| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2017/0316/и |
| Дугаар | 333 |
| Огноо | 2017-07-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 333
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар баг, “Баян-Овоо” хөдөө гудамжны 0 тоотод оршин суух, /РД:ЛЙ61111271, утасны дугаар 98136885/, Хан хөхийд овогт Онгоройн Сүхбаатарын хүсэлттэй,
“Бусдын асрамжинд байгаа эсэхийг тогтоолгох” тухай хүсэлтийг 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Сүхбаатар нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Сүхбаатар, У.Оюунсүрэн нарын хүү Сүхбаатар овогтой Ганзориг нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд авто осолд орж нас барсан. Хүүгийн охин болох Ганзориг овогтой Ариунсувд нь 2009 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн. 8 настай. 10 хоногтой ирээд одоог хүртэл хамт амьдарч байгаа тул өвөө О.Сүхбаатар, эмээ У.Оюунсүрэн нарынхаа асрамжинд байгааг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Хан хөхийд овогт Онгорой овогт Сүхбаатар нь Хан хөхийд овогт Ганзоригийн Ариунсувдыг өвөө О.Сүхбаатар, эмээ У.Оюунсүрэн нарынхаа асрамжинд байгаа болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хан хөхийд овогт Ганзоригийн Ариунсувд нь талийгаач С.Ганзоригийн эцэг эх болох өвөө О.Сүхбаатар, эмээ У.Оюунсүрэн нарынхаа асрамжинд байдаг болох нь Г.Ариунсувдын эх Д.Тунгалаг-Эрдэнийн: Г.Ариунсувдыг хадам аав ээж болох О.Сүхбаатар, У.Оюунсүрэн нараар асруулахад татгалзах зүйлгүй гэсэн нотариатаар баталгаажуулсан хүсэлт, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 61 тоот Г.Ариунсувд нь О.Сүхбаатарын асрамжид байдаг талаарх тодорхойлолт, С.Ганзоригийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, С.Ганзориг, Д.Тунгалаг-Эрдэнэ нарын 19 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 0241725 тоот Хан Хөхийд овогт Ганзоригийн Ариунсувдын төрсний гэрчилгээний хуулбар, Түмэнцогт сумын Эрүүл мэндийн төвийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 18 тоот Г.Ариунсувд нь эрүүл бойжиж байгаа талаарх тодорхойлолт, №0000196884 дугаартай С.Ганзоригийн нас барсны гэрчилгээний хуулбар, О.Сүхбаатар У.Оюунсүрэн нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагч болон У,Оюунсүрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд О.Сүхбаатарын хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Хан хөхийд овогт Ганзоригийн Ариунсувд нь өвөө Хан хөхийд овогт Онгоройн Сүхбаатар, эмээ Хургад овогт Уртнасангийн Оюунсүрэн нарынхаа асрамжинд байгаа болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ