| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2021/0133/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/134 |
| Огноо | 2021-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Ү |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч М.Ү
Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э-д холбогдох эрүүгийн 2122000000169 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 10 дүгээр сарын 19-ний орой Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандалын 14-9б тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдарч байсан Т.М-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджэ
|
|
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Шүүгдэгч Ц.Э-ынмөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 10 цагт ажлаа тараад гэртээ амарч байгаад 16 цагт Амардалай гэдэг найзтайгаа уулзаж 1 шил 0.5 литрийн архи, 1 том “Сэнгүр” пиво хувааж уусан. Архи пивийг Амардалайгийн найз нь гэх залуугийн машинд уусан. Ууж дуусаад Амардалайгийн найз явах хэрэгтэй боллоо гээд Амардалай найзынхаа хамт явсан. Би Хар овооны энгэрт буугаад үлдсэн. Тэгээд салсан эхнэр болох М рүү утасдаад намайг гэрт хүргээд өгөөч гэж гуйсан юм. Удаагүй М 90-38 ДУА улсын дугаартай тоёота клугер маркийн машинтайгаа ирсэн. Тэгээд М намайг манай гэр болох Мандалын 14-9б тоотын гадаа хүргэж өгсөн. Бид хоёр хэсэг юм ярьж сууж байгаад маргалдсан. Яг ямар шалтгаанаас болж маргалдсанаа би сайн санахгүй байгаа юм. Бас Мийг хэрхэн зодсоноо ч хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан нэлээд согтсон байсан. Машиных нь салоны урд дэлгэц рүү гараараа цохиж байснаа санаж байна. Ингээд нэг ухаан сэргэхэд гэртээ ороод ирсэн байсан. М бид хоёр хамт амьдраад 6 жил болсон. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа нэг хүүтэй. Одоо 5 нас хүрч байна. М бид хоёр гэр бүлийн маргаанаас болоод 2021 оны 3 сард 2 тийшээ болсон. Мээс салахаасаа өмнө бид хоёр муудалцаад нэг удаа алгадаж байсан өөрөөр зодож цохиж байгаагүй. Тухайн үед М цагдаа сэргийлэхэд хандаж байгаагүй. 9038 ДУА тээврийн хэрэгсэл ерөнхийдөө миний нэр дээр байдаг юм. Өмнө нь байсан Приус-20 маркийн машинаа зараад мөнгө нэмээд тухайн авто машиныг авч байсан. Тэр үед мөнгө хүрэлцэхгүй 5.000.000 төгрөгийн үлдэгдлийг Б-фББСБ-аар гаргуулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/
Хохирогч Т.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 21 цагийн орчимд манай салсан нөхөр Энад руу Хар овооны урд засмал дээр байна гэрт хүргээд өг гээд халамцуу утсаар ярьсан. Би өөрийн 90-38 ДУА улсын дугаартай Тоёота клугер маркийн машинтайгаа очсон. Намайг очиход Энэлээд согтсон байдалтай байсан бөгөөд миний машинд суухаар нь би гэрийнх нь гадаа буюу Мандалын 14-9б тоот хашааных нь гадаа очтол Эмашинаас буухгүй болоогүй гээд байсан. Тэгэхээр нь би гэр лүүгээ яараад байна машинаас буу гээд уурласан чинь Эминий машиныг унаж байж гэх мэт маргаан үүсгэсэн. Тэгснээ хувцаснаас заамдаж татаад би машинаа эвдэнэ гээд машины урд жижиг дэлгэц рүү гараараа цохиод байхаар нь би гарыг нь болиулсан чинь миний толгой руу гараараа 3-4 удаа цохисон. Тэгснээ Эдээшээ өшиглөхөд нь машины урд салхины шил цуурчихсан. Би ямар нэгэн юм дуугаралгүй чимээгүй байж байтал Эмашинд унтаад өгсөн. 10 орчим минут унтсаных нь дараа би машинаас буугаад Эрдэнэбатын сууж явсан талын хаалгыг нээтэл миний зүүн дал орчимд тийрсэн. Тэгснээ өөрөө машинаас буугаад гэр лүүгээ яваад орсон би ч гэртээ харьсан. 2016 онд манай хүү гараад Эбид хоёр нэг гэрт ороод 5 жил болсон юм. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Дундаасаа нэг хүүхэдтэй. 2021 оны 03 дугаар сард Эгэр бүлээс гадуур харилцаа үүсгээд бид хоёр салсан. Салснаасаа хойш бид хоёр уулзаж учирдаггүй байсан бөгөөд Эсогтсон үедээ залгаад байдаг байсан. Автомашиныг 2021 оны 03 дугаар сард аймгийн төв дээр манай хамаатны ах Сэргэлэнбаатараас 14.500.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Тухайн үед машинаа Эрдэнэбатын нэр дээр авч байсан бөгөөд мөнгө дутаад үлдэгдэл мөнгийг нь Б-фбанк бус санхүүгийн байгууллагаас гаргуулж авч байсан. Одоогоор миний машин Б-фбанк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа. Машинд учруулсан хохирлоо гаргуулж авах хүсэлтэй байна. Э-д зодуулсны улмаас 2021 оны 10 сарын 22-ны өдрөөс 2021 оны 10 сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтэл мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн. Уг эмнэлгийн төлбөр болох 1.348.700 төгрөгийг төлүүлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 14тал/
Иргэний нэхэмжлэгч Ж.Э-ынмөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн автомашин Ц-ын Эгэх хүний нэр дээр анх бүртгэлтэй байсан. 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ц.Энь эхнэрийнхээ хамт ирээд автомашинаа унах нөхцөлтэйгөөр 5 сая төгрөгийн зээл авсан юм. Унах нөхцөлтэйгөөр манай байгууллагаас зээл авсан тохиолдолд тухайн автомашин манай байгууллагын нэр дээр шилжих ёстой байдаг юм. Ингээд журмынхаа дагуу Ц.Э-д5 сая төгрөгийн зээл олгож автомашиныг манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Ц.Энь зээлээ төлж дууссан тохиолдолд автомашиныг буцаан Эрдэнэбатын нэр рүү шилжүүлнэ. Одоогоор Эавсан зээлээсээ нийт 1.000.000 төгрөг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 4.008.000 төгрөг байна. Тухайн авто машинд учирсан эвдрэл гэмтлийн хохирлын үнэлгээнд гарсан мөнгөн дүнг нэхэмжилнэ.”гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/
АХХК-ийн 2021 оны 10 сарын 21-ний өдрийн 225 дугаартай: Тоёота клугер маркийн 9038 ДУА улсын дугаартай авто машины техникийн эвдрэл хохирлын үнэлгээ 435.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-22 тал/
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 59-60 тал/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 254 дугаартай: “1.2. Ц.Мийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
3.Тухайн гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18 тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 тал/
Хохирогч Ц.Мийн Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний төлбөр 1.348.666 төгрөгийн нэхэмжлэх /хх-ийн 58 тал/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Ц.Энь 2021 оны 10 сарын 19-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дугаар баг Мандалын 14-9б тоот хашааны гадна талд хамтран амьдарч байсан Б.Мийн зүүн дал болон толгой руу нь цохисны улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Энь 2021 оны 10 сарын 19-ний орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дугаар баг Мандалын 14-9б тоот хашааны гадна талд хамтран амьдарч байсан Б.Мийн зүүн дал болон толгой руу нь цохисны улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Ц.Мийн: “....2021 оны 10 дугаар сарын 19-ний шөнө 21 цагийн орчимд манай салсан нөхөр Энад руу “Хар овоо”-ны урд засмал дээр байна гэрт хүргээд өг гээд халамцуу утсаар ярьсан. Би өөрийн 90-38 ДУА улсын дугаартай Тоёота клугер маркийн машинтайгаа очсон. Намайг очиход Энэлээд согтсон байдалтай байсан бөгөөд миний машинд суухаар нь би гэрийнх нь гадаа буюу Мандалын 14-9б хашааны гадаа очтол Эмашинаас буухгүй, болоогүй гээд байсан. Тэгэхээр нь би гэр лүүгээ яараад байна машинаас буу гээд уурласан чинь Эминий машиныг унаж байж гэх мэт маргаан үүсгэсэн. Тэгснээ хувцаснаас заамдаж татаад би машинаа эвдэнэ гээд машины урд жижиг дэлгэц рүү гараараа цохиод байхаар нь би гарыг нь болиулсан чинь миний толгой руу гараараа 3-4 удаа цохисон. Тэгснээ Эдээшээ өшиглөхөд нь машины урд салхины шил цуурчихсан. Э-д зодуулсны улмаас 2021 оны 10 сарын 22-ны өдрөөс 2021 оны 10 сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтэл мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн. Уг эмнэлгийн төлбөр болох 1.348.700 төгрөгийг төлүүлэх хүсэлтэй байна.” гэх
Иргэний нэхэмжлэгч Ж.Энхзулын: “Тухайн автомашин Ц-ын Эгэх хүний нэр дээр анх бүртгэлтэй байсан. 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Ц.Энь эхнэрийнхээ хамт ирээд автомашинаа унах нөхцөлтэйгөөр 5 сая төгрөгийн зээл авсан юм. Унах нөхцөлтэйгөөр манай байгууллагаас зээл авсан тохиолдолд тухайн автомашин манай байгууллагын нэр дээр шилжих ёстой байдаг юм. Ингээд журмынхаа дагуу Ц.Э-д5 сая төгрөгийн зээл олгож автомашиныг манай байгуул үлдээд байна. Тухайн авто машинд учирсан эвдрэл гэмтлийн хохирлын үнэлгээнд гарсан мөнгөн дүнг нэхэмжилнэ” гэх,
Шүүгдэгч Ц.Э-ын яллагдагчаар өгсөн: “... салсан эхнэр болох М рүү утасдаад намайг гэрт хүргээд өгөөч гэж гуйсан юм. Удаагүй М 90-38 ДУА улсын дугаартай Тоёота клугер маркийн машинтайгаа ирсэн. Тэгээд М намайг манай гэр болох Мандалын 14-9б тоотын гадаа хүргэж өгсөн. Бид хоёр хэсэг юм ярьж сууж байгаад маргалдсан. Яг ямар шалтгаанаас болж маргалдсанаа би сайн санахгүй байгаа юм. Бас М-ийг хэрхэн зодсоноо ч хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан нэлээд согтсон байсан. Машиных нь салоны урд дэлгэц рүү гараараа цохиж байснаа санаж байна. Ингээд нэг ухаан сэргэхэд гэртээ ороод ирсэн байсан. М бид хоёр хамт амьдраад 6 жил болсон. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа нэг хүүтэй. Одоо 5 нас хүрч байна. М бид хоёр гэр бүлийн маргаанаас болоод 2021 оны 3 сард 2 тийшээ болсон. Би М-ээс салахаасаа өмнө бид хоёр муудалцаад нэг удаа алгадаж байсан, өөрөөр зодож цохиж байгаагүй. Тухайн үед М цагдаа сэргийлэхэд хандаж байгаагүй. 9038 ДУА тээврийн хэрэгсэл ерөнхийдөө миний нэр дээр байдаг юм. Өмнө нь байсан Приус-20 маркийн машинаа зараад мөнгө нэмээд авто машиныг авч байсан. Тухайн үед мөнгө хүрэлцэхгүй 5.000.000 төгрөгийн үлдэгдлийг Б-ф ББСБ-аар гаргуулж байсан” гэх мэдүүлгүүдээр
мөн Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч М.Б-ийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 254 дугаартай шинжээчийн дүгнэлт, иргэн Ц.Мээс гаргасан “...бие махбодь болон эд хөрөнгөөрөө хохирсон тул шалгаж өгнө үү” гэсэн гомдол, хохирогч Ц.М 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 7 хоног Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлсэн талаарх баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь; “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм.
Шүүгдэгч Ц.Э нь хохирогч Ц.М-ийн зүүн дал болон толгойн тус газарт гараараа цохиж “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ийг“ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд холбогдуулж Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаарх дүгнэлтийг хийв.
Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Э-ын үйлдлийн улмаас хохирогч Б.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн төлбөр 1.347.800 төгрөг нэхэмжилнэ шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн боловч хавтаст хэргийн 58 талд Ц.Мийн эмчилгээний төлбөр 1.348.666 төгрөгийн Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн /нэхэмжлэх/ баримт авагдсан байх тул нотлох баримтыг үндэслэн эмчилгээний төлбөр 1.348.666 төгрөг, мөн шүүгдэгч Ц.Э-ын-зүй бус үйлдлийн улмаас хохирогч Ц.М-ийн унаж явсан 9038 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үүссэн хохирлын үнэлгээг тогтоолгоход хохирогч Ц.М-ээс “АХХК”-д төлсөн 38.000 төгрөг, нийт 1.386.666 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Харин иргэний нэхэмжлэгч /Б-фББСБ-ын төлөөлөгч/ “9038 ДУА улсын дугаартай Тоёота клугер авто машин нь Дундговь аймгийн Б-фББСБ-д төлбөр тооцоогүй болно. Тиймээс нэхэмжлэгчээр оролцох боломжгүй” тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдсэн байх ба шүүгдэгч шүүх хуралдаанд Тоёота клугер маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, Б-фББСБ-д зээлийг төлсөн гэж мэдүүлж байна. Иймд шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгч Ж.Э/Б-фББСБ-ын төлөөлөгч/-д төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Э-ийг“гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “шүүгдэгч Ц.Э-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч Ц.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлыг төлөөгүй болон түүний хувийн байдалд дүгнэлт хийж,
түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт болон хохирогч Ц.М- ийн “эмчилгээний төлбөрийг нэхэмжилнэ, гомдол санал байхгүй” гэх, иргэний нэхэмжлэгч Ж.Э-ын“9038 ДУА улсын дугаартай Тоёота клугер авто машин нь Дундговь аймгийн Б-фББСБ-д төлбөр тооцоогүй болно. Тиймээс нэхэмжлэгчээр оролцох боломжгүй” гэх хүсэлтүүдийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Ц.Э-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч Ц.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлүүлсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Ц-ын Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ц-ын Э-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Э-аас хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардал 1.348.666 төгрөг, А ХХК-д төлсөн 38.000 төгрөг, нийт 1.386.666 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М-т олгосугай.
6. Шүүгдэгч Ц.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлүүлсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР