Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/81

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч Б.С

          Хохирогч Ж.Н /цахим/

          Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М-д холбогдох эрүүгийн 2122000620079 дугаартай хэргийг 2021 оны  7 дугаар сарын 07-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        

 

     Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

     Шүүгдэгч Ц.М нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1 дүгээр багийн иргэн Ж.Н-тай  2021 оны 02 сарын 26-ны өдөр Mongolz гэх нэртэй хуурамч цахим хаягтай фэйсбүүк чатаар харилцаж 900 ард койн буюу “урамшууллын оноо”-г 80028033 дугаарын утас руу шилжүүлэг хийлгэн авч, Ж.Н-д 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

-Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие Н.аас “Ард койн” худалдаж авна мөнгө залилсан. Мөнгийг нь аваад “Mongolz”  нэртэй фэйсбүүк хаягаа блоклосон, олох боломжгүй гэж бодож байсан.  Хохирогч надаас хохирол 250.000 төгрөг нэхэмжилснийг нь төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

-Хохирогч Ж.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 02 сарын 28-нд байх /өдрийг нь сайн санахгүй байна/ “Mongolz” гэх фэйсбүүк хаяг руу “Ард койн авах уу?” гэсэн чинь авна гээд нэг дугаар өгсөн. Би Ард койноо өгсөн дугаар руу нь шилжүүлээд мөнгөө авах гэтэл блоколчихсон байсан. Ард койноо бусдад залилуулсны улмаас надад 250.000 төгрөгийн хохирол учирсан. Хохирол төлөгдсөн, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

-Шүүгдэгч Ц.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 02 сард байх би “Mongolz” гэх нэртэй фэйсбүүк хаяг ашигладаг байхад “Ард койн худалдаж авна гэсэн зарын дагуу Ж.Н” гэсэн фэйсбүүк ашигладаг хүнтэй чатаар холбогдсон юм. Би чатаар “Ард койн” худалдаж авах уу? гэж асуухад тийм гэж хариулж байсан. Ж.Н надаас нийтдээ 288.000 төгрөгийн койн худалдаж авсан. Би эхлээд мөнгөө хийгээрэй гэдэг шаардлагыг Ж.Н-д тавьсан. Ж.Н миний Хаан банкны ....... дугаарын данс руу шилжүүлсэн. Би дараа нь “Ард койн”-ыг шилжүүлээгүй юм. Ж.Н гэх фэйсбүүк хэрэглэгчийн мөнгө дансанд орж ирсний дараа шууд блок хийсэн. Би Хаан банкинд 2 данс эзэмшдэг. 5068362717 дугаарын дансаар Ж.Н.аас мөнгө авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн  67/

 

-Хохирогч Ж.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 02 сарын 26-ны өдөр Ардкойн зарахаар фэйсбүүк чатаар “Мongolz” гэх хаягтай холбогдоод ард койн авах уу гэтэл авна гэж ярилцаад 900 ард койн, 1 койныг 320 төгрөг буюу нийтдээ 288.000 төгрөгөөр зарахаар болоод би шилжүүлэх дугаараа өгчих гэсэн чинь надад 80028033 гэх дугаар өгсөн. Би тухайн хүнд итгээд 900 ард койныг түрүүлээд шилжүүлсэн. Гэтэл тэр хаягаас миний дансанд мөнгө хийгээгүй, миний хаягийг блоклоод харьцах боломжгүй болгосон. Би ард койн шилжүүлсэн 80028033 руу залгатал өөрийгөө Б гэдэг хүн байна. Би “Mongolz” гэх хаягтай холбогдоод 250.000 төгрөгт 900 ард койн худалдаж авсан гэж хэлсэн. Б гэх хүн бид хоёрын дунд “Mongolz” гэх хуурамч хаягтай хүн залилан хийснийг мэдэж авсан. Ард санхүүгийн нэгдлээс гаргаж байгаа үйлчилгээний төлбөр төлөх боломжтой хувьцаа гэж бодож байна” гэсэн мэдүүлэг, /хх-ийн21-22 /

 

-Хохирогч Ж.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: Би “Mongolz” гэх хаягаас өгсөн 80028033 гэх утас руу залгатал би мэдэхгүй, надад 900 койн орж ирсэн. Гэхдээ би мөнгийг нь “Altantsetseg Shirbazar” гэх фэйсбүүк хаягаар ярьж байгаад өгчихсөн гэж хэлсэн. Мөн миний шилжүүлсэн 900 койны мөнгийг 5068362717 гэх данс руу 250.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. Би хувь хүнээс чатаар харьцаад 2021 оны 02 сарын эхээр 900 койныг бүхлээр нь 280.000 төгрөгөөр авсан. Би уг хүнийг эргээд танихгүй, мэдэх боломжгүй гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 /

 

  -Гэрч Т.Б-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 02 сарын 26-ны өдөр “altantsetseg shirbazar” гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгч над руу ард койн худалдаж авах уу? гэхээр нь би авъя хэд байгаа юм бэ? гэхэд 900 койн байна гэсэн. Хэдээр авах бэ? гэхээр нь би 250.000 төгрөгөөр худалдаж авъя гэсэн. Утасны дугаараа явуулчих гэхээр нь би өөрийн 80028033 дугаараа явуултал удалгүй надад 900 койн орж ирсэн. Тэгэхээр нь койн орж ирлээ. Мөнгө шилжүүлэх дансаа гэтэл 5068362717 М гэсэн данс явуулахаар нь 5-10 минут болоод мөнгийг нь шилжүүлсэн. Тэгээд мөнгө очсон уу? гэтэл намайг фэйсбүүкээсээ блоклосон. Удалгүй байж байтал 89232002 дугаараас залгаад ард койн зарсан мөнгөө авъя гэсэн. Мөнгө шилжүүлсэн гэж хэлэхэд мөнгө ороогүй гэж хэлсэн. Тэгтэл тэр хүн чи надтай “Mongolz” нэрээр холбогдсон хүн мөн биз дээ гэхээр нь би биш. Т Б гэх өөрийнхөө фэйсбүүк хаягаас холбогдсон гэж хэлсэн. Бид хоорондоо ярилцаад Н бид хоёрын дунд хүн орж ирээд залилсныг ойлгосон. Би өөрийн 5012159018 данснаас 5068362717 данс руу шилжүүлэг хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

 

      -Мөрдөн шалгах ажиллагааны явцад банк, түүний харилцагч нарын мэдээллийг гаргуулан авах тухай мөрдөгчийн тогтоол, уг тогтоолын дагуу Дундговь аймаг дахь Хаан банкны салбараас Цагдаагийн газарт хариу хүргүүлсэн “5068..... тоот дансны эзэмшигч нь Ц М, ЙР99041110, Дархан 10 баг, 5 хороолол, 11-30, гар утасны дугаар 99737634” гэх албан бичиг /хх-ийн 31-32/

 

         -Цгийн М-ий 5068362717 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, түүний дээрх дансанд Т.Бээс 250.000 төгрөгийг 2021 оны 02 сарын 26-ны өдөр шилжүүлсэн талаарх мэдээллийг тусгасан баримт /хх-ийн 39-40/

 

       -Ард санхүүгийн нэгдлийн 2021 оны 05 сарын 14-ний өдрийн “Ард койн урамшууллын онооны 2021 оны 02 сарын 26-ны өдрийн ханш 301.1 төгрөг байсан” гэх албан бичиг /хх-ийн 49-50/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Ц.М нь 2021 оны 02 сарын 26-ны өдөр “altantsetseg shirbazar” гэх нэртэй хуурамч фэйсбүүк хаяг ашиглан Т.Б-тэй /тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн/  холбогдож ард койн худалдахаар тохирсон ба хохирогч Ж.Н-тай“Mongolz” гэх нэртэй хуурамч фэйсбүүк хаяг ашиглан холбогдож түүний 900 ард койныг Т.Б-ий 80028... дугаар руу шилжүүлүүлж, 900 ард койны үнэ болох 250.000 төгрөгийг Т.Б-ээр өөрийн Хаан банкны  50683.... дансанд шилжүүлэг хийлгэн авсан болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.М нь “Мongolz” нэртэй хуурамч фэйсбүүк хаяг ашиглан хохирогч Ж.Н-ийн 900 ард койн зарсан 250.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5068362717 дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ц.М-ийг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.М-ий 2021 оны 02 сарын 26-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа бөгөөд өмнө нь мөн хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлээгүй, 6 дугаар зүйлд заасан ялаас өршөөн хасах, 7 дугаар зүйлд заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөлүүдэд хамаарахгүй тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” нөхцөл, шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлага хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж өршөөлд хамрагдах гэмт хэргийн төрөлд оруулан хуульчилсан ба улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Ц.М-д холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох санал үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Ц.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2122000620079 дугаартай хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.М-ий үйлдлийн улмаас хохирогч Ж.Н-д 250.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Ж.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хохирол төлөгдсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирол нөхөн төлсөн талаарх “Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт” зэргээр шүүгдэгч хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь нотлогдож байна. Иймд шүүгдэгч Ц.М-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

           Шүүгдэгч Ц.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Мухар овогт Ц-гийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мухар овогт Ц-гийн М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2122000620079 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

         3. Шүүгдэгч Ц.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

  1.  

          4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР