| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2017/0393/и |
| Дугаар | 300 |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 300
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Мобиком корпораци ХХК-ны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р баг, Чулуутын 15-1 тоотод оршин суух Б.Батзаяад холбогдох үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 449600 /дөрвөн зуун дөчин есөн мянга зургаан зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06-р сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Батзаяа нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлт гарган 22765976 тоот гэрээ байгуулан 99955214 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy J7 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Гэтэл Б.Батзаяа нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоож, төлбөрийн үлдэгдлээ төлөх шаардлага тавьсан боловч төлбөрөө төлөөгүй. Иймд Б.Батзаяагаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 449600 /дөрвөн зуун дөчин есөн мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Батзаяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мобиком корпораци ХХК-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2016 оны 08-р сард Мобиком компаниас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy J7 утсыг зээлээр худалдан авсан. Нэхэмжлэлийн шаардлага болох үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 449600 /дөрвөн зуун дөчин есөн мянга зургаан зуун/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь Б.Батзаяагаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 449600 /дөрвөн зуун дөчин есөн мянга зургаан зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд ирүүлжээ.
Мобиком корпораци ХХК-ны үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 449600 /дөрвөн зуун дөчин есөн мянга зургаан зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Батзаяа нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуульд харшлах зүйлгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ны 449600 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14138 төгрөгний тал хувь 7069 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 7069 төгрөгийг хариуцагч Б.Батзаяагаас гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 449600 /дөрвөн зуун дөчин есөн мянга зургаан зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Батзаяа төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ны 449600 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14138 төгрөгний тал хувь 7069 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 7069 төгрөгийг хариуцагч Б.Батзаяагаас гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА