Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 852

 

                                                                  

 

                                                       

 

 

 

 

    Б.Цад холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ч.Батбаяр,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 1128 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Батбаярын бичсэн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 91 дүгээр улсын яллагчийн эсэргүүцлээр шүүгдэгч Б.Цад холбогдох эрүүгийн 1806033491235 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Борогчууд овогт Батхуягийн Ц, 1976 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, испани хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хорооллын тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ШВ/;

 

Б.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны хооронд үргэлжилсэн үйлдэлээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Харуул Алтай” хотхонд байрлах өөрийн ажиллаж байсан “Мөнх Ундарга Тэс” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт хуурамч эд зүйлсийг эд зүйлс авдаг уутанд хийж, зээлийн гэрээг хуурамчаар үйлдэн зохиомол байдлыг зориудаар бий болгож “Мөнх Ундарга Тэс” ХХК-ийн захирал Г.Нг хуурч мэхлэн залилан 4.740.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Б.Ц нь 2017 оны 12 дугаар сарын 31, 2018 оны 1 дүгээр сарын 4, 2018 оны 1 дүгээр сарын 16, 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрүүдэд “Мөнх Ундарга Тэс” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх төвд барьцаанд байсан, итгэмжлэн хариуцуулсан алт монетон эдлэлүүдийг дур мэдэн авч “Нандин” ХХК-ийн барьцаат зээлийн газарт тавьж 1.640.000 төгрөгийг завших гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Борогчууд овогт Батхуягийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг залилах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүхээс Б.Цад хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж, Б.Ц нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “Голдоо хар шигтгээтэй шаргал өнгийн металл ээмэг 1 хос, Голдоо цагаан өнгийн бөөрөнхий шигтгээтэй шаргал өнгийн металл ээмэг 1 хос, мөн цагаан шигтгээтэй шаргал металл кулон 1 ширхэг, Цагаан шигтгээтэй шаргал металл ээмэг 1 хос, цагаан шигтгээтэй металл кулон 1 ширхэг, Улаан таван хошуу хэлбэртэй шигтгээтэй шаргал өнгийн металл ээмэг 1 хос, Хар өнгийн шигтгээтэй шаргал ээмэг 1 хос, /өрөөсөн нь шигтгээ байхгүй/, Талст хэлбэртэй шаргал металл ээмэг 1 хос, Жижиг цагаан шигтгээнүүдтэй хээтэй шаргал металл ээмэг 1 хос, Талст хээтэй шаргал металл ээмэг 1 хос, Жижиг цагаан шигтгээтэй металл ээмэг 1 хос, Жижиг цагаан 4 ширхэг шигтгээтэй шаргал металл ээмэг хос, Жижиг 5 шигтгээтэй шаргал металл бөгж 1 ширхэг, Цагаан шигтгээтэй шаргал металл ээмэг 1 хос, Талст хээтэй шаргал металл ээмэг 1 хос, Жижиг цагаан шигтгээтэй шаргал металл ээмэг 1 хос, Жижиг цагаан шигтгээтэй шаргал металл ээмэг 1 хос, Жижиг цагаан шигтгээтэй шаргал металл ээмэг 1 хос, Жижиг цагаан шигтгээтэй шаргал металл өрөөсөн ээмэг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ч.Батбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй...” гэжээ.

Яллагдагч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах, хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь шүүхээс гэм буруутайд тооцсон, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дугаар зүйлийг журамлан хэргийг шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зүйл, заалттай нийцэхгүй байна гэж үзэхээр байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 1128 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Прокуророос Б.Цыг 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны хооронд үргэлжилсэн үйлдэлээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Харуул Алтай” хотхонд байрлах өөрийн ажиллаж байсан “Мөнх Ундарга Тэс” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт хуурамч эд зүйлсийг эд зүйлс авдаг уутанд хийж, зээлийн гэрээг хуурамчаар үйлдэн зохиомол байдлыг зориудаар бий болгож “Мөнх Ундарга Тэс” ХХК-ийн захирал Г.Нг хуурч мэхлэн залилан 4.740.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэрэгт авагдсан хохирогч Г.Нгийн “...2017 оны 9 дүгээр сард Батхуяг овогтой Цыг нөхөр З.Ганбаатарын тавьсан хүсэлтийн дагуу ажилд сургаж, “Тэргүүн Тэх” ломбардад ажилтнаар авсан...” /хх-ийн 10-11/, “...Б.Ц нь манайд 2017 оны 9 дүгээр сараас, 2018 оны 2 дугаар сар хүртэл манай ломбардны зээлийн мэргэжилтэн гэдэг албан тушаал дээр ажиллах хугацаандаа хуурамч эд зүйлст зээлийн гэрээг үйлдэж мөнгө авч байгаад, 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн тооллогоор дээрх үйлдэл нь илэрсэн юм. Нийт манай компанид учирсан бодит хохирол нь 6.380.000 төгрөг болсон. Үүнээс манай ломбардад үйлчилүүлсэн иргэдийн эд зүйлсийг авч, улмаар давхар өөр барьцаалан зээлдүүлэх газар тавьсан нь тогтоогдсон..., ...Манай ломбард нь “Харуул Алтай” салбарт нэг ажилтан байдаг юм. Тэр нь Б.Ц байсан. Б.Ц нь сард 400.000 төгрөгийн цалин авдаг байсан...” /хх-ийн 14, 37/, шүүгдэгч Б.Цын “...Хүн нь мөнгөө нэхээд байсан тул би өөрт байсан гоёлын зориулалтай ориг биш мөртлөө хүний биед харшил өгдөггүй өнгө нь хувирдаггүй ээмэг, бөгжин дээрээ хуурамч зохиомол нэр бичээд хэд, хэдэн падаан бичиж нийт 4.000.000 орчим төгрөг зарлагдсан. ...мөн манай ломбардаар үйлчлүүлээд эд зүйлсээ тавьсан байсан хүмүүсийн эд зүйлсийг нь авч улмаар өөр барьцаалан зээлдүүлэх газарт 4 удаагийн үйлдлээр тавьж мөнгийг нь авч хэрэглээд байж байтал манай ломбарад гэнэт тооллого болж дээрх мөнгө зөрчил илэрсэн юм...” /хх-ийн 70-71/ гэсэн мэдүүлэг, “Мөнх Ундрага Тэс” ХХК-ийн “Барьцаат зээлийн үйлчилгээ” гэх гэрээ /хх-ийн 16-32/ зэргээс үзэхэд шүүгдэгч Б.Ц “Мөнх Ундарга Тэс” ХХК-ийг төлөөлж бусадтай барьцаат зээлийн гэрээ байгуулж, эд зүйлийг үнэлэн хүлээн авч зээл олгодог ажил эрхэлж байжээ.

 

Дээрх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаас үзэхэд прокуророос шүүгдэгч Б.Цад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлсэн залилах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжид заасан “...хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан...” нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл залилах гэмт хэргийн хохирогч гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас төөрөгдөлд орж, улмаар түүнийг бодиттой гэж итгэж, хуурч мэхлэгдэн өөрийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээ сайн дураараа шилжүүлэн өгсөн байдлаар илэрдэг онцлогтой.

 

Харин шүүгдэгч Б.Цын 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны хооронд үргэлжилсэн үйлдэлээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Харуул Алтай” хотхонд байрлах өөрийн ажиллаж байсан “Мөнх Ундарга Тэс” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт хуурамч эд зүйлсийг эд зүйлс авдаг уутанд хийж, зээлийн гэрээг хуурамчаар хийж “Мөнх Ундарга Тэс” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх төвөөс  итгэмжлэн хариуцуулсан мөнгийг дур мэдэн авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Цын 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 25, 2017 оны 12 дугаар сарын 31, 2018 оны 1 дүгээр сарын 4, 2018 оны 1 дүгээр сарын 16, 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрүүдэд “Мөнх Ундарга Тэс” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх төвийн итгэмжлэн хариуцуулсан алт, монетон эдлэлүүд, мөнгийг завшсан гэмт үйлдлүүдийг үргэлжилсэн үйлдэл гэж үзнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэсний дагуу прокуророос шүүгдэгч Б.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэн хууль ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.Ц нь бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшиж, 6.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Н /хх-ийн 12-14, 34/, гэрч Б.Оюунцэцэг /хх-ийн 62-63/, эд мөрийн баримтаар хураан авсан барьцааны зээлийн баримт, хуурамч эд зүйлийг хураан авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 58-61/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж хүндрүүлэх шинжийг тодруулан заасан байна. 

 

Харин дээр дурдсан нотлох баримтаас гадна, шүүгдэгч Б.Цын ажлын байрны тодорхойлолт, “Мөнх Ундарга Тэс” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч Б.Цыг хөрөнгө завших гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэж дүгнэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн болно.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцэх юм.

 

Үүнээс гадна анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж маш тодорхой хуульчилсныг цаашид онцгойлон анхаарвал зохино. Энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй.   

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: