Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/65

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч Б.О

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л

          Шүүгдэгч Э.С нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.С-ид холбогдох эрүүгийн 2122000690070 тоот  хэргийг 2021 оны  5 дугаар сарын 28-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, Ө овогт Э- С /регистрийн дугаар: ЗЕ/.

     Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.С нь согтуурсан үедээ буюу 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сайнцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт, иргэн Э.У-хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар газраас чулуу авч, нүүрэн тус хэсэгт нь цохиж, “Зүүн хөмсөгт нь гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

           Шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт “мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

                Шүүгдэгч Э.С мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр С- аавынх нь гадаа усаа буулгачихаад буцаад аймгийн төв явж байхад О, У хоёр муудалцаад байсан. С “машин дотор муудалцаад байх юм буугаад муудалц” гээд машинаа зогсоогоод У, С хоёр эхэлж машинаас буусан. Араас нь би буугаад очсон чинь нэг нь намайг “цаанаа байж бай” гээд түлхчихсэн. Би хэн нь намайг түлхсэнийг анзаараагүй, гадаа харанхуй болчихсон байсан. Ингээд би түлхүүлээд газар унахдаа чулуу мөргөчихсөн юм. Тэгээд миний духнаас цус гараад цусаа гоожуулаад сууж байтал, У дөхөж ирээд агсраад байсан. Тэгэхээр нь би “чи одоо болиоч” гэж хэлээд босож очоод Э.У- нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгтэл Э- хөмсөг нь язарсан. Тэгээд бид нар маргалдахаа больсон. Э.У, О хоёр хоорондоо зодолдоогүй маргалдаад байсан. Би тухайн үед гэмтлийн зэрэг тогтоолгоогүй. Би одоо шинжилгээний албанд үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Одоо гэмтэл гээд байх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/

          Хохирогч Э.У-: “Би 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр С- гэрт байж байсан чинь Э.С хоёр хүнтэй хамт ирсэн, миний машиныг хашаанд тавьчихаад аймгийн төвөөс баруун тийш яваад ус авдаг газраас С- аавынд ус авч өгөхөөр С, Э.С-, Авирмэд, У бид нар машинтай явсан. Худгийн хажууд бид нар 2 шил 0.5 литрийн ногоон шилтэй архи хувааж уусан. Би тэр газарт Авирмэдтэй жоохон муудалцсан, зодолдсон цохилцсон зүйл байхгүй. Тэгсэн чинь С яах гээд муудах гээд байгаа юм, муудалцахгүй шүү гэж хэлсэн. Авирмэд бид хоёр муудалцахаа больчихсон. Бид нар машинаас буусан юу болсон гэдгийг мэдэхгүй, гэнэт хоорондоо маргалдаад эхэлсэн /би бол нээх согтуу байгаагүй/ тухайн үйл явдал бол 19-20 цагийн үед байсан. У “цаашаа яв” гээд намайг түлхээд, би цаашаа явж байтал Э.С хашгираад “чамайг би хутгалж ална” гэж хэлсэн. Тэгснээ доошоо тонгойгоод юм авах шиг болоод над руу хүрч ирэхэд, бид хоёрын голоор У болиулах гэж хорьж байсан чинь Уыг Схолдуулаад, намайг газраас авсан чулуугаараа цохисон. Тэгэхэд миний зүүн нүдний хөмсөг сэтэрч, шанаа халцарсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 11 тал/

      Гэрч А.Оын: “...С- аавын гэрт ус буулгаад, буцаад аймгийн төв рүү явж байхад би жаахан унтчихсан байсан. Чанга, чанга дуу гараад байхаар нь сэрсэн чинь машин зогсоод, би машинаас  буугаад хаалгаа тойроод харсан чинь Э.С-ийн духнаас цус гоожиж байсан. Э.С болохоор Уыг алгадаж байгаа харагдсан сайн хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/

      Гэрч Г.У ын: ...Тухайн өдөр найз Э- хамт С- гэрт очоод байж байтал, гаднаас О гэдэг/ Авирмэд гэж бодоод байсан чинь О байсан/ Э.С хоёр ирээд 1 шил архи хувааж уусан. Тэрийг дуусгаад У машинаа орхиод, С- машинд О, С, С, У бид 5 суугаад аймгийн төвөөс баруун тийш яваад, худаг дээр очоод ус аваад, засмалаар баруун тийш яваад С- аавынх нь гэрт аваачиж өгсөн. Худаг дээр байхдаа 1 шил архи хувааж уусан байсан. Буцаад явж байхад О, У хоёр муудалцаад байсан, тэгээд зогсож байгаад Э.С-ийг арагшаа суулгаад У ыг урагшаа суулгаад явж байгаад дахиад муудалцах шинжтэй болохоор нь С машинаа засмал замаас хойш гаргаад зогсоосон. Машинаас буугаад Э.С-, У хоёр хоорондоо муудалцаад, С болохоороо У ыг “хутгална” гэж хэлээд доошоо тонгойгоод, дээшээ босохдоо чулуу аваад чулуугаар нэг удаа Э- хөмсөг рүү нь цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/

                Гэрч Д.С-:  “Би 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хөдөө аав, ээж хоёртоо ус аваачиж өгөх гээд гэрээсээ Э.С-, А.О, Э.У, Г.У нарын хамт миний машинтай явцгаасан. Тэгээд А.О, Э.У хоёр хоорондоо маргалдаад яваад байсан. Тэгээд Э.С“О, У хоёрыг салгая” гэж хэлээд, С арагшаа суугаад Э.У урд суудал дээр суусан. Тэгээд гэр лүү очоод буцах замдаа үлдэгдэл архиа хувааж уугаад, У, О хоёр унтаж байгаа харагдсан. Тэгж байтал У, О тай маргалдаад байсан. Тэгэхээр нь би “машин тэрэг эвдлээ” гээд буугаад учраа ол гэж хэлээд буугаад ирсэн чинь Э.С-ийн духнаас цус гарч байсан. Тэгээд У, У хоёр урагшаа засмал зам руу яваад өгсөн. Хойноос нь очоод Уыг харсан чинь хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 19 тал/

           Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 107 дугаартай шинжээчийн:

  1. Э.У- биед зүүн хөмсөгт нөсөө /сорви/ гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал хатуу гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

         3,4. Тухайн гэмтэл нь учрах үедээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь 2021.03.18-ны өдөр бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 22-23 тал/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1.Үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Э.Снь согтуурсан үедээ буюу 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сайнцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт, иргэн Э.У-маргалдаж, чулуугаар нүүрэн тус газар нь цохиж, “Зүүн хөмсөгт нь сорви” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Шүүгдэгч Э.С-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.С-ийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

       Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Э.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Шүүгдэгч Э.С-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Э.Снь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож, ухамсарлаж байгаа. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөлд анх удаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн. Хохирогч Э.Уад эмчилгээний зардал 200.000 төгрөг өгсөн. Хохирогчийн зүгээс гомдол, санал байхгүй, шүүгдэгч нь зуны 3 сард барилгын ажил хийдэг тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулна уу гэжээ.

          Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, өмгөөлөгчийн санал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

           4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

          Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Э.С хохирогчид 200.000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй, хохирогч Э.У гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.

        Улсын яллагч шүүх хуралдаанд: Хохирогч Э.У нь энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр давхар тогтоогдсон байгаа тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх санал гаргаж байх боловч хохирогч “миний биед ямар нэгэн гэмтэл шарх зовуурь байхгүй, гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” тухай хүсэлтээ бичгээр /хх 63 тал/ ирүүлсэн байх тул улсын яллагчийн дээрх саналыг шүүх хүлээн аваагүй болно.

          5.  Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

Шүүгдэгч Э.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлүүлсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчид 200.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

   1. Шүүгдэгч Ө овогт Э- Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө овогт Э- С ид  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгчид мэдэгдсүгэй.

           5. Шүүгдэгч Э.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлүүлсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 200.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С-ид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР