Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2023/0631

 

 

 

 

 

 

 

 

 

 “*******” *******-ын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч ,

Нэхэмжлэгч “*******” *******

Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч , татварын улсын байцаагч , ,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 432 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , , хариуцагч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , , , ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0243/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “*******” *******-аас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0302852 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 432 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай /2006 оны/ хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 12 дугаар зүйлийн 12.1, 17 дугаар зүйлийн 17.2.9-т заасныг тус тус баримтлан ******* *******-ын гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 0302852 дугаартай шийтгэлийн хуудсын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалттай холбоотой зэсийн баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүн болох 2016 онд 28,198,860,909.20 төгрөгийн, 2017 онд 41,452,626,571.40 төгрөгийн, 2018 онд 39,529,598,783.10 төгрөгийн төмрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан төсөвт төлөөгүй зөрчилд оногдуулсан 5,885,989,391.90 төгрөгийн нөхөн татвар, 1,765,796,817.40 төгрөгийн торгууль, 814,934,929.30 төгрөгийн алдангид холбогдох хэсгийг хүчингүй болгож, гомдлын шаардлагын үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “*******” ******* нь ТЕГ-ын татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2019.05.03-ны өдрийн 0302852 дугаартай шийтгэлийн хуудсаар: "******* *******-аар нөхөн татвар, торгууль, алданги нийт 23.3 тэрбум төгрөгийн төлбөрийг нөхөн төлүүлэхээр" шийдвэрлэснийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0302852 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан.

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0432 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар: "Гомдлын шаардлагаас АМНАТөлбөрт ногдуулсан 5.8 тэрбум төгрөгийн нөхөн татвар, 1.7 тэрбум төгрөгийн торгууль, 814.9 сая төгрөгийн алданги төлүүлэх хэсгийг хүчингүй. болгож, гомдлын шаардлагаас үлдсэн дараах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайлбал:

а/ ӨАБНУ-ын Стандарт банк плс-ийн нэхэмжлэлийн дагуу Арбитрын шүүх хурлын ажиллагаатай холбоотой төлсөн 32.8 тэрбум төгрөгийн хуулийн үйлчилгээний зардал нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.8.2-т: албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөрийг үйл ажиллагааны бус зардал" гэж заасныг үндэслэн нөхөн татвар 8.2 тэрбум төгрөг, торгууль 2.4 тэрбум төгрөг, алданги 1,5 тэрбум төгрөг нийт 12.2 тэрбум төгрөгийг ******* *******-аар төлүүлэхээр,

б/ Хонгконгийн C&T Hongkong компани, ХБНГУ-ын ******* *******, банк, ИБУИНВУ-ын ******* ******* ******* компаниас авсан урьдчилгаа төлбөр, зээлийн гэрээний дагуу төлсөн хүүгийн орлогоос суутган авч төсөвт төлсөн татварыг татвар ногдох орлогоос хасч тооцсон гэж нөхөн татвар 1.3 тэрбум төгрөг, торгууль 417,5 сая төгрөг, алданги 190.1 сая төгрөг нийт 1.8 тэрбум төгрөг төлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн.

3.2. Анхан шатны шүүх татвар төлөгч ******* *******-ын гомдлын шаардлагаас үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ "хууль буруу хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж, үндэслэлгүй шийдвэр гаргасан" гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

3.3. Нэг. Анхан шатны шүүх хууль буруу хэрэглэсэн талаар:

1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг Шүүх дараах байдлаар буруу хэрэглэсэн: Үүнд:

1.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 25-д "Тодруулбал, Татвар ногдох орлогоос хасагдах зардал нь татвар ногдох орлогыг олох үйл ажиллагааг явуулах зорилгоор зайлшгүй гарсан, ААНОАТТХуулийн 12 дугаар зүйлд тоочсон зардал байх ёстой тул гомдол гаргагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хуулийн үйлчилгээ авсан зардлыг бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс гэж үзэн Татвар ногдох орлогоос хасаж тайлагнасан нь буруу, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар хуульд заагаагүй үндэслэлээр "албан татварыг бууруулсан" уг зөрчилд холбогдуулж төлбөр тогтоосон нь үндэслэлтэй болжээ", мэн Үндэслэх хэсгийн 26-д: "Аж ахуйн нэгжийн гаргасан ямар зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцох талаар хуульд тодорхой нэрлэн заасан байхад гомдол гаргагчийн үндсэн үйл ажиллагаатай нь огт хамааралгүй зардлыг "...үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, хүлээж болох алдагдал, эрсдлийг бууруулах зорилгоор..." гэх үндэслэлээр "бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардал гэж тодорхойлох нь "ААНОАТТХуулийн агуулга, зорилгод нийцэхгүй" гэж үзлээ гэснийг дараах үндэслэлээр хүлээж зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1.2. Иргэн нар нь "******* *******-ын эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг ашиглаж удаа дараа хуурамч зээлийн гэрээ үйлдэж, гадаадын банкнаас 100.0 гаруй сая ам.долларын зээл авч хувьдаа ашигласны улмаас ******* *******-ийн хэвийн үйл ажилагаанд нөлөөлөхүйц нийт 138.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд үүсгэсэн 201301000330 дугаартай эрүүгийн гэмт хэрэгт Татвар төлөгч ******* ******* нь 2013.08.23-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож, уг хохирлоо гэм буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэхийн тулд Лондонгийн олон улсын Арбитрт болон Монгол Улсын эрүүгийн шүүх хуралдаануудад гэрч, хохирогч, иргэний хариуцагчаар оролцсон.

Иргэн нарын үйлдсэн эрүүгийн гэмт хэргийн улмаас ******* *******-т учруулсан нийт 138.5 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлэх зорилгоор ******* *******-аас зарцуулсан албан томилолт, орчуулгын зардал, хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгчийн зардал зэрэгт зарцуулсан 33.5 тэрбум төгрөгийн зардал багтсан байгаа бөгөөд ******* *******-ын санхүүгийн тайланд энэхүү 33.5 тэрбум төгрөгийн зардал авлагаар тусгагдсан байгаа.

Нотлох баримтууд: Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхийн шийтгэх тогтоолуудад болон Стандарт банк плс-н нэхэмжлэлтэй арбитрын хэргийн товч танилцуулга, нараас хохирол нэхэмжилсэн ******* *******- ын нэхэмжлэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* *******-ын ажилтан ын нэхэмжлэл, ******* *******-ын ажилтнуудын гадаад томилолтын зардал зэрэг. /1-р хавтаст хэргийн 77-84, 96-100, 134-136, 171, 233-236/.

Дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдож буй бодит нөхцөл байдал нь “*******” *******-ийг бусдад хохирол учруулаагүй, гэм буруугүй, эсрэгээрээ бусдын буруутай, гэм буруутай үйлдлийн улмаас хохирсон болохыг нотолж буй учрав дор дурдсан 33,5 төгрөгийн зардал нь ААНОАТТХуулийн 12 дугаар зүйлийн 1. Дарах зардлыг Татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдох орлогыг тодорхойлно: 12.1.9. "бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний холс", 12.1.19. "албан томилолтын зардал", 12.1.24, "холбоо, бичиг хэрэг..."-н зардал" гэж заасан албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд хамаарч байгаа юм. ******* *******-аас зарцуулсан албан томилолт, орчуулгын зардал болон хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгчийн зардал зэрэгт зарцуулсан 33.5 тэрбум төгрөгийн зардал нь ААНОАТТХуулийн 12 дугаар зүйлийн 12.8. Дор дурдсан зардал албан татвар ногдох орлогоос үл хасагдана: 12.8.2. "албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр"-т хамаарахгүй юм.

1.3. Албан татвар төлөгч ******* *******-ын гэм буруутай үйл ажиллагаатай холбогдон, төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг төлсөн төлбөртэй холбоотой нотлох баримт байхгүй учраас хэрэгт авагдаагүй болно. 1.4. Шүүх ААНОАТТХуулийн 12 дугаар зүйлийн 1. Дараах зардлыг Татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдох орлогыг тодорхойлно: 12.1.9. "бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс", 12.1.19. "албан томилолтын зардал", 12.1.24. "холбоо, бичиг хэрэг..."-и зардал", 12 дугаар зүйлийн 12.8. Дор дурдсан зардал албан татвар ногдох орлогоос үл хасагдана: 12.8.2. "албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр" гэсэн зүйл, заалтыг буруу хэрэглэж шийдвэрийн Үндэслэх хэсгийн 25, 26-д үндэслэлгүй дүгнэлт хийж, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. 1.5. ******* *******-ын санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахын тулд C&T компани, ХБНГУ-ын ******* *******, банк, ИБУИНВУ-ын ******* ******* ******* компаниас зээл авч тухайн зээлийн хүүд төлсөн төлбөрөөс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9 дахь заалтын Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод 20 хувийн татвар ногдуулж төсөвт төлнө гэсэн заалтын дагуу урьдчилгаа төлбөрийн зээлийн хүүд төлсөн 5.5 тэрбум төгрөгт ногдох 1.3 тэрбум төгрөгийн татварыг тайлант хугацаанд төсөвт тол Суутгагчийн аж ахуйн нэгжид олгосон орлогоос суутгасан татварын тайлан"-д тусгаж төсөвт хохирол учруулаагүй болно.

Коммерз банктай байгуулсан гэрээний 14.2-д "(с) Хэрэв хуулиар татварын суутгалыг зээлдэгч тал суутган төлөхөөр бол зээлдэгчийн нийт төлбөр нь татварын суутгал хийгээгүй тохиолдолд төлөх байсан төлбөрийг тухайн татвараар өсгөсөн дүн байна" гэж зээлийн өртөг буюу телбор нь хуулийн дагуу ногдуулж суутгасан татвараар өсгөсөн дүн байхыг 2 талаас харилцан хүлээн зөвшөөрч зээлийн гэрээг байгуулсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.7-д зааснаар зээлийн хүү нь албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд хамаардаг.

Дээрх байдлаар төлсөн татварыг татвар ногдох орлогоос хасч тооцсон нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйл. Хасагдах зардалд тавигдах хязгаарлалт /15.1.1. энэ хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход гарсан зардал, 15.1.2. албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал, 15.1.3 энэ хуульд заасны дагуу суутган тооцох шаардлагатай боловч албан татвар суутгаагүй төлбөр/-нд хамрагдахгүй тул татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулж тооцох нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр зээлийн гэрээний дагуу төлсөн хүүгийн орлогоос тооцож төлсөн татвар ногдох орлогоос хасч тооцсон гэж нөхөн татвар, торгууль, алдангийг нөхөн төлөх үндэслэлгүй болно.

3.4. Хоёр. Шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ дээр дурдсан байдлаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг буруу хэрэглэснээс гадна дараах Хуулиудад үндэслээгүй, нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Үүнд:

2.1. Захиргааны Ерөнхий Хуулийн 4 дүгээр зүйл. Захиргааны үйл ажиллагааны зарчим 4.1.Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ. 4.2.Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.хуульд үндэслэх; 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;

2.2. Татварын ерөнхий хуулийн /2008-2019 онуудад үйлчилсэн/ 5 дугаар зүйл. Татварын үйл ажиллагаанд баримтлах зарчим. 5.1. Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, телех, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 5.1.1 зайлшгүй байх: 5.1.2. тодорхой байх, 5.1.3.шударга байх", 14 дүгээр зүйл. Татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх 14.1. Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана"; Татварын байцаагч нар 2019.05.03-ны өдрийн 0302852 дугаартай шийтгэх хуудас үйлдэх болон шийтгэл ногдуулахдаа татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн талаар болон нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн холбогдох зүйл, заалтыг дурдаагүй, хуулийн үндэслэлгүй шийтгэх хуудас үйлдсэн гэж үзэж байна.

2.3. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйл. Хууль ёсны зарчим. 1.Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно", 1.3 дугаар зүйл. Шударга ёсны зарчим. 1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зорчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна":

Татварын байцаагч нар 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0302852 дугаартай шийтгэх хуудас үйлдэхдээ Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2-13-д дурдсан зөрчлүүдээс татвар төлөгч нь ямар заалтад заасан зорчил гаргасныг тодорхойл заалгүйгээр Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйл. Шийтгэл оногдуулах 1.Эрх бухий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.3. "тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх" гэсэн заалтыг зөрчсөн.

Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 5-д: "Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хөрөнгө, орлого, нөхөн төлбөр, хохирлын тодорхой хувиар тооцсон хэмжээгээр торгох шийтгэлийг оногдуулна", 11.19 дүгээр зүйлийн 1-д: "Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасныг Татварын улсын байцаагч нар 2019.05.03-ны өдрийн 0302852 дугаартай шийтгэлийн хуудас үйлдэхдээ зөрчиж татвар төлөгчөөр "алданги тооцож" төлүүлэхээр шийдвэрлэсэн байхад шүүх энэ үйлдлийг үндэслэлгүйгээр отгож хуулийг буруу хэрэглэсэн.

3.5 Шүүх татварын байцаагч нарын эдгээр зөрчлүүдийг зөвтгөж хууль буруу хэрэглэсэн.

Гурав. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн талаар:

3.1. Татвар тологч ******* ******* нь татварын хууль тогтоомжууд болон Зөрчлийн тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй гэдгээ нотолсон Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх. Давж заалдах шатны шүүх, Дээд шүүхийн шийтгэх тогтоолууд болон Стандарт банк плс-н нэхэмжлэлтэй арбитрын хэргийн товч танилцуулга, гэм буруутай иргэн нараас хохирол нэхэмжилсэн ******* *******-ийн нэхэмжлэл, хохирогч, иргэний нэхэмжлэгч “*******” *******-ын ажилтан ын нэхэмжлэл, ******* *******-ын ажилтнуудын гадаад томилолтын зардал зэрэг /1-р хавтаст хэргийн 77-84. 96-100, 134-136, 171, 233-236-р тал/, Зээлийн гэрээнүүд зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн байхад шүүх эдгээр баримтуудыг буруу үнэлж Татвар төлөгчийг үндэслэлгүй буруутгаж шийдвэр гаргасанд гомдолтой байна.

3.2. Татвар төлөгч ******* *******-ыг Татварын хууль тогтоомж болон Зөрчлийн хуулийг зөрчсөн гэх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, татварын улсын байцаагч нар ******* *******-ыг Татварын хууль тогтоомж болон Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн үйлдлийг нотолсон баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байхад шүүх нотлох баримтаар үнэлэгдэхгүй татварын улсын байцаагч нарын үндэслэлгүй тайлбаруудад тулгуурлан үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

3.3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйл. Зөрчлийг нотлох.1. Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ" гэснийг Татварын улсын байцаагч нар биелүүлээгүй.

Анхан шатны шүүх дээр дурдсан байдлаар нотлох баримтуудыг буруу үнэлж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч , , нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-т "Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна." гэж заасны дагуу шүүх нь нотлох баримтыг дутуу бүрдүүлж, зөвхөн нэг талын баримтанд тулгуурлаж дээрх дүгнэлтийг гаргасан нь ЗХШХШТХ- ийн 121 дүгээр зүйлийн 121.3.4.шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон; 121.3.5.шүүх хэрэглэх ёсгүй хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэж заасны дагуу хууль буруу тайлбарлаж, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн тул анхан шатны шүүх рүү буцаах хүсэлтэй байна.

4.1. Учир нь шүүх "...татварын улсын байцаагч нар нь Ашигт малтмалын тухай хуулйин 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малмалын нөөц ашигласны төлбөр ногдох зүйлийг буруу тодорхойлж, ашигт малтмалын дагалдах элементэд төлбөр төлүүлэхээр шийтгэл оногдуулсан нь буруу" гэж дүгнэхдээ хэрэгт цугларсан дараах нотлох баримтанд үндэслэж дүгнэлтээ гаргасан байна.

1. Шүүхээс томилогдсон шинжээч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн 2023.01.12-ны өдрийн дүгнэлт

2. Үндэсний геологийн албаны 2023.05.11-ний өдрийн 5/248 дугаар албан бичиг

3. Гаалийн ерөнхий газрын 2023.03.28-ны өдрийн 02-02.2/1030 дугаар албан бичиг

4.2 Хууль буруу тайлбарласан эсэх

Үндэсний геологийн албаны 2023.05.11-ний өдрийн 5/248 дугаар албан бичгээр шүүхэд ирүүлсэн лавлагаанд "Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших Эрдэнэтийн овооны зэс-молибденийн ордод 1978-2022 он хүртэл хугацаанд хийгдсэн нийт 5 удаагийн хайгуулын ажлын үр дүнд тогтоогдсон нөөцийг Улсын ашигт малтмалын нөөцийн комисс болон Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгэсэн бөгөөд Эрдэнэтийн овооны ордод төмрийн нөөц бүртгэгдээгүй" гэж ирүүлсэн.

Тайлбар: Хайгуулын ажлын үр дүнд тухайн ордын  үндсэн ашигт малтмалын төрөлд илүү түлхүү анхаарал хандуулан судалгааг хийж, үндсэн хүдэрт агуулагдаж байгаа бусад эрдэс, элементийг дагалдах шинжтэй гэж үзэн орхигдуулдаг нь нийтлэг бөгөөд энэхүү тайланг хүлээн авч геологийн нөөцийг бүртгэх шийдвэр гаргаж байгаа тус зөвлөл хэдийгээр зөвхөн эс-молибденийн орд гэж бүртгэхээр шийдвэр гаргасан ч тус аж ахуй нэгж нь монгондоо татвар төлдөг. Энэ нь дээр Үндэсний геологийн албанаас ирүүлсэн лавлагаа нь хэргийн үйл баримтал хамааралгүй болохыг харуулж байна.

4.3. Нотлох баримт дутуу бүрдүүлсэн эсэх: "Эрдэнэт Үйлдвэр" ******* нь 2016-2019 онд төмрийн хүдэр болон баяжмал гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж экспортолсон мэдээлэл мэдүүлгийн цахим санд бүртгэгдээгүй талаарх лавлагааг Гаалийн ерөнхий газрын 2023.03.28-ны өдрийн 02-02.2/1030 дугаар албан бичгээр ирүүлсэн.

Тайлбар: Бид "Эрдэнэт-Үйлдвэр” ******* нь 2016-2019 онд төмрийн хүдэр болон баяжмал гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийж экспортолсон мэдээллийг хүсээгүй харин зэсийн баяжмалд агуулагдах элементүүдийн хувь хэмжээг тогтоосон гаалийн лабораторийн дүгнэлтийг гаргуулахыг хүссэн. Гэтэл зөвхөн экспортолсон мэдээллийг гаалиас гаргуулж нэг талыг барьсан баримтанд тулгуурласан байна. ЗХШХШТХ-ийн 34 дүгээр зүлийн 34.1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ./

4.4. Мөн “*******” *******-ын экспортод гаргаж буй бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн Гаалийн лабораторийн дүгнэлтийн шинжилгээний дүгнэлт (Г хэсэг Ерөнхий дүгнэлт)-ээс узэхэд уг баяжмалд хуурай жинд тооцсноор зэс-22.44%, мөнгө-83.25 мг/кг, төмөр-28.9%, молибден-969 мг/кг, тус тус агуулсан байна гэж дүгнэжээ. /ХХ-ын 129-р хуудас/. Өөрөөр хэлбэл тухайн шинжлүүлсэн бүтээгдэхүүнд агуулагдаж буй бүх төрлийн бүтээгдэхүүнийг тодорхойлж гаргадаг. Жиш нь: Зэсийн баяжмалд агуулагдах зэс, молибден, мөнгө, төмөр гэх мэт элемент тус бүрээр агуулгыг тодорхойлж гаргадаг. Хэрэв гагцхүү төмрийг эндээс элемент, зэсийг ашигт малтмал гэж үзвэл өрөөсгөл болох бөгөөд дүгнэлтэд ч ийм ангилалыг хийгээгүй болно.

4.5. Дээрхийн дагуу тодорхойлсон шинжилгээний дүгнэлтээс үзвэл зэсийн баяжмалд агуулагдаж буй зэс, мөнгө, төмөр, молибден зэргийг үндсэн болон дагалдах, ашигт малтмал, эрдэс, элемент гэж ангилаагүй байх бөгөөд энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-д бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө» гэж заасны дагуу гаалийн лабораторийн дүгнэлтээр тодорхойлогдсон бүх бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах үндэслэл болж байна.

4.6. Түүнчлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах элементийг үндсэн буюу дагалдах гэж хууль, аргачлал, журамд тусгайлан заагаагүй бөгөөд бүх төрлийн бүтээгдэхүүнд төлөхөөр байгаа.

4.7 "*******” *******-ын үйлдвэрлэн гаргаж буй 1 тонн зэсийн баяжмалын 22-24 хувь нь зэс, 23-30 хувь нь төмөр, 0.005-0.008 хувь нь мөнгө байдаг ба үүнээс зэс, мөнгөнд АМНАТ ногдуулж төлж ирсэн. Харин мөнгөнөөс ойролцоогоор 5000 дахин илүү агуулгатай төмөрт АМНАТ ногдуулаагүй байна. Өөрөөр хэлбэл гаалийн дүгнэлтээр тодорхойлогдсон зэс, молибденд АМНАТ төлсөн хирнээ төмөрт ногдуулан төлөөгүй байна.

4.8. ******* нь дан ганц зэс биш зэсийн баяжмал зарж байгаа тул түүнд агуулагдан арилжаалагдаж тээвэрлэгдэн экспортод гарч байгаа металлууд болох зэс, төмөр, мөнгө нь адилхан АМНАТ ногдуулах нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д бүрэн нийцэж байна.

4.9. Иймд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0432 тоот шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хэргийг бүхэлд нь хянахад, анхан шатны шүүх хэргийн оролцогч нарын маргаж байгаа үйл баримтын талаар дутуу дүгнэлт хийж, холбогдох нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн гүйцэтгээгүй тул давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нараас гомдол гаргагч “*******” *******-ын 2016-2018 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 0302852 дугаартай шийтгэлийн хуудсаар нийт 13 төрлийн 233,626,123,106.40 төгрөгийн зөрчилд 22,448,437,910.10 төгрөгийн нөхөн татвар, 6,734,531,372.80 төгрөгийн торгууль, 3,923,852,702.50 төгрөгийн алданги, нийт 33,106,821,985.20 төгрөгийн төлбөр төлүүлэх шийтгэл оногдуулсан байна.

3. “*******” ******* нь дээрх шийтгэлийн хуудастай холбоотойгоор

-Өмнөд Африкийн Стандарт банк ПЛС-ийн нэхэмжлэлийн дагуу Арбитрын шүүх хурлын ажиллагаатай холбоотой төлсөн 32,867,766,241.55 төгрөгийн хуулийн үйлчилгээний төлбөрийг татвар ногдох орлогоос хасч тооцон татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 8,216,941,560.40 төгрөгийн нөхөн татвар, 2,465,082,468.10 төгрөгийн торгууль, 1,586,859,654.20 төгрөгийн алданги,

- C&T компани, ХБНГУ-ын ******* *******, банк, ИБУИНВУ-ын ******* ******* ******* ******* компаниас авсан урьдчилгаа төлбөр, зээлийн гэрээний дагуу төлсөн 5,567,761,792.10 төгрөгийн хүүгийн орлогоос суутган авч, төсөвт төлсөн татварыг татвар ногдох орлогоос хасч тооцсон зөрчилд 1,391,940,448 төгрөгийн нөхөн татвар, 417,582,134.40 төгрөгийн торгууль, 190,186,622.90 төгрөгийн алданги,

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалттай холбоотой зэсийн баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүн болох 2016 онд 28,198,860,909.20 төгрөгийн, 2017 онд 41,452,626,571.40 төгрөгийн, 2018 онд 39,529,598,783.10 төгрөгийн төмрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан төсөвт төлөөгүй зөрчилд 5,885,989,391.90 төгрөгийн нөхөн татвар, 1,765,796,817.40 төгрөгийн торгууль, 814,934,929.30 төгрөгийн алдангид холбогдох хэсгүүдийг эс зөвшөөрч маргажээ.

3.1. Хариуцагч татварын улсын байцаагч нараас “*******” *******-ын 2016-2018 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, маргаан бүхий 0302852 дугаартай шийтгэлийн хуудсаар

-Өмнөд Африкийн Стандарт банк ПЛС-ийн нэхэмжлэлийн дагуу Арбитрын шүүх хурлын ажиллагаатай холбоотой төлсөн 32,867,766,241.55 төгрөгийн хуулийн үйлчилгээний төлбөрийг татвар ногдох орлогоос хасч тооцон татвар ногдуулах орлогыг бууруулсан,

- C&T компани, ХБНГУ-ын ******* *******, банк, ИБУИНВУ-ын ******* ******* ******* ******* компаниас авсан урьдчилгаа төлбөр, зээлийн гэрээний дагуу төлсөн 5,567,761,792.10 төгрөгийн хүүгийн орлогоос суутган авч, төсөвт төлсөн татварыг татвар ногдох орлогоос хасч тооцсон,

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалттай холбоотой зэсийн баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүн болох 2016 онд 28,198,860,909.20 төгрөгийн, 2017 онд 41,452,626,571.40 төгрөгийн, 2018 онд 39,529,598,783.10 төгрөгийн төмрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан төсөвт төлөөгүй зөрчил гаргасан гэж үзсэн.

 

4. Анхан шатны шүүхээс маргаан бүхий шийтгэлийн хуудасны “...төмрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан төсөвт төлөөгүй” зөрчилд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хэргийн оролцогч нарын тайлбар, түүний үндэслэлтэй холбогдуулан холбогдох нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулаагүй, хэргийг тал бүрээс дүгнээгүй байна.

4.1. Шүүхийн өмнө талууд хэргийн нөхцөл байдал, түүний хууль зүйн үндэслэлийн талаар нотлох баримт гаргах, тайлбар хийх, эсрэг талын гаргасан нотолгоог үгүйсгэх, тайлбарыг нь няцаах замаар мэтгэлцэх эрхтэй.

4.1.1. Гэтэл шүүх маргаан бүхий шийтгэлийн хуудасны “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалттай холбоотой зэсийн баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүн болох 2016 онд 28,198,860,909.20 төгрөгийн, 2017 онд 41,452,626,571.40 төгрөгийн, 2018 онд 39,529,598,783.10 төгрөгийн төмрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан төсөвт төлөөгүй зөрчилд оногдуулсан 5,885,989,391.90 төгрөгийн нөхөн татвар, 1,765,796,817.40 төгрөгийн торгууль, 814,934,929.30 төгрөгийн алдангид холбогдох хэсгийг” хүчингүй болгож шийдвэрлэхдээ Үндэсний геологийн албаны 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5/248 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн лавлагаанд үндэслэж, “... Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших Эрдэнэтийн овооны зэс-молибденийн ордоос төмрийн хүдэр олборлохоор ашигт матмалын нөөц батлагдаагүй байхад зэсийн баяжмалд агуулагдаж буй 23-30 агуулгатай төмрийг төмрийн хүдэр маргаж буйг хүлээн авах боломжгүй, бодит байдалд нийцэхгүй тайлбар гаргаж байна” гэж дүгнэн нэхэмжлэгчийг төмрийн хүдэр олборлодоггүй, төмрийн баяжмал гарган авдаггүй, харин олборлон худалдаж буй зэсийн баяжмалд агуулагдаж буй 23-30 хувийн агуулгатай төмөр нь дагалдах элементэд хамаардаг гэх байдлаар дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

4.2. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуульд тухайлан хүдэр, баяжмал, эцсийн бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа үндсэн болон дагалдах элемент тус бүрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах тухай нарийвчилсан зохицуулалт байхгүй гэж үзсэн нь нэхэмжлэгчээс гаргасан “... Ашигт малтмалыг ашигласны төлөө төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг татварт оруулна, ашиглаагүй, борлуулаагүй байхад ашигласан гэж үзсэн нь буруу, ... нэхэмжлэгч нь зэсийн баяжмалыг ачуулахдаа доторх зэс, мөнгө гэсэн ашигтай 2 элементийг ашиглах, зарах зорилготой, ... нэг төрлийн ордоос олборлосон ашигт малтмал нь хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний аль нэг нь байх ёстой” гэх, хариуцагчаас гаргасан “... ******* нь дан ганц зэс биш зэсийн баяжмал зарж байгаа тул түүнд агуулагдаж байгаа металлууд болох зэс, төмөр, мөнгөнд адилхан АМНАТ ногдуулах ёстой, ... зэсийн баяжмалд агуулагдаж байгаа төмөрт буюу дагалдах элементэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөөгүй гэдэг зөрчилтэй, ... баяжмал дээр төлбөрийг ногдуулаагүй, зэсийн баяжмалд агуулагдах төмөрт төлбөрийг ногдуулсан” гэх үндэслэлээр тус тус маргасан байхад хэргийн үйл баримтыг хөтөлбөргүй тогтоосон гэж үзэхээргүй байна.

4.3. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл 47.8-д “Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” зааснаар Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ын дагуу тооцдог тул хуульд тухайлан хүдэр, баяжмал, эцсийн бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа үндсэн болон дагалдах элемент тус бүрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах тухай нарийвчилсан зохицуулалт байхгүй гэж үзэх боломжгүй.

4.4. Тухайлбал, энэ хэргийн тухайд зэсийн баяжмалд агуулагдах төмөр нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан төлөх агууламжтай бүтээгдэхүүн мөн эсэх, зэсийн баяжмалд агуулагдаж буй төмөр нь дагалдах элемент мөн эсэх, 20 хувийн агууламжтай төмрийн хүдэрт тооцогдох боломжтой эсэх, борлуулагдаж буй бүх төрлийн ашигт малтмалд төлбөр ногдуулах нь хуульд нийцэх эсэх нь чухал ач холбогдолтой байна.

4.5. Хэдийгээр шүүхээс “*******” *******-ын олборлож худалдсан зэсийн баяжмалд агуулагдаж буй 23-30 хувийн агуулгатай төмөр нь төмрийн баяжмал, эсхүл зэсийн баяжмал дотор агуулагдаж буй дагалдах элемент мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон боловч Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолоор батлагдсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-д зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийн худалдсан, худалдахаар ачуулсан, экспортолсон, өөрийн хэрэгцээнд ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, тооцох зарчмыг тодорхойлоход энэ аргачлалыг баримтлахаар байна.

4.6. Өөрөөр хэлбэл, Гаалийн төв лабораторийн дүгнэлтээр “*******” *******-ын зэсийн баяжмалд 23-30 хувийн агуулгатай төмөр дагалдах элементээр байгааг тогтоосон нь “боловсруулалтын түвшнээс хамаарч хүдэр, баяжмал, эцсийн бүтээгдэхүүн” гэх ангилалд аль хэсэгт хамаарч байгаа талаар Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зэргээс тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулах нь энэ хэрэгт ач холбогдолтой гэж үзэв.

4.7. Тодруулбал, нэхэмжлэгчээс боловсруулсан зэсийн баяжмалд агуулагдах төмрийн агуулга 25-30% байгаа нь

-Ашигт малтмалын баяжмалын шаардлага хангасан эсэх,

-Зэсийн баяжмал дахь төмөр нь бие даасан элемент мөн эсэх,

-Төмрийг худалдсан эсхүл худалдахаар ачуулсан дагалдах бүтээгдэхүүн мөн эсэх,

-Тус төмөр нь дагалдах элемент мөн эсэх,

-Тус төмөр нь эдийн засгийн үнэлгээгүй, хаягдал бүтээгдэхүүн эсэх,

-Зэсийн үндсэн гол эрдэс түүхий эдэд төмөр багтдаг эсэх,

-Зэсийн баяжмалд байгаа төмрийг өөр аргаар ашиглах боломжтой эсэх,

-Тус төмөр нь “төмөр”-ийн шинжтэй эсэх, төмөр хайлуулах үйлдвэр, ган хайлуулах үйлдвэрийн түүхий эд болж чадах эсэх,

-Байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлдэг эсэх,

-Борлуулж болох бүтээгдэхүүн эсэх зэргийг холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулах нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

5. Дээр дурдсанаар зэсийн баяжмалд агуулагдаж буй зэс, мөнгө, төмөр, молибден зэргийг үндсэн болон дагалдах зэргээр ангилах боломжтой эсэх, хэрэв ангилах боломжтой бол “*******” *******-ын үйлдвэрлэн гаргаж буй 1 тонн зэсийн баяжмалын 22-24% нь зэс, 23-30% төмөр, 50-80 грамм нь мөнгө байдаг бол үүнээс зэс, мөнгөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулдаг бол дээрх эрх бүхий байгууллагаас талуудын маргаж буй үндэслэлийн талаар хөтөлбөр тогтоох юм.

6. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийг үгүйсгэсэн хариуцагчийн татгалзал зэрэгт тус бүрд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлага хангасан гэж үзэхгүй.

7. Нэгэнт давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 432 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын улсын байцаагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

 

 

            ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН

               

 

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН