Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/76

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

          Улсын яллагч Б.О

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Ч

          Шүүгдэгч Ц.Хү, Ц.Э, Ц.Хнарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Хү, Ц.Х , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Хү, Ц.Э, Ц.Х нарт  холбогдох эрүүгийн 2122000160068 тоот  хэргийг 2021 оны  06 дугаар сарын 21-ний  өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

     Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

      Шүүгдэгч Ц.Э, Ц.Хү, Ц.Х нар нь бүлэглэн Дундговь аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хонио хариулж байсан хохирогч С.Б-2013 онд өгөх ёстой тэмээг өгсөнгүй гэх шалтгаанаар бэлчээр дээрээс нь дагуулж хохирогчийн ах С.Б-д авч очин тэмээгээ авах нэрийдлээр 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд дагуулж явж архидан согтууран хохирогчийг эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж түүнийг ахтай нь хамт ална гэж заналхийлсэн,

 

Мөн дээрх үйлдлийн явцад шүүгдэгч Ц.Хү нь өөрийн төрсөн дүү Ц.Х-тай бүлэглэн хохирогчийн биед тархи доргилт, дух, хацар, шанаа, баруун зүүн чихний ар төвгөрт зулгаралт, зүүн хацар, зүүн чихний омгонд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Х нь өөрийн төрсөн ах Ц.Хү-тай бүлэглэн хохирогч С.Б-гийн биед тархи доргилт, дух, хацар, шанаа, баруун зүүн чихний ар төвгөрт зулгаралт, зүүн хацар, зүүн чихний омгонд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

                Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2021 оны 01 сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумаас идшээ авах гэж Өлзийт сум орсон. Өлзийт суманд очоод ах дүү хоёртойгоо идшинд явахаар болсон. 2013 онд хадам ах Б-гаас тэмээ авах ёстой байсан. Би 2013 онд дүү тэмээ урьдчилж авсан байсан юм. Хадам ах С.Бгаас тэмээ авахаар тохиролцсон байсан болохоор хамт авах гэж явцгаасан. Хадам ах Б-г заналхийлсэн, зодож цохисон асуудал байхгүй гэв.

 

Шүүгдэгч Ц.Хү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 01 сарын 04-ний өдөр 2 дүү идэшнийхээ тэмээг авна зүүн урагшаа явна гэхээр нь идшээ хийлцэх гэж хамт явсан. С.Б-тай уулзаж тэмээ авах нэрийдлээр шөнө төөрч явж байгаад өглөө суман дээр буцаж ирсэн. Айлгасан зүйл байхгүй. Аль хэзээний авах ёстой байсан тэмээгээ нэг, нэгэндээ өгчихгүй чирэгдэл дараа болоод байх юм гэж С.Б-д хэлсэн. Х.Гыд байхдаа С.Б гэдэг хүний нүүрэн тус газарт нь цохиж гэмтээснээ хүлээн зөвшөөрч байгаа. Өр авлагаа эртхэн өгчихгүй чирэгдэл удаад гэж хэлсэн. Бтай хороо бууцны талаар ярьсан. Явах уу? гэсэн чинь оройдоо амжиж ирж чадвал явъя гээд өөрөө машинд суусан гэв.

 

        Шүүгдэгч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 01 сарын 04-ний өдөр төрсөн ах Ц.Э тай уулзаад идэшний тэмээндээ явж байна гэхээр нь С.Б ахынхаас тэмээгээ авъя зам нэг гээд хамт явсан. Сум орж бензин аваад Б ахынхаар ортол хонин дээрээ байсан. Тэмээгээ авъя гэсэн чинь болмоор юм шиг ярьсан. Орой амжаад ирвэл гээд суугаад хамт явсан. Тэмээгээ авмаар байна гэж маргалдсан. Г гуайнд очоод хорооноос болж маргалдсан. Тэднийхээс хөдлөөд Г ахыг мотоцикл дээр нь буулгаад С.Б ахыг мотоцикл дээр нь буулгаж өгөөд хонийг нь хойш нь эргүүлж өгчхөөд зүүн урагшаа явсан. Замдаа айлаар орж хоол унд идэж уугаад явсан. Дарамталсан зүйл байхгүй. Төөрөөд үүрээр Өлзийт суманд ирсэн. 2021 оны 01 сарын 04-ний өдөр хохирогч Б-г өшиглөсөн, толгой хэсэгт цохиж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Тэмээгээ авъя гэхээр өгнө гэдэг байсан. Намайг 2020 оны 11 сард тэмээндээ явах гэж байна уу? хамт явах уу? гэхэд тэгье гэж хэлсэн. Тэгээд алга болчихоор нь асуухад өөрийнхөө тэмээг хийгээд ирсэн гэж ярьсан. Тэгэхээр өөр хүнээс аргалаад өгчих гэхэд боломжгүй гээд утсаа тасалсан. Бэлчээр дээр нь очоод уулзаад хэлэхэд болчихмоор зүйл ярьсан. Оройдоо амжаад ирвэл явах уу? гэсэн чинь хамт явсан. Хороо бууцандаа үнэгүй буулгаж байхад тэмээ хурдан шийдэж өгсөнгүй. Тэгээд байвал хорооноосоо нүүлгэнэ шүү гэж ярьсан гэв.

 

       Хохирогч С.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2021 оны 01 сарын 04-ний өдөр хонио хариулаад явж байтал Ха, Хү, Э, Г нар Эын машинтай ирсэн. Тухайн үед Ха, Хү, Э нар архи уучихсан байсан. Г архи уугаагүй байсан. Хү, Ха 2 согтуурхаад намайг зодох гээд Ха намайг хавирах гэхэд нь би хойшлоод хавируулаагүй юм. Дараа нь Хү мөн намайг цохих гэхэд нь би бултаад цохиулаагүй. Тэгж байтал Э намайг машинд суу гэсэн. Би хариуд нь үгүй, хүйтэн байна. Хонь уруудчихна гэхэд Э хонийг чинь машинаараа эргүүлээд өгчихнө гэсэн. Би хариуд нь үгүй гэхэд Э, Ха нар намайг өргөөд машинд суулгасан. Цааш явж Гыд ороод байж байтал Ха, Хү, Э нар Гд хандан хүйтэн байна. Авдрынхаа архийг гаргаач гэж хэлсэн. Г орныхоо доороос 500 граммын савлагаатай “Хараа” архи гаргаж ирсэн. Г архиа задалж Хү-т хийж өгчихөөд надад хийж өгөөд байж байтал Хү “чи миний дүүг дарамталдаг” гэсэн гээд миний зүүн шанаа хэсэгт хэд, хэд гараараа цохисон. Гэтэл Ха “мөнгөтэй хүн, хүн зоддог юм, мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй юм, та нар тэнэг бид нар цэцэн болохоор гэрчтэй зодож байгаа юм, танай Б ах та хоёрыг нийлүүлж ална” гэхээр нь тэг гэж хэлсэн. Ха “яасан шазуур зуугаад байна уу” гэж хэлээд миний толгой хэсэг рүү цохиод үснээс зулгаасан. Тэгтэл Э намайг хойш дарж унагаагаад дээр хэвтсэн. Тухайн үед Ха, Хү нар миний нүүр толгой хэсэгт цохисон. Г Хүыг татаж болиулахад Ха миний баруун шанаа хэсэгт өшиглөсөн. Г-ыхаас гараад гадаа зогсож байх үед Э намайг би танд муу санаж яваагүй шүү гэж хэлээд миний хоёр хацрыг илж байгаад ээлжлэн алгадаад байсан. Гыхаас хөдлөөд Гыг мотоцикл дээр нь буулгаад цаашаа явсан. Замдаа тухайн хүмүүс ахтай чинь хамт ална гэж хэлээд байсан. Би хариуд нь тэг гэж хэлээд л явсан. ...Явах замдаа Ха, Хү хоёр ахтай чинь нийлүүлж ална гэдгээ хэлсээр л явсан. Буянт баг дээр очоод Ха, Хү хоёр С-ээс архи байна уу? асуугаад ир гэсэн. Би бууж Сгийн гэрт ороход С байхгүй, түүний эхнэр Отгонтогоо хүүхдүүдийн хамт байсан. Отгонтогоо надаас юу хийж явна гэхэд нь би болсон үйл явдлыг хэлээд гарч машинд суусан. Цааш хөдлөөд надаар миний төрсөн ах Б-ынд очих замыг заалгаад явсан. Тухайн хүмүүс архи уусан болоод замаа буруу яваад төөрсөн. Сум руу явах замдаа Э, Д гэх айлаар орсон. Д пиво гаргаж өгөхөөр нь тэрийг уучихаад хөдлөхөд нь би мотоцикл дээр буулгаад өг гэхэд Э “ Б ах байж бай сум ороод ганц юм аваад таныг буулгаж өгье” гэсэн. Э нь миний төрсөн дүүтэй суусан манай хүргэн байгаа юм. Ха, Хү нар нь Э-ын төрсөн ах, дүү хоёр нь байгаа юм. Эхлээд малын бэлчээр дээрээс Г-ых руу яах гэж авч явсныг нь мэдэхгүй байна. Тэндээс цааш манай ахынд очиж бид хоёрыг ална гэж байсан. Ха бид хоёрын дунд нэг тэмээний асуудал бий. 6,7 жил болж байна. Хү миний нүүр толгой хэсэг рүү 10 гаран удаа цохиж, цээж хэсэг рүү өшиглөсөн. Ха миний нүүр толгой хэсэг рүү 4,5 удаа цохисон. Мөн толгой шилбэ хэсэг рүү 5,6 удаа өшиглөсөн. Э намайг алгадаад байсан. Миний зүүн шанаа хэсэг хавдаж хөхөрсөн. Зүүн чихний ар хэсэг хавдсан, толгой өвдөж байна. Надад Буянт багийн төв дээр очиход бууж үлдэх боломж гарсан боловч би өөрөө үлдээгүй юм. Ха, Хү, Э нар намайг төрсөн ах Б дээр авч очоод бид хоёрыг хамтад нь ална гэж байсан. Тэгж чадах нь уу? үгүй юу? гэдгийг харахаар явсан. 2020 оны 09 сард хониндоо явж байтал тал дээр нэг мотоциклтой хүн ойччихсон хэвтэж байхаар нь очиход Ха согтуу байсан. Би очоод яаж байна гэхэд зүгээр байснаа надтай маргалдаж хэрэлдээд намайг 2, 3 удаа боож унагасан. Тухайн хүмүүс 2021 оны 01 сарын 04-ний өдөр намайг хонин дээрээ байхад авч явсан. Гэртээ очиход ээж Ха уяатай байсан нохой зодоод нохой руу чулуу, хөр авч шидээд байсан гэж хэлсэн. Таягийг Баатар хугалсан гэж байсан. Миний бодлоор Ха хугалсан гэж бодож байна. Гомдолтой байна, тухайн хүмүүст зодуулсны улмаас учирсан хохирлын эмчилгээнд аймаг руу ирэх очих үед ашигласан бензин шатахууны зардал зэргийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх 13-15/

 

          Гэрч Х.Г-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2021 оны 01 сарын 04-ний өдрийн 14 цагийн үед намайг хонио хариулж явтал Ха, Э, Хү нар машинтай ирсэн. Ха надад хандан зарах идэшний үхэр байна уу? гэж асуухад нь байхгүй гэж хариулсан. Ха энэ олон үхэр дундаас зарах үхэр байхгүй гэж үү? гэж дахин асуухаар нь манай үхэр туранхай байна гэж хэлсэн. Ха манай үхрийг үзье та машинд суугаад явчих гэсэн. Тэгтэл үхэр дээр маань очилгүй хонио хариулж явсан Б дээр очсон. Б дээр очиж зогсоод Ха, Э, Хү нар машинаас буусан, би буугаагүй. Тэгтэл Хү, Б нар хэрэлдэж маргалдаад байгаа бололтой чанга, чанга дуугарцгаагаад байсан. Тэгж байснаа Хү, Э, Б нар машинд суусан. Ха, Г ахаа танай гэр рүү явъя гэсэн. Манайд очоод Ха намайг та авдрынхаа юмыг гаргаач гэсэн. Архи задлаад Бд өгөөд байж байтал Хү Б-г 2 удаа нүүр хэсэгт нь гараараа цохисон. Ха, Хү нар Б-г зодох гээд дайраад байхаар нь Хү-ыг гаргасан. Буцаж орж ирэхэд Э нь Б-г хамгаалаад байгаа бололтой өмнө нь суучихсан байсан. Ха Б руу дайраад байхаар нь би араас нь татаж гаргах гэтэл хөлөөрөө өшиглөөд байсан. Мөн Ха-ыг гэрээс гаргасан. Э, Б хоёрыг дуудаад явцгаасан. Хү манай гэрт Б-г 2 удаа нүүр хэсэгт нь гараараа цохисон. Ха-ыг гэрээс гаргах гээд татах үед Б-г өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх 24-25, 40-41/

 

           Гэрч Т.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 01 сарын 04-ний орой намайг гэртээ хүүхдүүдийн хамт байж байтал Б ах гэрт орж ирсэн. Та яаж яваа юм бэ? гэж асуухад Б ах намайг хонио хариулж явахад Ха, Э 2 зодож Б ахынд авч очиж ална гээд аваад явж байна гэж хэлсэн. Би хариуд нь согтуу хүмүүсийг яагаад дагаад яваад байгаа юм бэ? буугаад үлдэхгүй юу? гэхэд би энэ хэдийг намайг Б ахынд авч очиж алах нь уу? үгүй юу харах гэж яваа юм гээд гэрээс гарч Ха ын барьж явсан машинд суусан. Би Ха, Э нарт та нар яах гэж хонио хариулж явсан хүн авч яваад байгаа юм бэ? гэхэд Ха би Баас тэмээ авах ёстой тэрийгээ авах гэж явна гэсэн. Баруун хацар шанаа нь цус гарч хатсан байдалтай байсан. Мөн баруун шанаа хэсэг нь хөхөрсөн байсан. Өөр ил харагдах шарх сорви мэдэгдээгүй. Яаж зодсон талаар хэлээгүй. Нэг нь үсдэж  байгаад нөгөөх нь зодсон л гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 26-27/

 

         Гэрч Т.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2021 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө 09 цагийн үед манайд саарал өнгийн машинтай Ха, Хү, Э нар ирсэн. Гэхдээ Ха надад Б-г машинд унтаж байгаа гэж хэлээд надаас тамхи аваад гарсан. Б-д тамхи өгчхөөд ирлээ гэж байсан. Б гэрт орж ирээгүй манайд 30 орчим минут болоод явцгаасан. Би гэрээсээ гараагүй Ха, Хү, Э нараас архи үнэртэх нь үнэртэж байсан. Хэнээс нь үнэртэж байсныг мэдээгүй Б-гийн талаар огт юм яриагүй.” гэх мэдүүлэг /хх 32-35/

 

       Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Дунгаамаагийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 17 дугаартай:

            1. С.Б-гийн биед тархи доргилт, дух, хацар, шанаа, баруун зүүн чихний ар төвгөрт зулгаралт, зүүн хацар, зүүн чихний омгонд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.  Дээрх гэмтлүүд нь С.Б-гийн биед үзлэг хийхээс 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

            3.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            4. 5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

            6. С.Б-гийн биед үүссэн тархи доргилт, зүүн хацрын цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэг, бусад зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт /хх 47-48 /

 

             Шүүгдэгч Ц.Хү-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б-гаас манай дүү тэмээ авах ёстой байсан юм. Тэрийгээ авах зорилгоор Б-гийн ах Б-ынх руу авч явсан. Би Б-г хэрхэн машинд суусан талаар нь мэдэхгүй байна. Манай дүү Эын тэмээг 6 жилийн өмнө Б маллаж байсан юм. Тухайн үед Э тэмээ зарах гэтэл Б нь хол нутаглаж байсан тул ойр байх Ха-ынхаас нэг тэмээ аваад оронд нь Б-гийн маллаж байгаа тэмээнээс нэг охин тэмээ өгөхөөр тохиролцсон байсан. Тэгээд Б болохоор өөрийн ах Б-ын маллаж байгаа тэмээнээс охин тэмээ өгнө гэж Хатай ярилцсан байсан.” гэх мэдүүлэг /хх 20-21, 28-29/

 

         Шүүгдэгч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б ахыг авч явсан шалтгаан нь Ха тэмээгээ авах зорилготой байсан. 2013 онд би Б-гаас нэг тэмээ авч хэрэглэх шаардлага гарсан юм. Тухайн үед Б ахынх нь хол байсан тул ойрчлон дүү Ха-аас нэг тэмээ авч зарж борлуулсан. Тэгэхдээ би Хатай Б ахынхаас нэг охин тэмээ авч өгөхөөр тохиролцсон юм. Түүнээс хойш энэ тэмээний асуудал яригдсаар л байгаа юм.” гэх мэдүүлэг /хх 22-23/

 

         Шүүгдэгч Ц.Ха-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Явах замаараа Б гэх хүнийг хамт авч явъя гэж бодоод гэрээр нь дайрч Э ах ороод гэртээ байхгүй байна хонин дээрээ байгаа гэнэ гэсээр гарч ирсэн. Бид Б дээр очих замдаа Г гэх хүнийг хонин дээрээс нь аваад Б дээр очсон. Тухайн үед бид гурав халамцуу байсан юм. Бид Б гэх хүнтэй уулзан тэмээгээ авах талаар ярилцаж байгаад Б гэх хүнтэй муудалцаж эхэлсэн. Тэндээс Г-ы гэр лүү Б-г машинд суулган авч очсон. Архийг ууж байгаад Б гэх хүнтэй дахин маргалдаж Хү ах бид хоёр зодох гээд дайрсан. Б ахаас тэмээнүүдээ авч явах зорилгоор авч явсан. Э ах надаас 6 жилийн өмнө нэг 3 настай тэмээ аваад надад охин тэмээ болгож өгнө гэж хэлсэн. Тэгээд 2 жилийн дараа надад өгсөн тэмээ нь 2 жилийн дараа ботголох байсан юм. Би ботголсон байх гэж бодож байсан. Э ахын тэмээг 6 жилийн өмнө Б ах хариулж байсан Б ахаас огт тэмээгээ аваагүй 2021 он хүргэсэн. Жил болгон Б ахтай би яриад тэмээгээ авна гэхээр Б ах өгнө гэдэг байсан. 2020 оны 11 дүгээр сарын дундуур би Б ахтай хамт Б-ынд очиж идэшний тэмээ авахаар болсон. Гэтэл Б ах надад хэлэхгүй идшээ хийгээд ирчихсэн байсан юм. Тэгэхээр нь би та аргалаад өгчих гэсэн чинь дорвитой хариу хэлэхгүй байсан. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Э ах идшээ авах үед нь би тэмээгээ авчихъя гэж бодоод Б ахыг дагуулж явсан. Би Б ахаас тэмээ авах ёстой юм. Тэрийгээ авах гэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэл амаар доромжилж, биед нь халдсан байна.” гэх мэдүүлэг /хх-16-17, 30-31/

 

         Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

        Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Б-гийн “...Хү миний нүүр толгой хэсэг рүү 10 гаран удаа цохиж, цээж хэсэг рүү өшиглөсөн. Ха миний нүүр толгой хэсэг рүү 4,5 удаа цохисон. Мөн толгой шилбэ хэсэг рүү 5,6 удаа өшиглөсөн. Э намайг алгадаад байсан. Миний зүүн шанаа хэсэг хавдаж хөхөрсөн. Зүүн чихний ар хэсэг хавдсан, толгой өвдөж байна. ...2020 оны 09 сард хониндоо явж байтал тал дээр нэг мотоциклтой хүн ойччихсон хэвтэж байхаар нь очиход Ха согтуу байсан. Би очоод яаж байна гэхэд зүгээр байснаа надтай маргалдаж хэрэлдээд намайг 2, 3 удаа боож унагасан. ...Гомдолтой байна, тухайн хүмүүст зодуулсны улмаас учирсан хохирлын эмчилгээнд аймаг руу ирэх очих үед ашигласан бензин шатахууны зардал зэргийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, гэрч Х.Гы “...Архи задлаад Б-д өгөөд байж байтал Хү Б-г 2 удаа нүүр хэсэгт нь гараараа цохисон. Ха, Хү нар Б-г зодох гээд дайраад байхаар нь Хү-ыг гаргасан. Буцаж орж ирэхэд Э нь Б-г хамгаалаад байгаа бололтой өмнө нь суучихсан байсан. Ха Б руу дайраад байхаар нь би араас нь татаж гаргах гэтэл хөлөөрөө өшиглөөд байсан. Мөн Ха-ыг гэрээс гаргасан. Хү манай гэрт Б-г 2 удаа нүүр хэсэгт нь гараараа цохисон. Ха-ыг гэрээс гаргах гээд татах үед Б-г өшиглөсөн.” гэх мэдүүлэг, гэрч Т.О-ийн“...Баруун хацар шанаа нь цус гарч хатсан байдалтай байсан. Мөн баруун шанаа хэсэг нь хөхөрсөн байсан. Өөр ил харагдах шарх сорви мэдэгдээгүй. Яаж зодсон талаар хэлээгүй. Нэг нь үсдэж  байгаад нөгөөх нь зодсон л гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 17 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ц.Хү, Ц.Х нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргийг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Хү, Ц.Х нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 сарын 04-ний өдөр хохирогч С.Б-бүлэглэн зодож бие махбодод нь халдсаны улмаас хохирогч С.Б-гийн биед нь “тархи доргилт, дух, хацар, шанаа, баруун зүүн чихний ар төвгөрт зулгаралт, зүүн хацар, зүүн чихний омгонд цус хуралт зөөлөн эдийн няцрал” бүхий  хөнгөн  гэмтэл /хохирол/ санаатай учруулсан,

 

      Мөн шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Б-гийн: “2021 оны 01 сарын 04-ний өдөр хонио хариулаад явж байтал Ха, Хү, Э, Г нар Эын машинтай ирсэн. Тухайн үед Ха, Хү, Э нар архи уучихсан байсан. Г архи уугаагүй байсан. Хү, Ха 2 согтуурхаад намайг зодох гээд Ха намайг хавирах гэхэд нь би хойшлоод хавируулаагүй юм. Дараа нь Хү мөн намайг цохих гэхэд нь би бултаад цохиулаагүй. Тэгж байтал Э намайг машинд суу гэсэн. Би хариуд нь үгүй, хүйтэн байна. Хонь уруудчихна гэхэд Э хонийг чинь машинаараа эргүүлээд өгчихнө гэсэн. Би хариуд нь үгүй гэхэд Э, Ха нар намайг өргөөд машинд суулгасан. Цааш явж Г-ыд ороод байж байтал Ха, Хү, Э нар Г-д хандан хүйтэн байна. Авдрынхаа архийг гаргаач гэж хэлсэн. Г орныхоо доороос 500 граммын савлагаатай “Хараа” архи гаргаж ирсэн. Г архиа задалж Хү-т хийж өгчихөөд надад хийж өгөөд байж байтал Хү “чи миний дүүг дарамталдаг” гэсэн гээд миний зүүн шанаа хэсэгт хэд, хэд гараараа цохисон. Гэтэл Ха “мөнгөтэй хүн, хүн зоддог юм, мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй юм, та нар тэнэг бид нар цэцэн болохоор гэрчтэй зодож байгаа юм, танай Б ах та хоёрыг нийлүүлж ална” гэхээр нь тэг гэж хэлсэн. Ха “яасан шазуур зуугаад байна уу” гэж хэлээд миний толгой хэсэг рүү цохиод үснээс зулгаасан. Тэгтэл Э намайг хойш дарж унагаагаад дээр хэвтсэн. Тухайн үед Ха, Хү нар миний нүүр толгой хэсэгт цохисон. Г Хү-ыг татаж болиулахад Ха миний баруун шанаа хэсэгт өшиглөсөн. Г-ыхаас гараад гадаа зогсож байх үед Э намайг би танд муу санаж яваагүй шүү гэж хэлээд миний хоёр хацрыг илж байгаад ээлжлэн алгадаад байсан. Г-ыхаас хөдлөөд Г-ыг мотоцикл дээр нь буулгаад цаашаа явсан. Замдаа тухайн хүмүүс ахтай чинь хамт ална гэж хэлээд байсан. Би хариуд нь тэг гэж хэлээд л явсан. ...Явах замдаа Ха, Хү хоёр ахтай чинь нийлүүлж ална гэдгээ хэлсээр л явсан. Буянт баг дээр очоод Ха, Хү хоёр С-ээс архи байна уу? асуугаад ир гэсэн. Би бууж С-гийн гэрт ороход С байхгүй, түүний эхнэр Отгонтогоо хүүхдүүдийн хамт байсан. Отгонтогоо надаас юу хийж явна гэхэд нь би болсон үйл явдлыг хэлээд гарч машинд суусан. ...Сум руу явах замдаа Э Д гэх айлаар орсон. Д пиво гаргаж өгөхөөр нь тэрийг уучихаад хөдлөхөд нь би мотоцикл дээр буулгаад өг гэхэд Э “Б ах байж бай сум ороод ганц юм аваад таныг буулгаж өгье” гэсэн. Э нь миний төрсөн дүүтэй суусан манай хүргэн байгаа юм. Ха, Хү нар нь Э-ын төрсөн ах, дүү хоёр нь байгаа юм. Эхлээд малын бэлчээр дээрээс Г-ых руу яах гэж авч явсныг нь мэдэхгүй байна. Тэндээс цааш манай ахынд очиж бид хоёрыг ална гэж байсан. Ха бид хоёрын дунд нэг тэмээний асуудал бий. 6,7 жил болж байна. ...Надад Буянт багийн төв дээр очиход бууж үлдэх боломж гарсан боловч би өөрөө үлдээгүй юм. Ха, Хү, Э нар намайг төрсөн ах Б дээр авч очоод бид хоёрыг хамтад нь ална гэж байсан. Тэгж чадах нь уу? үгүй юу? гэдгийг харахаар явсан. 2020 оны 09 сард хониндоо явж байтал тал дээр нэг мотоциклтой хүн ойччихсон хэвтэж байхаар нь очиход Ха согтуу байсан. Би очоод яаж байна гэхэд зүгээр байснаа надтай маргалдаж хэрэлдээд намайг 2, 3 удаа боож унагасан. Тухайн хүмүүс 2021 оны 01 сарын 04-ний өдөр намайг хонин дээрээ байхад авч явсан. Гэртээ очиход ээж Ха уяатай байсан нохой зодоод нохой руу чулуу, хөр авч шидээд байсан гэж хэлсэн. Таягийг Баатар хугалсан гэж байсан. Миний бодлоор Ха хугалсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг, гэрч Х.Гы “2021 оны 01 сарын 04-ний 14 цагийн үед намайг хонио хариулж явтал Ха, Э, Хү нар машинтай ирсэн. Ха надад хандан зарах идэшний үхэр байна уу? гэж асуухад нь байхгүй гэж хариулсан. Ха энэ олон үхэр дундаас зарах үхэр байхгүй гэж үү? гэж дахин асуухаар нь манай үхэр туранхай байна гэж хэлсэн. Ха манай үхрийг үзье. Та машинд суугаад явчих гэсэн. Тэгтэл үхэр дээр маань очилгүй хонио хариулж явсан Б дээр очсон. Б дээр очиж зогсоод Ха, Э, Хү нар машинаас буусан, би буугаагүй. Тэгтэл Хү, Б нар хэрэлдэж маргалдаад байгаа байгаа бололтой чанга, чанга дуугарцгаагаад байсан. Тэгж байснаа Хү, Э, Б нар машинд суусан.” гэх мэдүүлэг, гэрч Т.О-ийн“2021 оны 01 сарын 04-ний орой намайг гэртээ хүүхдүүдийн хамт байж байтал Б ах гэрт орж ирсэн. Та яаж яваа юм бэ? гэж асуухад Б ах намайг хонио хариулж явахад Ха, Э 2 зодож Б ахынд авч очиж ална гээд аваад явж байна гэж хэлсэн. Би хариуд нь согтуу хүмүүсийг яагаад дагаад яваад байгаа юм бэ? буугаад үлдэхгүй юу гэхэд би энэ хэдийг намайг Б ахынд авч очиж алах нь уу? үгүй юу харах гэж яваа юм гээд гэрээс гарч Ха-ын барьж явсан машинд суусан. Би Ха, Э нарт та нар яах гэж хонио хариулж явсан хүн авч яваад байгаа юм бэ? гэхэд Ха би Баас тэмээ авах ёстой тэрийгээ авах гэж явна гэсэн.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад хохирогч С.Б-хониныхоо бэлчээр дээр хонио хариулж байхад нь шүүгдэгч Э, Ха нар нь түүнийг өөрсдийнхөө унаж явсан машинд хүчээр өргөж суулгаад 2013 онд өгөх ёстой байсан тэмээгээ өг, ахтай чинь нийлүүлж ална гэж заналхийлсэн үйл баримтууд тогтоогдож байна. 

 

2. Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Хү, Ц.Х нарын 2021 оны 01 сарын 04-ний өдөр хохирогч С.Б-гийн биед “тархи доргилт, дух, хацар, шанаа, баруун зүүн чихний ар төвгөрт зулгаралт, зүүн хацар, зүүн чихний омгонд цус хуралт зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Ц.Хү, Ц.Х нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Ц.Хү, Ц.Ха, Ц.Э нарын 2021 оны 01 сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Б-хонио хариулж байхад нь хонины бэлчээр дээр нь очиж хэрүүл маргаан үүсгэн өөрсдийнхөө унаж явсан машинд хүчээр өргөж суулгаад 2013 онд өгөх ёстой байсан тэмээгээ өг, мөнгөтэй хүн, хүн зоддог юм, мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй юм, та нар тэнэг бид нар цэцэн болохоор гэрчтэй зодож байгаа юм, танай Б ах та хоёрыг нийлүүлж ална гэх зэргээр хохирогчид хүч хэрэглэн тэмээ өгөхийг шаардаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Ц.Хү, Ц.Ха, Ц.Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Хү, Ц.Ха, Ц.Э нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн С.Б-өгөх ёстой тэмээг өгсөнгүй гэх шалтгаанаар бэлчээр дээрээс нь дагуулж хохирогчийн ах С.Б-давч очин тэмээгээ авах нэрийдлээр 2021 оны 01 сарын 04-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд дагуулж явж архидан согтуурч хохирогчийн эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж түүнийг ахтай нь хамт ална гэж заналхийлсэн гэх зүйл ангитай маргаж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хангагдахгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив тал нь бусдын эд хөрөнгийг шилжүүлэн өгөхийг шаардах гэх үйлдлээр илэрдэг. Гэтэл энэ хүмүүсийн яриад байгаа санаа зорилго өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд, шүүгдэгч нарын мэдүүлгийг харахад өмнө нь тэмээ авах ёстой байсан, авлагаа авъя гэсэн. ...Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлж байгаа объектив шинж хангагдахгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна гэж мэтгэлцэж байх боловч хохирогч С.Бгийн “Э намайг машинд суу гэсэн. Би хариуд нь үгүй, хүйтэн байна. Хонь уруудчихна гэхэд Э хонийг чинь машинаараа эргүүлээд өгчихнө гэсэн. Би хариуд нь үгүй гэхэд Э, Ха нар намайг өргөөд машинд суулгасан. ...Хү “чи миний дүүг дарамталдаг” гэсэн гээд миний зүүн шанаа хэсэгт хэд, хэд гараараа цохисон. Гэтэл Ха “мөнгөтэй хүн, хүн зоддог юм, мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй юм, та нар тэнэг бид нар цэцэн болохоор гэрчтэй зодож байгаа юм, танай Б ах та хоёрыг нийлүүлж ална” гэхээр нь тэг гэж хэлсэн. Ха “яасан шазуур зуугаад байна уу” гэж хэлээд миний толгой хэсэг рүү цохиод үснээс зулгаасан. ...Замдаа тухайн хүмүүс ахтай чинь хамт ална гэж хэлээд байсан. Би хариуд нь тэг гэж хэлээд л явсан. ... Эхлээд малын бэлчээр дээрээс Г-ых руу яах гэж авч явсныг нь мэдэхгүй байна. Тэндээс цааш манай ахынд очиж бид хоёрыг ална гэж байсан. Ха бид хоёрын дунд нэг тэмээний асуудал бий. 6,7 жил болж байна.” гэх мэдүүлэг, гэрч Х.Гы “2021 оны 01 сарын 04-ний өдрийн 14 цагийн үед намайг хонио хариулж явтал Ха, Э, Хү нар машинтай ирсэн. Ха надад хандан зарах идэшний үхэр байна уу? гэж асуухад нь байхгүй гэж хариулсан. Ха энэ олон үхэр дундаас зарах үхэр байхгүй гэж үү? гэж дахин асуухаар нь манай үхэр туранхай байна гэж хэлсэн. Ха манай үхрийг үзье та машинд суугаад явчих гэсэн. Тэгтэл үхэр дээр маань очилгүй хонио хариулж явсан Б дээр очсон. Б дээр очиж зогсоод Ха, Э, Хү нар машинаас буусан, би буугаагүй. Тэгтэл Хү, Б нар хэрэлдэж маргалдаад байгаа байгаа бололтой чанга, чанга дуугарцгаагаад байсан. Тэгж байснаа Хү, Э, Б нар машинд суусан.” гэх мэдүүлэг, гэрч Т.О-ийн“2021 оны 01 сарын 04-ний орой намайг гэртээ хүүхдүүдийн хамт байж байтал Б ах гэрт орж ирсэн. Та яаж яваа юм бэ? гэж асуухад Б ах намайг хонио хариулж явахад Ха, Э 2 зодож Б ахынд авч очиж ална гээд аваад явж байна гэж хэлсэн. Би хариуд нь согтуу хүмүүсийг яагаад дагаад яваад байгаа юм бэ? буугаад үлдэхгүй юу гэхэд би энэ хэдийг намайг Б ахынд авч очиж алах нь уу? үгүй юу харах гэж яваа юм гээд гэрээс гарч Ха-ын барьж явсан машинд суусан. Би Ха, Э нарт та нар яах гэж хонио хариулж явсан хүн авч яваад байгаа юм бэ? гэхэд Ха би Баас тэмээ авах ёстой тэрийгээ авах гэж явна гэсэн.” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б ахыг авч явсан шалтгаан нь Ха тэмээгээ авах зорилготой байсан.” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ц.Хү-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б-гаас манай дүү тэмээ авах ёстой байсан юм. Тэрийгээ авах зорилгоор Б-гийн ах Б-ынх руу авч явсан. Би Б-г хэрхэн машинд суусан талаар нь мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг, шүүдэгч Ц.Ха-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн ах Ц.Хү, Ц.Э нарын хамт Б дээр очиж тэмээгээ авъя гэж хэлтэл боломжгүй гэж хэлэхээр нь би тэмээгээ өгсөнгүй гээд Б-г нүүрэн хэсэгт цохиж авсан” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна. Иймд шүүгдэгч Ц.Хү, Ц.Ха, Ц.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

             3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, улсын яллагчийн санал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “шүүгдэгч Ц.Хү-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, нэмж нэгтгэн 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгч Ц.Хат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 810.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож, нэмж нэгтгэн 2 жил 2 сар 24 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч Ц.Хү, Ц.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч Ц.Хү, Ц.Ха, Ц.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.

 

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг оролцоо, хохирогчид учруулсан хохирол хор уршиг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг хувийн байдалд дүгнэлт хийж, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

       Шүүгдэгч Ц.Хү, Ц.Х нарын 2021 оны 01 сарын 04-ний өдөр үйлдсэн бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь  цаг хугацааны хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа бөгөөд өмнө нь мөн хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлээгүй, 6 дугаар зүйлд заасан ялаас өршөөн хасах, 7 дугаар зүйлд заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөлүүдэд хамаарахгүй тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” нөхцөл, шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлага хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж өршөөлд хамрагдах гэмт хэргийн төрөлд оруулан хуульчилсан ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Ц.Хү, Ц.Х нарт холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох санал үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгч Ц.Хү, Ц.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Харин шүүгдэгч Ц.Хү, Ц.Ха, Ц.Э нарын бүлэглэн Дундговь аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2021 оны 01 сарын 04-ний өдөр хонио хариулж байсан хохирогч С.Б-2013 онд өгөх ёстой байсан тэмээгээ өгсөнгүй гэх шалтгаанаар бэлчээр дээрээс дагуулж хохирогчийн ах С.Б-давч очин тэмээгээ авах нэрийдлээр 2021 оны 01 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд дагуулж яван архидан согтуурч хохирогчийг эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, ахтай чинь хамт ална гэж заналхийлсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

         Шүүгдэгч Ц.Хү, Ц.Ха, Ц.Э нарын 2021 оны 01 сарын 04-ний өдөр үйлдсэн бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэмт хэрэг цаг хугацааны хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа бөгөөд өмнө нь мөн хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлээгүй, 7 дугаар зүйлд заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөлүүдэд хамаарахгүй, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “ялаас өршөөн хасах” нөхцөл, шаардлагыг хангаж байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Хү, Ц.Ха, Ц.Э нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж шийдвэрлэв.

 

        Шүүгдэгч нарт холбогдох хэрэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхдээ: Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ...” гэж, 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт “... яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна.” гэж тус тус заасныг баримтлан шийдвэрлэсэн болно.

 

           4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

          Хохирогч С.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч хохирол төлбөртэй холбоотой ямар нэг баримт шүүхэд ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй байна.

 

         Харин хохирогч С.Б цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

 

          5.  Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

        Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүгдэгч Х овогт Ц-ий Хү, Х овогт Ц-ий Ха нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Х овогт Ц-ий Хү, Х овогт Ц-ий Ха, Х овогт Ц-ий Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Ц-ий Хү, Х овогт Ц-ий Ха нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Ц-ий Хү, Х овогт Ц-ий Ха, Х овогт Ц-ий Э нарт тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хү, Ц.Ха, Ц.Э нарт тус бүр оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  1.  

         5. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  Ц.Хүт оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг, шүүгдэгч Ц.Хат оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг, шүүгдэгч Ц.Эт оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийг тус тус өршөөн хассугай.

 

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Б цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ха, Ц.Хү, Ц.Э нарт урд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР