Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 138/ШШ2017/00747

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд явуулж,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, Бага ******* дугаар гудамж, 1-12 тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын дугаар баг, ын тоотод оршин суух, овгийн ын /РД:ЖЯ640*******2019/-т холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэг 5000000 төгрөг гаргуулах тухай, тээврийн зардалд 00000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох

Хариуцагч Д., түүний өмгөөлөгч Д.Урансувд нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхрийн хамт ******* дүүргийн 21-р хороонд байрлах “Хангай” модны зах дээр талбай түрээсэлж модны наймаа хийдэг. 2015 оны 6 сард Дорнод аймгийн харьяат овогтой нь надтай уулзаад их хэмжээгээр мод худалдан авах санал тавьсан. Эхний удаад 450 ширхэг палк, 400 ширхэг *******-ын банз, *******00 ширхэг 5-ын банз, 2000 ширхэг 2-ын банз, 6 метрийн урттай 20 ширхэг палк гээд нийт 16500000 төгрөгийн үнэ бүхий мод худалдан авах захиалга өгсөн.

Захиалгын дагуу модоо бэлтгэчихээд түүн рүү яриад тохирсон ёсоор 16500000 төгрөгөө дансанд шилжүүлэхийг хүссэн. нь 2015.06.2*******-ны өдөр миний дансанд 000000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд үлдэгдэл 6500000 төгрөгийг мод ирсэн хойно шилжүүлье гэж хэлэхээр нь би удаахгүй бол яахав гээд зөвшөөрсөн. Захиалсан бүх модыг 2015.07.0*******-ны өдөр ын гурван ажилтан болон манай хоёр хүн нийлээд түүний 44-56 УНС улсын дугаартай ачааны автомашинд болон 09-20 ТЧ дугаартай чиргүүл дээр ачаад авч явсан. Модоо хүлээж авснаас хойш хоёр хоногийн дараа миний утас руу залгаад “Зарим палкны чинь хэмжээ нь 2 см-ээр дутуу байна, буцаая” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “хэмжээ зөрнө гэж байхгүй, бүгдийг буцаагаад явуул” гэж хэлсэн. нэг сая төгрөгийн буюу 50 ширхэг палкыг өөрийнхөө ажилтан ******* гэж хүнээр явуулсан байсан. Тэгээд 50 ширхэг палкны үнэ нэг сая төгрөгийг хасаад үлдэгдэл 5500000 төгрөгөө удаахгүй өгнө гэж хэлээд 11 сар хүргэсэн... Би аргаа бараад түүнд хандаж мөнгөө нэхэхэд 2016.12.*******1-ний өдөр 500000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш утсаар ярих болгонд “өгнөө” гэж янз бүрийн шалтаг хэлээд өгөхгүй өдий хүрлээ. ... Иймд Б.аас модны үлдэгдэл мөнгө болох 5000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.******* нь мод модон бүтээгдэхүүний Хангай захад нөхөр Энхбатын хамт мод модон бүтээгдэхүүн худалддаг. Хариуцагчийн хувьд 2015 оны 6 сарын 2*******-ны өдөр *******ээс нийт 16500000 төгрөгийн модон бүтээгдэхүүн худалдан авсан байдаг. Үүнд:

  1. Палк 4 м нарс – 450ш х 20000 төгрөг нийт 9000000 төгрөг
  2. Палк 6м -20ш х 5*******000 төгрөг-нийт 60000 төгрөг
  3. *******-ын банз – 400ш х м*******х 200000 төгрөг -нийт 2000000 төгрөг
  4. 5-ын банз -*******00ш х м******* х 2000 төгрөг – нийт 20000 төгрөг
  5. 2 метрийн банз – 2000 х 20м******* х 120000 төгрөг - нийт 2400000 төгрөг

Ийнхүү нийт 16500000 төгрөгийн үнэ бүхий модон бүтээгдэхүүн худалдан авах захиалга өгсөн ба ажилчид нь тэр өдөртөө 44-56 УНС, 09-20 ТЧ дугаартай автомашинд ачаад Хангай захаас гарсан боловч машинд нь эвдрэл гараад Хангай захын хажуугийн хашаанд ачаатай машинаа оруулаад тэндээ машинаа засварлаад 2015.07.0*******-ны өдөр гарсан байгаа юм. Гэтэл хариуцагч 2015.06.04-ний өдөр мод худалдаж авсан тухай баримт нь Хангай зах харъяалагддаг Мөстийн гол трейд ХХК-ийн албан бичгээс зөрүүтэй байна. Магадгүй урьд нь худалдан авч байсан модныхоо баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн байх боломжтой. Мөн 5-ын банз м*******-ыг худалдан авсан болох нь тус компанийн албан бичиг дээр банз нийт 20м*******-ыг авсан гэснээс тодорхой харагдаж байна.

 Иймд Д. нь нийт худалдан авсан 16500000 төгрөгийн модон бүтээгдэхүүний үнээс 500000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 5000000 төгрөгийг төлөөгүй байгаа учраас уг мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: овогтой миний бие “Дорнын Мөнх нар” гэдэг ХХК-тай бөгөөд захирлаар нь ажилладаг. Манай компани барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг. Би ******* хотын “Хангай” захад модны борлуулагч Б.*******ээс 2015 оны 6 сарын 04-ний өдөр 500 ширхэг палк, *******-ын банз м******* буюу 400 ширхэг, 6 метрийн палк 20 ширхэг модон материалыг нийт 1*******0000 төгрөгөөр, мөн 2 метрийн 2-ын банз 2000 ширхэгийг 2400000 төгрөгөөр буюу нийт 15500000 төгрөгийн модон материал худалдан авч ачуулсан. Үүнээс сая төгрөгийг нь шилжүүлсэн. 2015 оны 12 сард шинэ жилийн үеэр 500000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 5000000 төгрөгөөс 80 ширхэг палк буцаасны үнэ 1600000 төгрөгийг суутган *******900000 төгрөг үлдсэн. Надад өгсөн палк нь хэмжээ диаметртээ хүрэхгүй, банзны 2 захаас нь авсан байсан. 500 ширхэг палкнаас 2 талаас нь авахад 00 ширхэг банз болно. Үүний үнэ буюу банзны үнэ 6 сая төгрөг болно. 44-56 УНС, 09-20 УЧ машины жолооч Насанжаргалд тээврийн зардалд 2 сая төгрөг, 90-15 УНО 86-61 БСЧ машины жолооч Амгалантөрд 2 сая төгрөг төлсөн. 80 ширхэг палкыг буцаахад тээврийн хөлс 870 км-т нэг сая төгрөг төлсөн. Тиймээс ******* нь стандартад тэнцэхгүй палк нийлүүлснээс буцаах тээврийн хөлсний зардал манайхаас гарсан болохоор үлдсэн мөнгийг манайх төлөхгүй гэж үзэж байна. Би *******ээс нийт ******* удаа модон бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн. Ер нь бол нийт 16500000 төгрөгийн модон материал авсан нь үнэн. Гэхдээ манайх 5-ын банз хэрэглэдэггүй учраас 5-ын банз бол аваагүй. Энэ модон материалуудыг компанийн үйл ажиллагаанд зориулан худалдаж авдаг байсан нь үнэн. Гэхдээ компани төлөх, би төлөх хоёр ялгаагүй, нэг л газраас гарч байгаа мөнгө учраас би үлдэгдэл төлбөр гарвал төлнө. Хариуцагчаар манай компанийг солих шаардлагагүй бөгөөд энэ асуудлыг энэ шүүх хуралдаанаар нэг мөр шийдүүлэх хүсэлтэй байна. Хариуцагчийн асуудал дээр маргахгүй гэв.

Хариуцагч Д. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: *******ийн надад худалдсан 450 ширхэг палк нь бүгд миний захиалсан хэмжээнд хүрэхгүй байсан. Надад 12 х 15 хэмжээтэй палк нийлүүлэх ёстой байсан. Гэтэл 8 х хэмжээтэй палк байсан бөгөөд үүнээс 80 ширхэг нь 8 х 8 хэмжээтэй байсан. Модоо хүлээж авахдаа би ажилчдаараа хэмжүүлсэн. *******тэй утсаар яриад хэмжээндээ хүрэхгүй байна, бүгдийг буцаагаад явуулна гэсэн чинь тийм юм байх ёсгүй, гэхдээ та авчих аа, хүүхэд маань өвчтэй, мөнгө төгрөг хэрэгтэй байна, би танд банзыг нь өгье гээд уйлаад ярихаар нь би 8 х хэмжээтэйг нь авч үлдээд, 8 х 8 хэмжээтэй палкыг нь буцаагаад Баянхонгороос хот руу явуулсан. Манайд хөлсөөр ачаа тээвэрлэдэг Амгалантөрийн 90-15 УНО машинд ачаад мужаан Ц.*******ыг дагалдуулаад явуулсан бөгөөд *******ийн нөхөр Энхбат эмээлт дээрээс модоо авсан. Иймд уг модыг ачуулахад Амгалантөрд 00000 төгрөгийн хөлс өгсөн учраас доголдолтой хөрөнгө шилжүүлсэн Б.*******ээс уг мөнгөө нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Галтогтох сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Б.*******ийн хувьд аас 50 ширхэг палк буцаан авснаа зөвшөөрдөг. 2015 оны 7 сард модоо хүлээж авснаас хойш утсаар яриад палкнууд чинь хэмжээндээ хүрэхгүй байна гэж ярихаар нь тийм зүйл байхгүй, яг хэмжээд явуулсан, хэрвээ тийм байгаа бол бүгдийг нь буцаагаад явуулчих гэж хэлсэн. Гэвч 50 ширхэг палкыг 2015 оны 7 сарын 08-ны өдөр Баянхонгороос явуулсан байсныг түүний нөхөр Энхбат Эмээлт дээрээс очиж хүлээж авсан байдаг. Хэрвээ 80 ширхэг палк буцаалаа шүү гэж хэлсэн бол 50 ширхэгийг хүлээж авлаа, үлдэгдэл *******0 ширхэг хаана байна гэсэн асуудал үүсэх байсан. Гэтэл тийм яриа нэхэмжлэгч хариуцагч нарын дунд болоогүй. ******* 50 ширхэг палкаа хүлээж аваад хэмжээд үзэхэд яг хэмжээндээ байсан. Өөрөөр хэлбэл палк мод бол 15 х 15 гэсэн хэмжээтэй л байдаг. Тиймээс тэр 50 ширхэг палкийг нэг бүрийг нь 20000 төгрөгөөр зараад мөнгөө олоод авчихсан учраас хариуцагчаас нэхэмжлээгүй байгаа. Энэ 50 ширхэг палк өөрөө 00000 төгрөгийн үнэтэй, гэтэл уг палкыг тээвэрлэхэд 00000 төгрөгийн хөлс төлсөн гэдэг нь үнэнд эргэлзээтэй байна. Хэрвээ доголдолтой эд хөрөнгө нийлүүлсэн бол тэр хөрөнгийг буцаан шилжүүлэхэд гарсан зардлыг ******* төлөх ёстой, гэтэл ******* гэрээнд заасны дагуу доголдолтой эд хөрөнгө шилжүүлээгүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан авсан модон материалын үнийн үлдэгдэл 5000000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг,  хариуцагч Д. нь нэхэмжлэгч Б.*******т холбогдуулан доголдолтой эд хөрөнгийг буцаасан тээврийн зардал 00000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.      

Хариуцагч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны явцад гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад гардан авч, тайлбараа амаар гаргахыг хүлээн зөвшөөрч, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналыг гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, дээрх иргэний хэргийг энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.

Хариуцагч О. нь нэхэмжлэгч Б.*******ээс 2015 оны 6 сарын 2*******-ны өдөр нийт 16500000 төгрөгийн модон материал худалдан авсан байх ба зохигч талууд өөрсдийн дунд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нь модон материалын үнэд нийт 500000 төгрөгийг нэхэмжлэгчид банкаар шилжүүлсэн үйл баримтуудын талаар хэн аль нь маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт худалдан авсан модон материалын үнийн үлдэгдэл 5000000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч доголдолтой модон материал нийлүүлсэн, уг модон материалыг буцаах тээврийн зардлыг манайх төлсөн учраас дээрх мөнгийг төлөхгүй гэж, хариуцагчийн нэхэмжилсэн доголтой эд хөрөнгийг буцаахад зарцуулсан тээврийн зардал 00000 төгрөгийг нэхэмжлэгч нь доголдолтой эд хөрөнгө нийлүүлээгүй гэх үндэслэлээр төлөхгүй гэж тус тус маргажээ.

Нэг. Дээрх иргэний хэргийн жинхэнэ хариуцагчийн талаар дүгнэвэл:

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд, зохигч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар хариуцагч Д. нь “Дорнын Мөнх нар” ХХК-ийн үйл ажиллагаанд зориулан нэхэмжлэгч Б.*******тэй амаар харилцан тохиролцож, түүнээс 2015 оны 6 сарын 2*******-ны өдөр модон материал худалдан авсан болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Б.******* болон Д. захиралтай “Дорнын Мөнх нар” ХХК нарын хооронд Монгол улсын Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1-т заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Монгол Улсын Иргэний  хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1-т зааснаар худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд дээрх гэрээний үүргийг худалдан авагч тал болох “Дорнын мөнх нар” ХХК компани хариуцан арилгах үүрэгтэй байна.

Гэвч нэхэмжлэгч нь Д.т буюу хувь хүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д. болон түүний өмгөөлөгч нар нь эсэргүүцээгүй ба улмаар компанийн хариуцах үүргийг дэд захирлын хувьд хариуцах талаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал эсэргүүцээгүй байна

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар 28.1, 28.*******-т тус тус зааснаар шүүх нэхэмжлэгчийн хүсэлт болон түүний зөвшөөрснөөр уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагчийг сольж болох бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй тохиолдолд хариуцагчийг солих эрхгүй юм.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.ыг “Дорны мөнх нар” ХХК-иар солихыг зөвшөөрөөгүй бөгөөд улмаар тус компанийг хариуцагчаар солих тухай хүсэлтийг гаргаагүй байна. Мөн хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан “Д. нь Дорнын Мөнх нар ХХК-ийн дэд захирал бөгөөд компанийн үйл ажиллагаанд зориулж модон бүтээгдэхүүн худалдаж авахдаа компанийн өмнөөс байнга мод худалдаж авдаг нь үнэн.  Тэгэхээр Д.ын өөрийнх нь компани учраас нэг ашиг сонирхолтой тул хариуцагчаар компанийг солих шаардлагагүй, бид энэ асуудал дээр маргахгүй” гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй ба хариуцагч нь уг маргааныг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлүүлэх тухай тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан зэргийг үндэслэн шүүх хариуцагч Д.т холбогдох нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

      Хоёр. Үндсэн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагчид 2015 оны 6 сарын 2*******-ны өдөр нийт 16500000 төгрөгийн модон бүтээгдэхүүн худалдсан /4 метрийн урттай нарсан палк  450ш х 20000 төгрөг нийт 9000000 төгрөг, 6 метрийн урттай палк 20ш х 5*******000 төгрөг-нийт 60000 төгрөг, ******* см-ийн зузаантай банз 400ш х м*******х 200000 төгрөг -нийт 2000000 төгрөг, 5 см-ийн зузаантай банз *******00ш х м******* х 2000 төгрөг – нийт 20000 төгрөг, 2.5 см-ийн өргөнтэй банз 2000ш х 20м******* х 120000 төгрөг - нийт 2400000 төгрөг/ бөгөөд модон бүтээгдэхүүний үнэд 500000 төгрөгийг Д. нь төлсөн, үлдэгдэл 6000000 төгрөгөөс түүний нийлүүлэх ёстой хэмжээндээ хүрэхгүй гэж буцаасан 50 ширхэг палкны үнэ болох 00000 төгрөгийг хасч үлдэгдэл 5000000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч Д. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Б.*******ээс 2015 оны 6 сард модон материал худалдан авсан, дээрх модон бүтээгдэхүүнүүдийн үнийн талаар тус тус  маргаагүй боловч дээрх модон бүтээгдэхүүнийг 2015 оны 6 сарын 04-ний өдөр худалдан авсан, нийт 15500000 төгрөгийн модон материал худалдан авсан, мөн *******00 ширхэг буюу м******* 5 см-ийн зузаантай банзыг огт аваагүй гэж маргажээ.

Гэвч хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нийт 16500000 төгрөгийн үнэ бүхий модон бүтээгдэхүүн худалдан авснаа хүлээн зөвшөөрч байх боловч дээрх модон бүтээгдэхүүнийг 2015.06.04-ний өдөр худалдан авсан, мөн *******00 ширхэг 5-ын банзыг худалдан аваагүй болохоо тус тус шүүхэд нотолж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Д. нь 2015 оны 6 сарын 2*******-ны өдөр 470 ширхэг палк, 20м******* банз, 2,5см-ын банз 2000 ширхэгийг тус тус худалдан авч, 44-56УНС, 09-20 ТЧ дугаартай автомашинаар ачиж мод модон бүтээгдэхүүний “Хангай” захаас гарсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Мөстийн гол-трейд” ХХК-ийн 2017 оны 5 сарын 25-ны өдрийн 1/81 дугаартай тодорхойлолт болон хавсралт, нэхэмжлэгчийн модон бүтээгдэхүүн худалдсан тухай бүртгэдэг тэмдэглэлийн дэвтэр зэрэг бичгийн баримтуудаар батлагдаж байх бөгөөд хариуцагч Д. нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1-т зааснаар өөрийн татгалзлыг шүүхэд нотолж чадаагүй байх тул хариуцагчийг 2015 оны 6 сарын 2*******-ны өдөр *******00 ширхэг 5 см-ын зузаантай банзны хамт нийт 16500000 төгрөгийн үнэ бүхий модон материалыг нэхэмжлэгчээс худалдан авсан гэж үзнэ.

Харин хариуцагч нь шүүхэд 2015 оны 6 сарын 04-ний өдөр нийт 15500000 төгрөгийн үнэ бүхий модон бүтээгдэхүүн худалдан авсан тухай зарлагын баримт болон “Хангай” захаас мод тээвэрлэн гарсан тухай №*******94,*******97 тоот тодорхойлолтуудыг гаргаж өгсөн боловч дээрх баримтуудын он сар өдөр, тээвэрлэсэн авто машинуудын улсын дугаар, худалдан авсан модон материалын тоо ширхэг, хэмжээ зэрэг нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаас зөрүүтэй байх тул шүүх дээрх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Хариуцагч Д. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б.*******ийн надад худалдсан 450 ширхэг палк мод нь бүгд надад нийлүүлэх ёстой 12 х 15 хэмжээнд хүрэхгүй байсан бөгөөд ашиглах боломжгүй байсан 80 ширхэг палк модыг Б.******* буцаан хүргүүлсэн. Иймд уг палк модны үнэ болох 1600000 төгрөгийг үлдэгдэл тооцооноос хасч тооцно гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дээрх нийлүүлсэн 450 ширхэг палк мод ямар нэгэн доголдолгүй байсан гэх боловч биет байдлын доголдолгүй хөрөнгө шилжүүлсэн гэх өөрийн нэхэмжлэлийн үндэслэлийг шүүхэд нотолж чадаагүй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан “2015 оны 7 сарын 08-ны өдөр хариуцагчийн хүргүүлсэн 50 ширхэг палк модыг хүлээн авсан, энэ талаар ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй” гэх тайлбараас дүгнэвэл тэрээр Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1-т зааснаар гэрээгээр тогтоосон чанарын хувьд долголдолгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх гол үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байх ба нэхэмжлэгчийн хариуцагчид нийлүүлсэн 50 ширхэг палк модыг чанарын хувьд буюу биет байдлын доголдолтой хөрөнгийг хариуцагчид нийлүүлсэн гэж үзнэ.

Харин хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 80 ширхэг палк буцаасан гэж маргаж байх боловч тэрээр зөрүү *******0 ширхэг палкыг нэхэмжлэгчид буцаасан гэх хариу татгалзлаа мөн шүүхэд нотолж чадаагүй байх тул түүнийг 50 ширхэг палкыг нэхэмжлэгчид буцаасан гэж үзэх үндэслэлтэй байна.    

Гурав. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Д. нь нэхэмжлэгч Б.*******т холбогдуулан гэрээгээр тохирсон хэмжээнд хүрэхгүй, стандартын шаардлага хангаагүй, чанарын доголдолтой палк худалдсан учраас доголдолтой байсан палкыг буцаахад зарцуулсан тээврийн зардал 00000 төгрөгийг нэхэмжлэгчээс нэхэмжилснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь доголдолтой эд хөрөнгө нийлүүлээгүй учраас тээврийн зардлыг төлөхгүй гэх үндэслэлээр маргажээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 25******* дугаар зүйлийн 25*******.1, 25*******.2-т тус тус зааснаар худалдагч нь худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол уг доголдлыг арилгах, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй ба доголдолтой эд хөрөнгийг ачих, тээвэрлэх, гүйцэтгэсэн ажлын хөлс, зарцуулсан материалын хөлс гэх мэт доголдлыг арилгахтай холбогдсон зардлыг хариуцахаар заажээ.

Дээр дурдсанаар нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.т 50 ширхэг палкыг гэрээгээр тохирсон хэмжээнээс өөрөөр нийлүүлж чанарын хувьд доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж үзэх тул Иргэний хуулийн дээрх зүйлүүдэд зааснаар 50 ширхэг палкыг буцаахад гарсан тээвэрлэлтийн зардлыг хариуцах үүрэгтэй байна.

Хэдийгээр доголдолтой эд хөрөнгийг буцаан шилжүүлэхэд тээврийн зардал гарах нь тодорхой хэдий боловч хариуцагч Ч. нь доголдолтой палкыг буцаахад тээврийн зардалд 00000 төгрөгийг зарцуулсан талаарх өөрийн шаардлагыг шүүхэд нотолж чадаагүй байна. 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь шүүхэд “дээрх палкыг Баянхонгор аймгаас ******* хот руу тээвэрлэхэд тээврийн хөлсөнд 00000 төгрөгийг авсан” гэх Т.Амгалантөр гэх хүний гарын үсэг бүхий нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтын хуулбарыг гаргаж өгсөн боловч Т.Амгалантөр нь шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө энэ талаар мэдүүлээгүй, шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн гэрч Ц.*******ын “Ч.Амгалантөрийн машинд палкуудыг ачсан, гэвч тээврийн хөлсөнд нэг сая төгрөг өгснийг би нүдээрээ хараагүй” гэх мэдүүлэг зэргээс шүүх уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй тул тээврийн зардал 00000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5000000 төгрөгийг хариуцагч Д.аас гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, Б.*******т холбогдох тээврийн зардал 00000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.*******, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1, 254 дүгээр зүйлийн 254.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Д.аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5000000 /таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэгч Б.*******т холбогдох тээврийн зардал 00000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.*******ийн төлсөн 94950 төгрөг, хариуцагч Д.ын төлсөн 28550 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамжид 94950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.УРТНАСАН