Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 327

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багт оршин суух /РД:ЛД60070816, утасны дугаар 83138089/, Боржигон овогт Шаравын Энхтөмөрийн

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ш.Энхтөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Хүсэлт гаргагч Ш.Энхтөмөр нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1977 оны 6 дугаар сарын 24-нд сумын барилгын бригадад барилгачнаар томилогдсон. Мөн 1980 оны 8 дугаар сарын 20-нд Хэнтий аймаг дахь ХАА-н ТМС-ийн тракторын ангид суралцах болсон тул барилгачны үүрэгт ажлаас чөлөөлсөн. 1982 оны 7 дугаар сарын 01-нд ХАА-н ТМС-ийг тракторын жолоочийн мэргэжлээр төгсөж Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд тракторчнаар ажилласан. 1996 оны 4 дүгээр сарын 25-нд өдөр өөрийн  хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэтэл энэ бүгд хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч нэг хүний гарын үсгээр бөглөгдсөн, тамга тэмдэг тод биш тул ажилласан хугацаагаа шүүхээр баталгаажуул гэсэн юм. Иймд миний Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд 1982.07.01-1995.01.01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

         Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Боржигон овогт Шаравын Энхтөмөр нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд 1982.07.01-1995.01.01-ний өдрийг хүртэл тракторчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хүсэлт гаргагч Ш.Энхтөмөр нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд 1982.07.01-1995.01.01-ний өдрийг хүртэл тракторчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Эрүүл  мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 109 дугаартай тодорхойлолтын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Сүхбаатар аймгийн Эрүүл  мэнд нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1/253 дугаартай тодорхойлолтын хуулбар, , Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 67/15 тоот лавлагааны хуулбар, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн даргын 1980 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 121 тоот тушаалын хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар,

 

           -гэрч Хатагин овогт Лувсаншаравын Гантөгс /РД:ЛД57052714/-ийн Ш.Энхтөмөр нь 1978 онд “Гайхамшигт” нэгдлийн барилгын бригадад ажиллаж байсан. Мөн бид хамт хадлан дээр ажил хийж байсан. Ш.Энхтөмөр нь Хэнтий аймгийн ХАА-н ТМС-д тракторын жолоочоор суралцаж ирээд  1982 оноос тракторын жолоочоор тус нэгдэлд үргэлжлүүлэн ажилласан. 1995 онд компани нь татан буугдсан. Би тухайн нэгдэлд 1978-1995 хүртэл тракторчнаар ажиллаж байсан.  Ш.Энхтөмөр нь тэр үед залуухан, ажилдаа сайн, хамт олондоо нэр хүндтэй, сумын тэргүүний залуу байсан” гэх мэдүүлэг, 

 

  -гэрч Хатагин овогт Нэрэнгийн Төмөрбаатар /РД:ЛД60021516/-ын Ш.Энхтөмөр нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд 1977 оны 6 дугаар сараас барилгачнаар ажиллаж байгаад 1980 онд Хэнтий аймгийн ХАА-н ТМС-ийн тракторын жолоочийн ангид суралцах болоод ажлаасаа чөлөөлөгдсөн. 1982 оны 7 дугаар сард ХАА-н ТМС-ийг тракторын жолоочоор төгсөж ирээд тус нэгдэлдээ тасралтгүй ажиллаж байгаад 1996 оны 4 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Би Хэнтий аймгийн ХАА-н ТМС-ыг тракторын жолоочоор 1978 онд төгсөөд тус сумын “Гайхамшигт” нэгдэлд тракторчнаар ажиллаж байгаад 1979 онд цэрэгт явж, 1982 онд халагдаж ирээд тус нэгдэлдээ үргэлжлүүлэн ажилласан. Ш.Энхтөмөр нь одоо Мөнххаан сумандаа мал маллан амьдарч байгаа. Бид хоёр нэг нэгдэлд хамт тракторын жолоочоор ажиллаж байсан болохоор ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна” гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.

 

Иймд Ш.Энхтөмөрийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Шаравын Энхтөмөр нь 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ш.Энхтөмөр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ