Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 138/ШШ2017/00753

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******/РД:*******/-гийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, дугаар байрны тоотод оршин суух, овгийн гийн /РД:ЖЭ710101/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 48*******00000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа

Хариуцагч Б. нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. нь худалдаа үйлчилгээ эрхэлдэг. Бид танилууд юм. Надаас 2013 онд үйл ажиллагаа явуулах зорилгоор удаа дараа мөнгө зээлсэн. Дэлгүүр нээж үйл ажиллагаа нь овоо аятайхан явж байсан болохоор мөнгө зээлүүлсээр байгаад 30000000 төгрөг болсон юм. Тодорхой хугацаагүй сард ******* хувийн хүү төлнө гэж тохирсон. Заримдаа ч хүүгээ төлөхгүй байсан. Ингээд бүх зээлүүлсэн мөнгөө тооцож баталгаажуулан гарын үсэг зурж байсан. Ер нь ихэнхдээ хүү төлөгдөөгүй. Тэгээд болохгүй болохоор нь хоёулаа төлөгдөөгүй хүүгээ тооцоход 3*******00000 төгрөг болсон. Одоо тэгээд яах вэ гэхэд гэрээ хийгээд хугацаа тогтъё. Төлөх эцсийн хугацаа 201 оны 4 сарын 0-ны өдөр гэж тохирч 2014 оны 10 сарын 04-ний өдөр гэрээ хийж,  нотариатаар батлуулъя гэсэн боловч гэрээ хийгээд л өнгөрсөн. Гэсэн хэдий боловч хугацаа нь дуусаад шаардсан чинь боломж болсонгүй, нэг жилийн хугацаа өгчих жилийн дотор төлнө гэж гуйхаар нь дахин шинэчилж 201.04.23-ны өдөр гэрээ хийгээд нотариатаар батлуулсан боловч нэг ч төгрөг төлөөгүй. Боломжгүй байна гэдэг. Уг нь бараатай үйл ажиллагаа явуулаад л байх шиг байдаг. Багаар ч гэсэн төлөх санаа тавихгүй байна. Сүүлдээ утсаа ч авахгүй болсон. Дэлгүүр нь хаалттай харагдсан. Хүү тооцогдохгүй өмнөх хүү үлдсэн мөнгөө л өгчих гээд 2014 оны 10 сард гэрээ хийж байсан.201 онд бас л боломж олгосон. Иймд Б.гаас үндсэн зээлсэн 30000000 төгрөг, алданги 1000000 төгрөг нийт 48*******00000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.*******гийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан боловч нэхэмжлэгч маань хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцож чадахгүй болсон тул намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилон итгэмжлэл үлдээсэн тул би энэ шүүх хуралдаанд өмгөөлөчгийн хувиар бус нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар оролцож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 48*******00000 төгрөг нэхэмжилсэн боловч хэргийн явцад нэхэмжлэгч хариуцагч нарын тооцоог нийлж, хариуцагчийн төлсөн 21840000 төгрөгийг үндсэн зээлийн хүү болон үндсэн зээлээс хасч тооцоход 1**************0000 төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүй байна. Уг мөнгөний алданги нь *******780000 төгрөг болж байна. Иймд  шүүхэд нэхэмжилсэн 48*******00000 төгрөгийг 1*******2*******0000 төгрөгөөр багасгаж, нийт 2*******340000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд нийт удаа зээлийн гэрээ хийгдсэн. Үүнд:

1. 2013 оны 8 сарын 14-ны өдөр 000000 төгрөгийг ******* хувийн хүүтэйгээр, 2 сарын хугацаатай зээлсэн бөгөөд 2 сарын хүү болох *******00000 төгрөгийг үндсэн зээлийн хамт нийт *******00000 төгрөг төлөгдсөн,

2. 2013 оны 10 сарын 23-ны өдөр дахин 000000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын ******* хувийн хүүтэй зээлсэн ба 3 сарын хүү *******00000 төгрөгийг үндсэн зээлийн хамт нийт *******00000 төгрөгийг төлсөн.

3. 2013 оны 11 сарын *******-ны өдөр *******000000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын ******* хувийн хүүтэй авсан бөгөөд нийт 7080000 төгрөг төлөх ёстойгоос 3 сарын хүү 1080000 төгрөгийг үндсэн зээлээс 440000 төгрөгийн хамт 120000 төгрөгийг төлж, үндсэн зээлээс *******0000 төлөгдөөгүй байна.

 4.2013 оны 11 сарын 1-ны өдөр *******000000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын ******* хувийн хүүтэй зээлсэн бөгөөд нийт 7080000 төгрөг төлөхөөс 3 сарын хүү 1080000 төгрөг төлөгдсөн. Үндсэн зээл *******000000 төгрөг төлөгдөөгүй.

. 2013 оны 12 сарын 14-ний өдөр 8000000 төгрөгийг сарын ******* хувийн хүүтэйгээр, тодорхой хугацаагүйгээр байгуулсан. Сарын хүүнд 480000 төгрөг төлөх ёстой.  Нэхэмжлэгч хариуцагч тал 201.04.23-ны өдөр шинээр гэрээ байгуулахдаа хүүгээ зогсоосон байх ба хүүг энэ хугацаагаар тооцоход нийт 1******* сарын хүү нь 7*******80000 төгрөг болж байгаа ба уг мөнгийг төлөгдсөн гэж үзээд үндсэн зээл 8000000 төгрөг төлөгдөөгүй байна. Ингээд нийт 30000000 төгрөгийн үндсэн зээлээс 1**************0000 төгрөг нь төлөгдөөгүй байх тул үндсэн зээлийн алданги болох *******780000 төгрөгийн хамт нийт 2*******340000 төгрөгийг Б.гаас гаргуулж өгнө үү.

 201 оны 4 сарын 23-ны өдрийн гэрээ нь дээрх зээлийн гэрээнүүдийн нэгтгээд дахин шинэчилж байгуулсан гэрээ бөгөөд энэ гэрээгээр 33*******00000 төгрөг хариуцагчид шилжээгүй боловч өмнөх зээлүүдийг нийлүүлж нэгтгэсэн гэрээ бөгөөд талууд энэ гэрээгээр бүх хүүг зогсоосон байдаг. Мөн хариуцагч 2013 оны 12 сарын 14-ний өдөр зээлсэн 8000000 төгрөгийг ******* хувийн хүүтэйгээр зээлсэн болох нь Г.*******гийн хувийн тооцооны дэвтэр дээр тэмдэглэгдсэн байх ба энэ дэвтэр дээр өөрөө гарын үсэг зурсан байгаа учраас хүүтэйгээр гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.*******г зүс мэдэх бөгөөд бусдад хүүтэй мөнгө зээлдүүлдэг гэж сонсоод түүнээс мөнгө зээлэх зорилгоор 2013 онд утсаар холбогдож дэлгүүрт бараа авах хэрэгтэй байна, 000000 төгрөг зээлээч ээ гэсний дагуу 2013 оны 8 сарын 14-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2 сарын хугацаатай ******* хувийн хүүтэй мөнгө зээлсэн. Мөн 2013 оны 10 сарын 23-ны өдөр ахин 000000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын ******* хувийн хүүтэй зээлж авсан. 2013 оны 11 сарын *******-ны өдөр *******000000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын ******* хувийн хүүтэй зээлж авсан. 2013 оны 11 сарын 1-ны өдөр *******000000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын ******* хувийн хүүтэй зээлсэн. Үүний дараа 2013 оны 12 сарын 14-ны өдөр 8000000 төгрөгийг хүүгүйгээр зээлж авсан ба Г.*******гаас нийт 30000000 төгрөгийг 2013 онд зээлж авсан нь үнэн. Зээлж авсан мөнгөнөөс бэлэн болон бэлэн бусаар нийт 21840000 төгрөг төлөөд байна. Өөр мөнгө зээлсэн тохиолдол байхгүй. Үйл ажиллагаа явуулж байсан “Монда шоп”  барааны дэлгүүр дээр Г.******* нь удаа дараа ирж хэл амаар доромжилж, татаж, чангаан мөнгө зээлсэн талаар нөхөрт чинь хэлнэ, гэх зэргээр сэтгэл санаа болон бие махбодийн дарамт учруулж байсан. Зээлийн гэрээг дахин байгуулан нотариат орно гэсээр түүний дээрх үйлдэл даамжирч өдөр бүр давтагдах болсон тул дэлгүүрийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс аргагүй эрхэнд 201 оны 4 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээр нийт зээлсэн 30000000 төгрөг дээр 3*******00000 төгрөгийн хүү тооцож нийт 33*******00000 төгрөгийг зээлсэн мэтээр байгуулсан. Өөрөөр хэлбэл урд зээлийн гэрээ байгуулж авсан мөнгөн дүнг дахин тооцож байгуулсан. Энэ өдөр надад *******гаас 33*******00000 төгрөг миний дансанд шилжиж ороогүй. Иргэний хуульд зааснаар мөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог учраас 201 оны 4 сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ болохыг шүүхээс дүгнэж өгнө үү.  Иймд энэ зээлийн гэрээний дагуу 201 оны 4 сарын 23-ны өдөр мөнгө шилжиж орж ирээгүй, гэрээний үүргийн шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2013 онд мөнгө зээлдүүлсэн талаар дурдсан боловч тухайн үед зээлийн гэрээ байгуулаагүй учир 201 оны 4 сарын 23-ны өдөр  хүүгээ тооцож гэрээ байгуулсан гэх худал тайлбарыг шүүхэд өгсөн байна.  2013 онд 4 удаа мөнгө зээлсэн талаарх гэрээг шүүхэд өгсөн байгаа. Харин 2013 оны 12 сарын 14-ний өдөр 8000000 төгрөгийг ******* хувийн хүүтэйгээр зээлсэн нь үнэн. Гэхдээ бид хоёрын дунд бичгээр гэрээ байгуулагдаагүй, би тэр дэвтэрт нь гарын үсэг зураагүй санагдаж байна. Энэ дэвтэр дээр зурсан гарын үсэг миний гарын үсэгтэй адил байгаа боловч дээр нь засварласан байна. Иймд нийт төлсөн 21840000 төгрөгийг үндсэн зээл болон төлөх ёстой хүүгээсээ хасч тооцуулж, үлдсэн мөнгийг төлнө гэж бодож байна гэв. 

 

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 48*******00000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 1*******2*******0000 төгрөгөөр багасгаж үндсэн зээлд 1**************0000 төгрөг, үндсэн зээлийн алдангид *******780000 төгрөг, нийт 2*******340000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2-т заасантай нийцэж байна.

1.Хариуцагч Б. нь нэхэмжлэгч Г.*******гаас 2013 оны 8 сарын 14-ны өдөр 000000 төгрөгийг сарын ******* хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар, 2013 оны 10 сарын 23-ны өдөр 000000 төгрөгийг сарын ******* хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар, 2013 оны 11 сарын *******-ны өдөр *******000000 төгрөгийг сарын ******* хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар, 2013 оны 11 сарын 1-ны өдөр *******000000 төгрөгийг ******* хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар, 2013 оны 12 сарын 14-ны өдөр 8000000 төгрөгийг ******* хувийн хүүтэйгээр нийт 30000000 төгрөгийг зээлж, Б. нь үндсэн зээл болон хүүнд нийт 21840000 төгрөгийг Г.*******д хэсэгчлэн төлсөн байх ба тэдний хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2013 оны 8 сараас 11 саруудад нийт 4 удаа зээлийн гэрээ байгуулагдсан болон түүний хүчин төгөлдөр байдлын талаар, мөн хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 21840000 төгрөгийг нэхэмжлэгчид цувуулан төлсөн талаар тус тус маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 1**************0000 төгрөгийг алдангийн хамт хариуцагчаас нэхэмжилснийг хариуцагч нь 8000000 төгрөгийн зээлийг хүүтэйгээр зээлнэ гэсэн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул уг зээлийн хүүнд тооцсон мөнгийг үндсэн зээлээс хасч тооцуулахаар маргажээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар хариуцагч Б. нь зээлийн гэрээний хугацаа дуусмагц үндсэн зээл болон түүний хүүг нэхэмжлэгч Г.*******д төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр нийт удаагийн гэрээгээр тохирсон хугацааны хүүг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлсэн боловч үндсэн зээлийн зарим хэсгийг хугацаанд нь төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Хариуцагч нь 2013 оны 12 сарын 14-ний өдөр нэхэмжлэгчээс 8000000 төгрөгийг ******* хувийн хүүтэйгээр зээлсэн талаар маргаагүй боловч бидний дунд хүү тогтоосон гэрээ бичгээр байгуулагдаагүйгээс хүү төлөх үүрэггүй тул нэхэмжлэгчийн хүүнд тооцсон 7*******80000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцуулна гэж маргажээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд улмаар энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах тухай заажээ.

Гэвч талуудын дунд 2013 оны 12 сарын 14-ний өдөр 8000000 төгрөгийг ******* хувийн хүүтэйгээр зээлж, улмаар хариуцагч Б. уг дэвтрийн хуудсанд гарын үсэг зурсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хувийн тооцооны тэмдэглэлийн дэвтрийн хуудсаар батлагдаж байх тул шүүх нэхэмжлэгч хариуцагч нарын дунд хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулагдсан гэж үзнэ.

Хариуцагч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Би *******гаас энэ өдөр 8000000 төгрөг зээлсэн нь үнэн. ******* хувийн хүүтэй зээлэх хүсэл зориг байсан, харин бидний дунд гэрээ байгуулагдаагүй, уг дэвтрийн хуудсан дээр би гарын үсэг зураагүй, энэ гарын үсэг миний гарын үсэгтэй төстэй боловч засварласан байдлаас харахад миний гарын үсэг биш байх магадлалтай” гэж  маргаж байх боловч уг дэвтрийн хуудсан дээр зурагдсан гарын үсгийн хэвийг шинжлүүлэх тухай хүсэлтийг гаргаагүйгээс гадна, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар 2013 оны 12 сарын 14-ний өдөр 8000000 төгрөг зээлэхдээ мөнгө зээлсэн тухай дэвтэр дээр гарын үсэг зураагүй тухай өөрийн татгалзлаа шүүхэд нотолж чадаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь дээрх 8000000 төгрөгийн зээлийн хугацааг тодорхой хугацаагүйгээр байгуулсан тул зээлийн хүүг сар бүрийн ******* хувийн хүүтэйгээр бодож, 2013 оны 12 сарын 14-ний өдрөөс 201 оны 4 сарын 23-ны өдрийг хүртэл 1******* сараар тооцон /1******* сарх480000/ нийт 7*******80000 төгрөгийг хүүнд төлсөн гэж тооцсон нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 1*******8 дугаар зүйлийн 1*******8.1-т зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 12 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг түүний үгийн шууд утгаар нь буюу  нэхэмжлэгч нь 8000000 төгрөгийг ******* хувийн хүүтэйгээр хариуцагчид нэг л удаа зээлүүлсэн гэж тайлбарлах нь зүйтэй байх тул 8000000 төгрөгийн ******* хувийн хүү болох 480000 төгрөгийг хариуцагчийн төлсөн мөнгөнөөс хасч тооцох  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд хариуцагч Б.гийн нэхэмжлэгч Г.*******д төлбөл зохих үндсэн зээл 30000000 төгрөг, нийт зээлийн хүү 4140000 төгрөг, нийт 34140000 төгрөгөөс түүний төлсөн 21840000 төгрөгийг зээлийн нийт хүү болон үндсэн зээлээс хасч, үлдэгдэл 12300000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэлд тооцон хариуцагч Б.гаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 2. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... нь өмнө удаа авсан зээлээ төлөхгүй байсан учраас өмнөх төлсөн тооцоогоо тулгаж үзээд нийт 3*******00000 төгрөгийн хүү төлөгдөөгүй байсан учраас өмнөх бүх зээлээ нийлүүлээд 2014 оны 10 сарын 0-ны өдөр гэрээгээ дахин шинэчилж, ******* сарын хугацаатай, хүүгүйгээр алдинги тохиролцож гэрээ байгуулсан. Гэтэл Б. дахин энэ үүргээ биелүүлээгүй учраас 201 оны 4 сарын 23-ны өдөр дахин шинээр гэрээ байгуулаад 1 жилийн хугацаа өгсөн. Энэ гэрээгээр зээлээ хугацаанд нь төлөхгүй бол алданги тооцохоор тохиролцсон учраас төлөөгүй үлдсэн 1**************0000 төгрөгийн алдангид *******780000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд болох талуудын дунд байгуулагдсан ******* сарын хугацаатай 2014 оны 10 сарын 0-ны өдрийн 33*******00000 төгрөг зээлүүлэх тухай зээлийн гэрээ, 01 жилийн хугацаатай 201 оны 4 сарын 23-ны өдрийн 33*******00000 төгрөг зээлүүлэх тухай дахин шинэчлэн байгуулсан зээлийн гэрээ, зээлийн гэрээ гэх гар бичмэл гэрээнүүд нь  Монгол Улсын Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр байгуулагдсанд тооцогддог онцлогтой бөгөөд дээрх гэрээгээр 33*******00000 төгрөг хариуцагчид шилжээгүй болохыг нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар үгүйсгээгүй ба зөвхөн өмнөх гэрээнүүдийг нэгтгэж хийсэн гэх тайлбарыг гаргадаг.   

Монгол Улсын Иргэний хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1.1, 282 дугаар зүйлийн 282.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч хариуцагч нарын дунд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна мөн адил талуудын дунд гэрээгээр анз төлөхөөр тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.

Тиймээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар нэхэмжлэгч нь анз шаардах эрхгүй байх тул нэхэмжлэгчийн алдангид нэхэмжилсэн *******780000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.7-д тус тус зааснаар хариуцагч Б.гаас зээлийн гэрээний үүрэгт 12300000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхмжлэлийн шаардлагаас үлдэх 17040000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.2, 11*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.7-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.гаас зээлийн гэрээний үүрэгт 12300000 /арван хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17040000 /арван долоон сая дөчин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1*******2*******0000 төгрөгөөр багасгасан болохыг дурдсугай

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400*******0 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамжид 21170 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн хугацаанд  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.УРТНАСАН