Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 332

 

         Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багт оршин суух, /РД:ЛБ57071310, утасны дугаар 96399001/, Улааныхан овогт Мижидийн Олзвойн

 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Олзвой, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Хүсэлт гаргагч М.Олзвой нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1975-1976 онуудад, цэргээс халагдаж ирээд 1979 оны 7 дугаар сараас 1990 оныг дуустал тасралтгүй малчнаар Баяндэлгэр сумынхаа “Эх орын төлөө” нэгдэлд ажиллаж байгаад хувийн аж ахуйтай болж 1991 онд нэгдлээс гарсан. Гал түймрийн улмаас 2017 оны 5 дугаар сарын 28-нд гэр орон маань шатаж бүх бичиг баримт маань үгүй болсон. Иймд миний Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд 1975 оны 7 дугаар сараас 1976 оны 7 дугаар сарыг дуустал, 1979 оны 7 дугаар сараас 1988 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

.

          Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Улааныхан овогт Мижидийн Олзвой нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд 1975 оны 7 дугаар сараас 1976 оны 7 дугаар сарыг дуустал, 1979 оны 7 дугаар сараас 1988 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

М.Олзвой нь  Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд 1975 оны 7 дугаар сараас 1976 оны 7 дугаар сарыг дуустал, 1979 оны 7 дугаар сараас1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 240/15 тоот лавлагааны хуулбар, Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 02/1523 тоот лавлагааны хуулбар, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар,

 

-гэрч Гэдгэр овогт Гэндэнжамцийн Адъяа /РД:ЛБ47111205/-ийн “М.Олзвой дунд сургуулиа төгсөөд аав ээжийнхээ хамт 1975-1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд бог мал  маллаж байсан. М.Олзвой нь цэрэгт явж байсан, хэдэн онд цэргийн алба хаасныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан цэргээс халагдаж ирээд эхнэр хүүхэдтэй болж байсан. М.Олзвойн гэр нь 2017 оны 5 дугаар сард шатсан. Гэр нь шатахад бүх бичиг баримт нь устсан байх. Бид хоёр нэг сумын, нэг нэгдэлд хамт ажиллаж байсан учраас энэ хүний ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна” гэх мэдүүлэг,

 

-гэрч Мөөгий  овогт Цэвэгжавын Сүхбаатар /РД:ЛБ4712101/-ын: “М.Олзвой нь 1975 оноос эхлэн нэгдэл тартал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд хонь маллаж байсан. М.Олзвой нь цэрэгт явж байсан, хэдэн онд цэргийн алба хаасныг нь мэдэхгүй байна. Би тухайн үед Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд жолоочоор ажиллаж байсан. Тэднийхийг нүүлгэх, хавар төл бойжуулахаар очдог байсан. Дарга нар ямар ажил хий гэнэ тэр болгоныг л хийдэг байсан. Олзвойн аавыг Мижид, ээжийг нь Жодов гэдэг хүмүүс байдаг. Нэг сумын, нэг нэгдэлд хамт ажиллаж байсан болохоор М.Олзвойг  сайн мэднэ. М.Олзвойн гэр нь 2017 оны хавар 5 дугаар сард шатсан гэсэн” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

 

Иймд М.Олзвойн хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Улааныхан овогт Мижидийн Олзвойг Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд 1975 оны 7 дугаар сараас 1976 оны 7 дугаар сарыг дуустал, 1979 оны 7 дугаар сараас 1988 оныг дуустал малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ