Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 334

 

           Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг, “Дөрвөлж”-ийн 2-11 тоотод оршин суух, /РД:ЛК67072608, утасны дугаар 88844674/, Ламаа овогт Дүүдэйгийн Эрдэнэчимэгийн

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэг нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 50 настай, одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн учир 1983-1989 оныг дуустал малчнаар ажиллаж байснаа сэргээн тогтоолгох шаардлагатай болсон. Би 1983 оны 6 дугаар сард Уулбаян суманд 8-р анги төгсөөд 1983 оны 8 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Иймд миний 1983 оны 8 дугаар сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

         Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Ламаа овогт Дүүдэйгийн Эрдэнэчимэг нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэг нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 223/15 тоот лавлагааны хуулбар, Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 259/15 тоот лавлагааны хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар,

 

  -гэрч Жигд овогт Долгорын Гантөмөр /РД:ЛК56060815/-ийн “Д.Эрдэнэчимэг 1983 онд дунд сургуулиа төгсөөд 1983 онд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сүхбаатарын зам нэгдлийн Тэгш бригадын эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар нэгдэл тартал буюу 1989 оныг дуустал ажиллаж байсан. Д.Эрдэнчимэгийн аав, ээж нь эмчилгээ тэжээлийн цэгт малын эмчээр насаараа ажилласан. Д.Эрдэнэчимэг нь нэгдэл тарснаас хойш хувийнхаа малыг маллан амьдарч байсан. Д.Эрдэнэчимэгийн нөхөр нь бас малын эмч хүн. Д.Эрдэнэчимэгийнх 5 хүүхэдтэй айл юм. Би “Сүхбаатарын зам” нэгдэлд 1979-1992 оныг дуустал бригадын тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Одоо Д.Эрдэнэчимэг нь Сүхбаатар аймагт амьдарч байгаа” гэх мэдүүлэг, 

 

  -гэрч Гөрөөчин овогт Самдангийн Цэгмэд /РД:ЛК57011014/-ийн Д.Эрдэнэчимэгийн аав нь Дүүдэй, ээж нь Пүрэвсүрэн гэдэг хүмүүс байсан. Аав нь Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн малын эмч байсан. Ээж нь зоо техникч  байсан. Д.Эрдэнэчимэг нь 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн эмчилгээний тэжээлийн цэгт малчнаар нэгдэл тартал ажилласан. Д.Эрдэнэчимэг нь голдуу хонь хариулж байсан. Д.Эрдэнэчимэгийн хөдөлмөрийн дэвтэр яасныг нь сайн мэдэхгүй. Миний хөдөлмөрийн дэвтэр бас байхгүй. Нэгдлээсээ хөдөлмөрийн дэвтрээ авч байсан. Тухайн багийн тоо бүртгэгч хөдөлмөрийн дэвтрүүдийг хурааж аваад буцааж өгөлгүй алга болгосон. Сүүлд сонсоход шатсан сурагтай байсан” гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.

 

Иймд Д.Эрдэнэчимэгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ламаа овогт Дүүдэйгийн Эрдэнэчимэгийг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Эрдэнэчимэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ