| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00354/и |
| Дугаар | 351 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 351
2017 оны 06 сарын 28 өдөр Дугаар 129/ШШ2017/00351 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1963 онд төрсөн, Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан баг, Улаан Үзүүрт оршин суух Улаан үзүүр овгийн Аюурын Должинсүрэнгийн /РД:АК63092209/ хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.Санжмятав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Должинсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Иймд архивын лавлагаа болон бусад бичиг баримтуудыг үндэслэн А.Должинсүрэн намайг Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1980 оны 10-р сарын 1-нээс 1983 оны 6-р сарын 15-ны өдөр хүртэл Тариа бригадад сахиул, 1983 оны 6-р сарын 15-наас 1989 оны 12-р сарын 30 хүртэл талхчин, гахайчин зэрэг ажлуудыг хийж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.Санжмятав шүүхэд гаргасан хүсэлтдээ: Должинсүрэн нь Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд 1980 оны 10-р сарын 1-нээс 1983 оны 6-р сарын 15-ны өдөр хүртэл Тариа бригадад сахиулаар, 1983 оны 6-р сарын 15-наас 1989 оны 3-р сарын 22-ны өдөр хүртэл талхчин, 1989 оны 3-р сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл гахайчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Г.Санжмятав шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Аюурын Должинсүрэн нь Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдлийн Тариа бригадад сахиулаар 1980 оноос 1983 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл, талхчин, гахайчнаар “1983 оны 06 сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан. А.Должинсүрэн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Иймд А.Должинсүрэнгийн Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдлийн Тариа бригадад сахиулаар 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл, талхчинаар 1983 оны 06 сараас 1989 оны 03 сарын 22-ны өдрийг хүртэл, гахайчнаар 1989 оны 03 сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.Должинсүрэн нь Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд Тариа бригадын сахиулаар 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл, талхчинаар 1983 оны 06 сарын 15-ны өдрөөс 1989 оны 03 сарын 22-ны өдрийг хүртэл, гахайчнаар 1989 оны 03 сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. ... А.Должинсүрэн нарыг 06-р сарын 15-ны өдрөөс эхлэн талхчинаар томилсугай гэсэн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1983 оны 06 сарын 15-ны өдрийн 45 тоот тушаал,
1.2. Нэгдлийн талхын газрын ажилчин Должинсүрэн, ... нарын 1984 оны ээлжийн амралтыг 11-р сарын 28-наас эхлэн үндсэн амралт 15, нэмэгдэл амралт 3, бүгд ажлын 18 хоногоор олгосугай гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 11 сарын 28-ны өдрийн 138 тоот тушаал,
1.3. Олон улсын эмэгтэйчүүдийн 75 жилийн ойн баярыг тохиолдуулан ... Талхны газрын эрхлэгч Должинсүрэн нарыг тус бүр 18 төгрөгийн үнэ бүхий зүйл, баярын бичгээр шагнасугай гэсэн Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 03 сарын 10-ны өдрийн 25 тоот тогтоол,
1.4. Нэгдлийн талхын газрын талхчин А.Должинсүрэнг 1986 оны 4-р сарын 1-нээс эхлэн ажлаас нь чөлөөлж сумын мал эмнэлэгийн тасгийн мэдэлд шилжүүлсүгэй гэсэн “Ажлаас чөлөөлөх тухай” Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1986 оны 05 сарын 21-ний өдрийн 47 тоот тушаал,
1.5. ... талхчин Должинсүрэнгийн ээлжийн амралтыг 1987 оны 12-р сарын 15-наас эхлэн үндсэн амралт 15, нэмэгдэл амралт 3, бүгд ажлын 18 хоногоор бодож олгосугай гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 12 сарын 10-ны өдрийн 242 тоот тушаал,
1.6. Нэгдлийн үйлдвэрлэл дээр ажиллаж буй ажилтан ажилчидын 1988 оны ээлжийн амралтыг 10-р сарын 20-ны өдрөөс эхлэн хавсралтанд зааснаар бодож олгосугай. Хавсралтанд: Должинсүрэн, албан тушаал-талхчин, амрах хоног үндсэн-15, нэмэгдэл-3, бүгд хоног-18, амарч эхлэх он, сар, өдөр-I/II гэсэн “Ээлжийн амралт олгох тухай” Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 11 сарын 01-ний өдрийн 229 тоот тушаал,
1.7. Нэгдэлтэй түрээс хийж гахайчин болохоор санал хүсэлт гаргасан дараахь нэр бүхий хүмүүстэй гэрээ хийж 1989 оны 3-р сарын 22-ны өдрөөс эхлэн гахайчнаар авч ажиллуулсугай. Хавсралтанд: Должинсүрэн гэсэн “Ажилд авах тухай” Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 05 сарын 01-ний өдрийн 51 тоот тушаал,
2. Аюурын Должинсүрэнгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд Тарианы сахиулаар ажиллаж байхдаа 1980, 1983 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 02-ны өдрийн 288 тоот цалингийн тодорхойлолт,
3. Гэрч С.Пүрэвсүрэнгийн: “Би Архангай аймгийн Хайрхан сумын хамтын Зориг нэгдэлд 1969 оноос 1981 он хүртэл малчин, 1981 оноос 1990 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл Асгат бригадад мал аж ахуйн тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан. Би малчин байхдаа А.Должинсүрэнгийн эцэг Аюур, эх Долгор нартай хамт нэг бригадад мал маллаж байсан. А.Должинсүрэнг хүүхэд байхаас нь таньж мэднэ. А.Должинсүрэн нь 1981 оноос 1989 он хүртэл үр тарианы үтрэмийн сахиул, талхчин, гахайчин гэх зэрэг ажлуудыг хийж байсан. Яг ямар ажлыг хэдээс хэдэн оноос хийж байсныг тодорхой санахгүй байна. Гэхдээ 1981 оноос 1989 он хүртэл тус нэгдэлд тасралтгүй ажилласан. Би А.Должинсүрэнг бага байхын сайн таньдаг, нэг нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
4. Гэрч Д.Сампилмаагийн: “Би Архангай аймгийн Хайрхан сумын хамтын Зориг нэгдэлд 1979 оноос 1981 оныг хүртэл Хайрхан бригадад малчнаар, 1981 оноос 1990 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл тус сумын Асгат бригадад малчнаар тус тус ажиллаж байсан. Манайх Хайрхан бригадад байдаг байхад А.Должинсүрэнгийн эцэг эхтэй хамт нутагладаг байсан. А.Должинсүрэн нь 1981 оноос 1989 он хүртэл үр тарианы үтрэмийн сахиул, талхчин, гахайчин гэх зэрэг ажлуудыг хийж байсан. Яг ямар ажлыг хэдээс хэдэн оноос хийж байсныг тодорхой сайн мэдэхгүй байна. А.Должинсүрэн нь 1981 оноос 1989 он хүртэл тус нэгдэлд тасралтгүй ажилласан. Би А.Должинсүрэнтэй нэг нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
5. Д.Сампилмаагийн Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд ажиллаж байсныг тогтоосон Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 05 сарын 10-ны өдрийн 213 тоот шийдвэр,
6. С.Пүрэвсүрэнгийн Архангай аймгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд ажиллаж байсныг тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгч Ш.Санжмятавын хүсэлтээр түүнтэй хамт ажиллаж байсан С.Пүрэвсүрэн, Д.Сампилмаа нараас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг болон мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн архивын лавлагаа, цалингийн тодорхойлолт зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Хүсэлт гаргагч А.Должинсүрэнгийн Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд Тариа бригадын сахиулаар 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл, талхчинаар 1983 оны 06 сарын 15-ны өдрөөс 1989 оны 03 сарын 22-ны өдрийг хүртэл, гахайчнаар 1989 оны 03 сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан нь Аюурын Должинсүрэнгийн Хайрхан сумын Хамтын зориг нэгдэлд Тарианы сахиулаар ажиллаж байхдаа 1980, 1983 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 сарын 02-ны өдрийн 288 тоот цалингийн тодорхойлолт, А.Должинсүрэн нарыг 06-р сарын 15-ны өдрөөс эхлэн талхчинаар томилсон “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1983 оны 06 сарын 15-ны өдрийн 45 тоот тушаал болон Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн даргын 1984 оны 11 сарын 28-ны өдрийн 138, 1987 оны 12 сарын 10-ны өдрийн 242 тоот, 1988 оны 11 сарын 01-ний өдрийн 229 тоот, 1989 оны 05 сарын 01-ний өдрийн 51 тоот тушаал, Хайрхан сумын Хамтын зориг нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1985 оны 03 сарын 10-ны өдрийн 25 тоот тогтоол, гэрч С.Пүрэвсүрэнгийн: “А.Должинсүрэн нь 1981 оноос 1989 он хүртэл үр тарианы үтрэмийн сахиул, талхчин, гахайчин гэх зэрэг ажлуудыг хийж байсан. Яг ямар ажлыг хэдээс хэдэн оноос хийж байсныг тодорхой санахгүй байна. Гэхдээ 1981 оноос 1989 он хүртэл тус нэгдэлд тасралтгүй ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Д.Сампилмаагийн: “А.Должинсүрэн нь 1981 оноос 1989 он хүртэл үр тарианы үтрэмийн сахиул, талхчин, гахайчин гэх зэрэг ажлуудыг хийж, тасралтгүй ажиллаж байсан” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн нэхэмжлэл, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хүсэлт гаргагчийг Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд Тариа бригадын сахиулаар 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл, талхчинаар 1983 оны 06 сарын 15-ны өдрөөс 1989 оны 03 сарын 22-ны өдрийг хүртэл, гахайчнаар 1989 оны 03 сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл тус тус ажилласан гэж үзлээ.
Иймд З.Оюунчимэгийн Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд Тариа бригадын сахиулаар 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл, талхчинаар 1983 оны 06 сарын 15-ны өдрөөс 1989 оны 03 сарын 22-ны өдрийг хүртэл, гахайчнаар 1989 оны 03 сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Улаан үзүүр овгийн Аюурын Должинсүрэнг Архангай аймгийн Хайрхан сумын “Хамтын зориг” нэгдэлд Тариа бригадын сахиулаар 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 сарын 15-ны өдрийг хүртэл, талхчинаар 1983 оны 06 сарын 15-ны өдрөөс 1989 оны 03 сарын 22-ны өдрийг хүртэл, гахайчнаар 1989 оны 03 сарын 22-ны өдрөөс 1989 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА