| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2017/0311/и |
| Дугаар | 328 |
| Огноо | 2017-07-16 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 328
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 17-р хороо, 44а байрны 57 тоотод оршин суух Үзмээгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3-р баг, Баян-Овооны 01 тоотод оршин суух Ч.Нямбилэгт холбогдох 13 толгой мал буюу 6900000 /зургаан сая есөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06-р сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Үзмээ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон эвлэрлийн гэрээндээ: Би 2014 онд Ч.Нямбилэгтээр зуучлуулж 9 тугалтай үнээ, 8 бяруу, 1 гунж хүмүүсээс худалдан авч 9 тугал, 9 үнээ /9 900 000 төгрөг/, 7 бяруу /7х400000= 2800000 төгрөг/, 1 бярууг 450000 төгрөг/, 1 гунж 850 000 төгрөг, өвс, бордооны мөнгө 720000 төгрөг өгөхөөр тохиролцож 14 720 000 төгрөг өгсөн. 2016 онд үхрүүдээ цуглуулж авах гэтэл 3 үнээ, 3 тугал, 1 гунж, 2015 оны 2 толгой төлийг нэмж нийт 9 толгой мал дутуу өгсөн. Иймд 2017 оны байдлаар 4 үнээ, 3 тугал, 4 бяруу, 2015 оны 2 төл гурван настай үхэр, нийт 13 толгой мал буюу 6900000 төгрөгийг Ч.Нямбилэгтээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ч.Нямбилэгттэй харилцан ярилцаж тохиролцон үнээ 4, тугал 3, бяруу 4, гурван настай үхэр 2, нийт 13 толгой мал нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үнээ 2, бяруу 1, гунж 1, хязаалан үхэр 1, бүгд 5 толгой малыг нэхэмжлэгч Үзмээ би хариуцагч Ч.Нямбилэгтээс авахаар эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Хариуцагч Ч.Нямбилэгт шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Үзмээгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Үзмээ нь үнээ 4, тугал 3, бяруу 4, гурван настай үхэр 2, нийт 13 толгой мал нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үнээ 2, бяруу 1, гунж 1, хязаалан үхэр 1, бүгд 5 толгой малыг хариуцагч Ч.Нямбилэгт би нэхэмжлэгч Үзмээд өгөхөөр эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Үзмээ нь хариуцагч Ч.Нямбилэгтээс 13 толгой мал буюу 6900000 /зургаан сая есөн зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ч.Нямбилэгт нь үнээ 2, бяруу 1, гунж 1, хязаалан үхэр 1, бүгд 5 толгой малыг нэхэмжлэгч Үзмээд өгөхөөр хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Үзмээгийн 6900000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125350 төгрөгний тал хувь 62675 төгрөгийг улсын төсвийн орлогоос, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн 5 толгой малын үнэлгээ 4350000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 84550 төгрөгний тал хувь 42275 төгрөгийг хариуцагч Ч.Нямбилэгтээс гаргуулж нэхэмжлэгч Үзмээд тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Үзмээ нь хариуцагч Ч.Нямбилэгтээс 13 толгой мал буюу 6900000 /зургаан сая есөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, үнээ 2, бяруу 1, гунж 1, хязаалан үхэр 1, бүгд 5 толгой малыг хариуцагч Ч.Нямбилэгт нь нэхэмжлэгч Үзмээд өгөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Үзмээгийн 6900000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125350 төгрөгний тал хувь 62675 төгрөгийг улсын төсвийн орлогоос, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн 5 толгой малын үнэлгээ 4350000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамж 84550 төгрөгний тал хувь 42275 төгрөгийг хариуцагч Ч.Нямбилэгтээс гаргуулж нэхэмжлэгч Үзмээд тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА