Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******од холбогдох эрүүгийн 2136000000118 дугаартай, 178/2021/0169/Э/ индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 23-ны  өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4,  ээж 2 дүүгийн хамт амьдардаг,  Ховд аймгийн ******* сумын ******* багт  оршин суух, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2015 оны 10  дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ял,  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 11 дүгээр  сарын 21-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил 01 сарын хорих ял,  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 03 сарын 16-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Ховд аймгийн  прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 07 сарын 19-ний өдрийн 06 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  ******* регистрийн дугаартай ******* овогт *******гийн *******

                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь  согтуугаар  Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа биед нь халдаж, хамрын зулгаралт, урууланд цус хуралт, язралт зүүн дээд 1,2 дугаар  шүднүүдийн сулрал, цус хуралт бүхий гэмтэл үүсгэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                            Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч 1987 оны 04 сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй,  бүрэн бус дунд  боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ Түмт овогт Алтанхуягийн *******ийн өгсөн... Д.******* намайг зодох болсон шалтгааныг би мэдэхгүй байна бодохдоо Пүрэвдорж гэх хүнийг зодохоор боль гэж намайг хэлсэний төлөө  зодсон байх. Миний нүүр толгой хэсэгт гараараа цохисон.  Яг хэдэн удаа цохисоныг мэдэхгүй байна. Миний шүд рүү нэг удаа өшиглөж үүдэн шүднүүд хөдөлгөсөн. Тухайн үед миний хажууд Залуухай, Бутаа гэх 2 хүн байсан юм.Тэр хоёр одоо аймагт байгаа байхаа би тухайн 2 залууг зүс танина. Миний биед хамрын зулгаралт, урууланд цус хуралт язралт, зүүн дээд  1,2 дугаар  шүднүүд суларсан байна гэж эмч хэлсэн юм. Намайг Д.*******оос өөр хүн зодоогүй. Би эмнэлэгийн байгууллагаар явж эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Надад өвдөж шаналж байгаа зүйл байхгүй Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 11-12 , 14-15 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 сарын 26-ны өдрийн 657 дугаартай...А.*******ийн  биед хамрын зулгаралт, урууланд цус хуралт, язралт, зүүн дээд 1,2 дугаар  шүднүүдийн сулрал, цус хуралт  гэмтэл  тогтоогдлоо. А.*******ийн  биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон цаг хугацаанд  үүссэн гэмтэл байна. Уг гэмтэл нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги  алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 24 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын  хэргээ хүлээн мэдүүлсэн...Тухайн өдөр би Залуухай Бутаа, Баярхүү  гэх хүмүүстэй хамт зах дээр архи ууж байтал А.******* ирээд бид нартай нийлээд пиво уусан. Тэгж  байгаад  Баярхүү гэрлүүгээ яваад Залуухай, Бутаа А.*******  бид 4 үлдээд захын дээд талд явж байтал Пүрэвдорж гэх хүн надтай хэрүүл маргаан хийгээд байхаар нь түлхэж унагаад нэг өшиглөсөн чинь А.******* Пүрэвдоржийг өмөөрөөд над руу дайрахаар нь би цохьсон юм. Бид архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Одоо бид хоёрын  дунд ямар нэг маргаан байхгүй. 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо  агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Д.******* нь  согтуугаар  Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А.*******ийг  Пүрэвдоржийг өмөөрлөө  гэх шалтгааны улмаас түүний нүүрэнд гараараа цохиж, мөн өшиглөж хамрын зулгаралт, урууланд цус хуралт, язралт зүүн дээд 1,2 дугаар  шүднүүдийн сулрал, цус хуралт бүхий гэмтэл үүсгэсэн нь  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч А.*******ийн  биед  хамрын зулгаралт, урууланд цус хуралт, язралт , зүүн дээд 1,2-р шүднүүдийн сулрал, цус хуралт бүхий  гэмтэл учирсан нь   “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар тухайн гэмтэл  нь  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн 657 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогч  А.*******ийн нүүрэнд  шүүгдэгч Д.*******  гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дээрхи  хөнгөн гэмтлийг учруулсан  гэж үзнэ.

Шүүгдэгч Д.*******  нь хохирогч А.*******ийн нүүрэнд  гараараа цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсч дээрхи гэмтэлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь хохирогч А.*******ийг “Пүрэвдорж гэх хүнийг зодохоор боль” гэж намайг хэлсэний төлөө нь  зодож. түүний нүүр, толгой хэсэгт  гараараа цохиж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон... хамрын зулгаралт, урууланд цус хуралт, язралт зүүн дээд 1,2-р шүднүүдийн сулрал, цус хуралт бүхий  гэмтэл...учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж  байх тул шүүгдэгч Д.*******ын үйлдсэн дээрхи  гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.*******ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ архи уусан байсан нь хохирогчийн болон шүүгдэгчийн өөрийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.*******ыг  согтууруулах  ундаа хэрэглэсэн үедээ  гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэг учрал болох үед   шүүгдэгч нь  согтуу байсан,  бусдыг хүндлэхгүй байдал нь  гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.******* нь...Надад  гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх хүсэлтийг гаргасан  /хх-ийн 11-12-рт/,  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* нь  хохирогчид учруулсан хохирлоо  төлсөн гэж мэдүүлж байх тул   бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

 Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 Шүүгдэгч Д.******* нь: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2015 оны 10  дугаар сарын 27-ны өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ял,  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 11 дүгээр  сарын 21-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил 01 сарын хугацаагаар хорих ял,  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2020 оны 03 сарын 16-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн  хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, Ховд аймгийн  прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 07 сарын 19-ний өдрийн 06 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай прокурорын тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”,  хэргийн 50-52 дугаар хуудас дахь 108, хэргийн 53-56 дугаар хуудас дахь 72, хэргийн 57-61 дүгээр хуудас дахь 42, дугаартай шийтгэх тогтоолын хуулбар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 06 тоот тогтоол/ /хэргийн 67-70 хуудас/ баримтаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.*******ын хувийн байдлын талаар гэрч Б.*******гийн өгсөн...Миний хүү Д.******* нь архи уухаараа гэмт хэрэг зөрчилд холбогдчих гээд байдаг юм. Түүнээс эрүүл үедээ гэрийн ажил болон бусад ажилд сайн хүү байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүн хэрүүл хийхгүй бол өөрөө эхэлж хэрүүл маргаан хийдэггүй юм. Хүн амьтантай хэрүүл маргаан хийсэн үедээ жаахан ууртай болчихдог.Одоо удахгүй махан зооринд ажилд орохоор болсон. Манай хүү Д.*******од өөрт ногдох эд хөрөнгө  гэх зүйл байхгүй. миний ажилд туслаад авсан цалингаараа өөрийгөө болон дүү нартаа хувцас авч өгөөд гэртээ бид хамтдаа амьдардаг юм. ******* сумын дунд сургуулийн 8-р ангийг төгссөн. Одоо Ховд аймгийн төвд 2 дүүтэйгээ  мөн надтай хамт амьдардаг.Улсаас авсан гавъяа шагнал байхгүй.. гэх мэдүүлэг/ хх-ийн  20-рт/,  Ховд аймгийн *******  сумын *******, 4-р  багт оршин суух, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэл зэрэг нь хэрэгт авагдсан байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Д.*******  нь хохирогчид учруулсан  хохиролоо төлсөн  байх тул   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.*******  нь  согтуугаар Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А.*******той хувийн  таарамжгүй харилцааны  улмаас маргалдах явцдаа нүүрэнд нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, хамрын зулгаралт, урууланд цус хуралт, язралт зүүн дээд 1,2-р шүднүүдийн сулрал, цус хуралт бүхий гэмтэл үүсгэн, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******од  таван зуун  хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх,  шүүгдэгч Д.*******од  оногдуулсан  таван зуун  хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймаг дахь Шүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлж, хяналт тавьж ажиллахыг  Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид  өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх саналтай гэв.

Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлсэн  дүгнэлтдээ: Улсын яллагчийн санал болгосон    таван зуун  хорин цагийн нйитэд тустай ажил хийлгэх   ялыг  хүлээн зөвшөөрч байна гэв. 

Шүүгдэгч Д.*******ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх  ял шийтгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирогчид учирсан хохирол төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж хэлсэн  дүгнэлт, хувийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******од  таван зуун  хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүлйийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******од  оногдуулсан таван зуун  хорин цагийн нийтэд  тустай ажил хийлгэх ялыг Ховд аймаг дахь Шүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлж хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгав.

Шүүгдэгч Д.*******од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4-т заасан ... ялтан  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан өгөх нь зүйтэй.  

Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүйг дурдаж, шүүгдэгчид өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр  хэрэглэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг  таван зуун  хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******од  оногдуулсан  таван зуун хорин цагийн нийтэд  тустай ажил хийлгэх ялыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлж, хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн 2136000000242 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4-т заасан... ялтан  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгч Д.*******од тайлбарласугай

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.*******од  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Т.ЦЭЦЭГМАА