Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/166

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч: Ю.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Юын Бд холбогдох 2135001190172 äóãààðòàé эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 5 дугаар сарын 10-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй Б овогт Юын Б /РД:ОО78051076/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ю.Б нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Итгэл барааны захаас хохирогч Я.Өгийн иргэн Ц.От хадгалуулсан байсан эд зүйлсийг 2021 оны 6 дугаар сарын 10-нд хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, 436.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Ю.Быг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ю.Б нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Итгэл барааны захаас хохирогч Я.Өгийн иргэн Ц.От хадгалуулсан байсан эд зүйлсийг 2021 оны 6 дугаар сарын 10-нд авсан болох нь:

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8-р тал/,

Хохирогч Я.Өгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Итгэлт барааны зах орж эмэгтэй богино түрүүтэй хавар, намрын хос гутлыг 250.000 /хоёр зуун тавин мянган төгрөг/, 1 ширхэг эрэгтэй ноосон өмд 28.000 /хорин найман мянган/ төгрөгөөр, 2 ширхэг эмэгтэй ноосон өмд 45000 /дөчин таван мянган/ төгрөгөөр, эрэгтэй хүүхдийн хамбан материалтай хослол 35000 /гучин таван мянган/ төгрөгөөр, эрэгтэй фудволк 17000 /арван долоон мянган/ төгрөгөөр, эмэгтэй фудволкыг 28000 /хорин найман мянган/ төгрөгөөр худалдаж аваад Итгэлт барааны захын гадна бараа зардаг О гэж хүнд би хоёр тортой зүйлээ таны хажууд тавиад зах ороод ирье та харж байгаач гэж хэлээд цэнхэр өнгийн тортой зүйлээ үлдээгээд зах руу орж цайны идээ худалдаж аваад эргэж ирээд тортой зүйлээ авах гэхэд миний тортой зүйл байхгүй болохоор нь О эгчээс миний тортой зүйл хаана байна гэхэд чиний тавьсан газар байгаа гэж хэлэхээр нь миний тавьсан газар байхгүй байна гэж хэлэхэд О эгч лангууны араасаа гарч ирээд сая байсан юм гэж хэлээд О эгч бид хоёр хамт хайж үзэхэд миний худалдаж авсан бараа байхгүй байсан юм. би нийтдээ 455000 /дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгөөр худалдаж авсан юм. ... Надад учирсан 436.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 14, 16-р тал /,

гэрч Ц.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Наранбулаг сумын харьяатай Ө гэж таньдаг дүү маань цэнхэр өнгийн тортой зүйл барьчихсан ирээд би таны лангуу нь дээр тортой зүйлээ үлдээгээд хүнсний зах руу ороод ирье гэхээр нь тэг гэж хэлээд зогсож байтал хоёр хүн ирж арвайн гурил авна гэхээр нь арвайн гурилыг нь торонд хийж өгөөд явуулсны дараа удалгүй Ө ирээд тортой зүйлээ авъя гэхэд чиний тавьсан газар байгаа гэж хэлэхэд байхгүй байна гэхээр нь лангууны араас гарч ирээд харахад тортой зүйл нь байхгүй байсан юм. Ө лангуун дээр цэнхэр тортой зүйл үлдээхэд торон дотор гутал цухуйж харагдаж байсан юм. Тэгээд Ө бид хоёр тэр хавиар хайсан боловч олдоогүй. Миний Хажууд зогсож бараа зардаг Н дараа нь Өгийн тортой зүйлийг зах дээр ирж архи уугаад байдаг Л гэж залуу аваад явж байхыг харсан гэж надад хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 18, 20-р тал/,

гэрч З.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 16-17 цагийн үед Итгэлт барааны захын үүдэн дээр лангуун дээрээ зогсож байхад миний хажуу талын О гэж хүний лангуун дээр нэг эмэгтэй хоёр цэнхэр өнгийн тортой зүйл тавиад зах руу ороод ирье гэж хэлээд явсны дараа удалгүй О эгчийн лангуу дээр тавьсан цэнхэр өнгийн тортой зүйлийг Л гэж намхан нуруутай махлаг биетэй залуу цэнхэр тортой зүйлийг аваад явсан юм. Тухайн үед би Л архи согтууруулах ундаа уучихсан байсан болохоор айгаад Лаас тортой зүйлийг авч чадаагүй юм. Л гэж зах дээр ирж байнгын архи согтууруулах ундаа уудаг бөгөөд манай захын бүх хүмүүс таньдаг юм. О эгчийн лангуун дээр цэнхэр торон дотроос арьсан гутал цухуйж харагдаж байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,

Шүүгдэгч Ю.Бын мөрдөн байцаалтын шатанд өсвөр насны яллагдагчаар  болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Увс аймгийн Тэс суманд айлын 5 дахь хүү болон мэндэлсэн бөгөөд ээж аав намайг бага байхад зуурдаар бурхан болсон юм. Ингээд би хичээл сургуулиас гарч хөдөө айлын мал хариулан бага наснаасаа хар бор ажил хийж өсөж явсан. Ингээд би Увс аймгийн Түргэн сумын иргэн Ц гэх хүнтэй албан ёсны гэр бүл болж дундаасаа 4 хүүхэдтэй болсон бөгөөд Улаангом сумын 1-р багт эхнэр хүүхдийн хамт амьдарч байсан. Ингээд би 2019 онд цусан хатгаа гэх өвчин тусаад яаралтай Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх шаардлагатай гээд явж эмчилгээ хийлгээд 9 сарын дараа Увс аймагт гэртээ ирэхэд манай эхнэр хүүхэд надаас салаад өөр хүнтэй явчихсан байсан. Ингээд би сэтгэл санаагаар унаж хаана хэн хамт архи ууя гэнэ тэр бүхэнтэй хамт нийлж архи уусаар байж нэг мэдэхэд сүүлийн 9, 10 сар архи уучихсан байсан. Тухайн хугацаанд байх 6 сард хэдний өдөр гэх талаар санахгүй байна би барааны зах дээр хөгжил сангийн мөнгө болох 300.000 төгрөг аваад зах орж байсан. Тэгээд юу болсон талаар юу ч санахгүй байна. Тэр өдрөөс 2-3 хоногийн дараа намайг зах дээр зогсдог хүн энэ хувцас авсан хүн гэж шивэр авир гэж ярих болсон.  Тухайн үед би шинэ гутал өмсчихсөн байсан бөгөөд өөрийнхөө мөнгөөр авсан юм уу бүү мэд юу ч санахгүй байна. Тэгээд би зах дээр зогсдог Ц гэх хүнтэй уулзахад та намайг чи хүний тортой хувцас аваад явчихсан байна гэж надад хэлсэн. Ингээд би хүний тортой хувцас зөвшөөрөлгүй авсан талаараа мэдсэн. Би хохирогч Я.Өд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан.  Би малыг нь маллаж өгөөд хохирлоо барагдуулсан.” гэх мэдүүлгүүдээр хохирогч Я.Өгийн эд зүйлийг шүүгдэгч Ю.Б нь хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн Тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, хууль бусаар авсан үйлдлийг гэмт хэрэгт тооцох шалгуурыг тогтоожээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг  ойлгож гэж,   5.3 дугаар зүйлийн  3-т Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна гэж тус тус тодорхойлжээ.

Увс Финанс Аудит ХХК-ийн шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 180 дугаартай “2021 оны 06 дугаар сарын байдлаар Улаангом суманд алдагдсан “хавар намрын гутал эм-220.000 төгрөг, ноосон өмд эр-25.000 төгрөг, хүүхдийн хамбан хослол-35.000 төгрөг, фудволк эр-20.000 төгрөг, фудволк эм-30.000 төгрөг, гялгар уут-8.000 төгрөг” гэх эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 436,000 /Дөрвөн зуун гучин зургаан мянган/ төгрөг болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт /хх-ийн 32-р тал/-ээр шүүгдэгч Ю.Бын авсан эд зүйлс нь бага хэмжээний хохирлоос давсан үнэтэй болох нь тогтоогджээ.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд шүүгдэгч Ю.Б хохирогч Я.Өгийн эд зүйлсийг хууль бусаар авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

Шүүгдэгч Ю.Б нь хохирогч Я.Өгийн эд зүйлсийг хууль бусаар, нууц далд аргаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ю.Б нууц далд аргаар авсан хохирогч Я.Өгийн эд зүйлс нь нийт 436.000 төгрөгийн үнэтэй болох нь Шинжээчийн 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 180 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул энэ гэмт хэргийн улмаас нийт 436.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзнэ.

Хохирогч Я.Ө “... Надад учирсан 436.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/-ээр нотлогдож байх тул  шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ю.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Ю.Бын эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ю.Б нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ю.Б урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа /хх-ийн 48-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдал, зан төлөвийн талаар гэрч Б.Оы өгсөн:Ю.Б нь Увс аймгийн Тэс суманд 1978 онд төрсөн бөгөөд Эцэг эхээсээ 8-уулаа бөгөөд айлын 4 дэх хүү болон мэндэлсэн. Төрсөн цагаасаа эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжсэн бөгөөд дунд сургуульд суралцаад гарсан 5 дугаар ангиасаа гарсан гэж байсан. Б нь Увс аймгийн Түргэн сумын Ц гэх хүнтэй 2011 онд албан ёсны гэр бүл болж дундаасаа 4 хүүхэдтэй болоод амьдарч байгаад Б нь цусан хатгаа гэх өвчин тусаад 2019 онд Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад 2020 оны сүүлээр ирэхэд эхнэр хүүхэд нь салаад явчихсан юм. Б архи дарс уудаггүй байсан боловч эхнэр хүүхэд нь салаад явчихсан гээд сэтгэл санаагаар унаад ойрын хэдэн сар дандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Тэгээд бид зөвлөөд одоо биеэ бод дахиж архи согтууруулах ундаа хэрэглэж болохгүй гэх талаар хэлсэн ингээд одоо сүүлийн сар орчим архи согтууруулах ундаа уухгүй байгаа. Аав ээж нь олон жилийн өмнө нас барсан юм. Одоогоор Б нь Увс аймгийн Хөндлөн 8-р багт 5 ханатай гэрт тодорхой ажил хөдөлмөр хийдэггүй. Өөрийн гэсэн унаа, мал, эд хөрөнгө гэх ямар нэгэн зүйл байхгүй. Мөн зан байдлын хувьд төлөв даруу, хар бор ажилд сайн уг нь эхнэр хүүхэд нь байхад гэр бүлтэйгээ хаа нэг газар ажил хөдөлмөр хийгээд байж байдаг байсан. Эрүүл мэндийн хувьд биеийн байдал нь муу зүрх, бөөр гээд өвддөг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/, гэрч Т.Эны өгсөн: “Ю.Б нь Увс аймгийн Тэс сумын иргэн бөгөөд төрсөн цагаасаа эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжсэн бөгөөд дунд сургууль суралцаад гарсан. Б нь Увс аймгийн Түргэн сумын Ц гэх хүнтэй албан ёсны гэр бүл болж дундаасаа хоёр хүүхэдтэй болсон бөгөөд Б нь цусан хатгаа гэх өвчин тусаад 2019 онд Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад 2020 оны сүүлээр ирэхэд эхнэр хүүхэд нь салаад явчихсан юм. Б архи дарс уудаггүй байсан боловч эхнэр хүүхэд нь салаад явчихсан гээд сэтгэл санаагаар унаад ойрын хэдэн сар дандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Тэгээд бид зөвлөөд одоо биеэ бод дахиж архи согтууруулах ундаа хэрэглэж болохгүй гэх талаар хэлсэн ингээд одоо сүүлийн сар орчим архи согтууруулах ундаа уухгүй байгаа. Аав ээж нь олон жилийн өмнө нас барсан эхээс 8-уулаа оловч 3 ах эгч нь нас бараад одоо 5 байгаа Улаанбаатар хотод хөдөө байдаг юм. Одоогоор Б нь Увс аймгийн Хөндлөн 8-р багт 5 ханатай гэрт тодорхой ажил хөдөлмөр хийдэггүй. Өөрийн гэсэн унаа, мал, эд хөрөнгө гэх ямар нэгэн зүйл байхгүй. Мөн зан байдлын хувьд төлөв даруу, хар бор ажилд сайн уг нь эхнэр хүүхэд нь байхад гэр бүлтэйгээ хаа нэг газар ажил хөдөлмөр хийгээд байж байдаг байсан. Эрүүл мэндийн хувьд биеийн байдал нь муу зүрх, бөөр гээд өвддөг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/ -үүд хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан шүүгдэгч Ю.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т  зааснаар шүүгдэгч Ю.Бд 8 сар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

2021 оны 7 дугаар сарын 02-нд батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээх зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу ялтан  Ю.Бд оногдуулсан хорих ялыг  өршөөн, мөн хугацаагаар нь зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх,  хөдөлгөөнийг хязгаарлах зорилгын үүднээс ялтан Ю.Бд зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийн оршин суух Увс аймгийн нутаг дэвсгэрээс  гарахыг хориглох, хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж дүгнээд ялтан нь зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн тохиолдолд ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ю.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгчид шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Юын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т  зааснаар шүүгдэгч Ю.Бд  8 /найм/ сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ю.Бд оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 4. Шүүгдэгч Ю.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг баримтлан шүүгдэгч Ю.Бд оногдуулсан хорих ялыг  өршөөн, мөн хугацаагаар нь зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-т зааснаар ялтан Ю.Бд зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд  эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Увс аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар Ялтан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр зөрчсөн бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ю.Бд өмнө  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.