Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа,  шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат, орчуулагч А.Эрболат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 1936000000259 дугаартай, 178/2021/0170/Э индекстэй хэргийг 2021 оны 12 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

             Монгол улсын иргэн, 1986 оны 11 сарын 02-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй,  боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-4 эхнэр 2, хүүхдийн хамт Ховд аймгийн Ховд сумын ******* ******* багт  түр  оршин суух,  Ховд аймаг  дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05- ны өдрийн 2021 / ШЦТ/ 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр  торгох ялаар шийтгүүлж байсан, дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******т

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Ж.******* нь Ховд аймгийн  Ховд сумын ******* ******* багт   Ө.ын  504 тооны малыг  сарын 400000 төгрөгний  хөлстэйгээр 2021 оны 03 сарын 01-ний өдрөөс хойш   итгэмжлэн хариуцан маллаж байх үедээ түүний малнаас 2021 оны 08 сарын сүүлээр иргэн Ш.*******ад 100000 төгрөгт  тооцож, 1 тооны хар халзан сэрх зарсан, мөн 2021 оны 08 сарын эхээр иргэн А.*******оос  100000 төгрөг урьдчилан авсан  өрөндөө  тооцож, 1 тооны сэрх өгсөн, 2021 оны 09 сарын сүүлээр иргэн ад 1 тооны ямааг 50000 төгрөгийн өрөндөө тооцож  өгсөн, 2021 оны 10 сарын эхээр иргэн К. 1 тооны хонь 140000 төгрөгөөр зарж, бусдын итгэмжлэн хариуцуулсан малнаас үргэлжилсэн үйлдлээр завшиж бусдад 890000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

          Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / 1982 оны 11 сарын 15 нд төрсөн 37 настай эрэгтэй бүрэн дунд боловсролтой малчин Жантекей овогт Өмирзахын ын/ өгсөн...Би 2021 оны 03 дугаар сарын 01-ээс хойш ******* аймгийн иргэн Ж.******* гэдэг залууг туслах малчнаар авсан. Тэрнээс хойш Ж.******* миний 403 тооны ямаа, 150 тооны хонь нийт 504 тооны мал малласан. Үүн дээр энэ жилийн ишиг нэмэгдсэн. Би Ж.*******ийг сарын 400000 төгрөг өгөхөөр хоорондоо аман гэрээ хийсэн. Түүнээс хойш би ирж очингоо байдаг байсан. Гэхдээ Ж.*******эд гурил. будаа, хүнсний зүйлүүдийн нэмж би өөрөө авч өгч байсан. 2021 оны 09 дүгэр сарын 28-ны үед туслах малчин Ж.******* над руу утсаар яриад мал тоолсон чинь 9 тооны мал дутаж байна гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь ирээд Ж.*******ийг дагуулаад хайгаад айлуудын малыг шүүж ************** багийн Улаан харгана гэдэг газраас  иргэн Энхсайханы малын захаас 3 тооны ямаагаа олж авсан. Бусад 6 тооны ямаа олдоогүй. Би харин цагдаад энэ талааар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний бүртгүүлж гомдол гаргахдаа андуураад анх алдсан малынхаа тоогоор 9 тоонь алдсан гэж олдсон 3 тооны малаа хасалгүй өгчихсөн байна.Би заримыг нь зүсээр нь мэдээд байна. Ямар ч байсан хар халзан цагаан чихтэй сэрх бусад нь эм ямаа байх шиг байна. Нэг юм уу хоёр хонь тоогоороо дутаад байна. Манай хонь ямаа зөв талын чихэндээ зүрх имтэй, буруу чихэндээ урдаасаа цуулбар имтэй. Манай туслах малчин Ж.******* байнга хариулж байх ёстой.Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.Миний малаас одоо 6 тооны мал дутаж байгаа. Анх 9 тооны мал дутаад 3 тооны ямаагаа айлын малын захаас олоод авсан.Би сард нэгээс хоёр удаа л тоолдог. Өмнө нь 2021 оны 07 дугаар сарын  сүүлээр буюу 08 дугаар сарын эхээр нэг тоолж байсан. Тухайн үед миний мал бүрэн бүтэн байсан. Хамгийн гол нь байнгын хариулгатай малчинтай байтал мал алга болоод байгаад гайхаж байна. Би сэрхээ нэгийн 170000 төгрөгөөр, эм ямааг 100000-аас 90000 төгрөгөөр хонио 140000-ээс 200000 төгрөгөөр үнэлж байна. Надад энэ хэргийн талаар сэжиглэж байгаа хүн байхгүй. Туслах малчин Ж.*******ийг сайн шалгаад өгнө үү. Яагаад гэтэл өмнө хүний мал хариулж явахдаа хүний малыг хулгайлж байсан гэж хүмүүс ярьдаг юм байна...гэх мэдүүлэг /хх-ийн 14-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.оос дахин авсан ... Би 2021 оны 08 дугаар сарын 25-нд төрсөн дүү Ө.Айболдын хамт Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн Арвын газарт намаржаандаа нүүлгэж буулгасан. Тэр үед малаа тоолоход хонь 151, ямаа 385 толгой малыг малчин Ж.*******т хүлээлгэн өгсөн. Тэрнээс хойш 2021 оны 09 дүгээр сарын 28-ны үед манай малчин над руу утсаар яриад 9 тооны мал дутлаа гэж хэлсэн. Тэгээд би малчин Ж.*******ийг дагуулаад хайж айлын малын захаас 3 тооны малаа олж авсан. Дараа нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тоолоход нэг тооны хонь, 5 тооны ямаа нийт 6 тооны мал дутсан. Тэгээд энэ талаар сумын цагдаад бүртгүүлж, гомдол гаргасан. Тэгэхээр манай алга болсон мал 2021  оны 08 дугаар сарын 25-аас 2021 оны 09 дүгээр сарын 28-ны хооронд алга болсон байгаа. Би энэ хугацаанд малаа тоолоогүй. Манай малчин Ж.******* миний алдагдсан 6 тооны малын нэг тооны ямааг Ш.*******ад, А.ад нэг тооны ямаа, 3 тооны ямааг Б.Хавидолдад, нэг тооны хонийг К.Аманжол нарт тус тус зарсан байгаа... гэх мэдүүлэг/хх-ийн 18-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Хавидолдагийн  өгсөн...Би 2021 оны 08 дугаар сарын эхээр нэг мал хэрэгтэй болохоор нь төрсөн ах Б.******* руу утастаад нэг мал хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгсэн ах надад 100000 төгрөг аваад хүрээд ир гэж хэлсэн. Би шууд эхнэрийн хамт аймгаас өөрийн машинтай Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багийн нутаг Өргөн ширэг гэх газарт ахын гэрт яваад очсон. Тэгсэн ах намайг дагуулж очоод надад Ж.******* гэдэг залуугийн хотноос нэг тооны бүдүүн хар сэрх барьж өгсөн. Би ах Б.******* болон ******* гэдэг залууд энэ ямар учиртай мал бэ ямар нэгэн асуудал байхгүй биз маргааш янз бүрийн асуудал болвол би хариуцлага хүлээхгүй шүү гэж хэлээд авсан. Ж.******* гэдэг залуу надад хэлэхдээ энэ миний өөрийн мал байгаа гэж хэлсэн. Манай ах Б.******* болохоор надад ах нь энэ хүнээс авлагатай чи санаа зоволтгүй энэ малыг аваарай гэж хэлээд өгсөн. Гэхдээ би зүгээр аваагүй дараа нь ах Б.*******д малын үнэ болох 100000 төгрөг өгсөн. Тухайн үед Ж.******* надад дахиж мал авбал аваарай зарах ямаа байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд би дараа нь би Ховд сумын Тахилт гэх газар байхад нь очиж 2 тооны хар зүсмийн эм ямаа худалдаж авсан.

Би гурван ямааг нэгийг нь  100000 төгрөгөөр худалдаж авч байсан. Надад хэлэхдээ анх би Өргөн ширэг гэх газар очиж нэг тооны сэрх авахад дараа мал худалдаж авбал надаас арай хямд үнээр аваарай. Надад өөрийн хэдэн толгой 10 гаруй ямаа байгаа. Заримдаа мөнгө хэрэг болохоор зардаг юм гэж хэлсэн. Би энэ хүнийг танихгүй. Манай ах Б.*******оос мал авах гэж очоод энэ хүнээс мал авахад л анх харсан... гэх мэдүүлэг/ хх-ийн 23-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.*******ын  өгсөн...Би 2021 оны 08 дугаар сарын сүүлээр зусланд байхад манай гэрт Ж.******* гэдэг залуу манай гэрт ирээд надад ахаа дүүд нь яаралтай 100000 төгрөг хэрэг болоод байна гэж 100000 тегрөг зээлж авсан. Харин надад дараа нь та мөнгөө авах юм уу? оронд нь мал авах юм уу өөрөө мэдээрэй гэж хэлж байсан. Би за гэж хэлээд 100000 төгрөг өгөөд явуулсан. Тэгээд удалгүй аймгийн төвд байдаг миний төрсөн дүү Б.Хавидолда над руу утсаар яриад нэг мал хэрэг боллоо очиж авна гээд утсаар яриад аймгаас нэг орой манайд хүрээд ирсэн. Тэгээд би дүүдээ өгөх малаа надаас мөнгө зээлж авсан нөгөө Ж.*******ийн хотноос нэг бүдүүн хар сэрх барьж өгөөд  явуулсан. Дараа нь манай дүү надад 100000 төгрөг өгсөн. Тухайн 100000 төгрөг Ж.*******эд өгч байсан 100000 төгрөгийн оронд өөрөө авсан.

Энэ Ж.******* гэдэг залуу 2020 оны өвөл айлын мал маллаж Ховд сумын Замын худаг гэх газарт өвөлжсөн. Бид хоёр тэр жилээс хойш нэгнийгээ таньдаг юм.

Ж.******* надад хэлэхдээ миний өөрийн хэдэн толгой мал байгаа гэж хэлсэн. Тэрнээс би тэр хүнд хэдэн толгой мал байгаа эсэхийг нь сайн мэдэхгүй. Хар зүсмийн бүдүүн сэрх байсан. Манай дүү ямар ч байсан орой харанхуй орсон байх үед ирээд авч байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 24-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.ын өгсөн... Би 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн нутаг дэвсгэр Наймын газарт торон дотроо лууван хурааж байхад орой гэгээ тасарч байх үед нэг танихгүй залуу ирээд надад ах нь өдөржингөө явган адуу хайгаад ядарч үхлээ намайг Буянт сум руу хүргээд өгөөч гэж хэлсэн. Би ажил хийгээд завгүй байна гэж хэлсэн боловч надаас гуйгаад болсонгүй. Тэгээд миний хажууд хамт ажил хийж байсан манай эхнэр сонсоод эхнэр хүргээд өгчихгүй юу даа хүн гуйж байхад хоёулаа үлдсэн ажлаа маргааш өглөө үргэлжлүүлье гэж хэлэхээр нь  би за гэж хэлсэн. Тэгээд би өөрийн 38-33 ХОА улсын дугаартай приус-11 машинаараа Буянт сумын төв орж нэг дэлгүүрт зогсож Ж.******* орж ундаа ус, архи, тамхи, хүнсний зүйлүүд авсан. Тэндээс хөдлөөд Согоот гэх газар гэртээ ирээд бууж надад явж өгсөн хөлсөнд нэг эм ямаа өгсөн. Би ямаагий нь  аваад гэртээ ирээд маргааш өглөө нь  гаргаж авсан. Надад нэрээ Ж.******* гэдэг гэж хэлсэн. Надад өөр нэг их зүйл яриагүй харвал танина. Би Ж.*******ийг надад ямаа өгөхөд энэ хэний мал бэ? гэж асуухад бүгд миний өөрийн мал гэж хэлсэн. Надад өгсөн ямаа нь хар зүсмийн эвэрт нь улаан шар өнгийн будагтай ямаа байсан. Би өөрөө завгүй ажил хийж байсан учраас тэр хүнд анх явж өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн надад таны бензин хөлсөнд нэг мал өгье гэж тохиролцсон. Нийтдээ 25-аас 30 орчим км газар явсан байх. Би гэрт нь хүргэж өгөхөд гэрт нь эхнэр хүүхдүүд нь хамт байсан. Ж.******* гэрийнхээ гадаа очиж зогсоход гэртээ ороод гарч ирээд хотноосоо мал барьж өгсөн зхнэр хүүхэд нь юм хэлээгүй.Урд нь үзэж хараагүй хүн байсан. Би хүмүүсээс энэ хүний талаар юм сонсоогүй. Надад ямар нэгэн санал гомдол алга байна...гэх мэдүүлэг/хх-ийн 27-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Катиягийн өгсөн...Би нөхөр Б.Хавидолдагийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын  Рашаант багт амьдардаг. 2021 оны 08 дугаар сарын 20-ны үед нөхөр Б.Хавидолдагийн  хамт Ховд сумын Цагаанбургас багийн нутаг дэвсгэрт байдаг хадам ахынхаас мал авахаар очсон. Тэнд очоод манай нөхөр ах Б.******* айлд хүрээд ир гэж дуудаж байна гээд машинтай цаашаа яваад 1 тооны сэрх авч ирсэн. Тэгээд бид хоёр орой наашаа гараад шөнө 02 цагийн үед аймгийн төвд гэртээ ирсэн. Би нөхрөө нэг сэрхийг яг хэдэн төгрөгөөр худалдаж авсныг нь сайн мэдэхгүй. Гэхдээ аймгаас бид хоёр мал авахаар гарахдаа манай нөхер мөнгө аваад  гарсан. Ямар ч байсан 2021 оны 08 дугаар сарын 20-ны үед байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 29-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Мунарын өгсөн...2021 оны 09 дүгээр сарын 27-ы өдөр манай нөхөр А. бид хоёр гэртээ лууван хараагаад байж байтал манайд нэг танихгүй хүн ирээд манай нөхөрт адуугаа алдчихаад өнөөдөр өдөржин явган яваад олсонгүй. Хоёулаа Буянт сумын төв ороод дэлгүүрээс тамхи авангаа намайг гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн. Эхлээд манай нөхөр үгүй би завгүй байна явж чадахгүй гэж хэлсэн боловч уйлан дуугараад гуйгаад байхаар нь би нөхөртөө хүн гуйж байхад яаж үгүй гэж хэлэх үү. Би өөрөө ганцаараа луувангаа хурааж байя үлдсэнийг нь маргааш хоёулаа хураачихъя. Чи яваад хүргээд өгчихөөд ир гэж хэлээд явуулсан. Тэгсэн манай нөхөр орой нь 20 цагийн үед гэртээ ирсэн. Ирэхдээ нөгөө хүн Буянт сумын төв орж дэлгүүрээс нэг шил архи, хоёр ширхэг тамхи, хүнсний эд зүйл болон очиж ирсэн бензин гээд нийт 50000 гаруй мянган төгрөг боллоо. Тэгээд надад мөнгө байхгүй байна гэж хэлээд 50000 төгрөгөнд үнэлж нэг эм ямаа өглөө гээд өгсөн ямаагий нь  аваад ирсэн. Маргааш өглөө нь нөгөө ямааг манай нөхөр гаргаж янзлаад авсан. Тэр хүнийг манай нөхөр бид хоёр огт танихгүй.  Тэр  өдөр нөхөр бид хоёр гадаа юм хийж байхад манай гэрт ирсэн. Манай нөхөрт би эхнэр хүүхдийн хамт өөрийнхөө малыг малладаг хүн гэж хэлсэн гэсэн. Хар зүсмийн эм ямаа байсан. Им тамгыг нь сайн мэдэхгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй, миний ярьсан зүйл үнэн зөв ... гэх мэдүүлэг/хх-ийн 31-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч К.Аманжолын өгсөн... Би 2021 оны 09 дүгээр сарын дундуур Ховд сумын Улаанбураа багийн Тахилт гэдэг газар гэртээ байж байтал Ж.******* гэдэг залуу ирээд надад яаралтай мөнгө хэрэгтэй байна. Тамхи авах мөнгөгүй хэцүү байна гэж хэлсэн. Тэгээд би ямар мал байгаа бэ гэж асуутал төлөг байна 140000 төгрөгөнд өгнө гэхээр нь бэлэн мөнгө өгөөд улаан зүсмийн эр төлөг авсан.

Өнгөрсөн жил манай багт Зам худаг гэх газар хүний мал маллаад өвөлжсөн. Тухайн үед бид хоёр хоорондоо танилцаж байсан.Надад болохоор мал хариулсан хөлсөнд нь авсан миний  хэдэн мал  байгаа. Тэрний нэгийг нь мөнгө хэрэг болоод зарах гэж байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг/хх-ийн 35-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Гүлдаурений  өгсөн...Ж.******* зан ааш сайтай, дөлгөөн тайван нийтэч хүн болгонтой эелдэг харьцдаг, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй.

Аав, Ээжээс 7 лаа айлын 3 дахь хүү, 2 эгч, 4 дүүтэй.Архи согтууруулах ундааны зүйлийг хааяа хэрэглэдэг, баяр ёслол, найз нөхөд уулзсан үед, хэрэглэсэн үедээ ааш зан өөрчлөгдөггүй. Гэмт хэрэгт холбогдож байсан юм байна лээ сүүлд мэдсэн. Сургууль төгсөөгүй боловсролгүй,  мал хариулахдаа маш сайн.

Ховд аймгийн Ховд сумын Дунд ус багт эхнэр Харалгаш, охин Мустафа, Нурбек, нарын хамт амьдардаг. Бага наснаасаа мал маллалдаг байсан, мал малахаас өөр ямар нэгэн ажил хөдөлмөр хийж үзээгүй. ******* аймгийн Хилийн цэргийн 0165 дугаар ангид хаасан. Нэн ядуу амьдралтай, орон гэр байхгүй, мал байхгүй бид нар орон гэрээр хангаад байж байгаа. Ж.******* гаргасан үйлдлээ ухамсарлаж байгаа тул хөнгөн шийдэж өгнө үү...? гэх мэдүүлэг/хх-ийн 38-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн...Би хохирогч Ө.ын малыг хөлсөөр хариулж байхдаа  5 ямаа, 1 хонь нийт 6 тооны бог малыг бусдад зарж борлуулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би Ховд суманд ирээд 4 жил болж байна дандаа айлуудын малыг хөлсөөр хариулдаг байсан. Хохирогч Ө.той 2021 оны 02 дугаар сарын эхээр мал хариулах малчин хайж байна гэхлээр би очиж уулзаад малыг нь хариулахаар болсон. Тэгээд анх  2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 403 ямаа, 150 хонь анх тоолж хүлээн аваад сарын 400000 төгрөгөөр цалингаа тохирсон байгаа. Тэр үеэс хойш малыг ямар нэгэн дутагдал гаргалгүйгээр хариулж байгаад 2021 оны 08 дүгээр сарын эхээр /өдрийг санахгүй байна/ би Б.******* гэх хүнээс 100000 төгрөгийг бэлнээр зээлж авсан зээлж авахдаа та мөнгөө бэлнээр авах юм уу, оронд нь мал авах юм уу өөрөө мэдээрэй гэж хэлсэн. Тэгтэл удалгүй Б.******* төрсөн дүүгээ дагуулж ирээд надад өгсөн 100000 төгрөгнийхөө оронд мал авна гэхэд би нэг хар сэрх барьж өгөөд явуулсан байгаа. Тэгтэл 2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Б.*******ын төрсөн дүү Б.Хавидолда ганцаараа ирээд надад 100000 төгрөг өгөөд 2 эм ямаа авсан үлдэгдэл 100000 төгрөгийг нь дараа нь өгнө гэж хэлээд аваад явсан байгаа.

2021 оны 08 дүгээр сарын 18-ны өдөр гэрээс гараад Ховд сумын төв дээр байдаг Ш.Эрболат гэх айлын гадаа очоод хүүхдээр нь Ш.Эрболатыг дуудуулсан тэгээд гараад ирэхээр би эхнэр Харалгашын хамт явж байсан болохоор уулзаад мөнгөний хэрэг гараад байна та надаас 100000 төгрөгөөр нэг сэрх худалдаж аваач гэж хэлэхэд Ш.******* нь ямар учиртай мал зарах гэж байгаа юм бэ гэхэд би өөрийнхөө малнаас мөнгөний хэрэг гараад зарж байгаа юм аа гэж хэлэхэд зөвшөөрөөд нададтай нэг хүүхдээ мотоцикльтой нь хамт манайх руу явуулсан би  малнаасаа очоод нэг хар галзан сэрх аваад Ш.******* гэх хүнд авч ирж өгөөд бэлнээр 100000 төгрөг аваад явсан. 2021 оны 09 дүгээр сарын дундуур би Аманжол гэх айлд очиж уулзаад тамхины мөнгөггүй болчихлоо надаас 140000 төгрөгөөр нэг мал авчих гэж хэлэхэд  ямар мал байгаа юм бэ гэхэд би төлөг байна гэсэн тэгтэл надад 140000 төгрөг бэлнээр гаргаж өгсөн би улаан зүсмийн эр төлөг барьж өгсөн байгаа. 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр /өдрийн санахгүй байна/ Би гэрээсээ гараад 8-ын газарт алхаж очоод гэх залууг машинтай нь аваад Буянт сум орж дэлгүүрээс ус, ундаа, хүнсний зүйл аваад аар буцааж гэртээ хүргүүлсэн. Тухайн үед гэрт хүргэж өгөхөд би 1 ширхэг хар зүсмийн эм ямаа барьж өгсөн. Сар сардаа бэлнээр цалинг өгдөг байсан. Миний нэг ширхэг ч мал байхгүй. Надад ямар ч мал байхгүй. Гэр бүлийн хэрэгцээнд мөнгөний хэрэг гараад би мал зарах болсон юм аа, өөр ямар нэгэн мал зарах зорилго байхгүй. Айлын алдуул мал завшсан хэргээр урьд нэг удаа шийтгэгдэж байсан. Надад ноогдох эд хөрөнгө гээд байх юм байхгүй. Би хохирогч Ө.*******ын хохиролыг бүрэн төлж барагдуулсан.  Манай эхнэр надаас чи ямар учиртай мал зарж байгаа юм бэ гэж намайг ууралахад би той ярьчихсан малынхаа хөлснөөс энэ зарсан малаа төлөхөөр болсон юм аа гэж хэлсэн . Тэгээд эхнэр намайг чи үнэн яриад байна уу гэхэд тиймээ, од хэлчихсэн байгаа гэж хэлсэн. Б.Хавидолда гэх хүнд 3 тооны ямаа зарахдаа Ховд сумын ******* ******* багийн Тахилт гэх нэртэй газарт байхдаа зарсан. А.ад 1 тооны ямааг зарахдаа бас ******* ******* багийн Тахилт гэх нэртэй газарт байсан. нэг тооны хонь зарахдаа  ******* ******* багийн Тахилт гэх нэртэй газарт байсан.  ******* гэх хүнд нэг тооны ямаа зарахдаа ******* ******* багийн Хаг гэх нэртэй газарт байсан. Би Ховд аймгийн Ховд суманд Е.Эрболатын малыг хариулж байгаа. Би хохирогч Ө.*******тай эвлэрч учраа олсон байгаа. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ... гэх мэдүүлэг  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч Ж.******* нь Ховд аймгийн Ховд сумын ******* ******* багт Ө.ын туслах малчнаар сарын 400000 төгрөгний хөлстэйгээр   2021 оны 03 сарын 01-ний өдрөөс  ажиллаж   түүний 504 тооны малыг итгэмжлэн хариуцаж, маллаж байх үедээ  2021 оны 08 сарын сүүлээр иргэн Ш.*******ад 100000 төгрөгт 1 тооны хар халзан сэрх зарсан, мөн 2021 оны 08 сарын эхээр иргэн Б.*******оос авсан  100000 төгрөгнийхөө өрөнд тооцож  1 тооны сэрх,  2021 оны 09 сарын сүүлээр иргэн А.ад 1 тооны ямааг 50000 төгрөгийн өрөнд өгсөн, 2021 оны 10 сарын эхээр иргэн К. 1 тооны хонь 140000 төгрөгөөр зарж, бусдын итгэмжлэн хариуцуулсан малнаас үргэлжилсэн үйдлээр завшиж бусдад 890000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.******* түүний өмгөөлөгч нар нь  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан ... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн  талаар маргахгүй байна.

Иймд шүүгдэгч шүүгдэгч Ж.******* нь Ховд аймгийн Ховд сумын ******* ******* багт Ө.ын туслах малчнаар сарын 400000 төгрөгний хөлстэйгээр   2021 оны 03 сарын 01-ний өдрөөс  ажиллаж   түүний 504 тооны малыг итгэмжлэн хариуцаж, маллаж байх үедээ  2021 оны 08 сарын сүүлээр иргэн Ш.*******ад 100000 төгрөгт 1 тооны хар халзан сэрх зарсан, мөн 2021 оны 08 сарын эхээр иргэн Б.*******оос авсан  100000 төгрөгнийхөө өрөнд тооцож  1 тооны сэрх,  2021 оны 09 сарын сүүлээр иргэн А.ад 1 тооны ямааг 50000 төгрөгийн өрөнд өгсөн, 2021 оны 10 сарын эхээр иргэн К. 1 тооны хонь 140000 төгрөгөөр зарж, бусдын итгэмжлэн хариуцуулсан малнаас үргэлжилсэн үйдлээр завшиж бусдад 890000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан... бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан ...  гэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх  үзсэн болно. 

Шүүгдэгч Ж.*******ийн бусдын итгэмжлэн хариуцсан малнаас 890000 төгрөгний малыг бусдаас зээлсэн мөнгөнийхөө өрөнд өгч, бусдад зарж завшсан дээрхи үйлдэлд нь  Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн үйл баримтад нийцэж байна.

Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  Ө. нь би өөрийн 650 тооны малыг  2021 оны 02 сарын 01-ний өдрөөс  сарын 400000 төгрөгийн хөлсөөр Ж.*******ээр хариулуулсан. 2021 оны 09 сарын 27-ны өдөр малаа тоолоход 5 ямаа 1 хонь дутсан. 

Тухайн  6 тооны малыг манай маллаж байсан  туслах малчин Ж.******* нь бусдад зарж борлуулсан байсан ба Ж.******* нь  миний хохирлыг төлсөн тул  надад ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйл байхгүй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ... гэх  хүсэлт /хх-ийн 77-рт/, авагдсан, шүүгдэгч Ж.******* нь хохирогчид хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан талаараа мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байх тул  шүүгдэгч Ж.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ж.******* нь  Ховд аймаг дахь сум  дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2021 оны 02 сарын 05- ны өдрийн 2021/ ШЦТ/34 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан нь хавтаст хэргийн 48 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” болон гэрч Б.Гүлдаурений  өгсөн...Ж.******* зан ааш сайтай, дөлгөөн тайван нийтэч хүн болгонтой эелдэг харьцдаг, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй. Архи согтууруулах ундааны зүйлийг хааяа хэрэглэдэг, баяр ёслол, найз нөхөдтэй  уулзсан үед, хэрэглэсэн үедээ ааш зан өөрчлөгдөггүй. Бага наснаасаа мал малладаг байсан, мал малахаас өөр ямар нэгэн ажил хөдөлмөр хийж үзээгүй. ******* аймгийн Хилийн цэргийн 0165 дугаар ангид хаасан. Нэн ядуу амьдралтай, орон гэр байхгүй, мал байхгүй бид нар орон гэрээр хангаад байж байгаа. Урьд нь  шүүхээр шийтгүүлж байсан ..гэх мэдүүлэг/хх-ийн 38-рт/-ээр тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ж.******* нь учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Гэм буруу болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас:   Шүүгдэгч шүүгдэгч Ж.*******ийг  Ховд аймгийн Ховд сумын ******* ******* багт Ө.ын туслах малчнаар сарын 400000 төгрөгний хөлстэйгээр   2021 оны 03 сарын 01-ний өдрөөс  ажиллаж   түүний 504 тооны малыг итгэмжлэн хариуцаж, маллаж байх үедээ  2021 оны 08 сарын сүүлээр иргэн Ш.*******ад 100000 төгрөгт 1 тооны хар халзан сэрх зарсан, мөн 2021 оны 08 сарын эхээр иргэн Б.*******оос авсан  100000 төгрөгнийхөө өрөнд тооцож  1 тооны сэрх,  2021 оны 09 сарын сүүлээр иргэн А.ад 1 тооны ямааг 50000 төгрөгийн өрөнд өгсөн, 2021 оны 10 сарын эхээр иргэн К. 1 тооны хонь 140000 төгрөгөөр зарж, бусдын итгэмжлэн хариуцуулсан малнаас үргэлжилсэн үйдлээр завшиж бусдад 890000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2,5-д заасан...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх...албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч Ж.*******ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого  590000 төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүичн төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй  ... гэх дүгнэлт гаргав.   

Гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:  Шүүгдэгч Ж.******* нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байгаа. Улсын яллагчийн санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2,5-д заасан...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх... албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч Ж.*******ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого  590000 төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлэх  ялын саналыг хүлээн хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан  хэлэцүүлэхээр тохирсон  гэх дүгнэлт гаргав.  

Шүүхээс шүүгдэгч Ж.*******ийг...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал,  хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт тайлбар болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.*******ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,  тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2,5-д заасан...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх... албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч Ж.*******ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого  590000 төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Ж.*******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д заасан журмыг тайларлан өгч, шүүгдэгчид тэнссэн хугацаандболон үүрэг хүлээлгэх, хөрөнгө хураах албадлагынарга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт эрүүгийн 2136000000259 дугаартай хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг тус тус  дурдаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******эд өмнө  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг 34.1 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.*******ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3. Эрүүгийн 2136000000259 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг тус тус  дурдсугай

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүгдэгч Ж.*******ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 5900000 төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.

           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2,5-д заасан ...  оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг шүүгдэгч Ж.*******эд  хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д заасан... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй,  хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журмыг шүүгдэгч Ж.*******эд тайлбарлан өгч, түүний тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг  Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ж.*******т  өмнө  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Т.ЦЭЦЭГМАА