Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/620

 

       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Соронзонболд хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ууганбаяр,

шүүгдэгч Ч.Г-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш- овогт Ч-ийн Г-од холбогдох эрүүгийн 2110000000000 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, Эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, Г-сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ******* ******* 31-42 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш- овогт Ч-ийн Г-,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.Г-нь 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, ******* ******* дугаар хэсэг *******б-000 тоотод иргэн Н.Д-ыг “аав, ээжид архи уулгалаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь “хамрын нуруунд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал” бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь  гэмт хэрэгт холбогджээ.                    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Г-шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй гэв.  

 

Эрүүгийн 2110000000000 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/

Хохирогч Н.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 7*******73 дугаартай шинжээчийн  дүгнэлт /хх-ийн 19-20-р хуудас/,

Шүүгдэгч Ч.Г-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд  иргэний бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 30-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-р хуудас/, гэрч Н.*******гийн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Г-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ч.Г-нь 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, ******* ******* дугаар хэсэг *******б-34 тоотод хохирогч Н.Д-ыг “аав, ээжид архи уулгалаа” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь “хамрын нуруунд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал” бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:   

 

Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/

Хохирогч Н.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикт Анжик гээд залуу дээр хашааны блок, замын хавтан зэргийг хийдэг юм. Тухайн үед би Баян-Өлзий аймгаас Улаанбаатар хотод ирээд удаагүй байсан. 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ажлаа хийх гээд Шувуун фабрикт ажил дээрээ ирсэн. Хамт ажилладаг ******* эхнэр *******гийн хамт байж байсан. Тэгсэн удалгүй ******* дэлгүүр ороод намайг гараад ир гээд хашааны гадаа дуудсан. Би гараад очтол нэг шил 0.******* граммын архи авчихсан өөрөө нэг уугаад надад нэг хийж өгөхөөр нь би тэрийг нь уучихсан. Тэгсэн араас эхнэр ******* гарч ирээд “надад нэг хийгээд өг” гэсэн ******* эхнэртээ нэг хийж өгсөн. Үлдсэнийг нь бид 3 ажлын газартаа буюу миний амардаг өрөөнд орж хувааж уусан. Тэрийг ууж дуусгаад ******* бид хоёр дэлгүүр орж дахин нэг шил 0.7******* граммын Хараа архи аваад *******, ******* бид 3 хуваагаад уусан. Тэр архийг ууж дуусгаад би унтаад өгсөн. Тэр хоёр ч явсан. Унтаж байтал 2-3 цагийн дараа байх 01 цагийн үед *******, ******* хоёрын хүүхэд Г- орж ирээд намайг “чи яагаад аав ээж хоёрт архи өгсөн юм бэ” гэсэн. Би “нутаг яваад ирсэн ганц юм авч өгсөн” гэж хэлсэн чинь цай ууж байсан шилэн аягыг аваад над руу далайсан. Гэхдээ ямар нэгэн байдлаар оноогүй. Би “яагаад намайг цохиж байгаа юм бэ” гэсэн чинь “чи яагаад аав ээж хоёрт архи өгч байгаа юм” гэж хэлсэн. Би зугтаад гарсан чинь араас цохиод авсан. Би газар унасан. Мөн данхаар миний далны хэсэгт цохиж авсан. Ер нь бол намайг хэд хэдэн удаа цохисон. Түлхэж унагаасан. Урд өгсөн мэдүүлэг дээрээ би нэг хүнийг хамт зодсон талаар хэлсэн байна лээ. Тухайн үед намайг Г- ганцаараа зодсон бөгөөд хажууд ямар нэгэн хүн байгаагүй юм. Би тухайн үед тийм их согтуу байгаагүй. Болсон асуудлын талаар санаж байна. Тийм их согтоогүй байсан. Г- болохоор ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Надад ******* эмчилгээний зардал гэж 2*******0,000 төгрөг өгсөн. Би Баян-Өлзий аймаг явах гэж байгаа учраас шүүх хуралд оролцох боломжгүй” гэх  мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 7*******73 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. Н.Д-ын биед хамрын нуруунд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

*******. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 19-20-р хуудас/,

Шүүгдэгч Ч.Г-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн ангид 2021 оны 9 дүгээр сард элсэн орсон. 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 22 цаг өнгөрч байх үед хойд аав *******, ээж ******* нар дээр очсон. Очиход манай ээж Даулет ахыг оролдоод зүгээр байлгүй байгаа талаар хэлсэн. Би тэрийг нь сонсоод уур хүрээд Даулет ахынд орж юм ярьсан. Даулет ах өөдөөс салаавч гаргаад, гөлөг минь гэрээс гар гэж хэлэхээр нь би гарсан. Намайг хэрүүл хийгээд байсан чинь “чи муу ер нь яах гээд байгаа юм бэ” гээд босоод ирсэн. Би зодолдох гэж байгаа юм байна гэж бодоод гэрт нь байсан аягаар далайсан. ...Намайг хараагаад шоронгийн хадаас болгоно, амжихгүй шүү гээд байхаар нь би Даулетыг 1 цохиод, 1 удаа өшиглөчихсөн. Гэтэл ээж цаанаас гүйж ирээд салгасан. Бид хоёроос өөр хүн байгаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

           Шүүгдэгч Ч.Г-нь хохирогч Н.Д-ыг “аав, ээжид архи өглөө” гэх шалтгаанаар маргалдан нүүр рүү нь цохиж, өшиглөсний улмаас хохирогч Н.Д-ын биед “хамрын нуруунд шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, цээжний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

          Иймд шүүгдэгч Ч.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Г-гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           Хохирол, хор уршгийн талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, *******0******* дугаар зүйлийн *******0*******.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Д-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч Н.Д- нь мөрдөн байцаалтын шатанд “надад ******* эмчилгээний зардал гэж 2*******0,000 төгрөг өгсөн. Би Баян-Өлзий аймаг явах гэж байгаа учраас шүүх хуралд оролцох боломжгүй” /хх-ийн 11-12-р хуудас/ гэж мэдүүлсэн байх тул тул шүүгдэгч Ч.Г-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

         

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөх дүгнэлт гаргав.

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Ч.Г-нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь батлагдаж байна. /хх-ийн 32-р хуудас/

 

Шүүгдэгч  Ч.Г-нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөр төлсөн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн, мөн өөрийн эцэг, эхэд архи уулгасан гэх шалтгаанаар гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, түүний Г-сургуулийн 1 дүгээр курсийн оюутан зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4*******0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4*******0.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч  Ч.Г-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Ш- овогт Ч-ийн Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-ыг 4*******0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4*******0.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ч.Г-од оногдуулсан 4*******0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4*******0.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4.  Шүүгдэгч  Ч.Г-нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

*******. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Х.ОДБАЯР