Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 87

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанд 

                Улсын яллагч                                   Н.Гэрэлмаа

               Шүүгдэгчийн өмгөөлөгч                   А.Ариунзаяа  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан “бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Бага Монгол овогт Жаргалын Ням-Осорт холбогдох 201618000086 дугаартай Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Алтай суманд 1965 оны 05 сарын 14-нд төрсөн, хүйс эрэгтэй, 51 настай, дээд боловсролтой, цэргийн инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум Ганзамын 7-р баг 4-р хэсэг 03 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Олхонууд овогтой Доржийн Мөнхбаатар /РДУК-65051413/, 

Холбогдсон хэргийн талаар

Тодорхойлох  нь

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд  

Шүүгдэгч Ж.Ням-Осор нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ ........гэх мэдүүлэг 

Хохирогч Т.Цэндбатын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би Баян-өлгий аймгийн Бугат сумаас 1981 онд шилжин ирээд өнөөдрийг хүртэл хугацаанд амьдарч байна. Ерөө сумын сангийн тракторын жолоочоор 15 жил ажиллаж, цэргийн алба 1988 онд хаасан. Ерөнхий боловсролын бүрэн бус дунд боловсролтой. Одоогоос 4 жилийн өмнө гэр бүлийн хүнээсээ салсан, бид хоёр 17-34 насны 4 хүүхэдтэй. Одоогоор надад эрхэлсэн тодорхой ажил байхгүй, групп, тэтгэвэр гэх өрхийн орлого байхгүй. Одоогоос 1 жилийн өмнө Оюунбилэг гэдэг хүнтэй танилцаж Ерөө сумын төвд хамт амьдарч байна. Бид хоёрын хувьд эрхэлсэн тодорхой ажилгүй учраас өрхийн тогтсон орлого байхгүй, хар бор ажил олдвол хийж хэдэн төгрөг олдог. Сүүлийн хэдэн жил ууланд явж гар аргаар алт олборлож хэдэн төгрөг олж амьдралаа залгуулж байна. 

Болсон явдлын талаар ярихад 2016оны 3 дугаар сарын 15-ны өдөр Ерөө суманд гэртээ байхад эхнэр болох гэж байгаа Оюунбилэг надад “...Талийгаач нөхрийн төрөл садангийн Ням-Осор гэж хүн надтай утсаар ярьлаа  Бугантын “Сансарын даваа ” гэдэг газар алт гарч байгаа сураг байна. Хоёулаа тийшээ явъя ...“ гэж хэлэхэд нь би хийх ажил байхгүй, хэдэн төгрөг хэрэгтэй учраас явахыг зөвшөөрч бид 2 миний 54-04 СЭА улсын дугаартай,  портер маркийн машинийг Доржоогоор бариулаад бид 3 Бугант тосгоны гэр хороололд байрлах Ням-Осор гэж айлд очсон.  Би энэ хүнийг танихгүй гэрт нь анх удаа очиж байна. Тэднийх хашаандаа модон амбаартай, монгол гэртэй, хашаа байшинтай гэртээ ганцаараа амьдардаг бөгөөд надтай насаар ойролцоо эрэгтэй хүн байсан бөгөөд гэртээ ганцаараа нэлээн согтуу унтаж байсан. Доржоогийн хувьд Оюунбилэг бид хоёрыг гэрт нь буулгаж өгөөд машинаа надад үлдээгээд таньдаг айлынх руугаа явж амарсан. Тэр өдрийнхөө орой Ням-осортой уулзахад “...гурвуулаа маргааш Сансарын даваа” гэх газарлуу явна. Тэнд гайгүй алт гарч байгаа...” гэж хэлсэн. Ингээд маргааш өглөө нь буюу 2016 оны 03 дугаар сарын 16-ний өглөө Бугант тосгоны төвөөс ертөнцийн зүгээр зүүн тийш 7 орчим км зайд байрлах “Сансарын даваа” гэх газарлуу явган алхаж очоод Ням-Осорын   ухаж байсан дутуу нүхийг ухахад газрын гүнээс ус гараад алт олж чадаагүй, буцаж гэртээ хоосон ирсэн.

Энэ өдрөөс хойш 1 хоногийн дараа 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр  бид 3 Доржоогоор машинаа бриулаад 4-лээ Сансарын даваанд очоод шинэ нүх ухаж алт үзэхээр болоход миний ухах гэж байсан газраас Ням-Осор өөр газар заасан. Үүнийг нь зөвшөөрөөгүй миний заасан нүхийг Ням-Осор бид 2 өдөржингөө ухаад газрын хөлдүүг нь дийлээгүй, маргааш дахин машинаараа 4-лээ очоод нөгөө нүхээ орой болтол ухаад өнгөрсөн. 

Маргааш нь буюу 2016 оны 03 дугаар сарын 20-ний өглөө дахин очиж алт угаах шороогоо гаргаад угаахад алт гаргаж чадаагүй гэтэл Ням-Осор “...чи миний заасан газар ухах байсан юм., чи буруу газар зааж өгснөөс боллоо…” гэж амандаа шулганаж надад уурлаад байсан. Үүнээс хойш надад уурлаад янз бүрээр хараагаад зүхээд унасан. Доржоогийн хувьд Ням-Осор Оюунбилэг бид гуравтай хамт нүх ухаж, гар аргаар алт олборлоогүй , тэнд бид нараас өөр зөндөө хүн гар аргаар алт олборлож байгаа нинжанууд байсан. Тэнд хэнтэй гэдгийг нь мэдэхгүй хүмүүстэй нийлээд тусдаа нүх ухаж, алт олборлосон. Бид 3-ын хувьд Сансарын даваа гэх газар алт олж чадаагүй, би Доржоогоос гуйж ах нь чиний ухсан нүхэн дотор орж жоохон алт үзье гэж гуйгаад нүхийг нь  ухаж хэдэн грамм алт олоод Бугант тосгоны зүг хамт 4-үүлээ буцаж 22 цагийн үед ирсэн. Доржоо машинаа Ням-Осорын хашаанд тавиад, шууд л таньдаг айл руугаа амрахаар явсан. 

Ням-Осор Оюунбилэг хоёр дэлгүүр явж ойр зуурын хүнсний эд зүйл аваад 0,75 граммын Хараа нэртэй архи авчраад гэрт хувааж уугаад дуусгасан. Архи ууж дуусаж байтал Дорж 0,75 граммын 1 шил архи авчраад хувааж дуусгаад Дорж яваад өгсөн. Архи ууж дууссаны дараа Оюунбилэг бид 2 хэвтэж байгаад хэсэг зуур унтчихсан байсан гэтэл Ням-Осор бид хоёрыг 23 цагийн орчим сэрээгээд “...хоолоо ид...” гэж хэлээд надад хоол аягалаад өгөхөөр нь би  орон дээр суугаад хоол идэх гэтэл Ням-Осор “...та нар хоолоо хийлгэнэ, одоо байтлаа амандаа хийлгэх нь үү?...” гэхэд нь би “...ямар яршигтай, хэрүүлтэй юм бэ? Маргаашнаас гэрлүүгээ буцья буцья...” гэж хэлэхэд Ням-Осор миний хоол идэж байсан төмөр сэрээгээр миний барун нүдрүү хатгачихсан, миний нүд харанхуйлаад “...нүд сохорчихлоо...” гэж орилсон. Ням-Осор гэрээс гараад гадаа байсан машины шил кабен хүчтэй цохиод “...та нар ингээд яв, ингээд яв...” гэж хэлээд цохиод байсан. Бид 2 түүнээс айгаад гэрээс гарахад гартаа төмөр иштэй бүх барьчихсан миний хажууд зогсож байгаад миний дал нурууруу цохихоор нь би зөрүүлээд нүүрлүү нь гараараа цохиход уначихаар нь Цагдаагийн хэсэг рүү Оюунбилэг бид хоёр очиж хэлээд цагдаа дагуулаад ирэхэд Ням-Осор гэртээ байгаагүй.....” гэх мэдүүлэг \хх-ийн 33 дугаар тал\ 

Гэрч Б.Оюунбилэгийн 2016 оны 04 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Болсон явдлын талаар ярихад 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Бугант тосгоны төвд амьдардаг танил Ням-Осорлуу утасдахад “…“Сансарын даваа” гэдэг газарт алт гарч байна…” гэж хэлэхэд нь хамтран амьдрагч Цэндбатад хэлж энэ тухай хамт ярилцаж Сансарын даваа гэх газарлуу явахаар болж бид хоёр 54-04 СЭА улсын дугаартай портер маркын машиныг Доржоо гэх залуугаар бариулаад бид гурав Ням-Осорын гэрт Цэндбат бид 2 очиж хоносон. Маргааш буюу 2016 оны 3 дугаар сарын 16-ний өглөө Бугант тосгоны төвөөс ертөнцийн зүгээр зүүн зүгт 7 орчим км зайд байх Сансарын даваа гэх газарлуу явган явж очоод Ням-Осорын ухаж байсан  дутуу нүхийг ухахад газрын гүнээс ус гараад алт олж чадаагүй, буцаж гэртээ ирсэн.

2016 оны 03 дугаар сарын 18-ний өдөр бид гурав Доржоогоор машинаа бариулаад Ням-Осор, Цэндбат, Доржоо 4-лээ Сансарын даваанд очоод ухаагүй газар нүх ухаж алт үзэхээр болоход Ням-Осор Цэндбат бид хоёр энд тэнд ухна гэж хэлээд маргалдаж байгаад Цэндбатын  заасан газар ухаад алт олж чадаагүй. 2016 оны 03 дугаар сарын 20-ний өглөө ухсан газраа дахиж очиж алт угаах шороогоо гаргаад, шороог угаахад алт гаргаж олж чадаагүй гэтэл Ням-Осор Цэндбатыг чи буруу нүх ухлаа гэж хоорондоо маргалдаад байсан. Харин Цэндбат Доржоогийн ухсан нүхрүү орж цөөн грамм алт олоод бид нар тосгоны төв рүү явсан.

Тосгоны төвд Цэндбат бид хоёрт таних айл байхгүй учраас Ням-Осорын гэрт очоод 0,75 граммын архийг Цэндбат, Ням-Осор хоёр хувааж уусан. Уугаад дууссаны дараа Дорж 0,75 граммын нэг шил архи авчирч хувааж уугаад Дорж яваад өгсөн.  Миний хувьд архинаас огт уугаагүй, бие өвдөөд халуураад хэвтэж байсан. Архи ууж дууссаний  дараа Цэндбат миний хажуугаар орж хэвтээд хэсэг унтаад өгсөн.  Орой 23 цаг орчмын үед Ням-Осор бид хоёрыг “...хоолоо ид...” гэж хэлэхэд нь би хоолноос идээгүй, Цэндбат хоолоо идэхээр босож миний хөлд орон дээр суусан.

Гэтэл Ням-Осор Цэндбатыг “... та нар хоолоо хийлгэнэ, одоо байтлаа хоолоо амандаа хийлгэх нь үү..”  гэхэд нь Цэндбат “...ямар ядаргаатай юм бэ...” гэж хэлэхэд хоол идэж байсан төмөр сэрээгээр Цэндбатын баруун нүдрүү хатгачихаад гадаа гараад гадаа байсан машины шил, кабен хүчтэй цохиод “... та нар ингээд яв, ингээд яв...” гэж хэлээд цохиод  байсан. Гэрээс гарахад төмөр иштэй сүх барьчихсан машины хажууд зогсож байгаад Цэндбатын дал нуруулуу сүхээр цохиход Цэндбат түүнийг зөрүүлээд нүүрлүү нь гараараа цохиход газар уначихсан. Бид хоёр шууд цагдаагийн хэсэг рүү очиж болсон явдлын талаар хэлээд цагдаа дагуулааад ирэхэд Ням-Осор гэртээ байгаагүй.....” гэх  мэдүүлэг \хх-ийн 35 дугаар тал\  

Гэрч С.Пүрэвдоржийн  2016 оны 04 дугаар сарын 12-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2016 оны 03 дугаар сарын 15-ний өдөр манай хадам ах намайг Бугантад алт гарч байна, чи миний машиныг барьж яваад хүргээд өгөөч гэхээр нь Бугантад би өөрөө ажилтай байсан учраас зөвшөөрч хамтран амьдарч байгаа Оюунбилэг гэж хүүхэнтэй хамт бид гурав Бугант тосгонд ирээд Бугант тосгоны төвд Ням-Осор гэх айлын гадаа буулгаж ирээд би машиныг нь үлдээгээд явсан. Өөрсдийнх нь яриагаар Ням-Осортой хамт гурвуулаа гар аргаар алт орборлох гэж байгаа тухай сонссон. Би он сар өдрийг нь мэдэхгүй байна, 2 удаа “Сансарын даваа” гэх газарлуу машинаар нь Ням-Осор, Цэндбат, Оюунбилэг нарыг хүргэж өгсөн. Хүргэж өгөөд тэд нартай хамт ажил хийгээгүй, тусдаа өөр хүмүүстэй гар аргаар алт олборлоод явсан. Хамгийн сүүлд хүргэж өгөөд орой нь буцах үед Цэндбат над дээр ирээд”...хоосон нүх ухчихлаа, алт олж чадсангүй, ах нь чиний ухсан нүхрүү ороод үзье...” гэж хэлэхээр нь би зөвшөөрч нүх ухуулсан.  Миний бодлоор хэдэн грамм алт олсон байх орой нь 2016 оны 03 дугаар сарын 20-ний орой Бугант тосгоны  төвд гэрт хүргэж өгөөд машиныг нь Ням-Осорын хашаанд гэрийг нь тулгаж тавьсан. Би хэдэн грамм алт олчихсон учраас тушаагаад хэдэн төгрөг болгоод ах эгч нартай 0,75 граммын 1 шил Хараа архи, 5000 төгрөгтэй Цэндбат ахад өгсөн, миний авчирсан архинаас Ням-осор, Цэндбат бид 3 хувааж уусан. Оюунбилэг уугаагүй. Миний хувьд айлд удаагүй шууд гэрлүүгээ харьж амрахаар явсан. Намайг архи авчирж өгөхөд архи уусан, намайг явсны дараа архи уусан эсэхийг мэдэхгүй байна. Маргааш нь Цэндбат надруу утасдаад “... урьд шөнө Ням-Осор миний нүдрүү сэрээгээр хатгаад, машины толь эвдэлчихлээ...”  гэдгийг хэлсэн. Ингээд би яваад очиход машины урд, хажуу, хоёр талын гэрлэн дохио, урд гэрэл, толь кабен зэргийг хонхойтол цохиж эвдэлсэн байхыг харсан. Би өөрөө машиныг барьж явсан хүний хувьд энэ бүгд эвдрээгүй байсан гэдгийг мэдэж байсан.....” гэх  мэдүүлэг \хх-ийн 40 дүгээр тал\  

  Гэрч Ж.Алтанцэцэгийн 2016 оны 04 дугаар сарын 13-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ж.Ням-Осорыг миний аавын төрсөн дүүгийн хүүхдүүд учраас танина. Сэлэнгэ аймгийн Бугант тосгод 40 гаруй жил амьдарч байна. Ж.Ням-осор нь манайхтай 20 гаруй жил хөрш амьдарч байна. Ням-Осорын эхнэр хүүхэд нь аль эрт салаад явсан, ганцаараа олон жил амьдарч байна. Манайхаас өөр хөрш айл байхгүй. Гэрийнхээ хоол унд хийх, хувцас хунар угаах, мод түлээ бэлтгэх зэргийг бүгдийг нь өөрөө хийнэ. Амьдралын төлөө ядарч яваа хүн. 2016 оны 03 дугаар сарын 20-ний өдөр өдөржингөө гэртээ амарсан. Ням-Осор алтанд яваад орой ирсэн. Гэрт нь хэн нэгэн хүн ирсэн болохыг мэдэхгүй. Гадаа нь цэнхэр өнгөтэй ачааны машин зогсож байсан. /сүүлийн хэдэн өдөр энэ машин харагдсан/. Гэрт хэн орж гараад байдгийг мэдэхгүй асууж тодруулаад байдаггүй. 03 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн ажилтанд саатуулагдаад машины шил толь хагалсан хэрэгт холбогдсон гэж сонссон. Гэрт унтаж байхад Ням-Осорын гэрт маргалдаж, зодолдож байгаа чимээ шуугиан мөн машины толь хагарч, цохигдож байгаа чимээ сонсогдоогүй. Байшин зайтай болоод тэр байх. Миний хувьд хэргийн талаар мэдэхгүй. Зөвхөн энэ өдөр ч биш бусад өдрүүдэд гэртээ агсам согтуу тавих, хэрүүл маргаан болоогүй .....” гэх  мэдүүлэг \хх-ийн 31 дүгээр тал\  

Гэрч Ж.Сумаагийн 2016 оны 04 дугаар сарын 13-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.... Болсон явдлын талаар ярихад м2016 оны 03дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө манай Ням-Осор ах 01 цагийн үед “...Цэндбат гэж залуу миний нүдрүү цохьчихлоо...” гээд нүүрээ дараад ороод ирсэн. Өөрөөс нь архи согтууруулах ундаа нилээн үнэртэж байсан учраас би түүнээс юу болсон талаар асуулгүй ор засаж өгөөд унтуулсан. Маргааш нь сумын цагдаагийн ажилтан ирээд аваад явсан. Би болсон хэрэг явдлын талаар мэдэхгүй.....” гэх  мэдүүлэг \хх-ийн 42 дугаар тал\  

Гэрч С.Хадбаатарын 2016 оны 04 дугаар сарын 25-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “..... Ж.Ням-Осортой садан төрлийн холбоо байхгүй. Одооогоос 20 гаруй жилийн өмнө Ням-Осор бид хоёр Бугант тосгоны мод аж ахуйд ажиллаж байх үед танилцсан. Энэ цагаас хойш бие биенийгээ таньж мэдэх болж, найз нөхдийн харилцаатай болсон. Ж.Ням-Осор Бугант тосгоны төвд ганцаараа амьдардаг одоогоор эрхэлсэн ажилгүй, амьдрал ахуйн хувьд тааруухан, Бугант тосгонд ойр дотно байдаг найз нөхдийн талаар мэдэхгүй.....” гэх  мэдүүлэг \хх-ийн 44 дугаар тал\  

 

2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №684 тоот шийнжээчийн дүгнэлтэнд

1. Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч Т.Насанжаргалын гаргасан 154 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удааагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Ж.Ням-Осор нь 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр УНТЭ-н Нүд судлалын тасагт хэвтэж 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зүүн нүдны агуулагдахуун авахуулах мэс засал хийлгэсэн байна. Ж.Ням-Осорын  зүүн нүдний хараа муу, гэрэл мэдрэх ойрын зайд хуруу тоолох төдий хардаг байсан, өмнө нь зүүн нүдээ эмнэлэгт үзүүлж байсан эмнэлгийн бичиг баримт байхгүй гэх тул 2016 оны 05 сарын 16-ны өдрийн зүүн нүдний агуулагдахуун авахуулсан гэх мэс засал нь 2016 оны 03дугаар сарын 20-ний өдрийн гэмтэлтэй шалтгаант холбоотой эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна....гэх дүгнэлт /хх-ийн 67 дугаар тал/

2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  №154 тоот актанд:

1. Ж.Ням-Осорын биед баруун нүдний алиманд цус хуралт, духанд цус хуралт, дух, зулай, дагз хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун далны доод хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэт\мтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журтын 2.4.1-д зааснаар эрүүл тэнл\дийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна....гэх дүгнэлт /хх-ийн 65 дугаар тал/  

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12 дугаар тал/

Хохирогчийн эзэмшлийн супер портер маркийн автомашины хохиролын үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 13-14 дүгээр тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19 дүгээр тал/

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 77-79 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 80 дугаар тал/

Амбулаториор эмчлүүлэгчдийн картны хуулбар /хх-ийн 82 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83 дугаар тал/

2006 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №83 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 86-87 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Тавин багийн засаг даргын №123 дугаартай тодорхойлолт /хх-ийн 80 дугаар тал/

Ж.Ням-Осорын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 дүгээр тал/

2002 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №264 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 94-95 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн байдал болон хэрэгт цугларсан 

  оногдуулах ял шийтгэлийн талаар

           Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Бага Монгол овогт Жаргалын Ням-Осорыг 2016 оны 3 дугаар сарын 20-ны орой Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг буюу Бугант тосгоны төвд тус багийн тргэн Цэндбаттай маргалдаж, нүд рүү нь сэрээний ишээр хатгаад, гэрийн гадаа байсан Цэндбатын эзэмшлийн 54-04 СЭА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийн салхин шил бусад эд ангиудыг түлээний төмөр сүхээр цохиж гэмтээн 610.000 төгрөгийн хохирол учруулан “Бусдын эд хөрөнгийг сайнаатайгаар эвдэж, гэмтээх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.  

Шүүх хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Ням-Осорыг дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн хуулийн зүйл хэсэгт заасан ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна.  

Учир нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд тохирсон ба мэдүүлгүүдэд нь зөрүүтэй буюу эргэлзээтэй зүйл гарсангүй. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн хэлэлцсэн бөгөөд дараахи баримтуудыг нотолгооны үндэслэл болгов. 

Үүнд; Хохирогч Ч.Гэрэлбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 21/, гэрч Н.Алтанхүүгийн /хх22-23/, сэжигтэн Б.Батцолмонгийн /хх42-43/, сэжигтэн Р.Чинзоригийн /хх47-48/ нарын мэдүүлэг, Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10 дугаар тал/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17 тал/, эд зүйлд үнэлгээ тогтоох хуудсууд /хх-ийн 7 тал/, шүүгдэгч Ч.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

Хохирогч, гэрчүүдийн мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж, хуулийн шаардлага хангаж авсан мэдүүлгүүдийг шүүх үнэн зөв, үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүгдэгч Ж.Ням-Осорын гэмт үйлдэлд  аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул, ”Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулинд заасан дараахи эрүүгийн хариуцлага хүлээлгэв.      

Шүүгдэгч Ж.Ням-Осорт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-т зааснаар шүүгдэгч нь  учруулсан хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхээс гадна, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн буюу хамгаалсан хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр иштэй түлээний сүхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгавал зохино гэж үзэв.    

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь 

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Бага Монгол овогт Жаргалын Ням-Осорыг мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан “бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар Бага Монгол овогт Жаргалын Ням-Осорыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ж.Ням-Осорт оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Ч.Батмөнх энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хамгаалсан ба битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай. 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр иштэй, түлээний төмөр сүхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Ж.Ням-Осорт оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, дээрхи ялын биелэлтийн хугацааг дуустал хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай. 

7.Ялтан Ж.Ням-Ососрт урд бусдын батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дүгээр зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, түүний өмгөөлөгч болон хохирогч шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  аймаг, шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                 Б.НАЦАГДОРЖ.