Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/612

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Соронзонболд хөтөлж,

улсын яллагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба,

шүүгдэгч Э.Ч-, түүний өмгөөлөгч Б.Баттулга,

шүүгдэгч Ц.Ч-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Н.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газраас Ш- овогт Э-ын Ч-, У- овогт Ц-гийн Ч- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *******0*******05570000 дугаартай хэргийг *******21 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                               Шүүгдэгчийн биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, “Н” ХХК-д түгээгч жолооч ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсэг гудамжны *******-000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ш- овогт Э-ын Ч-

 

2.Монгол улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа худалдаа эрхэлдэг, ам бүл 5, 8-15 насны 4 хүүхдүүдийн хамт Шархадны 31 дүгээр гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, “П” хотхоны *******-00 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд *******05 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор *******02 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 234 дугаар зүйлийн 234.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 4 сар хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ял биелүүлэх шүүхийн шийдвэрийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-*******05 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор *******02 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

-*******06 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өршөөл үзүүлэх комиссын 000 дугаартай тогтоолоор *******06 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар түүний эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 22 хоногийн хорих ялыг өршөөж, сулласан,

-*******09 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор *******02 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,

-*******11 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хорих 000 дугаар ангийн даргын тушаалаар хорих ялын хугацаа дуусаж суллагдсан,

-*******16 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор *******02 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар *******0 цаг албадан ажил хийлгэх ялаар,

-*******17 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын 89 дугаартай тогтоолоор албадан ажил хийлгэх ял дууссан

-************** оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 дугаартай шийтгэх тогтоолоор *******15 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, У- овогт Ц-гийн Ч-

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.Ч-, Ц.Ч- нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ санаатай нэгдэж, бүлэглэн  ************** оны 9 дүгээр сарын *******-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Улмаар ************** оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчимд 62-81 УНК улсын дугаартай тоёота кровн маркийн автомашин дотор саарал өнгийн цүнхэнд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 24.1515 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Э.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүгдэгч Ц.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ************** оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 13 дугаар хорооллоос гурван икс шоу явах гэж байхад Ч- залгасан. Ч- бас тэр шоу руу явах гэж байна дайгдаад бууя гэсэн. Тухайн үедээ Ч-ийг цүнхтэй явсныг анзаараагүй. Гурван икс шоун дээр очоод Ч-д “машинаа чи байрлуулчих, би ороод ирье” гэсэн. Шоу руу орох гэж байхад халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар намайг оруулаагүй. Буцаад машин руугаа очоод суухад Баярбат, Ч- нар сууж байсан. Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар намайг хулгайн гэмт хэрэгт шалгах гэж байхад миний машин дотор Ч-ий цүнхнээс юм гарч ирсэн. Гарч ирсэн зүйлийг яагаад цацсан бэ гэхээр шоконд ороод цацсан. Ч-ээс чинийх юм уу гэхэд тийм гэсэн. Ч- гэрээсээ аваад гарч ирсэн байсан. Би Дархан яваагүй. Зам шалгалт хийх хүсэлт гаргасан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Манай нөхөр гадаадад гэмт хэрэг үйлдээд хоригдсон учраас хадмууд дээрээ очоогүй байсан. Манай гэрийнхэн болон найз гэрчилнэ. Ч- хэргээ нуун далдлахын тулд Дархан явсан гэж мэдүүлсэн. Ч- нь шоронд орохоос айгаад мөн өөрөө өршөөлийн хуульд хамрагдаж байгаа учраас намайг татан оролцуулаад цаг хугацаа хожоод байгаа гэв.

            Эрүүгийн *******0*******05570000 дугаартай хавтаст хэргээс:

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 5-р хуудас/,

            Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Л.Э-гийн илтгэх хуудас /хх-ийн 1 дүгээр хавтас 6-р хуудас/,

            Ц.Ч-гийн биед мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 10-11-р хуудас/,

            Эд мөрийн баримт хүлээлцсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 14-15-р хуудас/,

            Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 7-9-р хуудас/,

            Гэрч О.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 44-48, 52, 196-р хуудас/,

            Гэрч Л.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 188-р хуудас/,

Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 190-р хуудас/,

Гэрч О.Х-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 192-р хуудас/,

Гэрч Ө.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 194-р хуудас/,

Гэрч Х.Сувдмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 87-р хуудас/,

Гэрч Г.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 88-89-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн ************** оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5336 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 1 дүгээр хавтас 57-59-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн ************** оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 5335 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 1 дүгээр хавтас 78-79-р хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын ************** оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1063 дугаартай дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 92-93-р хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын ************** оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1066 дугаартай дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 96-97-р хуудас/,

Нийслэлийн прокурорын газрын *******21 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 4/*******03 дугаартай “Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч П.Занданмөнхийн бусдад давуу байдал олгосон болон хахууль авсан байж болзошгүй үйлдлийг шалгуулахаар холбогдох баримтын хамт хүргүүлсэн” албан бичиг /хх-ийн 1 дүгээр хавтас *******7-р хуудас/,

*******21 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай 281 дугаартай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 1 дүгээр хавтас *******8-р хуудас/,

62-81 УНК улсын дугаартай Тоёота кроун загварын тээврийн хэрэгслийн эзэмшигчийн түүхчилсэн лавлагаа /хх-ийн 2 дугаар хавтас 51-52-р хуудас/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн 1000797 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 2 дугаар хавтас 98-100-р хуудас/,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн 210*******0173 дугаартай хэрэгт үзлэг хийж, холбогдох нотлох баримтуудыг хуулбарлаж авсан тэмдэглэл, нотлох баримтууд /хх-ийн 2 дугаар хавтас 105-172-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Ч-гийн халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг бүртгэлтэй этгээдүүдийн судалгаанд *******09 оноос хойш бүртгэлтэй болохыг баталсан *******21 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн 26б3/1103 дугаартай албан бичиг /хх-ийн 2 дугаар хавтас 57-р хуудас/,

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын ************** оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 17в/2380 дугаартай “материал шилжүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 1 дүгээр хавтас 143-р хуудас/,

Гар утасны ярианы лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 212-250, 2 дугаар хавтас 1-15-р хуудас/,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******21 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамж /хх-ийн 1 дүгээр хавтас 169-170-р хуудас/,

Шүүгдэгч Э.Ч-ий мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 104-105, 198-р хуудас, 2 дугаар хавтас 68-69-р хуудас/,

Шүүгдэгч Э.Ч-ий мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 104-105-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Ч-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 66-67, 71-р хуудас/,

Шүүгдэгч Э.Ч-ий хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 112-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх баримт /хх-ийн 1 дүгээр хавтас 126-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1 дүгээр хавтас 129-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Ч-гийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 115-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх баримт /хх-ийн 1 дүгээр хавтас 124-125-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1 дүгээр хавтас 131-р хуудас/, шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 1 дүгээр хавтас 135-141, 2 дугаар хавтас 229-240-р хуудас/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************** оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1511 дугаартай шийтгэвэр /хх-ийн 1 дүгээр хавтас *******4-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас *******6-р хуудас/, техникийн тодорхойлолт /хх-ийн 1 дүгээр хавтас 32-р хуудас/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 2 дугаар хавтас 215-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 2 дугаар хавтас 218-221-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх ба шүүх эдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Ч-, Ц.Ч- нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Ч-, Ц.Ч- нар нь бүлэглэн  ************** оны 9 дүгээр сарын *******-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

************** оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчимд Ц.Ч-гийн эзэмшлийн “Тоёота кровн” маркийн 62-81 УНК улсын дугаартай автомашин дотор саарал өнгийн цүнхэнд Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 24.1515 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

           Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд: Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэлтсийн урд талын автомашины зогсоол дээр 62-81 УНК удмын дугаартай Тоёота кровн маркын автомашинд үзлэг хийв. ..уг автомашины хойд талын хаалгыг онгойлгон шалгахад хойд талын суудал дээр хар саарал өнгийн жижиг цүнхэнд хар өнгийн утасны цэнэглэгч, цагаан өнгийн утасны цэнэглэгч 1 ширхэг, нокиа 2730 маркийн гар утас, цүнхний дотор цагаан өнгийн гялгар уутанд мансууруулах сэтгэцэд нөлөөлөх ургамал байсныг гэрэл зургаар бэхжүүлж, эд мөрийн баримтаар хураан авав” гэх тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 7-9-р хуудас/,

            Гэрч О.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...************** оны 9 дүгээр сарын 5-ны өдөр би ганцаараа ХХХ шоун дээр байж байтал манай найз Ч- над руу залгасан. Уулзах уу гэж асуухаар нь би шоун дээр байна гэж хэлсэн. Ч- би бас шоун дээр байна. 23 цаг гээд тарна. Хоёулаа уулзах уу гэж асуусан. Би “за тэгье” гэж хэлээд машин дотор сууж байгаад тамхи авах гээд хөдлөх гэтэл цагдаа гарч ирээд нэгжтэл манай найз Ч-ий цүнхнээс өвс гэх мансууруулах төрлийн ургамал гарч ирсэн. Би Ч-тэй хамт хэрэглэж байсан удаа байхгүй. Би өнөөдөр анх удаа Ч- гэх эмэгтэйтэй танилцаж байна.

...Би уг өвс гэх нэршилтэй мансууруулах ургамлыг хэн хаанаас олж авсан талаар мэдэхгүй. Ч- уг өвс гэх бодисыг олсон гэж яриад байсан. 

*******21 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: ...Тухайн өдөр “XXX” шоу болдог өдөр манай найз Ч- утсаар залгаад намайг гараад ирээч гэж хэлсэн. Төв цэнгэлдэхийн гадна яваад очтол Э.Ч- нь Тоёота Кроун маркийн машинд жолоочийн суудал дээр ганцаараа сууж байсан. Тэгэхээр нь би урд талын суудал дээр суучхаад удаагүй байтал Ч- ирсэн. Ч- ирээд машины хойд суудал дээр суугаад бид гурав тэндээс машинтай хөдөлсөн. Тэгтэл урд цагдаа нар машин хашиж зогсоогоод шалгасан. Тухайн үед энгийн хувцастай 2 цагдаа байсан бөгөөд машиныг болон Э.Ч-, Ч- бид нарыг шалгасан. Тэгсэн чинь Э.Ч-ий барьж явсан жижиг цүнхнээс өвс гэх бодис гарч ирсэн. Цагдаа нар нь “энэ юу вэ” гэж асуутал Ч- хажуу талаас нь нөгөө өвс гэх бодисыг нь булааж аваад цацсан. Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст аваачиж шалгасан. Тухайн үед Э.Ч-ий цүнхэнд байсан өвс гэх бодис хэнийх гэдгийг би мэдэхгүй байна. Намайг ирээд удаагүй байхад цагдаа нар гараад ирсэн учраас мэдэхгүй байна. ...Ч- уг өвс гэх бодисыг Ч-ий цүнхэнд хийсэн талаар сайн мэдэхгүй байна. Ц.Ч- машинд суухдаа Э.Ч-д хандан ийшээ юм хийлээ шүү гэж хэлсэн. Яг юу хийсэн гэдгийг нь би мэдээгүй. Э.Ч- тухайн үед цагдаад баригдахдаа хэд хоногийн өмнө Ч-тэй хамт Дархан-Уул аймаг явчхаад ирсэн гэж ярьсан. Ч- байцаагчид Дархан-Уул аймагт Ч-тэй хамт явж өвс гэх бодис түүсэн гэж мэдүүлсэн. Тэр үед би Ч-ээс “энэ чинь үнэн юм уу” гэж асуутал “тийм ээ үнэн” гэж хариулсан. Би уг өвс гэх бодисоос хэрэглээгүй. Харин Ч-, Ч- нарыг хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан Ч-гээс тест авахад хэрэглэсэн гэж гарсан. Хэрэг гарснаас хойш Ч- над руу хэсэг залгаад “Занданмөнх байцаагчийг хоолонд оруулна, гар утас авч өгнө, чи хамт хэрэгт орчхоод мөнгө өг л дөө” гэж хэлсэн. Би харин энэ хэрэгт огт оролцоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 44-48, 52, 196-р хуудас/,

            Гэрч Л.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...************** оны 9 дүгээр сарын 25-ны өдөр халаасны хулгайн гэмт хэргээр удаа дараа ял шийтгэл эдэлж байсан Ц.Ч-г гэмт хэрэг үйлдэх талаар нууц эх сурвалжаас мэдээлэл авагдсан. Мэдээлэл авагдсаны үндсэн дээр тус хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Э-ийн хамт тухайн өдөр “XXX” шоу болж байх үеэр Ц.Ч-г 62-81 УНК улсын дугаартай “Тоёото Кроун” маркийн машинд суухад нь саатуулж шалгасан. Тухайн үед Ц.Ч-г шалгахад Ч-, Баярболд гэх 2 залуутай хамт байсан ба машины жолооны ард Ч-, жолоочийн хажуу талын урд суудал дээр Баярболд, арын суудал дээр Ч- сууж явсан. Тухайн үед арын суудал дээр саарал өнгийн пааскан цүнх байсан. Цүнхийг шалгахад дотор нь гялгар ууттай “өвс” гэх мансууруулах бодис байсан. Тэр үед Ч- хажуу талаас уг “өвс” гэх бодисыг булааж авах гэж оролдоод гялгар уут нь урагдсан. Хэсэг “өвс” гэх бодисыг Ч- газарт цацсан. Цацсан хэсгийг нь буцааж уутанд нь хийсэн. Харьяаллын дагуу Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст аваачиж мөрдөгч Өнөболдод тээврийн хэрэгслийн хамт хүлээлгэж өгсөн. Тэр үед цагдаагийн хэлтэст тест байхгүй, ганцхан тест байна гээд Ч-г тестэлж шалгасан. Тухайн үед Ч-тэй ярилцахад Ч- надад хандан “Ч- эгч энэ хэргийг намайг даачих” гээд байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би “хүний хэргийг даана гэж юу байх вэ дээ, үнэнээр нь хэлсэн нь дээр байх” гэж хэлсэн. Ч- уг нь Ч-гийнх байгаа юм гэж хэлж байсан. Тухайн саарал өнгийн цүнхэнд гялгар ууттай “өвс” гэх бодис байсан. Бусад эд зүйлсийг нь санахгүй байна. Тухайн үед Ц.Ч-, Э.Ч- нараас мансуурсан, манарсан байдал ажиглагдсан. Харин О.Б- нь хэвийн байх шиг байсан. Тухайн үед Э.Ч-ээс уг “өвс” гэх бодисыг хэн хаанаас олж авсан талаар асуухад Ч- бид хоёр хамт яваад Дархан явдаг замаас түүж байсан гэж хэлсэн. Өөр тодорхой зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 188-р хуудас/,

Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...************** оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “XXX” шоуны үеэр халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Эрдэнэсүрэнгийн хамт үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед халаасны хулгайн хэргийн талаар Ц.Ч- дээр хулгайн гэмт хэрэг үйлдэх гэж байгаа талаар мэдээлэл авагдсан. Цэнгэлдэх хүрээлэнгийн 16 дугаар хаалга орчим Ц.Ч-г ганцаараа явж байхаар нь араас нь дагасан. Тэгсэн чинь явсаар байгаад 62-81 улсын дугаартай “Тоёото Кроун” маркийн машинд очиж суусан. Тэгэхээр нь Эрдэнэсүрэн бид хоёр шалгахад жолоочийн суудал дээр Ч-, жолоочийн хажууд урд суудал дээр Баярболд, арын суудал дээр Ч- сууж байсан. Тэр үед шалгахад арын суудал саарал өнгийн цүнх байсан. Цүнхийг нь шалгахад дотор нь гялгар ууттай өвс гэх бодис байсан. Эрдэнэсүрэн тухайн “өвс” гэх бодисыг гаргаж ирээд “энэ юу юм бэ” гэж асуутал Ч- Эрдэнэсүрэнгээс булааж аваад цацсан. Ч- мэдэхгүй гэж байснаа хэсэг тайвшраад Ч- бид хоёр Дарханаас түүж авчирсан гэж хэлсэн. Эрдэнэсүрэн бид хоёр Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүр рүү залгахад авчраад хүлээлгээд өгчих гэж хэлсэн. Очоод Өнөболдод хүлээлгэж өгсөн. Өнөболд тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн. Цагдаагийн хэлтэс дээр ганцхан тест байснаар Ч-г тестэлж шалгасан байх. Саарал өнгийн цүнхэнд гялгар ууттай “өвс” гэх бодис байсан. Утасны цэнэглэгч байсан. О.Б-, Ц.Ч-, Э.Ч- нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн цүнхийг чинийх минийх гэсэн юм яриагүй. Ч- нь Эрдэнэсүрэн бид хоёрт хандан Дарханаас түүж авчирсан юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 190-р хуудас/,

 

           Хүний биеэс биологийн дээж авч шалгасан тест ашигласан тэмдэглэлд: Ц.Ч-гийн биед мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн: “...Ц.Ч-гийн биеэс мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад тестийн 5 дугаар багана буюу THC илэрсэн” гэх тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 10-11-р хуудас/,

 

            Эд мөрийн баримт хүлээлцсэн мөрдөгчийн тэмдэглэлд: “...*******0*******0557 дугаартай хэргийн эд мөрийн баримт болох цагаан өнгийн гялгар ууттай уутны хамт 7.9 грамм, цагаан өнгийн гялгар ууттай 13.1 грамм, цагаан өнгийн гялгар ууттай 3.5 грамм, нийт 3 хэсэг ууттай “өвс” гэх нэршилтэй бодисуудыг 5336 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хамт цагдаагийн дэд ахлагч Б.Батхолбоогоос хүлээн авч, 3 кадр гэрэл зургаар бэхжүүлэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дүгээр хавтас 14-15-р хуудас/,

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн ************** оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5336 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “ХУД МБТ” гэсэн хаягтай гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. Ирүүлсэн 3 ширхэг гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 7,03******* грамм, 3,8870 грамм, 13,2325 грамм байна” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 1 дүгээр хавтас 57-59-р хуудас/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн ************** оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 5335 дугаартай шинжээчийн: “...Шинжилгээнд ирүүлсэн шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул тэнцэж байна. Ч- **************.09.26 ХУД-1 гэсэн хаягтай шээснээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн жагсаалтад багтдаг болно” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 1 дүгээр хавтас 78-79-р хуудас/,

 

Гэрч О.Х-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ч- мансууруулах бодис хэрэглэдэггүй байх гэж бодож байна. Харин энэ хэрэгт холбогдсоныг нь сүүлд мэдсэн. Ч-гийн юмыг цүнхэндээ хийсэн гэж ярьж байсан. Өөр зүйл мэдэхгүй. Ч- бид хоёрыг хамт байх үед Ч- залгаад “ирээд машин бариадах” гэж дарамталдаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 192-р хуудас/,

 

Гэрч Ө.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би он сар өдрийг нь санахгүй байна. ************** оны 10 дугаар сарын үеэр байх орой 19 цагийн үед манай үеэл дүү Ч- залгаад “ногоон төгөл хотхонд хүрээд ир” гэсэн. Намайг очтол Ч-, Ч- нар цагдаатай уулзаж архи авч өгчхөөд ирье гэж хэлсэн. Ч-, Ч- нар ойрхон байгаа гээд алхаад явсан. Би Ч-гийн кроун маркийн машинд ганцаараа суугаад үлдсэн. Ч-, Ч- нар явчхаад 1-2 цаг орчмын дараа цагдаатай хамт ирсэн. Тухайн үед нөгөө цагдаа нь энгийн хувцастай байсан. Бас нэг залуутай хамт ирсэн. Тухайн үед нөгөө цагдаатай хамт байсан залуу согтоод тэндээс явсан. Харин Ч-, Ч- нөгөө цагдаатай бид дөрөв үлдсэн. Бид дөрөв Сансарын кемфинскингийн хойно байдаг нэг бааранд очсон. Ороод 1 шил виски, 4 ширхэг пиво авч уусан. Тооцоог нь Ч-, Ч- нар хувааж хийх шиг болсон. Би сүүлдээ согтоод Ч- бид хоёр тэндээс явсан. Ч- нөгөө цагдаатай хамт үлдсэн. ...Ямар ч байсан Ч-, Ч- нар манай байцаагч байгаа юм гэж яриад байсан. Ч-, Ч- нар тухайн үед хамт байсан цагдаагийн албан хаагчид уух юм авч өгсөн. Харин мөнгө төгрөг, эд зүйл өгсөн эсэхийг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 194-р хуудас/,

 

Гэрч Г.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн өдөр Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө 00 цагийн орчим Халаасны эрүүгийн мөрдөгч Эрхэмбилэг, Эрдэнэсүрэн нар мансуурсан байж болзошгүй 3 хүнийг машинтай нь хамт авчирсан. Манай хэлтсийн гадна тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийг авчирсан бөгөөд уг тээврийн хэрэгсэлд би үзлэг хийсэн. Үзлэгээр тухайн автомашины арын суудал дээр байсан саарал өнгийн цүнхийг шалгаж үзэхэд гялгар ууттай “өвс” мэт ургамал байхаар нь эд мөрийн баримтаар хураан авсан. Тухайн үед Эрдэнэсүрэн, Эрхэмбилэг нараар илтгэх хуудас бичүүлж авсан. Би Ч-, Ч- нараас гэрчээр мэдүүлэг авсан. Мэдүүлэг авахад Ч- “би Ч-гийн машиныг бариад Ч-тэй хамт явж Дархан хотод очиж уг “өвс” гэх бодисыг олж авсан талаар мэдүүлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 2 дугаар хавтас 88-89-р хуудас/,

           

Гар утасны ярианы лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 212-250, 2 дугаар хавтас 1-15-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь: нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр нөлөөлдөг  олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авч бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцод заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан”-аар хэргийн бүрдэл хангагддаг.

           Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.

Шүүгдэгч Э.Ч-, Ц.Ч- нарыг бүлэглэн  ************** оны 9 дүгээр сарын *******-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт өвч гэх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, ************** оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчимд  Тоёота кровн маркийн 62-81 УНК улсын дугаартай автомашинд нийт 24.1515 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй  сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Шүүгдэгч Э.Ч- болон түүний өмгөөлөгч Б.Баттулга нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Ч- болон түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Н.Энхбаатар нар гэм буруугийн талаар маргаж цагаатгах санал гаргаж оролцов. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхбаатараас : “Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн шалгавал зохих асуудлыг шалгаагүй. Тухайлбал: Ц.Ч- нь Дархан-Уул аймаг руу явсан эсэхийг зам шалгалт хийгээгүй тул өвс олж авсан гэх нотлох баримт байхгүй. Ц.Ч- нь сэтгэцэд нөлөөт бодис татаж хэрэглээгүй байтал шинжилгээгээр илэрсэн нь эргэлзээтэй. Ц.Ч-тэй хамт Тэрэлжид амарч байсан хүмүүс нь татаад байсан гэсэн.  Тэдгээр хүмүүсийн татсан утааг Ц.Ч- нь амьсгалаар үнэртсээр байсан тул илэрсэн гэж бодож байсан. Энэ байдлыг шинжээчээс тодруулаагүй. Ц.Ч- нь хэрэглэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдсан тул эрүүгийн хариуцлага давхардуулж болохгүй гэсэн саналыг гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисээс “************** оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Э.Ч-ий мэдүүлэгт өвсийг өөрт хамааралтай гэж мэдүүлсэн байдаг. Ц.Ч- өөрийнх нь машинд сэтгэцэд нөлөөт бодис байсныг мэдээгүй. Хэрэв мэдсэн бол машин руугаа очихгүй байсан. Хэргийн талаар нотолбол зохих байдалд хамаарах сэтгэцэд нөлөөт өвсийг хаанаас олж авсан, хэрхэн хадгалсныг тогтоогоогүй тул Ц.Ч-г цагаатгаж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч Ц.Ч-г ************** оны 9 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” хэрэглэж мансуурсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************** оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1511 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 30 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, ******* хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулжээ.

Ийнхүү шүүгдэгч Ц.Ч-гийн сэтгэцэд нөлөөт өвс хэрэглэж мансуурсан үйлдэлд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан, зөрчил гаргагч нь торгох шийтгэлийг биелүүлсэн байдал нь түүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үгүйсгэж, цагаатгах үндэслэл болохгүй юм.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ба гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрөхгүй байх нь Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хамгаалагдсан эрхийн асуудал боловч энэхүү эрхээ эдлэх, хэрэгжүүлэх хэмжээ хязгаар нь илтэд худал мэдүүлэг өгч бусдыг гүтгэхгүй байх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх үүргээр хязгаарлагдана.

           Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: ************** оны 09 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө  Э.Ч- нь Ц.Ч- нар нь Тоёота кроун маркийн 62-81 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хамт явж байхад нь Нийслэлийн Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч Л.Э-, Б.Э- нар нь саатуулан шалгаснаар энэ гэмт хэрэг илэрсэн ба шүүгдэгч Ц.Ч- нь гэмт хэргийн ул мөрөө балахаар цүнхэнд байсан өвс гэх сэтгэцэд нөлөөт бодисоо машины цонхоор цацахаар завдсан болох нь гэрч Л.Э-, Б.Э- нарын мэдүүлгээр нотлогдож байна. Иймд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах, шүүгдэгч Ц.Ч-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тухай өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

       

           Хохирол, хор уршгийн талаар:

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлд заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь: нийгмийн аюулын шинж чанарын хувьд хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах зэргээр хортой үр дагавартай үүсгэдгээр хүн амын эрүүл мэнд аюулгүй байдалд хохирол, хор уршиг учруулдаг.

         Шүүгдэгч Э.Ч-, Ц.Ч- нар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт  бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг үгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан ба гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

         Эрүүгийн хариуцлагын талаар:

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилээс таван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж ялын төрөл, хэмжээг хуульчилсан.

         Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч-г 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, шүүгдэгч Э.Ч-ийг 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Э.Ч-ий өмгөөлөгч Б.Баттулгаас “Улсын Их хурлаас *******21 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд Э.Ч-ийг хамруулж өгнө үү гэсэн саналыг гаргасан, шүүгдэгч Ц.Ч-гийн өмгөөлөгч Б.Тэнгис, Н.Энхбаатар нараас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1-д заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэж өгнө үү. Ц.Ч- нь өөрийн 2 хүүхэд, нөхрийн 2 хүүхэд, нийт 4 хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг хувийн байдлыг харгалзаж үзнэ үү” гэсэн саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч Э.Ч-, Ц.Ч- нар нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, мансуурах донтой мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын №1063, №1066  дугаартай дүгнэлт авагдсан байна. /хх-ийн 1 дүгээр хавтас 92-93, 96-97-р хуудас/,

 

          Шүүгдэгч Э.Ч- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар /хх-ийн 1 дүгээр хавтас 129-р хуудас/ батлагдаж байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг ч гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой.

         Шүүгдэгч Э.Ч-, Ц.Ч- ял оногдуулахдаа  хувийн байдлыг нь харгалзан үзэхийн зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг нь хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд хор уршиг учруулах үр дагаврыг нь харгалзан улсын яллагчаас гаргасан дүгнэлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч-д 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Ч-д 02 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

           Шүүгдэгч Э.Ч- анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, шүүгдэгч Ц.Ч- нь насанд хүрээгүй 2 хүүхэдтэй хувийн  байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр тогтоов.

Монгол Улсын Их хурлаас *******21 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж *******21 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт: “...*******15 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан  ...Эрүүгийн хуулийн *******.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заалтад заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Ч-д оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч Э.Ч-ийг Улаанбаатар хот, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Ч-д мэдэгдэх нь зүйтэй. 

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, *******00 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, *******06 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, *******09 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, *******15 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамруулахгүй” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Ч- нь урьд *******05 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 178 дугаартай шийтгэх тогтоолоор *******02 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, *******06 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Өршөөл үзүүлэх комиссын 1811 дугаартай тогтоолоор *******06 оны 06 дугаар сарын 23-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар түүний эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 22 хоногийн хорих ялаас өршөөн суллагдаж, суллагдсанаас хойш *******09 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор *******02 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлжээ.

Шүүгдэгч Ц.Ч-гийн дээрх хувийн байдлаас үзэхэд тэрээр Өршөөл үзүүлэх тухай хуулиар хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан өвс гэх нэршилтэй нийт 24.1515 грамм цэвэр жинтэй, 3 гялгар уут бүхий савлагаатай бодис нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Э.Ч-, Ц.Ч- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Ц.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг *******21 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Ч- нь бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг гэж мэдүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаанаас үзэхэд *******07 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Ч.Нандин-Эрдэнэ, *******12 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн Ч.Тэмүүлэн нар нь шүүгдэгч Ц.Ч-гээр овоглодог, түүний асран хамгаалалтад байдаг хүүхдүүд байх тул Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ч-гийн *******07 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Ч.Нандин-Эрдэнэ, *******12 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн Ч.Тэмүүлэн нарын асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ.

Харин *******09 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн Ш.Намуун, *******04 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн Ш.Анхбаяр нар нь Боржигон овогт Баасанжавын Шинэбаярын хүүхдүүд болох нь тогтоогдож байна. /хх-ийн 2 дугаар хавтас 2*******-221-р хуудас/

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний бага насны хүүхэд, 63.1.3-т “эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд”-г асран хамгаалахаар хуульчилсан байна. 

Иймд Ш.Намуун, Ш.Анхбаяр нарт асран хамгаалагч томилох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ш- овогт Э-ын Ч-, У- овогт Ц-гийн Ч- нарыг  бүлэглэн сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.Ч-ийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Ц.Ч-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар, тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Ч-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял, Ц.Ч-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3-д зааснаар шүүгдэгч Э.Ч-ийг Улаанбаатар хот, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Ч-д мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Ц.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг *******21 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан өвс гэх нэршилтэй нийт 24.1515 грамм цэвэр жинтэй, 3 гялгар уут бүхий савлагаатай бодис нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа бөгөөд дээрх эд мөрийн баримтыг прокурор, мэргэжилтнийг оролцуулан зохих журмын дагуу устгахдаа тэмдэглэл үйлдэж, эд мөрийн баримтыг устгасан талаарх тэмдэглэл, баримтыг тус шүүхэд ирүүлэхийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

8. Шүүгдэгч Э.Ч-, Ц.Ч- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ч-гийн *******07 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн Ч.Нандин-Эрдэнэ, *******12 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн Ч.Тэмүүлэн нарт асран хамгаалагч томилохыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгасугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Ч-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Э.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Х.ОДБАЯР