэмчихнэ, цагдаа нар асуувал шилэн дээр гишгэсэн гэж хэлээрэй” гэж бид хоёрт хэлсэн. Тэгээд би эмнэлэг дээр байж байсан. Тэгээд ийг хагалгаанд орно гээд эмнэлгээс хагалгаанд шаардлагатай гуурс аваад ир гэхээр нь би эгч рүү ярьж дуудсан. Тэгээд эгч ирээд надаас мэдээлэл аваад л байж байсан. Тэгээд ийн ар гэрийнхэн нь ирээгүй учраас хагалгаанд оруулахгүй гэсэн юм байна лээ. Тэгээд эгч дээгүүр доогуур ярьж байж оруулсан гээд надад эгч гэр лүүгээ дагуулж явж байхдаа хэлсэн. эгч бид хоёр 21 цагийн орчимд эмнэлгээс гарсан. Тэгээд эгчийн гэрт очиход хүүхдүүд нь байсан. Тэгээд намайг ирсний дараа шорон хочит Батаа ирсэн бөгөөд надтай уулзаад “юу болсон юм, яасан, нөгөө хүн нь яаж байна, мэдүүлэг авсан уу” гэж асууж байсан. эгч болохоор “маргааш цагдаа дуудвал над руу яриарай, ийм тийм асуудал болбол над руу яриарай, мэдүүлэг өгөхөөр бол тухайн үед би тасарчихсан, унтчихсан байсан, нэг шуугиан болоод харсан чинь Өөдөс //-г хутгалчихсан байсан, тэгээд би айсандаа түргэн, цагдаа дуудсан гэж хэлээрэй” гэж надад хэлсэн. Би аймгийн төв рүү 3-4 дүгээр ангидаа шилжиж ирсэн юм. Тэгээд ын суралцдаг сургуульд тай нэг ангид 3 жил хамт суралцсан юм. Тэр цагаас хойш нэг нэгийгээ мэдэж найзалж нөхөрлөдөг байсан. өмнө жил нэг хүнийг шатаахад нь би хамт байсан бөгөөд тэр хэрэгт нь гэрчээр оролцож байсан. Тэгээд эгч ыг шар хадны эмнэлгээр дагуулж гүйгээд сэтгэцийн өвчтэй гэдэг бичиг хийлгээд, хэрэг нь чимээгүй болчихсон. Тэрнээс хойш би аас бага багаар зайгаа аваад бүр холбоо тасарчихсан байсан юм. Тэгээд хаа нэг дайралдах үедээ би элдэв шалтаг тоочоод зугтаачихдаг байсан юм. Ер нь тааралдахаараа архи авч өг гэнэ, архи авч өгөхгүй бол салахгүй яваад байна, эсхүл өөрөө архи авна. Авсан архийг нь уухгүй бол зодно гэж айлгадаг, сүрдүүлдэг. ын хувьд энэ хавиар хүн зодно, хүн хутгалж шөвөгдөөд байдаг болохоор бид нар айдаг юм. ыг энэ аймгийнхан бараг мэдэхгүй хүн гэж байхгүй. Өөрийгөө гэмтээнэ, нэг бол хүн гэмтээнэ, тэгээд л ер нь шатаана, хутгална л гэж ярьдаг болохоор нь хүмүүс айдаг юм. Өөрийн зан байдал нь ерөнхийдөө хүнийг дээрэлхэх гэсэн дээрэнгүй зантай хүн. Намайг өмнө нь зөндөө л зодож цохидог байсан, би цагдаа сэргийлэх битгий хэл, эцэг эхээсээ хүртэл нуудаг байсан юм. Гэхдээ одоо арай хэтэрч байна, аль болгон энэ хүний дарамтад байх вэ. Үнэхээр залхаж байгаа учраас би өнөөдөр болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүллээ. Би мэдүүлгээ үнэнээр өгсөн бөгөөд өчигдөр ******* нартай дайралдахад ******* намайг мэдүүлгээ өөрчилж өг гэсэн. Энийг би ын явуулга гэж хардаж байгаа. одоо энэ аймагт хүн зодож хүн хутгалаад л явж байгаа. Тэгээд хохирсон хүмүүстэй нь эгч уулзаад аргалчихдаг юм байна лээ. Миний хувьд аас айж байна. ******* хоёр ч гэсэн аас айгаад энэ хэргийн талаар худлаа мэдүүлж магадгүй. ийнд байхад надад гэмтэл шарх учруулж чадаагүй. Хэрэв би зугтаагаагүй байсан бол бас хутгалуулсан байхыг ч үгүйсгэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх31-32/

-  Гэрч Д.ийн: “... Тэгээд ахыг яваад удаагүй байхад ойролцоогоор 5 орчим минут болсон байх манай хашаагаар орж ирэхдээ баруун гартаа цэнхэр өнгийн иштэй хутга барьчихсан, зүүн гартаа нэг шил eden архи барьчихсан орж ирсэн. Тэгээд манай гэрт орж ирээд архиа тавихаар нь би архийг нь цаашаа тахилынхаа ард нуучихсан юм. Тэгээд л “бүгдийг чинь ална” гээд л хутгаа бариад бид нарыг гэр тойруулаад *******, бид гурвыг хөөсөн. Тэгээд *******гийн хөл орчимд нь хутгалчих шиг болсон. Тэгээд намайг” гэрээс хэнийг ч гаргаж болохгүй, бүгдийг чинь ална шүү” гэхээр нь би айсандаа гэрийнхээ хаалгыг цоожилчихсон. Тэгээд бид нарыг гэр тойруулж хөөж байгаад “ийг зогсохгүй бол ална шүү” гээд ийг зогсоход яг миний тахилын урд аюулхай орчимд нь шууд хутгалчихсан. Би тухайн үед ыг айлгаж байна даа гэж бодож байсан, арай ингээд хутгалчихна гэж санаагүй. Тэгээд би хэсэг шоконд орж байж байгаад ыг “гараад ир хоёулаа үзье” гэж хэлсэн чинь намайг дагаад гараад ирсэн. Энэ хооронд ******* гараад зугтаасан. Тэгээд ыг миний араас гараад ирэхээр нь өөрөө хутгалуулчихгүйн тулд “тайвшир андаа” гээд аргадаад арга эвийг нь олох гэсэн чинь мотоцикл унаад *******ын араас яв гэсэн. Тэгээд би хашаанаас дөнгөж гараад *******ыг харсан чинь цаашаа явж байхаар нь буцаж ороод ад олдохгүй байна гэж хэлсэн. Тэгтэл дахиад бид нарыг гүйцээнэ гээд ахин бид нарыг гэр тойруулаад хөөгөөд байсан. Тэгж байснаа арай гайгүй болоод суусан. Тэгтэл хашаагаар цагдаа орж ирж байгаа нь гэр дотроос харагдсан бөгөөд хутгаа руу шидээд “энд юу ч болоогүй шүү” гэж хэлсэн. Тэгтэл хутгыг баруун орны урд хивсэн доор хийчихсэн. Тэгээд цагдаа нар орж иртэл цагдаа нарыг “ямар хэргээр ирсэн юм, энд юу ч болоогүй байхад яахаараа та нар ирдэг юм” гээд томорч эхэлсэн. Тэгээд эмч ирээд ийг үзэх гэсэн чинь эмчийг “ойртвол ална” гээд айлгаад байсан. Тэгээд цагдаа нар ийг бос гэсэн чинь ийг “босвол ална шүү” гээд айлгаад байсан. Тэгээд ыг цагдаа нар гавлаад аваад явсан. Тэгээд эмч ийг үзээд болохоо байчихсан байна гээд аваад явсан. Тэгээд эмнэлэг, цагдааг явсны дараахан ******* буцаад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би “чи цагдаа дуудсан уу” гэсэн чинь ******* “тиймээ” гэж хэлсэн. Ингээд манай гэрт ******* ******* бид гурав байж байхад эгч орж ирж “юу болсон юм” гээд асуугаад байсан. Тэгээд ийн цустай цамцыг эгч “наадхаа нуу” гээд өөрөө тэр цустай цамцыг нь манай угаалгын машин дотор хувцаснуудын голд нь нуугаад тавьчихсан. Тэгтэл удаагүй, та гэрт орж ирсэн. Тэгээд эгч бид нарыг дагуулж явах гээд байсан бөгөөд би угаасаа намайг ятгах гэж байна гэж бодоод тэр хавьд жүжиглээд байж байтал *******, ******* хоёрыг дагуулаад явчихсан. Одоо цагдаагаас суллагдаад явах л юм бол бид нарыг хайж эхэлнэ. бид нарыг хаанаас л бол хаанаас хайсаар байгаад олоод ирдэг юм. Миний хувьд үнэхээр айдастай байна. гарч ирээд намайг алчих вий гэж айж байна. Би одоо бүүр хөдөө зугтаачихдаг юм билүү гэж бодож байна. Ер нь ын эсрэг би ингэж мэдүүлэг өгч байгаагүй. Энэ арай л хэтэрлээ, би өмнө нь ад олон ч удаа хутгалуулсан, миний бие дээр байгаа сорвинуудыг бүгдийг нь надад хутгаар учруулж байсан. Тэглээ гээд би яршиг даа гээд цагдаад нэг ч удаа хандаж байгаагүй. Намайг эндхийн хүмүүс ын суганы үс гэж хэлдэг юм. Би аас хол байя ч гэсэн дарамт шахалтаас нь айгаад хол байж чадахгүй байна. ад бид нараас өөр найзлах найз нөхөд байхгүй учир бид нарыг хүчээр дарамталж өөртэйгөө ойрхон байлгадаг юм, архи уу гэж дарамтална, уухгүй бол зодож цохино, ална, хядна гэж айлгана. тай хоёр гараараа зодолдвол захын хүн зодчихно. Даан ч мэс бариад хүн айлгаад байдаг юм. Бас манай аймгийнхан ээжийнх нь хэл амнаас айгаад ад юм хэлж чаддаггүй юм. эгч ыг бүүр онгироогоод эрхлүүлчихсэн. Тэгээд нь сэтгэцийн өвчтэй хүнд хууль үйлчлэхгүй гэдгээрээ түрий бариад л бид нарыг айлгаад, дарамтлаад байдаг юм. ******* ыг хутга барьчихсан орж ирсэн байхад нь манай гэрийн зүүн талын модон орон дээр хэвтэж байгаад аас айгаад атираад хэвтэж байхад нь хөл рүү нь хутгалчих шиг болсон. Би тухайн үедээ ороогүй болов уу гэж бодсон чинь сүүлд нь зүүн хөлийнх нь ул нь зүсэгдсэн юм шиг байсан. *******г ер нь цээж руү нь дүрчих гээд байх шиг байсан. Харин хөлөөрөө хамгаалсан тулдаа л хөлдөө хутгаар зүсүүлсэн байх. Өчигдрийн хувьд үнэхээр аймар байсан, би шөнө ч амарч чадсангүй, болсон үйл явдал нүдэнд харагдаад тайван ч байж чадахгүй байна, үнэхээр айдастай байна. Манай гэрийн зүүн үүдэн хэсэгт байсан шүүгээний шилэн хаалтыг ийг хутгалсны дараа “та нарын амь энэнээс хэврэг гэдгийг мэдэх үү” гэж хэлээд хага цохисон. Хүрэн өнгийн хагарсан аяганы хэлтэрхийг бүүр өмнө нь буюу манай хамаатны ах ыг орж ирэхээс нь өмнөхөн *******гийн толгой руу нь шидээд толгойг нь оноод хагарчихсан. Юунаас болж шидсэнийг санахгүй байна. ******* тухайн үед зуухны хойд талд л сууж байсан, зүүн духных нь орчимд оносон. надад зөндөө гэмтэл учруулж байсан, би одоо яг хэдний өдөр, яаж гэмтэл учруулсан талаар бол сайн санахгүй байна. Тухайн үед нь цагдаад хандаж шалгуулж байгаагүй юм чинь одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Өчигдрийн маань шарх ч гэсэн өчүүхэн жижигхэн шарх учраас шинжилгээнд үзүүлээд яах вэ. Би үзүүлэх шаардлагагүй. Харин *******г л үзүүлмээр байна. эгчийн хувьд намайг ямар нэгэн байдлаар намайг дарамталж байгаагүй. Харин өчигдөр *******, ******* хоёрыг дагуулаад явсан, тэр хоёрт үг зааж өгсөн байж магадгүй. Ерөнхийдөө хүн зодох хутгалах зэрэг үйлдэл хийхээр эгч хохирогч нарыг нь аргалаад цагдаад хандуулдаггүй юм. Тэгээд мэдүүлгээ ингэж өг, тэгж өг гээд үг заагаад өгчихдөг юм. эгчийн хувьд олон жил шорон оронгоор явчихсан хүмүүстэй хамт амьдарч байсан хүн байдаг юм. Их муу санаатай эгч байдаг юм” гэх мэдүүлэг /1-р хх-35-36/

- Гэрч Б.гийн: “2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр намайг хөдөө гэрт байж байхад ******* гэрийн утас руу 17-18 цагийн үед ярьсан. Тэгээд сая бөөн юм болоод ийг хутгалчихсан, *******г бас хутгалчихсан. Тэгээд эмнэлэг дээр ирчихсэн юм чинь үзүүлэхгүй юм уу гэсэн чинь ******* гайгүй, хөл бадайраад байна гээд яваад өгчихсөн гэж надад хэлсэн. Тэгээд би *******г хаашаа явсан талаар нь асуухад ******* сайн мэдэхгүй байсан. Өөр нарийн зүйл яриагүй. Тэгээд би өөрөө хөдөө байсан болохоор ээж Алтанцэцэг рүү утсаар яриад энэ талаар ээжид хэлээд *******гийн хойноос нь олоод очоорой гэж хэлсэн юм. Би ыг танина. Бага байхад ойролцоо амьдардаг байсан. Хүүхэд байхын л мэднэ. Би энэ асуудлыг сонсоод аймгийн төв рүү орж ирсэн. Би *******тай 2020 оны 06-р сарын 17-ний өглөө эмнэлэг орж боолт хийлгэчхээд ирж байсан тэр үед нь уулзсан. *******тай бол хэргийн талаар ярилцаагүй. Би юу болсон талаар асуухад гаднаас орж ирээд хутгалсан гэж надад хэлсэн, өөр нарийн зүйл яриагүй. жоохон байхдаа зүгээр л хүүхэд байсан том болоод дандаа болохгүй бүтэхгүй юм хийж явна л гэж сонсогддог. Ээж нь их айхтар хүн байдаг гэж улсууд ярьдаг юм билээ. Ерөнхийдөө манай дүүг дарамтлаад зодож нүдээд дагуулаад яваад байдаг юм байна лээ. Ер нь хамт явахгүй гээд зугтаачихаар дараа нь энд тэнд дайралдаад зодож цохиод байдаг юм шиг байна лээ. Ер нь бол манай дүүг удаа дараа л зодож цохиж байсан юм байна лээ. Сэтгэцийн өвчтэй л гээд байдаг юм, үнэхээр сэтгэцийн өвчтэй юм бол ингээд гадуур сул чөлөөтэй хүн амьтан зодуулж, нүдүүлээд явуулаад байж болдог юм уу, тийм өвчтэй зовлонтой бол эмнэлэгт нь байлгах хэрэгтэй. Өөрөө нуугаад аас айгаад хэлж ярьдаггүй юм. Найзууд нь хэлээд байдаг юм. Нэг аймшгийн араатан л байх шиг байна. Улсууд бол ээж нь их айхтар хүн байдаг, хүүхдээ шоронд явуулдаггүй юм гээд янз бүрээр л ярьдаг юм. ыг энэ Дундговь аймгийнхан ямар хүн бэ гэдгийг бүгд л мэднэ. Ээжийг нь ч гэсэн танихгүй хүн бараг байхгүй. Эмнэлэг дээр манай ээж Алтанцэцэг *******г үзүүлээд явж байхад ын ээж “эр хүний замын хүзүү урт, яах вэ 2, 3 жил суугаад л гараад ирнэ, тэгээд гарч ирээд хүүхдийг чинь янз бүр болгочихвол бид нар хариуцахгүй шүү” гэж хэлсэн байна лээ. Дараа нь ална гэж заналхийлээд байгаа юм уу хаашаа юм. Ээж энэ талаар хэлсэн юм уу, яасан юм би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-37-38/

- Гэрч Д.ын: “2020 оны 06-р сарын 16-ны өдөр ойролцоогоор 14 цагийн орчимд байсан санагдаж байна. Би Зоогийн орчимд байдаг авто засварын үүдэнд байж байхад нэг хүүхэдтэй хамт мотоцикл уначихсан урд гудамжаар явж байсан. тэр гудамжаар буцаад явж байхаар нь би хойноос нь сигналдсан чинь согтуу байсан. Тэгээд той хамт гэрт ортол , , 12-15 орчим насны 2 эрэгтэй хүүхэд /*******, Б.*******/ бас нэг залуу/Б.*******/ байсан бөгөөд тэд нар архи уугаад сууж байсан. Намайг ийн гэрийн яг босгыг даваад л орж ирж байхад гэдэг залуу архи аягалж байсан хүүхдийн толгой руу нь хүрэн өнгийн тагш аяга шидтэл толгойг нь оноод аяга нь бутраад хагарч байсан. Тэгээд би ийг “аав, ээжийгээ хөөж явуулчхаад айл эзгүйчиллээ” гэсэн чинь гэдэг залуу “чи ч гэсэн айлд байгаа шүү” гэхээр нь би “чамайг бодвол би хамаатан садныхаа гэрт байна” гэж хэлсэн. Тэгтэл гэдэг залуу өмнө буюу 2020 оны 06-р сарын 16-ны өдрөөс ойролцоогоор 10 орчим хоногийн өмнө нь надтай маргалдсанаа яриад эхэлсэн. Тухайн үед юу болсон бэ гэхээр би хөдөө гэр лүүгээ явж байхад той хөдөө замд дайралдсан, тухайн үед гэх залуу болон бусад 4-5 хүнтэй хамт явж байсан. Тэгээд би ийг архи уучихсан байсан болохоор нь бас загнаад, ах хүний хувиар нэг алгадаад автал гэх залуу машинаас отвъёрк барьж гарч ирээд “дүрдэг шатаадаг хүн” гээд сагсуураад байхад нь манай дүү Уугантулга отвъёркийг нь булааж аваад ыг унагаагаад ганц нэг цохиж авсан. Тэгээд энэ асуудал тухайн үедээ өнгөрсөн юм. Тэгтэл 2020.06.16-ны өдөр “та нар намайг зодсон, би чамд новшроогүй, цагдаа сэргийлэх гээгүй шүү, одоо надад зодуул” гэх мэт юм яриад байхаар нь би “эрүүл болохоор чинь учраа олъё” гээд явах гэтэл гэдэг залуу ууж байсан архинаасаа татсанаа архины шил хагалаад, шилний хагархай барьж над руу дайраад, хориглоод байсан. Тэгэхээр нь би гараад явчихсан чинь араас гараад ирсэн. Тэгээд ыг агсарч байхад ээж нь гээд нэг эмэгтэй хүрч ирсэн. Тэгээд ээжийгээ хараад гайгүй байх болов уу гэж бодтол ээжийгээ хүн гэж тоохгүй, чамд ямар хамаатай юм, пязда минь зайл, гэх мэтчилэн хэл амаар хараагаад байсан. Тэгээд гадаа хогийн поошигний орчимд байсан архины хагархай шил бариад ална гээд дайрч байхад хориглож байгаад цээжнийхээ гол орчимд шилээр зүсүүлчихсэн. Тэгснээ над руу хүрч ирээд шилээрээ зүсэх гэхээр нь би зүүн гараараа хамгаалаад тохойныхоо орчимд зүсүүлсэн. Тэгээд ын хойноос тэврээд би хоёр гарыг нь бариад шилийг нь хаяулаад “за хоёулаа шил чулуу барихгүй эр хүн шиг учраа олъё” гэсэн чинь “за тэгье, хоёулаа хөдөө гарч учраа олъё” гэсэн. Тэгээд ч ын ээж гэх хүн нь хүүхдэдээ ч үг хэлж чадахгүй сонгуулийн ажил гээд яваад өгсөн. Би ч ыг машиндаа суулгаад бид хоёр аймгийн төвөөс хойшоо гэр хороолол дуусаад хүнгүй газар очсон. Ингээд хүнгүй газар очоод миний хажууд суугаад халаасандаа гараа хийчхээд юм атгаж байгаа дүр үзүүлээд би чамайг хутгална гээд байсан. Би тухайн үед ыг хутгагүй байгаа гэдгийг нь гадарласан. Хэрэв хутгатай байсан бол хашаанд байхад гаргаж ирэх ёстой байсан гэж бодсон бөгөөд “чи яг яах гээд байгаа юм” гэсэн чинь “би чамайг энд хутгалж алчхаад аймгийн цагдаад очоод хэлчихнэ, мөнгө байхад ер нь бүх юм болдог ш дээ” гэх мэт юм яриад намайг айлгана гэж бодсон юм шиг байгаа юм. Тэгэхээр нь би “ахын дүү чи намайг амжихгүй ээ, хоёулаа зүгээр эв зүйтэй ярилцъя, ямар чамайг тухайн үед гэмтээчихсэн биш, зүгээр нэг маргалдаж байсны төлөө ингэж болохгүй” гэж хэлсэн чинь “үгүй би хутгалдаг хүн” гээд хэсэг ярьж байснаа сүүлдээ арай гаагүй болоод “за за ах тэгвэл хоёулаа сайхан эр хүн шиг яръя, хөдөлчих манай дэлгүүр дээр очъё, би нэг шил архи авъя, та ч бас хариу барина биз дээ, сайхан ууя” гэсэн. Тэгээд бид хоёр хөдлөөд зүүн цагааны орчимд “энд манай дэлгүүр байдаг, ээж ажиллуулдаг юм, би эндээс нэг шил eden аваад ирье” гээд зүүн цагааны орчимд дэлгүүрийн гадаа машинаас буусан. Тэгэхээр нь би муу санаалаад дэлгүүрээсээ ганцхан архи аваад гарч ирнэ гэж байхгүй, хутга шөвөг авчхаж магадгүй гэж бодоод дэлгүүр лүү оронгуут нь би хөдлөөд явсан. Тэгээд буцаад ийнд дүү Доржсамбууг авах гээд очсон. Тухайн үед би ийн гэрт хамт очсон дүү болох Доржсамбууг үлдээсэн байсан юм. Тэгээд би дүүг авахад  надаас “ та хоёр учраа олов уу” гэсэн. Тэгэхээр нь би “учраа олоод байх юу байх вэ дээ, дэлгүүр дээр нь орхичхоод ирлээ” гэж хэлчхээд явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-246-247/

            - Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020.06.18-ны өдрийн 157 тоот дүгнэлтэд: “*******ийн биед аюулхай орчимд хэвлийн хөндий нэвтэрч, элэг, элэгний холбоос хатгагдаж шарх, хэвлийн хөндийн дотуур цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Амь насанд аюултай шинжээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Эрүүл мэндийг сарниулах хугацаа нь эмчилгээ эдгэрлээс хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь 2020.06.16-ны өдрийн 15 цаг 30 минутын орчим бусдад хутгалуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэжээ. /1-р хх-40-41/

          -  Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020.06.22-ны өдрийн 158 дугаартай “******* биед зүүн хөлийн өлмийд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь бусдад хутгалуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-46-47/

-  Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020.08.31-ний өдрийн 21 дугаартай нэмэлтээр хийсэн: “******* биед зүүн хөлийн өлмийд үүссэн шарх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйл нэвт хатгасны улмаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. *******гийн биед өлмий болон эрхий хурууны дотор хажуу хэсэгт шарх гэмтэл учирсан байна” гэх дүгнэлт /2-р хх-51-52/

- Насанд хүрээгүй хохирогч ******* яаралтай тусламж үйлчилгээний хуудас /1-р хх-48-49/

-   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020.07.23-ны өдрийн 3213 дугаартай шинжээчийн: “Шинжилгээнд ирүүлсэн цамц, оймс, пүүзэн гутлын уланд үүссэн зүсэгдэлтүүд тус бүр нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна” гэх дүгнэлт /2-р хх-8-9/

-  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-3-8/

-  Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-13-16/

- 2020.06.19-ний өдрийн “хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын 31, 32 дугаартай тогтоол /хх-11-12, 18-19/

 - Яллагдагч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-112, 114-127/

- Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нарын 2020.07.02-ны өдрийн 708 дугаартай “******* хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ******* сэтгэцийн F07.0 Бие хүний органик эмгэгтэй байна. *******ын сэтгэцийн эмгэг нь тус дүгнэлтийн онош, оношны үндэслэл хэсэгт тусгагдсан шинжүүдээр илэрч байна. F07.0 Бие хүний органик эмгэгийн үед эерэг сэтгэл хөдлөл хомсдож, бусдыг занах, хорсох байдлаар солигдох, нийгмийн үр дагаврыг тооцохгүй гэнэтийн үйлдэл хийх, ярианы темп өөрчлөгдөх, бэлгийн хэвийн үйл ажиллагаа өөрчлөгдөх, сэжиглэх, хардах, сэрдэх бодол ихсэх, хугацаа шаардсан зорилгот ажил гүйцэтгэх чадвар сулрах зэрэг шинжүүд илэрнэ . ******* нь 2018 онд Өвчний түүх №0255-д F07.0 Бие хүний органик эмгэгээр хэвтэн эмчлэгдээд гарсан байна. Гэмт хэрэг гарсан гэх өдрөөс өмнө буюу 2018 оноос F07.0 Бие хүний органик эмгэгээр өвчилсөн байна. *******ын өвчилсөн өвчин нь тархины гэмтлийн гаралтай өвчин байна. нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна”  гэх шинжээчийн дүгнэлт /хх-80-85/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмч Б.Ерөөлт, Б.Батхишиг нар /онлайнаар/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ын өвчин нь бие хүний органик эмгэг гэсэн оноштой. Сэтгэл хөдлөл хомсдох, хүнийг занах, хорсох, нийгмийн үр дагаврыг тооцохгүй гэх мэт олон шинж тэмдгээр илэрдэг өвчин. ын хувьд зан төрхийн өөрчлөлт түлхүү давамгайлж илэрч байна. Эмээ уухгүй, амьдралын буруу хэв маягаас болж стрессдэх зэрэг байдлаар уг сэтгэцийн эмгэг нь илэрдэг. Сэтгэцийн эмгэг сэдэрсэн үед өөрийгөө хянах чадваргүй болно гэсэн ойлголт байхгүй. Энэ өвчинд нүд өөрчлөгдөх шинж тэмдэг байхгүй. Үзлэг шинжилгээний явцад хавтаст хэрэгт мэдүүлсэн мэдүүлэг болон бидэнд ярьсан яриа нь зөрсөн байдал ажиглагдсан. Баатар болоод шалдан яваад байх шиг нөхцөл байдал үүссэн тохиолдолд ямар орчинд хэн байсан гэдгийг санасан байдаг. Ингээд яваад байсан гэдгийг энэ үгээр хэлэх боломж байхгүй. Ухаан балартсан гэх нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй байгаа.” гэв.

         - Эд мөрийн баримтаар хураагдсан хутга, хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг тоотод иргэн *******, насанд хүрээгүй Б.******* нар нь бусдад хутгалуулсан үйл явдал болсон, уг үйл явдлын улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учирсан, насанд хүрээгүй хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь нотлогдож байна.

Хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан хүнд зэргийн гэмтэл болон насанд хүрээгүй хохирогч ******* эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч ******* нь хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хутгалж учруулсан болох нь хохирогч *******ийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч ******* мэдүүлэг, гэрч Х.*******, Д., Б. нарын мэдүүлгээр тогтоогдож  байна.

          Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хэргийн талаар болсон үйл явдлыг санахгүй байна гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “*******ад холбогдох хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлд заасан Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргээр хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэсэн санал гаргасныг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Учир нь:

            Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн заавал байх нэг үндсэн шинж нь “Хохирогчийн зүгээс шүүгдэгч буюу түүний ойр дотнын  хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл” илэрсэн байх юм. Гэтэл шүүгдэгч *******ад хутгалуулах үедээ болон түүнээс өмнө хохирогч *******ийн зүгээс шүүгдэгч ******* болон түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хууль бус үйлдэл гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.

            Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн цээжин тус газар, насанд хүрээгүй хохирогч *******  хөлөн тус газар нь тус тус хутгалсны дараа түргэн тусламж дуудах гэхэд болиулж өөрийн ээж баярыг дуудуулсан, цагдаагийн алба хаагч нар дуудлагаар ирэх үед ******* хутга нуухыг даалгаж хутгыг хивсэн доогуур нуулгасан, цагдаа нарт юу ч болоогүй гэж хэлээрэй гэж дарамталсныг гэрч, хохирогч нар мэдүүлдэг бөгөөд өөрийн гэмт үйлдлийг цагдаа нарт мэдэгдэхгүй, нуун далдлах зорилгоор идэвхтэй үйлдэл хийсэн байх тул санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэж үзэх боломжгүй юм.

          Мөн шинжээч нар нь шүүх хуралдаанд оролцохдоо “Сэтгэцийн эмгэг сэдэрсэн үед өөрийгөө хянах чадваргүй болно гэсэн ойлголт байхгүй. Энэ өвчинд нүд өөрчлөгдөх шинж тэмдэг байхгүй.” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч ******* нь хохирогч *******ийг хутгалах үедээ санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэх хууль зүйн болон эмнэл зүйн шинж илрэхгүй байна гэж үзэв.

          Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “гэрч Х.******* *******ыг ногоон өнгийн иштэй хутга барьж орж ирсэн гэж, гэрч Д. цэнхэр өнгийн иштэй хутга барьж орж ирсэн гэж тус тус зөрүүтэй мэдүүлсэн байх тул  мэдүүлгийн зөрүүг арилгах, шүүгдэгч ******* нь уг хутгыг хаанаас авсан болох нь тодорхойгүй байх тул тодруулах, хэргийн газрыг үзлэг хийсэн тэмдэглэлд хохирогч нарыг хутгалсан гэх хутгыг дуудлагаар ирсэн цагдаа хураан авсан гэж мэдэгдсэн, уг хутгыг нь хохирогч нарыг хутгалсан хутга мөн эсэх нь тодорхойгүй байхад уг хутгыг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн санал гаргаж байна.

          Шүүгдэгч нь болсон үйл явдлын талаар санахгүй байгаа гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг хаанаас хутга авсан талаар тодруулах ажиллагааг зайлшгүй явуулах шаардлагагүй бөгөөд шүүгдэгч *******ыг гаднаас хутга барьж орж ирсэн талаар хохирогч *******, насанд хүрээгүй хохирогч Б.*******, гэрч Х.*******, Д. нар нь зөрүүгүй мэдүүлсэн  байна. Харин шүүгдэгчийн барьж орж ирсэн хутгыг цэнхэр өнгийн иштэй байсан гэж гэрч Д.  бусдаасаа зөрүүтэй мэдүүлжээ. Гэвч тухайн зүйлийг аль талаас ямар байдлаар харсан, хувь хүний аливаа юмыг тусгаж авах хувийн онцлог байдлаас шалтгаалан харилцан адилгүй байх ба шүүгдэгч *******ын барьж орж ирсэн хутганы иш ямар өнгөтэй байх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

          Хэргийн материалаас үзэхэд анх дуудлагаар очсон жижүүрийн цагдаа шүүгдэгчийн хохирогч нарыг хутгалсан гэх хутгыг эд мөрийн баримт устах, гэмтэхээс сэргийлж түр хураан авч, мөрдөгчийг хэргийн газрын үзлэг хийх үед энэ талаар мэдэгдсэн  байна. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл биш бөгөөд гэмт хэргийн газарт дуудлагаар анх очсон цагдаагийн ажилтны хувьд эд мөрийн баримт устах, гэмтэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийж байгаа хойшлуулшгүй ажиллагаа гэж үзэх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хэргийг прокурорт буцаах тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хохирогч *******ийг хагалгаанд ороод наркоз нь гараагүй байхад мэдүүлэг авсан тул түүний мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэсэн тайлбарыг гаргасан ба шүүх хуралдаанд хохирогч ******* нь “наркоз гараагүй байхад мэдүүлэг авсан” гэж мэдүүлж байна.  

          Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд хохирогч *******оос 2020.06.17-ны өдрийн 09 цаг 06 минутад /сэхээний өрөөнд/ мэдүүлэг авч эхэлсэн болох нь 1-р хавтаст хэргийн 22-23-р хуудсан авагдсан тэмдэглэлээр нотлогдож байна. 1-р хавтас хэргийн 202 хуудасны ар талд авагдсан мэс заслын тэмдэглэлээс үзэхэд хохирогч ******* 2020.06.16-ны өдрийн 18:55 цагт мэс засал хийж эхэлсэн, уг ажиллагаа 1 цаг үргэлжилсэн бөгөөд 2020.06.17-ны өдрийн 8 цаг 10 минутад буюу мэдүүлэг авахаас өмнө хийсэн эмчийн үзлэгээс үзэхэд  /1-р хавтаст хэргийн 207-р хуудасны ар тал/ “ хохирогчийн биеийн ерөнхий байдал хүндэвтэр, ухаантай, орчиндоо харьцаатай” байсан гэж тэмдэглэгджээ.

          Үүнээс үзэхэд хохирогч *******оос мэдүүлэг авах үед норкоз нь гараагүй байсан гэх үндэслэл нотлогдохгүй байх тул түүний 2020.06.17-ны өдөр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

          Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******ад холбогдуулан Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

          Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг, хутгыг зэвсгийн чанартай ашиглан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эрүүл мэндтэй холбогдон гарсан зардлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан санаатай үйлдэгдэх 2 гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн  хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

          Шүүгдэгч ******* нь хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан болох нь эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр тогтоогдож байх тул Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял, Эрүүгийн  хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

          Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулинд заасан торгох, хорих ялыг оногдуулсан тул шүүгдэгчид оногдуулсан торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож түүнд оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг тогтоож, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас нийт 107 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялд нь оруулан тооцов.

             Насанд хүрээгүй хохирогч ******* түүний хууль ёсны төлөөлөгч Ө.Алтанцэцэг нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч ******* нь өөрийн эмчилгээтэй холбогдон гарсан 3.443.800 төгрөгийг  зардлыг шүүгдэгч төлсөн гэснийг болон хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан, насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс хохирлын баримт ирүүлээгүй тул хохирогч нар нь өөрийн эрүүл мэндийн талаархи баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг заав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ногоон өнгийн иштэй хутга 1 ширхэг, цэнхэр өнгийн малгайтай цамц 1 ширхэг, цайвар өнгийн өрөөсөн оймс 1 ширхэг, цагаан алаг өнгийн зүүн хөлийн өрөөсөн пүүз 1 ширхэг, eden нэртэй архины шил /дотроо шингэнтэй/ 1 ширхэг хураагдаж ирсэн бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн  Шүүхийн  тамгын  газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс *******ын эрүүл мэндийн картыг эх хувиар нь гарган өгч судлуулсан  бөгөөд энэхүү  баримтыг буцаан авах хүсэлтээ илэрхийлсэн тул уг баримтыг хуулбарлан, хуулбар хувийг хэрэгт хавсарган, эх хувийг нь шүүгдэгчид буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгав.

 

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч овгийн *******ыг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч овгийн *******ад Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,  2 дахь хэсгийн 2.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцон түүнд оногдуулсан 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч *******ын нийт эдлэх ялыг 6 /зургаан/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаан/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 107 /нэг зуун долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож хассугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн ногоон өнгийн иштэй хутга 1 ширхэг, цэнхэр өнгийн малгайтай цамц 1 ширхэг, цайвар өнгийн өрөөсөн оймс 1 ширхэг, цагаан алаг өнгийн зүүн хөлийн өрөөсөн пүүз 1 ширхэг, eden нэртэй архины шил /дотроо шингэнтэй/ 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч ******* 3.443.800 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч *******, Б.******* нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******, Б.******* нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг болохыг заасугай.

9. Шүүх хуралдаанд эх хувиараа судлагдсан *******ын хяналтын картыг шүүгдэгчид буцаан олгож баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Дэлгэрцэцэгт даалгасугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Энэхүү шийтгэх уншиж сонсгосноор хүчинтэй болох тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                                                                                                                                                                         ДАРГАЛАГЧ                                   Г.МӨНХБАТ

 

         ШҮҮГЧИД                                  Э.ОЮУН-ЭРДЭНЭ

 

                                           З.ШҮРЭНЧУЛУУН