| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2021/0144/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/159 |
| Огноо | 2021-12-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,
Шүүгдэгч: К.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын ãазрын хяналтын прокурор А.АнхБс Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ÿëëàх дүгнэлт ¿éëäýæ èð¿¿ëñэн шүүгдэгч Ш овогт Кын Ад холбогдох 2135001500169 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 05-нд Увс аймгийн Өлгий суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Увс аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн сантехникч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Ш овогт Кагийн А /РД:ОИ88050512/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч К.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ч.Этой маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч К.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч К.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутагт 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ч.Этой маргалдаж, зодсон болох нь:
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-26-р тал/, хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-29-р тал/,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Өлгий сумын 2-р багийн нутагт эхнэр Оюуны хамтаар мал маллаж амьдардаг бөгөөд талийгаач Ч.Э нь манай том хүү бөгөөд тусдаа гараагүй, эхнэргүй учраас гэртээ эхнэр бид хоёртой хамт амьдардаг байсан юм. Талийгаач Э нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр сумын төвөөс манай хүргэн Б мотоциклтэй гарч ирээд талийгаач Э тэр хоёр хашааны шонгийн мод ачихаар Өлгий сумын 2-р багийн нутаг Умсаан битүү гэх газарт байх манай өвөлжөө рүү тэр хоёр хамт явж шонгийн мод ачсан. Тухайн модыг Э нь сумын төв рүү оруулж Бын барьж байсан хашаанд аваачиж буулгах байсан юм. Б нь Этой хамт модыг нь ачилцаж дуусчхаад мотоциклтэйгээ манайд ирсэн. Харин Э нь өвөлжөөнөөсөө шууд багийн хурал руу явсан байсан юм. Би тухайн үед гэртээ байж байгаад Быг ирэхээр нь малаа түүнд үлдээчхээд би багийн төв рүү явж багийн даргын сонгууль өгсөн. Намайг багийн даргын сонгууль дээр багийн төв дээр очиход Э машинтайгаа модоо ачаад ирчихсэн санал аа өгч байсан. Тухайн үед Э нь эрүүл байсан юм. Тэгээд би сонгуулиа өгчхөөд гэр лүүгээ харьсан. Харин Э багийн төв дээрээс сумын төв рүү явсан, харин би тэндээсээ мотоциклээр гэр лүүгээ харьсан. Намайг очиход Б нь манайхаас хөдөлж сумын төв рүү явсан юм. Тухайн үед манай гэр байсан газар нь сумын төвөөс 11-12 километр орчим зайтай байсан юм. Талийгаач Э нь сумын төв рүү шонгийн мод авч орж Бын барьж байгаа хашаа барилцах гээд тэр өдөр сумын төв рүү явсан. Тэгээд хоноод маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 10:00 цагийн үед манай охин О буюу П нь утсаар залгаж надад " Э ах ирлээ, ирлээ, манайд унтаж байна" гэж хэлсэн тэгчхээд би дахиад байж байгаад 12:00 цагийн үед дахин охин руугаа утсаар залгахад "ах сэрдэггүй, унтаад л байна" гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ мотоциклтэй хөдлөөд сумын төв орж ирээд Бын гэрт очиход сумын төвийн эрүүл мэндийн төвийн эмч ирээд Эын биеийг үзээд тариа, шингэн хийсэн бөгөөд тухайн үед Э нь амьсгалтай байсан боловч нүдээ нээж ухаан ороогүй юм. Тухайн үед талийгаач Эын 2 өвдөг, 2 тохой хэсгүүд нь улайгаад, хөхөрч няцарчихсан байсан мөн, хоёр гарын тохойны дээд булчингийн хэсгээр жиржгэр гарыг нь хүлсэн гэмээр ором байсан. Тэгэхээр нь би сумын цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд тэр шөнө Эыг сумын хүүхдийн эмч Э нь эмчилгээ хийж Бын гэрт 03:00 цаг хүртэл тариа, шингэн хийхэд ухаан ороогүй юм. Тэгээд тэр шөнө Э ухаан орохгүй байсан юм. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 24-өөс 25-ныг шилжих шөнө өглөө 05:00 цагийн орчимд Э эмч Эыг ухаан орохгүй байхаар нь аймгийн төв рүү зөөвөрлөхөөр болсон бөгөөд тухайн үед сумын эмнэлгийн машины дугуй хагарсан учир эмнэлгийн машин байхгүй гэж хэлсэн. Тэгээд Э эмчийн өөрийнх нь хувийн машинтай эхнэр бид хоёр Эыг аваад дөрвүүлээ Өлгий сумын төвөөс аймгийн нэгдсэн эмнэлэгт 10:00 цагийн орчимд ирсэн. Бид нарыг замдаа яваад аймгийн төвд ирэх хүртэл талийгаач Эын биеийн байдал нь нэг хэвийн ухаан санаа байхгүй, амьсгалтай байсан. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр хүргэгдэн ирээд эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38,40-р тал/,
- гэрч Д.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2021 оны 08 дугаар сарын 23-ны орой 17 цагийн үед сумын төвд Х буюу Ц ахын гэрт байж байтал Ц ах Өлгий нуур багийн сонгуульд оролцоод ирлээ ирж байгаад мотоцикль эвдэрлээ чи очоод чирээд өг гэхээр нь Ц ах бид хоёр миний мотоциклтой явсан юм аа. Тэгээд мотоцикль эвдэрсэн гэх газар луу нь очиж байтал урдаас Ш, А, В нар таарсан юм аа. Тэгээд Шгийн машин дээр Цийн мотоциклыг ачиж сумын төвд ирээд Ц ахын гэрт Ш, В, Ц ах бид 4 архи ууж хоносон юм аа. Тэгтэл тэр шөнө буюу 2021 оны 8 дугаар 23-наас 24-нд шилжих шөнө 00 цагийн үед Шгийн хүргэн дүү Б Ц ахынд ирээд Шг машинтай нь хамт аваад гэр лүүгээ явсан. Тэгээд тэр шөнө үүрээр В гар утсаа хайгаад гэрийн гадна унагаасан юм болвуу гээд Цийн гэрийн гадна гарч хартал Ш ах Ц ахын 00 хажууд хэвтэж байна гэхээр би Втэй хамт Цийн гэр лүү нь өргөж оруулсан юм аа. Тэгтэл Ш гэрт орж ирээд сэрчхээд миний буруу талд өвдөөд байна гэж хэлээд гараараа баруун хавиргаа дараад байсан. Тэгээд Ц ах, В нар Шгаас гар утсаа асуутал Ш би аваагүй гэж хэлсэн. Тэгээд Ш гарч яваад удалгүй буюу 2021 оны 08 дугаар сарын 24- ний өглөө 09 цагийн үед 1 шил 0.75 литрийн Экс нэртэй архи авчихсан ирсэн. Тэгтэл араас нь мөн К.А орж ирсэн. Тэгээд бид нар Шгийн авч ирсэн архийг уугаад сууж байтал Ц ах Шг чи утас гаргаад өгчих би дахиад чамд 1 шил архи авч өгье гээд Ц ах гарч яваад 2 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи авч ирсэн. Тэгтэл А Шг чи утсыг нь гаргаж өгөөч гээд гутлаар Шгийн хөлийн өвдөг рүү нь цохиж байсан. Тэгээд тэр авч ирсэн архиа ууж байтал Ш гар утас чинь байгаа би нуучихсан байгаа гэж хэлээд Ц, А, Ш, В нар гэрээс гараад явсан. Би Ц ахын гэрт унтаад үлдсэн юм аа. Тэгээд удалгүй байж байтал А, В, Ц нар ирсэн ба Ш хашааны ар талаас газарт булсан утас гаргаж өгчхөөд тэнд суугаад хоцорлоо гэж хэлсэн. Тэгтэл В гэр лүүгээ явна гээд явсан. Ц, А бид 3 нэг шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи хувааж ууж байснаа санаж байна нэг сэрэхэд би Ц ахын гэрт ганцаараа унтаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43,45-46-р тал/,
- гэрч Д.Вийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Өлгий сумын хулст багийн нутагт намаржиж байгаа юм. Би 2021 оны 08 дугаар сарын 22-ний өдөр адуу харчхаад өдөр 14:00 цагийн үед мотоциклтэй Х буюу Цын гэрт очиход тэдний гэрт Ц, Б бид гурав Цын гэрт очиж 2,5 л 2 сав пиво мөн 0.5 л ерөөл гэх нэртэй 2 шил архи уусан бид нарыг архи байхад орой нар орсны дараа Бэ Цийн гэрт ирсэн тэгээд орой Б явсан бөгөөд Бэ, Ц бид гурав Цийн гэрт хоносон юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2021 оны 08 дугаар сарын 24-ны өглөө би 08:00 цагийн үед босоод 09:00 цагийн үед багийн төвийн сонгууль өгөхөөр багийн төв рүү ганцаараа явсан ба нөгөө хоёр Цийн гэрт үлдсэн. Тэгээд би багийн төв дээр очиж сонгууль өгч өнжөөд тэнд байж байгаад орой 18:00 цагийн үед буцаад сумын төв рүү яваад төв рүү дөхөж ирж байтал замд Ц Бэ хоёр хээр Цийн мотоциклыг авахаар явж байсан. Тэгээд бид гурав уулзаад сууж байтал талийгаач Ш нь өөрийн портер машинтай халамцуухан таарсан юм. Тэгээд бид нар эргээд Цийн мотоциклыг авахаар явсан бөгөөд өөрсдийн мотоциклээ тэндээ үлдээчхээд Шгийн мотоциклтэй очиж Цын мотоциклыг ачаад буцаж сумын төв рүү орж ирсэн. Бид нар сумын төв рүү орж ирэхдээ би талийгаачийн машинд суусан, миний мотоциклыг Ц унасан, Б өөрийн мотоциклыг унаад бид нар тэр өдөр нар орж байхад 18:00-19:00 цагийн үед сумын төвд орж ирсэн. Тэгээд Ш бид хоёр машинтай сумын төвд орж ирээд тэдний хүргэн Б гэх залуугийн хашаанд очиж мод буулгачхаад тэдний гэрт оролгүй шууд Цийн гэрт очсон юм. Тэгээд Цийн авч ирсэн 0,75 л ерөөл гэх 2 шил архийг Ц, Бэ, Ш бид дөрөв хувааж уусан бөгөөд би архи ууж байгаад 23:00 цагийн орчимд согтоод унтчихсан. Тэгээд нэг сэрээд ирэхэд гадна үүр цайж байхаар нь сэрэхэд Цийн гэрт Бэ, Ц бид гурав байсан ба Ш алга байсан. Тэгээд би босоод өөрийн нөүт-4 загварын утсаа хайгаад олоогүй, тэгээд Бэ, Ц нарыг дуудаад утас алга гэхэд мэдэхгүй гэж хэлцгээсэн. Тэгээд би гэрээс гараад хашаан дотор гар утсаа хайхад тэдний хашааны ОО-ын хажууд Ш газарт ганцаараа унтаж байсан. Тэгээд би Бэд " Ш ах гадаа унтаж байна, гэрт оруулъя" гэж хэлээд Бийг дагуулж гараад Ш ахыг дуудахад Ш ах согтуу тэгэхдээ гайгүй босоод хөлөөрөө алхаж байсан тэгээд бид хоёр Ш ахыг гэр лүү дуудаж хоёр талаас нь түшээд гэр лүү оруулсан юм. Гэрт ороод би утсаа хайж байтал Ц миний утас бас алга гэж хэлсэн. Тэгээд би Шд “чамд миний утас байгаа чи авсан, өөр хүн ирээгүй чамаас өөр хэн авдаг юм" гэхэд Ш" би аваагүй би яахаараа авдаг юм, дотор жаахан муу байна, Ш тайлна" гэж хэлээд шөнө ирсэн хүргэнийхээ мотоциклтэй ганцаараа явсан. Тэгээд удалгүй буцаж ирээд хар экс гэх нэртэй 0.75 л архи авчихсан Аийн гэрээр ороод ирлээ гэж хэлээд гэрт орж ирсэн. Тэгээд удалгүй араас нь А орж ирсэн бөгөөд Шгийн авч ирсэн архийг Бэ, Ц, А, Ш бид тав хувааж уусан. Тэгээд Ц дэлгүүр ерөөл гэх нэртэй 0.750 л 2 шил архи авч ирсэн тэгээд уг архийг нэгийг нь уугаад дараагийн архийг ууж байтал Ш А нар утаснаас болж маргаж А нь Шд "чи энэ хоёрыг утсыг авсан байлгүй" гэхэд Ш "би яахаараа утас авдаг юм" гэж хэлэхэд тэр хоёр хэрэлдэж хоёулаа босоод ирсэн. Тэгтэл А нь гэрт байсан түрийтэй гутлыг аваад Шгийн өвдөг тохой хэсэг рүү гутлаар 5-6 удаа цохисон, тэгэхэд Ш газарт унасан тэгээд Ш нь "би хашааны ар дээр нуучихсан байгаа, би утсыг чинь гаргаад өгнө" гэж хэлсэн. Тэгээд Ц, А, Ш нар утас авахаар явсан. Тэгээд удалгүй 20-30 минут болоод А,Ц нар алга болсон 2 утас аваад ирсэн бөгөөд Ш хүргэнийхээ гэрт үлдсэн гэж хэлсэн юм. Тэгээд би Цоос гар утсаа авсан тэгээд би утас олж ирсэн учраас би дэлгүүр орж 0.75 л ерөөл гэх нэртэй 1 шил архийг авч ирээд Ц, А, Бэ нарын хамт хувааж уусан ба архи дуусах үеэр А яваад өгсөн тэгээд би Цийн гэрт жаахан унтаж байгаад өдөр 16:00 цагийн үед гэртээ харьсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р тал/,
- гэрч Р.Цийн мөрдөн байцаалтад өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 22-ний өдөр би сумын төвд байх өөрийн гэртээ өөрийн найз В, Бэ нарын хамтаар гурвуулаа 3-4 шил, 1-2 сав пиво ууцгааж гурвуулаа манайд хоносон юм. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 08 дугаар сарын 23-ны өглөө 07:00 цагт босоод би сумын төвд байдаг Цахиурт гэх дэлгүүр лүү явж Ерөөл гэх нэртэй 0,5 л 2 шил архи авч ирж гурвуулаа манай гэрт хувааж уунгаа би гэртээ хоол хийж идсэн. Тухайн өдөр манай багийн даргыг сонгох сонгууль сумын төвөөс 12 орчим километр багийн төв дээр болсон. Бид гурав архи ууж байгаад В 11:00-12:00 цагийн орчимд багийн төв рүү мотоциклтэй явсан ба Бэ бид хоёр манайд унтаад үлдсэн. Тэгээд би 14:00 цагийн үед над руу манай багийн дарга залгаад ирж саналаа өг гэж хэлсэн. Тэгээд би босоод ганцаараа өөрийнхөө мотоцикл унаад багийн төв рүү явсан бөгөөд Бэ манай гэрт унтаад үлдсэн. Тухайн үед миний уусан архи сайн гараагүй байсан бөгөөд халамцуу мотоциклтэйгээ багийн төв рүү очсон. Би багийн төв дээр ирээд багийн даргын сонгууль өгсөн тэгчхээд би буцаж 17:00 цагийн үед багийн төвөөс мотоциклтэйгээ сумын төв рүү явж байхад миний мотцоикль Бурхат гэх газарт сумын төвөөс 7-8 орчим километр зайтай газарт мотоцикль эвдэрсэн юм. Тэгээд би замын унаанд буюу манай сумын Баасанжав гэх залуу мотоцикльтэй хүүхэдтэйгээ сумын төв рүү явж байхаар нь сумын төв рүү дайгдаж гэртээ ирсэн.
...Э нь архи уучихсан нэлээд согтуу байсан. Тэгээд бид нар уулзаад В, Бэ нарын мотоциклыг зам дээр орхиод В, Бэ бид гурав Эын машинд суугаад дөрвүүлээ цааш явж миний мотоциклээр очиж Эын машинд ачаад сумын төв рүү буцаж ирсэн. Тэгээд Бэ өөрийнхөө мотоциклыг би Вгийн мотоциклыг унаад бид нар тэндээсээ хөдлөөд сумын төврүү Б орж ирээд манайх руу явсан би замдаа Нарлаг дэлгүүрээс 0.75 л ерөөл гэх нэртэй 2 шил архи авсан. ... бид дөрөв хувааж уусан. Бид нар манайд ирээд эхний архийг задлаад ууж байхад Бэ архи орохгүй байна гэж хэлээд согтоод унтчихсан, тэгээд хоёр дахь шил архийг задалж ууж байтал В согтоод унтсан ба би талийгаачтай хамт хоёулахнаа архи уугаад үлдсэн. Тэр үед би нэлээд согтсон талийгаач бас нэлээд согтсон байсан юм. Тэгж байтал нэг мэдэхэд гаднаас талийгаачийн хүргэн Б гэх залуу манайд орж ирж байсан. Тэр залууг орж ирж байсныг би санаж байгаа бөгөөд хэзээ гарч явсныг нь санахгүй байгаа юм. Тэгээд би нэг мэдэхэд унтаж байтал шөнө дунд нэлээн оройхон В намайг дуудаад миний утас алга гэж хэлсэн тэгээд би босоод өөрийнхөө гар утсыг хайхад миний самсунг загварын А02 загварын гар утас мөн алга болчихсон байсан ба Э явчихсан, Б унтаж байсан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2021 оны 08 дугаар сарын 24-ны өглөө 05:00 цагийн үед сэрэхэд манай гэрт Бэ унтаж байсан мөн В Э нар сэрүүн байсан ба Э шөнө дунд явчхаад буцаж ирээд 00-ын гадна хэвтэж байсныг В оруулж ирсэн гэж В хэлж байсан. Тэгээд талийгаач манайхаас өглөө эрт 06:00 цагийн үед архи аваад ирье гэж хэлээд гараад явсан. ...Тухайн өглөө талийгаачийн гар утас нуусан газрын талийгаачийн төрсөн дүү охин нь харсан, тэр эмэгтэйн дугаараас би өөрийн дугаар луу залгаж дуудлага хийхэд миний гар утас болон Вгийн гар утас хашааны ар талд элсэн доор байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56, 59-60-р тал/,
- гэрч Б.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Өлгий сумын эрүүл мэндийн төвд хүүхэд хариуцсан их эмчээр ажилладаг юм. Өчигдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 24-ны өдөр 17:00 цагийн үед сумын эрүүл мэндийн төвд " согтуу хүн унтаад сэрэхгүй байна" гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу би 17:30 цагийн үед сумын төвд байх дуудлага өгсөн гэх айлд очиход тэр айлын гэрийн баруун талд орны урд талд 34 настай эрэгтэй Э гэгч нь хэвтэж байсан ба амьсгалтай байсан бөгөөд ухаангүй байсан. Тухайн айлд очиход тэр айлд талийгаачийн ээж, төрсөн дүү, түүний нөхөр болох хүргэн дүү гэгч нь гурвуулаа байсан юм. Тэгээд би Эын биед үзлэг хийхдээ ар гэрийнхнээс нь асуумж авахад "нэг хоногийн өмнө архи уугаад өнөө өглөө согтуу орж ирээд гэрийн баруун талд дөрвөн мөчлөөд доошоо элгээрээ унасан" гэж төрсөн дүү нь хэлсэн. Талийгаачийн биеийн байдал хүнд, ухаангүй, орчиндоо харьцаагүй, байрлал нь хэвтрийн арьс салст нь тохой болон 2 өвдгөндөө хавдаж улайсан, духны хэсэгтэй бага зэрэг шалбарсан, зүүн талын хацрандаа бага зэргийн шалбарсан шархтай, толгой биеийн бусад ил харагдах өөр ямар нэгэн гэмтэл шархгүй, хүүхэн Х гэрлийн урвалтай, зүрхний авиа тод, пульс нь 148-тай, уушиг 2 талдаа 4улцангийн сулавтар амьсгалтай амьсгалын тоо нь 48, сатураз нь 91 хувьтай, хэвлий зөөлөн элэг дэлүү тэмтрэх боломжгүй, өтгөн шээс доороо алдсан, өмдөндөө баасан байдалтай байсан. Тухайн үед талийгаачийн биеэс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан учир түүнийг архины гүн хордлогод байна гэж үзээд яаралтай эмчилгээ хийж эхэлсэн. Эт би анальгин лемидролыг судсаар, уян зүү катетэр тавьсан, витамин В1, В6, гулькоз, панангин зэргийг судсаар хольж хийсэн, мөн хордлого тайлах ренгер, натор зэрэг тариануудыг хийсэн бөгөөд тухайн тариаг очсоноос нь хойш гэрт нь хийсэн ба уг эмчилгээг бараг шөнийн 00:00 цаг хүртэл хийж дууссан. Тэр хүртэлх хугацаанд намайг эмчилгээ хийж байхад Э нь огт сэрээгүй, ухаан ороогүй юм. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээний эмч Пгээс зөвлөгөө авч гипарин, актовегин, фрицетам зэрэг эмчилгээнүүдийг судсаар нэмж хийсэн. ... талийгаачийг төрсөн аав, ээж болон хүргэн дүүгийн хамт авч Өлгий сумын төвөөс 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 08:30 цагийн үед Улаангом сум руу гарч Улаангом суманд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 11 цаг 30 минутад орж ирсэн. Бид нарыг замд явж байхад Эын биеийн байдал ухаангүй, амьсгалтай нэг хэвийн байсан юм. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлгийн 103 дээр ирж Эыг хүлээлгэж өгсөн. Эыг аймгийн нэгдсэн эмнэлгийн компьютер томографийн өрөөнд оруулж биеийн байдлыг нь үзэж байхад Э амьсгал хурааж нас барсан байсан юм. Э нь аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирээд 30 орчим минут болоод нас барсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р тал/,
- гэрч Н.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “Талийгаач нь манай эхнэрийн төрсөн ах юм. Ах өөрийн портер загварын авто машинтайгаа манайд ирсэн юм. тухайн үед багийн хурлын сонгууль өгөөд ирлээ гээд В тэр хоёр согтуу ирсэн. ...талийгаач шөнийн 01:00-02:00 цагийн үед манай эхнэр рүү ярьж би машиныхаа түлхүүрийг гээчихлээ хүрээд ирээч, Хгийнд байна гэсэн. Би Хгийнд очиход талийгаач найз В, Х, Бэ нарын хамт архи уугаад байж байсан. Тэгтэл тад нар маргалдаад Бэ нэгнийгээ заамдаж, байгаад талийгаачийг ташиж байсан. Тухайн үед талийгаачийн нүд нүүр хэсэгт нь шалбарсан биеийн бусад хэсэгт нь зүгээр байсан. Бид хоёр манайд хамт ирээд намайг унтаж байтал талийгаач шөнө гараад явсан байсан. ...Х, Алгаа нар талийгаачтай хамт ирээд манай хашааны ард талаас газарт булсан утас байсныг утаснуудыг нь өгч явуулаад манайд орж ирээд доош Хд унтаад байсан. ...эхнэр хоол хийчхээд өгөх гээд дуудахад нүд нь хөшсөн байна гээд намайг дуудаж бид нар эмнэлэг дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 71-74-р тал/,
- гэрч Ч.Пгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Очиход ах маань гэртээ эрүүл саруул хэвийн байсан. Тухайн өдөр манай багийн дарга сонгох хуралтай байсан бид нар цугтаа хуралд явахаар цугласан нь тэр юм. Би ах ээж 2-той цуг багийн хурал болж байсан газар руу ахын ачааны машинтай явсан. Араас нөхөр аав 2 тус тусдаа ирцгээсэн. Бид хэд хурлын ажилд оролцсон. Харин ах машин дээрээ үлдсэн. Эхний хурлын ажил дуусаад буцаад машин дээр ирсэн чинь машины тэвш дээр ах хажуудаа В, Цтой цуг архи уугаад сууж байсан. Үүнийг ээж харангуутаа тэд нарыг загнаж архи уухыг болиулаад В, Ц 2-ыг явуулсан. Би нөхрийн хамт хурал дуусгалгүйгээр түрүүлээд сумын төв рүү явсан. Харин аав ээж 3 тэнд хурал дээр үлдсэн. Сумын төвд ирээд нөхөр бид 2 хашааны ажил руу орсон. 19 цаг өнгөрч байхад ах В, Ц 2-той цуг машин дээрээ манай хашааны мод, дээр нь Цийн мотоцикль ачсан байдалтай ирээд мод буулгаж өгчхөөд ачсан мотоциклийг хүргэж өгөөд ирье гээд явсан. Нөхөр бид 2 орой болоод унтаж амарсан. 02 цагийн үед ах над руу утсаар ярьж "би машиныхаа түлхүү гээчхээд хайгаад олохгүй байна, намайг Цийн хашаанаас ирээд авчих" гэхээр нь нөхрийг тэдний гэр лүү явуулсан. Нөхөр удалгүй ахыг аваад ирсэн. Нөхрийг Цийн гэрт очиход Бэ гэх залуу ахыг маань цохиж байсан гэж нөхөр маань хэлсэн. Нөхөр ахыг авч ирэхэд ах согтсон байдалтай боловч биеэ авч явах чадвартай байсан. Ахыг хэвтүүлж унтуулах гэсэн чинь ах унтахгүй байсан ба "би буцаж явна, тэд нар найзыг маань цохиж ч магадгүй, найзаа авна" гэж хэлээд буцаад Цийн гэрлүү явсан. Тэхээр нь нөхөр бид 2 унтаж амарсан. Өглөө болж 08 цаг өнгөрч байхад ах А, Ц 2-той цуг манай хашаанд ирсэн. Ахыг хашааны ард хэсэгт газарт суулгачхаад А хашааны ар хэсгээс гар утас хайгаад байсан. Утас нь олдохгүй болохоор нь А надаас миний утсыг авч ярьж явж байгаад хашааны ар хэсгээс хаанаас нь мэдэхгүй 2 утас олоод ирсэн. Уг 2 утсыг хэн авч ирж манайд хашаанд нуусан болохыг нь ойлгоогүй. А, Ц утсаа олж авангуут ахыг үлдээчхээд явсан. Би гэр лүү орсон. Миний араас ах бас орж ирсэн. Ах гэрт орж ирчхээд "миний үе мөч хөл гар аваад байна" гэж хэлчхээд доошоо Хд унтсан. Бид хэд ахыг унтаж байгаа юм гэж ойлгож бодоод гэрийнхээ ажил хийгээд явсан. 16 цаг болж байтал аав ээж над руу утсаар яриад "ахаа наашаа явуул" гэхээр нь би ахыг сэрээх гээд татаад өргөсөн чинь ахын бүх бие хөшөөд, гар хөл тахийхгүй болсон байсан. Тэр дор нь ээжид байгаа байдлыг хэлчхээд сумын эмнэлэгт дуудлага өгсөн. Эмч 30 минутын дараа ирж ахыг үзчихээд "архины гүн хордлогод орсон байна" гэж хэлээд анхан шатны эмчилгээг хийсэн, Эмчилгээ хийсэн боловч ах сайжирч биед өөрчлөлт орохгүй хөдөлгөөнгүй хэвээр хэвтээд байсан. Тэр шөнө ийм байдалтай хоносон. Өглөө нь эмч ирээд ахыг аймгийн төв рүү аваад явсан. Аймагт очоод эмнэлэгт хүргэгдэн нас барсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77-р тал/,
- гэрч Д.Огийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би нөхөр Ч, талийгаач хүү Э нарын хамт амьдардаг байсан. 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай багийн хурал болж би нөхөр, хүү, охины хамт очсон. Хуралд дээр очоод би нөхөр охины хамт хурал руу явсан. Талийгаач машин дээрээ үлдсэн. Буцаад ирсэн чинь машины тэвш дээр талийгаач В, Ц 2-той цуг архи уугаад сууж байхаар нь би архи уулаа гэж загнаж архи уухыг нь болиулсан. В, Ц загнуулчхаад тэднээс явчихсан. Охин маань нөхөр Бтай гэр лүүгээ мотоциклоор явсан, би нөхөртэйгөө өөр унаагаар хөдөө гэр рүүгээ явсан. Би явахдаа талийгаачид "сумын төв рүү яваарай" гэдгийг хэлээд явсан. Ингэж явах замдаа талийгаач дахин В, Ц нартай таарч хамт сумын төв ороод архи уусан байсан. Үүнээс болж хүү маань нарлаа гэж үзэж байна. Тухайн үед тэд нар архи ууж байхдаа А гэх залуу хүүг маань цохисноос болж нас барахад хүрсэн гэж үзэж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 79-р тал/,
- гэрч Б.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: “манай дэлгүүрээс Х гэх залуу 2021 оны 8 дугаар сарын 23, 24-ны өглөө архи авсан. Архи аваад байдаггүй болохоор ажил гараад авч байгаа юм байндаа гэж ойлгоод өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82-р тал/,
- гэрч С.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ц, А нарыг архи ундаа авсан эсэхийг мэдэхгүй байна. Тэд нар хааяа манай дэлгүүрээр үйлчлүүлж л байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85-р тал/,
- Шүүгдэгч К.Аийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2021 оны 08 дугаар сарын 23-ны орой 18 цагийн үед Өлгий нуур багийн хуралд оччихоод сумын төв рүү гэр лүүгээ ирж байтал замд Х буюу Ц, Б, В, Ш буюу Э нар Эын тээврийн хэрэгсэлтэй таарсан юм аа. Тухайн үед Цийн мотоцикл эвдэрчихсэн байгаа очиж ачихаар явж байна гэж хэлээд явцгаасан бөгөөд би тэд нартай хамт явалгүй сумын төвд гэр лүүгээ харьсан. Тэгээд 2021 оны 8 дугаар сарын 24-ний өглөө 07 цаг өнгөрч байхад Э манай гэрт ганцаараа ирээд надад В, Ц хоёрын утас гээгдчихжээ хоёулаа хойшоо Х ахын гэрт очъё би нэг шил архи аваад очно хамт явъя гэж хэлэхээр нь би морь авчхаад араас чинь яваад очно гэж хэлсэн. Тэгээд Э нь яваад өгсөн юм.Тэгээд би морио авчхаад мотоцикльтой 08:00 цагийн орчимд Цийн гэрт очтол тэдний гэрт В, Э, Бэ, Ц дөрөв 0.75 литрийн экс гэх нэртэй 1 шил архи ууж байсан. Тэгээд би ороод тэд нартай хамт уг архинаас нь уучхаад байж байтал талийгаач Э нь Цид одоо нэг шил аваад ирвэл гар утасны чинь гаргалгааг хэлж өгнө гэж хэлсэн. Тэгтэл Ц ах ганцаараа дэлгүүр яваад 0.5 л Ерөөл нэртэй 2 шил архи авч ирээд бид 5 тэр авч ирсэн 2 шил архийг ууцгаасан. Уг архийг ууж дууссаны дараа би Ц ахад 1 шил архины мөнгө өгч дэлгүүр лүү явуулж Ерөөл гэх нэртэй 0,5 л 1 шил архи авхуулсан юм. Уг архийг задлаад бид нар талд нь орж байтал Ц, В хоёр нь Эоос гар утсаа нэхтэл Э хариуд нь би утас аваагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би Эт хандаж чамаас өөр хэн авдаг юм бэ та дөрөв дөрвүүлэхнээ байсан хоёр нь утсаа алга болгочихсон байна өөр хэн авдаг юм гэхэд Э нь надад хандаж чи дандаа намайг утас хулгайлчихдаг гэж хэлдэг гээд уурлаж эхэлсэн. Тэгэхэд би Эт хандаж чи утсыг нь гаргаад өгчих, чамаас өөр хэн авдаг юм гэж хэлсэн тэр үед Э над руу уурлаад сууж байснаа босоод ирэхээр нь би гэрийн зүүн хэсэгт орны хөлд байсан Ц ахын бор өнгийн түрийтэй 2 гутлын нэг гутлыг нь аваад Эын 2 өвдөг болон, зүүн гарын тохой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон бөгөөд ойролцоогоор 3-4 удаа цохисон байх. Тухайн үед намайг Эын өвдөг, тохой руу гутлаар цохиж байхад Э нь галын дээд талаар газраар сууж байгаад "би утас нуучихсан байгаа гаргаж өгнө" гэж хэлсэн юм. Би тухайн үед Эыг гутлаар цохиж байхдаа өөрт нь хандаж "би чиний толгой, тархи руу чинь цохихгүй, өвдөг тохой руу чинь цохино" гэж хэлж байгаад өвдөг, тохой руу нь гутлаар цохисон юм. Тухайн үед Э нь надад хандаж би утас хаана байгааг хэлье очоод гаргаад өгье гэж хэлэхээр нь Ц бид хоёр, Этой хамт мотоциклээр Цийн гэрээс гарч сумын төвд байдаг тэдний хүргэн Бын хашааны ар талд очсон юм. Тухайн үед хашааны ар талд очоод Э нь энэ хавьд байгаа гэж хэлээд хайж байгаад дүү охиныхоо утаснаас Цийн утас руу залгахад утас нь хашааны ар талд дугарсан. Тэгээд хашааны ар талын хэсгийг гараараа малтахад тухайн газарт Ц, В нарын 2 хоёрын хашааны ар талын элсэнд булаад нуучихсан байсныг гаргаж ирсэн юм. Тэгээд уг 2 утсыг Ц ах аваад одоо хойшоо Цийн гэрт очъё гэхэд Э нь би явахгүй ээ, эндээ үлдлээ гэж хэлээд хүргэн Бынд үлдсэн юм. Тэгээд Ц ах бид хоёр тэднийхээс хөдөлж Ц ахын гэрт очиж Вд гар утсыг нь өгчхөөд би дэлгүүр явж 0,750 литрийн 1 шил архи авч ирээд уг архийг Ц, Бэ, В бид дөрөвд хувааж уусан, тэгээд В дахин дэлгүүр явж 0,750 литрийн нэг шил архи авч ирсэн. Тэр архи талд нь ороод би гэр лүүгээ харьж амарсан юм. Тэгээд байж байтал тэр орой 18:00 цагийн үед манайд Б намайг унтаж байтал ирээд талийгаач Эыг ухаан алдчихлаа гэж хэлэхээр нь би Бд хандаж " танай гэрийн гадна зүгээр үлдсэн шүүдээ гэж хэлээд явуулсан. Тэгээд удалгүй манайд хэсгийн төлөөлөгч ирсэн бөгөөд тухайн үед би болсон явдлын талаар мэдүүлэг өгсөн юм. Найзыгаа зодож ийм байдал хүргэсэндээ маш их харамсаж байна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 61 дугаартай шинжээчийн “1. Талийгаач Ч.Э -н биед гэмтэл тогтоогдлоо. 2. Дух, баруун мөр, баруун гар, зүүн өвдөг, зүүн гаранд зулгаралт, баруун өвдөг, зүүн өвдөг, зүүн тохой, биеийн ар өгзөгний дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд учирсан байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. 4. Талийгаач Ч.Э нь нойр булчирхайн архаг үрэвсэлтэй байсан байна. Нойр булчирхайн архаг үрэвсэл нь үхжилээр хүндэрч үхлийн шалтгаанд нөлөөлсөн байна. 5. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь амьд үед нь үүссэн байна. Талийгаач Ч.Э нь 2021 оны 08 сарын 26 -ны өдөр шинжилгээнд ороход нас бараад 24 цагаас дээш хугацаа болсон байна. 6. Талийгаач нь дээрх гэмтлүүдийг авсны дараа ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийх бүрэн боломжтой. Учир нь эдгээр нь амь насанд аюултай гэмтэл биш. 7. Талийгаач Ч.Э нь нойр булчирхайн үрэвсэл үхжилийн улмаас дотоод хордлогод орж тархи, уушги хавагнан тархи шаантаглаж амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна. 8. Талийгаач нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Ч.Э-н цусанд 0,6%, ходоодны шингэнд 0,6% промили спиртийн агууламж илэрч байна. Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан байна. 9. Талийгаач Ч.Э нь 0(1) бүлгийн цустай байна. 10. Дух, баруун мөр, баруун гар, зүүн өвдөг, зүүн гаранд зулгаралт, баруун өвдөг, зүүн өвдөг, зүүн тохой, биеийн ар өгзөгний дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд нь нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 2 хувь орчмын талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх дүгнэлт /хх-ийн 98-101-р тал/-ээр хохирогч Ч.Эын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Хохирогч Ч.Э нь нойр булчирхайн үрэвсэл үхжилийн улмаас дотоод хордлогод орж тархи, уушги хавагнан тархи шаантаглаж амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан болох нь Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа тул шүүгдэгч К.Аийн хохирогч Ч.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь түүний үхэлд нөлөөлөөгүй гэж үзнэ.
Шүүгдэгч К.А нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Н.Чойжоогийн биед Хамар ясны шинэ хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд доод зовхи, дотно булан, доод зовхинд цус хуралт гэмтлүүд учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч К.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Чгийн мөрдөн байцаалтын шатанд “К.А нь миний хүүгийн оршуулгын зардалд 2.800.000 төгрөг өөрөө өгсөн. Одоо Аээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/ -т байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч К.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч К.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч К.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч К.А урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 170-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: - гэрч С.Бын өгсөн: “...Өлгий сумын ерөнхий боловсролын сургуульд сантехникчээр ажилладаг. Харин эхнэр нь мөн сургуульд үйлчлэгчээр ажилладаг юм. К.А нь зан аашийн хувьд даруу төлөв зантай их тусархаг, ажил төрөл хийлцээд өгчихдөг, хар бор ажилд сайн хүн юм. К.А нь хааяа нэг архи уучихдаг архи уусан үедээ агсам согтуу тавиад байдаггүй юм. К.А нь урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож шалгагдаж байсан эсэхийг нь мэдэхгүй байна, ямар нэгэн хорт муу зуршилгүй, хүнтэй ер нь бол харилцаа гайгүй, бусадтай сайн харилцаатай байдаг хүн юм. К.Аийн амьдралын нөхцөл байдлын хувьд тааруу талдаа аав, ээжийнхээ хашаанд гэрт амьдардаг, машин унаа гэх зүйл байхгүй, хөдөө хэдэн малтай байх яг хичнээн малтай гэдэгийг нь мэдэхгүй байна. Бие эрүүл мэндийн хувьд эрүүл, ямар нэгэн архаг хууч өвчин эмгэг гэх зүйл байдаггүй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 92-р тал/, - гэрч З.Лын өгсөн: “Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуульд сантехникчээр ажилладаг харин эхнэр нь мөн сургуульд үйлчлэгчээр ажилладаг юм. К.А нь зан аашийн хувьд даруухан зантай, элдэв ааш зан байдаггүй, морь малдаа сайтай, тааруухан амьдралтай айл байдаг юм. К.А нь эд хөрөнгийн хувьд хэдэн адуу, хэдэн үхэр байдаг байх мөн сумын төвд аавынхаа хашаанд монгол гэрт амьдардаг машин тэрэг байхгүй, өөр эд хөрөнгө гээд байх зүйл байдаггүй юм. К.А нь бие эрүүл мэндийн хувьд эрүүл чийрэг ямар нэгэн архаг хууч өвчингүй, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл хааяа нэг хэрэглэдэг бөгөөд найз нөхөдтэйгөө уулзсан үедээ архи уучихдаг, архи уусан үедээ янз бүрийн зан ааш гаргаад байдаггүй юм. Тэдний хүүхдүүд нь 5-6 насны 2 эрэгтэй хүүхэдтэй юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 94-р тал/ - хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч К.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч К.Ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Кын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Аийг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч К.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч К.Ад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ