Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 0140

 

                                          

 

 

 

 

 

 

 

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр баг, 02 дугаар гудамжны 39 тоотод оршин суугч иргэн Олхонууд овогт Цэдэндоржийн Сэлэнгийн /РД:ЧГ66110829/ улсад ажилласан байдал тогтоолгох, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн  дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Сэлэнгэ, хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.                                                                                 

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Сэлэнгэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Цэдэндорж овогтой Сэлэнгэ 1966 оны 11 дүгээр сарын 08-нд Улаанбаатар хотын 2 дугаар төрөхөд төрсөн. 1986 онд Дархан хотын Политехникумыг төгсч Улаанбаатар хотын Ханын материалын комбинатад 05 дугаар сарын 09-ний өдөр ажилд орсон. 1988 оны 02 дугаар сарын 22-нд хөдөлмөрийн дэвтэр нээхдээ миний аавын нэрийг Цэдэндорж гэдгийг Цэрэндорж нэрээр алдаатай нээсэн. 1992 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 68 тоот тушаалыг Цэрэндоржийн Сэлэнгэ нэрээр, ажилд орсон ханын материалын комбинатын даргын 256 дугаар тушаалыг Цэрэндоржийн Сэлэнгэ нэрээр, 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн нийгмийн даатгалын 336273 дугаартай дэвтрийг Цэрэндоржийн Сэлэнгэ нэрээр, 1993 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 54 дүгээр тушаалыг хавсралтыг Сэлэнгэ нэрээр, нийгмийн даатгалын ургийн овгийн Олхонууд гэдгийг Олхнууд нэрээр тус тус бичигдсэн байма. Иймд зөрүүтэй бичигдсэнээс болж тэтгэвэр тогтоолгож чадахгүй байдалд хүрээд байна. Иймд миний цуглуулсан баримт материалыг үндэслэн нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү, Миний улсад ажилласан жил болох 08 жил 08 cap 08 хоногийн хугацааг тогтоож өгнө үү, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

Шүүх хуралдаанд: хавтаст хэрэгт авагдсан  Ц.Сэлэнгийн  улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ханын материалын комбинатын даргын 1986 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 256 дугаартай ажилд томилох, тэтгэмж олгох тухай тушаал, Ханын материалын комбинатын даргын 1987 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 246 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралт, Ханын материалын комбинатын даргын 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 484 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралт, Ханын материалын комбинатын даргын 1992 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаартай ажилд томилох тухай тушаал, Барилгын материал концерн "илч" компанийн захирлын 1993 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 54 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын хавсралт, Ханын материалын комбинатын даргын 1995 оны 123 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралт, Ханын материалын комбинатын даргын 1996 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 86 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, архивын лавлагаа, Хаан банкны Дархан-Уул аймгийн салбарын захирлын 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 206 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, Хаан банкны захирлын 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, Сэлэнгэ аймгийн Сант сумын засаг даргын 5/11 дугаартай үүрэг гүйцэтгэгч томилох тухай захирамж, Сэлэнгэ аймгийн Сант сумын засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн 5/10 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, Сэлэнгэ аймгийн Сант сумын засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 5/11 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, 235222 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 336273 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн засаг даргын 096 тоот тодорхойлолт, Ц.Сэлэнгийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Д.Цэдэндоржийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Д.Цэдэндоржийн төрсний бүртгэлийн лавлагаа, Ц.Сэлэнгийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Ц.Сэлэнгийн улаан паспортны нотариатаар баталгаажуулсан хуулбар, Ц.Сэлэнгийн гадаад паспортны нотариатаар баталгаажуулсан хуулбар, алдарт эхийн одонгийн дэвтрийн хуулбар, Монгол ардын намын гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Дархан хот дахь Политехникумын 3916 дугаартай дипломны нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ц.Сэлэнгэ нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Улаанбаатар хотын Ханын материалын комбинатад машинист лаборантаар 1986 оны 05-р сарын 09-ны өдрөөс 1995 оны 01-р сарын 01-ны өдөр хүртэл 08 жил, 08 сар, 22 хоногийн хугацаагаар улсад ажилласан жилийг тогтоолгох, нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.                                                             

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд хүсэлт гаргагчийн тайлбараас үзэхэд:

Иргэн Ц.Сэлэнгэ нь Улаанбаатар хотын Ханын материалын комбинатад машинист лаборантаар 1986 оны 05-р сарын 09-ны өдрөөс 1995 оны 01-р сарын 01-ны өдөр хүртэл 08 жил, 08 сар, 22 хоногийн хугацаагаар улсад ажилласан нь  Ханын материалын комбинатын даргын 1986 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 256 дугаартай ажилд томилох, тэтгэмж олгох тухай тушаал, Ханын материалын комбинатын даргын 1987 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 246 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралт, Ханын материалын комбинатын даргын 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 484 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралт, Ханын материалын комбинатын даргын 1992 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 68 дугаартай ажилд томилох тухай тушаал, Барилгын материал концерн "илч" компанийн захирлын 1993 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 54 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын хавсралт, Ханын материалын комбинатын даргын 1995 оны 123 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ. Иймд Ц.Сэлэнгийг Улаанбаатар хотын Ханын материалын комбинатад машинист, лаборантаар 1986 оны 05-р сарын 09-ны өдрөөс 1995 оны 01-р сарын 01-ны өдөр хүртэл 08 жил, 08 сар, 22 хоногийн хугацаагаар ажилласан байдлыг сэргээн тогтоосон болно.

Иргэн Ц.Сэлэнгэ нь 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нээсэн 336273 тоот нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч болох нь Ханын материалын комбинатын даргын 1996 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 86 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, архивын лавлагаа, Хаан банкны Дархан-Уул аймгийн салбарын захирлын 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 206 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, Хаан банкны захирлын 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, Сэлэнгэ аймгийн Сант сумын засаг даргын 5/11 дугаартай үүрэг гүйцэтгэгч томилох тухай захирамж, Сэлэнгэ аймгийн Сант сумын засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн 5/10 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал, Сэлэнгэ аймгийн Сант сумын засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 5/11 дугаартай ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал,  Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн засаг даргын 096 тоот тодорхойлолт, Ц.Сэлэнгийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, эцэг Д.Цэдэндоржийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Д.Цэдэндоржийн төрсний бүртгэлийн лавлагаа, Ц.Сэлэнгийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Ц.Сэлэнгийн улаан паспортны нотариатаар баталгаажуулсан хуулбар, Ц.Сэлэнгийн гадаад паспортны нотариатаар баталгаажуулсан хуулбар, алдарт эхийн одонгийн дэвтрийн хуулбар, Монгол ардын намын гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, Геологи уул уурхайн үйлдвэрийн яамны харьяа хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Дархан хот дахь Политехникумын 3916 дугаартай дипломны нотариатаар баталгаажуулсан хуулбарзэрэг нотлох баримтуудар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд иргэн Ц.Сэлэнгийг 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нээсэн 336273 тоот нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ц.Сэлэнгэ нь хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтээсээ татгалзсаныг баталж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Ц.Сэлэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Олхонууд овогт Цэдэндоржийн Сэлэнгийг 1986 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын ханын материалын комбинатад машинист, лаборантоор 08 жил 08 cap 22 хоногийн хугацаагаар ажиллаж байсныг сэргээн тогтоож, хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нээсэн 336273 тоот нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Олхонууд овогт Цэдэндоржийн Сэлэнгэ мөн болохыг тогтоосугай.

З.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Ц.Сэлэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            5.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш  Ё.Эрдэнэцэцэг 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            6.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл  Д.Сэлэнгэ шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА