| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00383/и |
| Дугаар | 372 |
| Огноо | 2017-07-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 372
2017 оны 07 сарын 18 өдөр Дугаар 129/ШШ2017/00372 Эрдэнэбулган сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: 1963 онд төрсөн, Архангай аймгийн Булган сумын 3-р баг, Тамир багийн төвд оршин суух Боржигин овгийн Буд-Очирын Тунгалагийн /РД:АЮ63030885/ хүсэлттэй
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч М.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Тунгалаг шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Миний дээрх бичиг баримтуудыг үндэслэн Б.Тунгалаг намайг 1981 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөнгөн ба Хүнд үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдэлд оёдолчин, эсгүүрчин, 1984 оны 11 сарын 12-ны өдрөөс 1987 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяа ахуй үйлчилгээний комбинатад оёдлын эсгүүрчинээр, 1987 оны 06 сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газарт оёдолчиноор тус тус ажиллаж байсан байдлыг бичсэн Бүд-Очирын Тунгалагийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Буд-Очирын Тунгалаг намайг мөн болохыг тогтоож өгнө үү. Тухайн үед миний хөдөлмөрийн дэвтрийг Бүд-Очир гэж манай аавын нэрийг буруу бичсэн, тухайн үед гаргасан шийдвэр тогтоолууд мөн буруу овгоор бичигдсэнээс миний бие хохироход хүрээд байгаа юм гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Тунгалаг шүүхэд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлт гаргасан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрийг Бүд-Очирын Тунгалаг гэж нээсэн. Түүнээс хойш бүх тушаалууд нь энэ овог, нэрээр нь гарсан. Б.Тунгалаг нь 1981 онд Улаанбаатар хотын Хөнгөн үйлдвэрийн техник мэргэжлийн сургуулийг оёдолчин, эсгүүрчин мэргэжлээр төгсөж Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харъяа Оёдлын үйлдвэрийн нэгдэлд 1981 оны 10 сарын 05-ны өдрөөс оёдолчин, эсгүүрчинээр орж 1984 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан. Ингээд 1984 онд Архангай аймагт шилжин ирж ажиллахаар болж Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын харьяа ахуйн үйлчилгээний комбинатад 1984 оны 11 сарын 12-ны өдөр оёдлын эсгүүрчинээр орж 1987 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаанд нь Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар нь хоршоо болсон. Тухайн хоршоонд ажиллаж байсан жилээ тогтоолгохгүй. Тийм учраас Б.Тунгалагийн хөдөлмөрийн дэвтэр дээр бичсэн бичилт болон оёдлын үйлдвэрт ажиллаж байсан талаарх архивын лавлагаа, шагнал, урамшуулал авч байсан болон ээлжийн амралт олгож байсан тушаалууд зэргийг үндэслэн Б.Тунгалагийн 1981 оны 10 сарын 05-ны өдрөөс 1984 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харъяа Оёдлын үйлдвэрийн нэгдэлд оёдолчин, эсгүүрчин, 1984 оны 11 сарын 12-ны өдрөөс 1987 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харъяа Ахуй үйлчилгээний комбинатад оёдлын эсгүүрчин, 1987 оны 06 сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Архангай аймгийн нийтийн аж ахуйн үйлчилгээний удирдах газарт оёдолчиноор тус тус ажиллаж байсныг бичсэн Бүд-Очирын Тунгалагийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Буд-Очирын Тунгалаг мөн болохыг мөн болохыг тогтоож өгнө үү. Хавтаст хэрэгт хөдөлмөрийн дэвтэр болон тухайн үед гарч байсан тушаал, шийдвэрүүд, хүндэт самбар дээр тавигдаж байсан зургаа хавсаргасан байгаа. Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Тунгалаг нь Оёдлын төв үйлдвэрт эсгүүрчинээр 1981 оны 10 сарын 05-ны өдрөөс 1984 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Ахуй үйлчилгээний комбинат, Ахуй үйлчилгээний газарт оёдолчин, эсгүүрчинээр 1984 оны 11 сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл, Орхон хоршоонд оёдолчиноор 1991 оны 11 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан бичилттэй 1984 оны 10 сарын 24-ний өдөр нээсэн, 057323 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Үндэсний төв архиваас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
1.1. Бүдийн Тунгалагийн хүсэлт, материалыг авч хэлэлцсэн нэгдлийн удирдах хариуцлагатны хурлын протоколыг удирдлага болгож Хөдөлмөр нийгэм хангамжийн улсын хорооны 1982 оны 323 дугаар тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн Б.Тунгалагийг 1981 оны 10 дугаар сарын 5-ны өдөр ажилд авсан тухай нэгдлийн даргын 1984 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар нөхөн гаргаснаар тооцсугай гэсэн “Тушаал нөхөн гаргах тухай” Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн даргын 1984 оны 10 сарын 25-ны өдрийн 232 тоот тушаал,
1.2. Дор дурдсан хүмүүсийг ажлаас чөлөөлсүгэй. Үүнд: ... Бүд-Очирын Тунгалагийг хөдөө шилжих болсон тул эсгүүрийн 2 дугаар тасгийн оёдолчноос 1984 оны 10 дугаар сарын 20-ноор гэсэн “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай” Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн даргын 1984 оны 10 сарын 16-ны өдрийн 225 тоот тушаал,
2. Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн:
2.1. Хөнгөн үйлдвэрийн ТМС төгсөж оёдлын үйлдвэрийн нэгдэлд эсгүүрчнээр ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар шилжиж ирсэн Бүд-Очирын Тунгалагийг 1984 оны 11-р сарын 12-ны өдрөөс оёдлын эсгүүрчнээр түр авч ажиллуулсугай гэсэн “Эсгүүрчин түр авч ажиллуулах тухай” Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын харьяа ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1984 оны 11 сарын 12-ны өдрийн 310 тоот тушаал,
2. 2. Оёдлын III тасагт эсгүүрчнээр түр тушаалтай ажиллаж байгаа Бүд-Очир овогтой Тунгалагийн үндсэн ажилчин ажилдаа орох болсон тул 1987 оны 5-р сарын 25-наар тасалбар болгон чөлөөлсүгэй гэсэн “Ажилчин түр ажиллуулах тухай” Архангай аймгийн ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1987 оны 06 сарын 08-ны өдрийн 132 тоот тушаал,
2.3. Ахуйн үйлчилгээний оёдлын II тасаг нь хувьчлагдан оёдлын Орхон хоршоо болон ажиллаж байгаа учир нэр бүхий ажилчин, албан хаагчдыг НАААҮ-ний газрын мэдлээс 11-р сарын 1-ний өдрөөс чөлөөлж, Орхон хоршооны мэдэлд шилжүүлсүгэй. Хавсралтанд: Тунгалаг, оёдолчин, хөдөлмөрийн дэвтэртэй эсэх-1, бүрдэл-бүрэн, хувийн хэргийн №15 гэсэн “Ажилчид шилжүүлэх тухай” Архангай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээ удирдах газрын даргын 1991 оны 11 сарын 19-ний өдрийн 345 дугаар тушаал,
3. Гэрч Ц.Идэр-Алтайгийн: “Би 1986 онд Архангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний харьяа ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж эхлэхэд Б.Тунгалаг нь тус комбинатад эсгүүрчнээр ажилладаг байсан. 1987 онд ахуйн үйлчилгээний комбинат нь ахуй үйлчилгээний газар болон нэр нь өөрчлөгдөхөд Б.Тунгалаг нь оёдлын тасаг руу орж оёдолчноор ажиллаж эхэлсэн. Б.Тунгалаг бид хоёр нэг бригадад ажилладаг байсан. Би Б.Тунгалагтай 1986 оноос 1991 онд ахуй үйлчилгээний газрыг хувьчлагдах хүртэл хамт ажиллаж, ахуй үйлчилгээний газар хувьчлагдсаны дараа Орхон хоршоонд шилжин 1995 он хүртэл оёдолчноор хамт ажиллаж байсан. Би Б.Тунгалагтай нэг байгууллагад нэг дор хамт ажиллаж байсан учир түүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,
4. Оёдолчноор ажиллаж байсан үеийн гэрэл зураг,
5. Буд-Очир овогтой Тунгалагийн төрсний бүртгэлийн лавлагаа,
6. 1981 оны 10 сарын 05-ны өдөр Оёдлын төв үйлдвэрт эсгүүрчнээр авч ажиллуулав, Оёдлын үйлдвэрийн нэгдлийн даргын 1984 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нөхөн гаргасан 232 дугаар тушаалаар; 1984 оны 10 сарын 20-ны өдөр хөдөө шилжих болсон тул оёдол-эсгүүрчнээс чөлөөлөв, Оёдлын үйлдвэрийн нэгдлийн даргын 1984 оны 10 сарын 16-ны өдрийн 225 тоот тушаалаар; 1984 оны 11 сарын 01-ний өдөр Архангайн ахуй үйлчилгээний комбинатад оёдлын эсгүүрчнээр түр авч ажиллуулав, Архангай ахуй үйлчилгээний комбинатын 1984 оны 11 сарын 12-ны өдрийн 310 дугаар тушаалаар; 1987 оны 06 сарын 01-ний өдөр оёдлын 1-р тасагт оёдолчноор шилжүүлэн ажиллуулав, ахуй үйлчилгээг удирдах газрын даргын 1987 оны 06-р сарын 05-ны өдрийн 185-р тушаалаар; 1991 оны 11 сарын 01-ний өдөр тус газрын ахуй комбинатын оёдолчноос чөлөөлж, Орхон хоршоонд шилжүүлэв, НАААҮУ газрын даргын 1991 оны 11 сарын 19-ний өдрийн 345-р тушаалаар; 1991 оны 11 сарын 01-ний өдөр Орхон хоршоонд оёдолчноор авч ажиллуулав, Орхон хоршооны даргын 1991 оны 12-р сарын 31-ний өдрийн 8-р тушаалаар; 1994 оны 08 сарын 20-ны өдөр өөрийнх нь хүсэлтээр оёдолчны үүрэгт ажлаас чөлөөлөв, Орхон хоршооны даргын 1994 оны 8-р сарын 20-ны өдрийн 12-р тушаалаар гэсэн бичилт бүхий Бүд-Очирын Тунгалагийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг болно.
Шүүх хүсэлт гаргагчийн төлөөлөгч М.Алтанчимэгийн хүсэлтээр хүсэлт гаргагч Б.Тунгалагтай хамт ажиллаж байсан Ц.Идэр-Алтайгаас гэрчийн мэдүүлэг авсан ба дээрх гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг, мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, санаатай худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг тайлбарлаж сануулсан тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзлээ.
Үндэсний төв архив болон Архангай аймгийн Архивын тасгаас хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан шаардлагыг хангасан нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай нотлох баримт юм.
Хүсэлт гаргагч Б.Тунгалагийн Оёдлын төв үйлдвэрт эсгүүрчинээр 1981 оны 10 сарын 05-ны өдрөөс 1984 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь Б.Тунгалагийг 1981 оны 10 дугаар сарын 5-ны өдөр ажилд авсан тухай нэгдлийн даргын 1984 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар нөхөн гаргаснаар тооцсугай гэсэн “Тушаал нөхөн гаргах тухай” Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн даргын 1984 оны 10 сарын 25-ны өдрийн 232 тоот тушаал, Бүд-Очирын Тунгалагийг хөдөө шилжих болсон тул эсгүүрийн 2 дугаар тасгийн оёдолчноос 1984 оны 10 дугаар сарын 20-ноор ажлаас нь чөлөөлсөн “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгох тухай” Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн даргын 1984 оны 10 сарын 16-ны өдрийн 225 тоот тушаал, хүсэлт гаргагчийн нэхэмжлэл, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр,
Архангай аймгийн Ахуй үйлчилгээний комбинат, Ахуй үйлчилгээний газарт оёдолчин, эсгүүрчинээр 1984 оны 11 сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл, Орхон хоршоонд оёдолчиноор 1991 оны 11 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан нь Хөнгөн үйлдвэрийн ТМС төгсөж оёдлын үйлдвэрийн нэгдэлд эсгүүрчнээр ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаар шилжиж ирсэн Бүд-Очирын Тунгалагийг 1984 оны 11-р сарын 12-ны өдрөөс оёдлын эсгүүрчнээр түр авч ажиллуулсугай гэсэн “Эсгүүрчин түр авч ажиллуулах тухай” Архангай аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын харьяа ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1984 оны 11 сарын 12-ны өдрийн 310 тоот тушаал, “Ажилчин түр ажиллуулах тухай” Архангай аймгийн ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1987 оны 06 сарын 08-ны өдрийн 132 тоот тушаал, Ахуйн үйлчилгээний оёдлын II тасаг нь хувьчлагдан оёдлын Орхон хоршоо болон ажиллаж байгаа учир нэр бүхий ажилчин, албан хаагчдыг НАААҮ-ний газрын мэдлээс 11-р сарын 1-ний өдрөөс чөлөөлж, Орхон хоршооны мэдэлд шилжүүлсүгэй. Хавсралтанд: Тунгалаг, оёдолчин, хөдөлмөрийн дэвтэртэй эсэх-1, бүрдэл-бүрэн, хувийн хэргийн №15 гэсэн “Ажилчид шилжүүлэх тухай” Архангай аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээ удирдах газрын даргын 1991 оны 11 сарын 19-ний өдрийн 345 дугаар тушаал, гэрч Ц.Идэр-Алтайгийн: “Би 1986 онд Архангай аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний харьяа ахуйн үйлчилгээний комбинатад оёдолчноор ажиллаж эхлэхэд Б.Тунгалаг нь тус комбинатад эсгүүрчнээр ажилладаг байсан. 1987 онд ахуйн үйлчилгээний комбинат нь ахуй үйлчилгээний газар болон нэр нь өөрчлөгдөхөд Б.Тунгалаг нь оёдлын тасаг руу орж оёдолчноор ажиллаж эхэлсэн. Б.Тунгалаг бид хоёр нэг бригадад ажилладаг байсан. Би Б.Тунгалагтай 1986 оноос 1991 онд ахуй үйлчилгээний газрыг хувьчлагдах хүртэл хамт ажиллаж, ахуй үйлчилгээний газар хувьчлагдсаны дараа Орхон хоршоонд шилжин 1995 он хүртэл оёдолчноор хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн нэхэмжлэл, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Б.Тунгалагийн “Оёдлын төв үйлдвэрт эсгүүрчинээр 1981 оны 10 сарын 05-ны өдрөөс 1984 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Ахуй үйлчилгээний комбинат, Ахуй үйлчилгээний газарт оёдолчин, эсгүүрчинээр 1984 оны 11 сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл, Орхон хоршоонд оёдолчиноор 1991 оны 11 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан бичилттэй 1984 оны 10 сарын 24-ний өдрийн 057323 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай” хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар Оёдлын төв үйлдвэрт эсгүүрчинээр 1981 оны 10 сарын 05-ны өдрөөс 1984 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл, Архангай аймгийн Ахуй үйлчилгээний комбинат, Ахуй үйлчилгээний газарт оёдолчин, эсгүүрчинээр 1984 оны 11 сарын 01-ний өдрөөс 1991 оны 11 сарын 01-ний өдөр хүртэл, Орхон хоршоонд оёдолчиноор 1991 оны 11 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан бичилттэй 1984 оны 10 сарын 24-ний өдрийн 057323 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь Боржигин овогт Буд-Очирын Тунгалаг /РД:АЮ63030885/ болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
3. Хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА