| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2020/0018/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/319 |
| Огноо | 2021-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/319
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Ч.Батзориг,
Хохирогч *********************, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч, хохирогч *********************, түүний өмгөөлөгч Б.Ганчимэг, Б.Манлайбаяр,
Шүүгдэгч, хохирогч *********************, түүний өмгөөлөгч Д.Содномдорж,
Шүүгдэгч *********************тэдгээрийн өмгөөлөгч В.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******************, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***************** нарт холбогдох эрүүгийн 1938006360405 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ********************* нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2-р баг “Урт ар” гэх газар 2019 оны 09 сарын 03-ны өдөр иргэн*******г бусадтай бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн иргэн *********************г ташуураар толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ********************* нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2-р баг “Урт ар” гэх газар 2019 оны 09 сарын 03-ны өдөр иргэн*******г бусадтай бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч *********************нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2-р баг “Урт ар” гэх газар 2019 оны 09 сарын 03-ны өдөр иргэн*******г бусадтай бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч *********************нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2-р баг “Урт ар” гэх газар 2019 оны 09 сарын 03-ны өдөр иргэн *********************ын хөмсөг рүү нь нэг удаа цохиж, мөн зүүн мөрөнд сүхээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********************* нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр согтуугаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2-р баг “Урт ар” гэх газар иргэн*******г шүүгдэгч *********************, *********************нартай бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, мөн иргэн *********************г ташуураар толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,
Шүүгдэгч ********************* нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр согтуугаар
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2-р баг “Урт ар” гэх газар иргэн*******г шүүгдэгч, ********************* нартай бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч *********************нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр согтуугаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2-р баг “Урт ар” гэх газар иргэн*******г шүүгдэгч *********************, ********************* нартай бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч *********************нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр согтуугаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2-р баг “Урт ар” гэх газар иргэн *********************ын хөмсөг рүү нь нэг удаа цохиж, мөн зүүн мөрөнд сүхээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938006360405 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *********************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Сүх булааж авах явцад зүсэгдсэн байсан. Зүсэж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...Гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *********************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хэрэг гарсны дараа*******гаас уучлалт гуйсан…Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй....” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хх-ийн 12 дугаар хуудас),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1-р хх-ийн 21-23 дугаар хуудас),
Хохирогч *********************н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...*********************, ********************* 2 муудалцаад байж байсан. Тэгэхээр нь би салгасан чинь ********************* миний машины тэвшин дээр байсан сүхийг аваад над руу дайраад байхаар нь ********************* бид 2 *********************аас сүхийг нь авах гэж булаацалдаад ********************* бид 2 дээр доороо орж ноцолдож сүхийг нь салгаж аваад боссон чинь *********************ын цээжин дээр зүсэгдсэн байсан. ********************* над руу заагаад *********************од хандан наадхыгаа алаад өг миний цээжийг сүхдчихлээ гэсэн чинь ********************* морьтой давхиж ирээд миний толгой руу барьж явсан ташуураараа цохисон. Миний ухаан балартаад газар унасан чинь мориноосоо бууж ирээд үүрч явсан бууныхаа бөгсөөр нүдээд байж байтал *********************, Дэлгэрдалай нар өшиглөж цохиод байсан. Манай найз ********************* салгах гэхээр дөхүүлэхгүй ална шүү гээд бас цохиод байсан. Би зугтаад машин доогуур мөлхөж орох гэхэд миний хөлнөөс татаж ирээд дахиад зодсон. Миний цамцыг ураад нүүр лүү минь ус цацаад наад цусаа угаа гөлөг минь гэх зэргээр доромжлоод байсан. ********************* над руу хандан чам шиг бандийг алсан байхад хууль үйлчлэхгүй шүү гэж хэлээд зодоод байсан. ********************* миний толгой руу ташуураар цохисон. Цохиулаад унасны дараа бууны бөгсөөр ташаа, ууц, гар, цээж рүү цохиж байсан. Дэлгэрдалай нарийн модоор миний толгой цээж рүү цохих гэхээр нь гараараа хаасан чинь гарын шуу руу цохисон. ********************* нь гар хөлөөрөө миний нуруу цээж нүүр лүү цохиж өшиглөж байсан...Би хохирлын асуудлаар *********************, Дэлгэрдалай нартай тохиролцсон...” гэх мэдүүлэг,
Хохирогч *********************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...*********************, Ганшагай бид 3 түлхүүр хайгаад олдоогүй. Тэгсэн Ганшагай уурлаад түлхүүр хэн авсан бэ гэсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй гэсэн чинь Ганшагай надад чамайг алаад өгье. Одоо гүйцээчихье гээд машины урд талд зогсож байснаа машины буруу талын хаалгыг онгойлгож ороод хар иштэй автерик аваад гарч ирсэн. Тэгсэн ********************* булааж авсан...Тэгээд бид 2 заамдалцаад харилцан цохилцож байснаа намайг боогоод машины гүүзүү рүү шахаад тэвшин дээр байсан сүхээр над руу далайгаад миний хөмсөг рүү нэг удаа цохисон...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч *********************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...********************* нь үгийн зөрүүгүй миний толгой руу барьж явсан ташуураараа цохисон. Тэгэхээр нь би толгойгоо бариад доошоо суухад бууж ирээд 2 удаа өшиглөсөн. Тэгсэн би амьсгаа авч чадахаа болиод газар хэвтсэн чинь миний дээрээс дэвсэж орхиод явсан. ********************* толгойны зүүн тал руу л барьж явсан ташуураар 1 удаа цохисон, зүүн нүд хөхөрсөн. Тэгээд цээжний баруун тал руу 2 удаа өшиглөсөн. Миний баруун талын хавиргаар өвдөөд байгаа, мөн нуруун дээр 2 дэвссэн...Хохирлын асуудлаар *********************той
тохиролцсон...” гэх мэдүүлэг,
Гэрч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ганшагай зодуулсан байдалтай Алаг-Эрдэнэ сумын төвд ирэхдээ Баттогтох, Дэлгэрдалай нартай ирлээ гэж байсан. Гэхдээ тэр 2 хүн манай гэрт орж ирээгүй. Ганшагай гэртээ ирэхдээ толгой нь духны дээд талд, баруун чихнийх нь ар тал, баруун чихний урд талд зулгараад шархалсан байсан. Хоёр нүд нь хөхөрсөн. Уруул нь язарсан байсан. Баруун талын чихнээс цус гараад байсан. Хүзүү нь улайж зулгарсан, цээж болон нуруу хэсэг нь хөхөрсөн, 2 гарын шуу нь хөхөрч хавдсан байсан. Хоёр гуя нь хөхөрч хавдсан байсан. Юунаас болсон талаараа надад сайн юм хэлэхгүй байсан. *********************, *********************, Дэлгэрдалай гурав зодсон л гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 52 дугаар хуудас),
Гэрч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэртээ ороод байж байхад гадаа чанга, чанга дуугаралдаад сүүлдээ чи, би дээрээ тулаад ирсэн. Тэгэхээр нь би юу болж байна гээд гараад хартал миний хүү *********************ыг Ганаа гэдэг нь заамдаад гадаа байсан машин руу шахчихсан байдалтай байхаар нь лавшруулаад сайн хартал нэг гартаа сүх барьчихсан байсан бөгөөд нөгөө сүхээрээ *********************ыг чавчсан. Тэрийг хараад би хүүе хүн аллаа гээд гүйж очоод Ганаагийн сүх барьсан гарыг нь барьж аваад сүхийг нь алдуултал намайг хойш нь түлхээд нэг гараараа намайг заамдаж барьж аваад хойш нь түлхсэн. Тэр үед миний өмссөн байсан дээлний энгэр урагдсан, тэгээд нөгөө гараараа миний духны баруун талд цохисон...Намайг тавингуутаа *********************ын шанаа руу нь гараараа цохиж 2-3 удаа цохиж байгаа харагдсан. Энэ хооронд би цусаа арчаад урагдсан дээлээ янзлаад ойр орчноо хартал Ганаа нь унаж ирсэн машинаасаа шар цайвар өнгийн автирка барьчихсан ********************* руу далайснаа *********************ад хандан чамайг би алчихаад дараа нь өөрийгөө ална, чамайг цөм шаагаад ална гэж хэлсэн. Тэгж байтал *********************, Дэлгэрдалай хоёр ирээд Ганаа нь том малтуур бариад *********************ыг түүгээрээ цохисон. Тэр үед би айгаад зугтсан. Миний тухайд Ганаа, ********************* хоёрыг явтал гэрээсээ яваад гэрийн хойд тал руу байдаг хадан дотор очиж сууж байгаад явсан хойно нь гэртээ харьсан. Учир нь би яаж ч магадгүй гэж айгаад хад руу очсон юм. Сүхээр чавчихад *********************ын толгойны баруун хэсэгт сүхний ир хүрсэн бололтой толгойны баруун хэсгээс цус гарсан байсан. Зүүн мөр нь бүр чавчуулаад ангайчихсан цус нь гоожиж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 60-61 дүгээр хуудас),
Гэрч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай ах ********************* *********************д хандаж гэр оронд шээгээд байхдаа яадаг юм гээд уурласан. Тэгсэн Ганшагай *********************г өмөөрч манай ах *********************тай муудалцсан. Тэгээд тэр 2 барьцалдаж аваад Ганшагай өөрийнхөө машин руу заамдаж шахаад байсан. Тэгээд машиныхаа тэвшин дээр байсан сүхийг баруун гараараа шүүрч аваад манай ах *********************ын зүүн мөрнийх нь хэсэгт сүхээр нэг удаа цавчсан. Тэгсэн манай аав Баттогтох очоод тэр хоёрыг салгах гэсэн Ганшагай манай аавын дээлийнх нь энгэр дээрээс заамдаж зуурч аваад ураад хаясан. Тэгсэн аав манай дүү Дэлгэрдалай, ********************* нар руу гар утсаар залган ********************* ахыг чинь сүхээр цавчаад хаячлаа гэж хэлсэн. Удалгүй ********************* буу үүрчихсэн бор морьтой, Дэлгэрдалай хар морьтой ирсэн. Дэлгэрдалай Ганшагайд хандан чи ахыг маань яагаад сүхээр цохиж байгаа юм бэ гэж хэлээд барьж аваад нүүр лүү нь нэг удаа цохиод 2, 3 удаа өшиглөсөн. Тэгсэн ********************* морин дээрээсээ ташуураар Ганшагайг толгой, цээж хэсэг рүү нэлээн хэдэн удаа цохиод байсан. Тэгсэн Ганшагай манай түлээний тэнд байсан малтуураар *********************ыг цохих гэж хөөж гүйж байгаад яг цохих гэхэд ********************* мориноосоо үсэрч буусан. Тэгсэн Ганшагай барьж явсан малтуураараа эмээлийг нь цохисон. Тэгээд ********************* Ганшагайтай барьцалдаж аваад хоорондоо зодолдоод ********************* үүрч явсан бууныхаа бөгсөөр цохиод Ганшагайг газар унагаад өшиглөөд, ташуураараа цохиод, дээр нь дэвсээд байсан. Тэгэхэд нь манай дүү Дэлгэрдалай *********************ыг салгасан. Тэгсэн машиныхаа урд талд нь сууж байсан *********************г ********************* очоод та нар ахыг маань яагаад сүхээр цохиж байгаа юм гээд хөлөөрөө өшиглөөд байсан. Дэлгэрдалай Ганшагайг нүүр лүү нь цохиод 2, 3 удаа өшиглөсөн. ********************* ах Ганшагайтай барьцалдаж авахдаа толгой нүүр лүүгээ цохилцож байсан. Ганшагайг ********************* хөл, гар болон ташуураар цохиж зодсон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 63-65 дугаар хуудас),
Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*********************биед үзлэг хийх үед баруун 9-р хавирганд хугарал, баруун 2-3 хавирганд цууралт, зүүн шанаа, дух, хамар, цээж, баруун шуу, нуруунд зулгаралт, зүүн мөр, дал, нуруунд цус хуралт, зүүн дал болон баруун, зүүн шууны зөөлөн эдэд няцралт, баруун зулайн хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Ташуурын мод, сур зэрэг зүйл нь мохоо зүйлийн үйлчлэлд хамаарна. Мохоо зүйл гэдэг нь ир, үзүүргүй, хурц ирмэггүй зүйлийг бүгдийг нь хамруулан ойлгоно. ...*********************ын биед үзлэг хийх үед зүүн мөр, бугалгад шарх, баруун хөмсгөнд сорви бүхий гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Сүхний ирээр үүсгэгдсэн байж болно. Иртэй зүйлийн үйлчлэлд хамаарна. Иртэй зүйл гэдэг нь иртэй, хурц ирмэгтэй зүйлийг бүгдийг нь хамруулан ойлгоно...*********************гийн биед үзлэг хийх үед баруун 3-р хавирганд хугарал, зулайн хуйханд шарх, цээж, нуруу, дал, мөрөнд цус хуралт, ууцанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Ташуурын мод, сур, хөлөөр өшиглөх зэрэг нь мохоо зүйлийн үйлчлэлд хамаарна. Мохоо зүйл гэдэг нь ир, үзүүргүй, хурц ирмэггүй зүйлийг бүгдийг нь хамруулан ойлгоно...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 81, 92,101-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 459 дугаартай:
1. *********************биед баруун 9-р хавирганд хугарал, баруун 2-3 хавирганд цууралт зүүн шанаа, дух, хамар, цээж, баруун шуу, нуруунд зулгаралт, зүүн мөр, дал, нуруу цус хуралт, зүүн дал болон баруун, зүүн шууны зөөлөн эдэд няцралт, баруун зулгаралт хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна.
3. *********************биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт (1-р хх-ийн 68-хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 517 дугаартай:
1. *********************н биед нэмэлтээр хацар ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна.
3. *********************н биед тогтоогдсон хацар ясны хугарал бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэх нэмэлт дүгнэлт (1-р хх-ийн 75 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 474 дугаартай:
1. *********************ын биед зүүн мөр, бугалганд шарх, баруун хөмсгөнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа
үүсгэгдсэн байна.
3. *********************ын биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт (1-р хх-ийн 88 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 462 дугаартай:
1. *********************гийн биед баруун 3-р хавирганд хугарал, зулайн хуйханд шарх, цээж, нуруу, дал, мөрөнд цус хуралт, ууцанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна.
3. *********************гийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна ” гэх дүгнэлт (1-р хх-ийн 96 дугаар хуудас),
Шүүгдэгч *********************хувийн байдлыг тогтоосон оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 135-137-р хуудас),
Шүүгдэгч *********************ын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 152-154-р хуудас),
Шүүгдэгч *********************хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 158-160-р хуудас),
Шүүгдэгч *********************ын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 164-166-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938006360405 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ********************* нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр согтуугаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2-р баг “Урт ар” гэх газар иргэн*******г шүүгдэгч *********************, *********************нартай бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн иргэн *********************г ташуураар толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ********************* нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр согтуугаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2-р баг “Урт ар” гэх газар иргэн*******г шүүгдэгч *********************, ********************* нартай бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч *********************нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр согтуугаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2-р баг “Урт ар” гэх газар иргэн*******г шүүгдэгч *********************, ********************* нартай бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч *********************нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр согтуугаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2-р баг “Урт ар” гэх газар иргэн *********************ын хөмсөг рүү нь нэг удаа цохиж, мөн зүүн мөрөнд сүхээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч*******, *********************, *********************, ********************* нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хохирогч*******, *********************, ********************* нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,
Гэрч ********************* (1-р хх-ийн 52 дугаар хуудас), гэрч *********************(1-р хх-ийн 60-61 дүгээр хуудас), гэрч *********************(1-р хх-ийн 63-65 дугаар хуудас), шинжээч эмч М.Батмөнхийн (1-р хх-ийн 81, 92,101-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хх-ийн 12 дугаар хуудас),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (1-р хх-ийн 21-23 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 459 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 68 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 517 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 75 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 474 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 88 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 462 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 96 дугаар хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч *********************, *********************, *********************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч *********************нь ганцаараа, шүүгдэгч *********************, *********************, *********************нар нь бүлэглэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *********************нь хохирогч *********************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч ********************* нь хохирогч *********************, *********************нарын эрүүл
мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч ********************* нь хохирогч *********************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч *********************нь хохирогч *********************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.
Хохирогч *********************нь шүүгдэгч *********************, *********************нараас нийт 800,000 төгрөгийн хохирол авахаар харилцан тохиролцсон байх тул шүүгдэгч *********************, *********************нараас тус бүр 400,000 төгрөгийг гаргуулж хохирогч*******д олгох нь зүйтэй байна.
Хохирогч ********************* нь шүүгдэгч Б.*********************оос 300,000 төгрөгийн хохирол авахаар харилцан тохиролцсон байх тул шүүгдэгч Б.*********************оос 300,000 төгрөгийг гаргуулж хохирогч *********************д олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч ********************* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ганшагайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч *********************, *********************, *********************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд гэм буруутай нь тус тус тооцсон бөгөөд Улсын яллагч Ч.Батзориг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлээд яллагдагчаар татах хүртэл тоолно гэсэн боловч тухайн зүйл ангид 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Тухайн гэмт хэрэг нь 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр үйлдэгдсэн учраас шүүгдэгч *********************, *********************, *********************, *********************нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Энхболд, Б.Манлайбаяр, Д.Содномдорж, Б.Ганчимэг нар нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг дэмжиж байна...Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн зохицуулалтыг хэрэглэж мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 1 жилийн хугацаа өнгөрсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэх зохицуулалтад нийцүүлж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтүүдийг гаргаж байх ба улсын яллагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтүүдийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *********************, *********************, *********************, *********************нар нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр учруулсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс өмнө дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Энэ хуулийн тусгай ангид...зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” байх тул шүүгдэгч *********************, *********************, *********************, *********************нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *********************, *********************, *********************, *********************нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 137, 154, 166, 169-р хуудас)-аар тогтоогдож байна.
Эрүүгийн 1938006360405 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 21 сантиметрийн урттай мод 1 ширхэг, 37 сантиметрийн урттай сур 1 ширхэг, 198 сантиметрийн урттай сагалдрагатай нийт урт 76 сантиметрийн урттай ташуур 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг, 150 см урттай олс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 1938006360405 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ********************* нь 67 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч *********************, *********************, *********************нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********************, нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ****************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********************, *********************, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *********************, *********************, *********************, *********************нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч *********************аас 400,000 төгрөгийг, шүүгдэгч *********************гаас 400,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч ***************, шүүгдэгч *********************оос 300,000 төгрөгийг гаргуулж хохирогч *********************д тус тус олгосугай.
4. Эрүүгийн 1938006360405 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 21 сантиметрийн урттай мод 1 ширхэг, 37 сантиметрийн урттай сур 1 ширхэг, 198 сантиметрийн урттай сагалдаргатай нийт урт 76 сантиметрийн урттай ташуур 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг, 150 см урттай олс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
5. Эрүүгийн 1938006360405 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ********************* нь 67 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч *********************, *********************, *********************нар нь цагдан хоригдоогүй, хохирогч ********************* нь нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах
гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********************, *********************, *********************, *********************нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР