Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 370

 

 

 

 

 

 

    2017 оны 07 сарын 17 өдөр       Дугаар 129/ШШ2017/00370       Эрдэнэбулган сум

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би Төрийн банкны ХХК-ий нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Жаргалант сумын Баянцагаан багт оршин суух Тангад овгийн Цэдэвдоржийн Өлзий-Утаст /РД:АВ74060701/ холбогдох 1.551.010,4 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчийн өрхийн бусад орлогоор хангуулах тухай иргэний хэргийг хянаад 

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Төрийн банкны ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд зээлдэгч Ц.Өлзий-Утасаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэг, түүнтэй байгуулсан Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-д тус тус заасны дагуу үндсэн зээл 1288092,59 /нэг сая хоёр зуун наян найман мянга ерэн хоёр төгрөг тавин ес мөнгө/ төгрөг, зээлийн хүү 253417,81 /хоёр зуун тавин гурван мянга дөрвөн зуун арван долоон төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг, нотариатын зардал 9.500 /есөн мянга таван зуу/ төгрөг, нийт 1.551.010,4 /нэг сая таван зуун тавин нэгэн мянга арван төгрөг дөчин мөнгө/ төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчийн өрхийн бусад орлогоор хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ц.Өлзий-Утас шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн банк ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 1.551.010,4 /нэг сая таван зуун тавин нэгэн мянга арав/ төгрөгийн үнийн дүнтэй маргах зүйлгүй, тус мөнгийг төлж барагдуулна гэжээ.

 

                                                             ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Төрийн банкны ХХК нь хариуцагч Ц.Өлзий-Утаст холбогдуулан 1.551.010,4 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчийн өрхийн бусад орлогоор хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Өлзий-Утас нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбараа гаргажээ.

Хариуцагч Ц.Өлзий-Утас нь нэхэмжлэлийн үнийн дүнтэй маргаагүй бөгөөд түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Өрхийн бусад орлогоор үүргээ гүйцэтгүүлэх нь хуульд заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга биш тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлахдаа нэхэмжлэгчийн “өрхийн бусад орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах” гэсэн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг батлах шаардлагагүй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Төрийн банкны ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Өлзий-Утаст холбогдох 1.551.010,4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч     Ц.Өлзий-Утасын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 39.766 төгрөгөөс 19.883 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Ц.Өлзий-Утасаас 19.883 төгрөг, орон нутгийн орлогоос 19.883 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны ХХК-д олгосугай.

3. Хариуцагч захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.

4. Энэ захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БАЙГАЛМАА