| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2021/0084/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/99 |
| Огноо | 2021-12-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.С |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анХ шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат
Улсын яллагч Б.С
Шүүгдэгч Б.Т/цахимаар/, Ж.Л нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Т, Ж.Л нарт холбогдох эрүүгийн 2122000940100 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ж.Л, Б.Т нар нь бүлэглэн Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Айргийн 1-14 тоотод 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Б-ын дуудлагаар ирж бүлэглэн хохирогч Н.Б-ын биед баруун доод 1-р шүдний уналт,баруун 2-р шүдний сулрал, хүзүүнд зөөлөн эдийн няцрал цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Ж.Л шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна. Өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрнө” гэв.
Шүүгдэгч Б.Т-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 05 сарын 04-ний орой найз Ж.Л, Э.Д, Н, Ө.Ө нарын хамт Т зочид буудалд 2 ширхэг “Нийслэл” нэртэй 2.5 литрийн савлагаатай пиво уусан. Ууж байх үед Н өөрийн төрсөн ах болох Н.Б-тай утсаар ярьсан. Тухайн үед Н.Б нь Н-г хурдан ир гэж уурлаж загнаад байсан. Тэгэхээр нь би Н- гийн утсыг авч Н.Б-тай яриад байж бай бид 2 юм ярьж байгаад очъё гэхэд намайг чамд ямар хамаатай юм пизда минь гэж Б намайг хэл амаар доромжилсон. Тэгээд бид хэд буудлаас гараад Ж.Лг гэрт нь хүргэж өгөөд мөн тэр гудамжинд Нг буулгаад би Ө.Ө-ын хамт Айргийн 10-14 тоотод Н.Б дээр очсон. Тэгээд би Н.Б-тай хэрэлдэж маргалдан зодолдсон. Би Ж.Лрүү залгаад дуудсан. Удаагүй байж байтал Ж.Л, Э.Д хоёр хашааны хаалгаар орж ирсэн. Ж.Лг орж ирэхээр нь миний утас түрийвч хоёр байхгүй байна гэж хэлээд Жамъян дээр очоод зүгээр байж бай гэж дохиогоор хэлээд /Жамъян нь ярьж чаддаггүй юм/ эргээд хартал Н.Б-ыг Ж.Л хавирч унагасан. Тэгэхээр нь би очоод Н.Б-ыг дэвсэх гэтэл Ж.Л намайг татаад авсан. Тэгтэл Н.Б босоод ирэхээр нь би баруун гараараа Н.Б-ын нүүр рүү нь цохиод тонгойхоор нь доороос нь өлгөөд нүүр ам хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Э.Д миний хойноос татаад авсан. Тэгээд Ж.Л, Э.Д бид гурав явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/
Шүүгдэгч Ж.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 68-70 дугаар хуудас/
Хохирогч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 05-ны 23 цагийн үед аймгаас баруун тийш 40 гаруй километрын зайд “Цариг хайрХ” гэх газраас аймагт өөрийн төрсөн дүү Н, мөн нутгийн Батзаяа, Жамъян нарын хамт ирсэн. Тэгээд байж байтал Н, Ө.Өхоёр гараад явсан. Бид Жамъянгийн хамт дүүгийн гэрт байсан 4 литр орчим Монгол /нэрмэл/ архийг ууж байхдаа дүү Н руу залгаж ярьтал цаанаас Б.Т над руу үг хаяж бид хоёр хэрэлдсэн. Утсаа салгачихаад байж байтал Б.Т, Ө.Өхоёр ирсэн. Тухайн үед Б.Тархи уусан нэлээд согтолттой байсан. Б.Т бид хоёр хэрэлдэж маргалдаад барьцалдаж аваад зодолдсон. Манай дүү Ө.Ө намайг хойноос тэвэрчихсэн байсан. Тэгтэл нэг залуу гүйж ирээд намайг зодсон. Бусдад зодуулсны улмаас миний биед доод эрүүний нэг шүд унасан, нэг шүд хөдөлсөн байна. Хүзүү олон тооны улайсан халцарсан шархтай, дээд уруул болон хамар хавдсан байсан. Шүд хөдлөх, шүд унах гэмтлүүдийг сүүлд намайг зодсон залуу учруулсан. Би тэр залууг танихгүй. Т-ын найз байсан, сүүлд нь сонсоход Лууяа гэдэг гэж байсан. Одоо миний биед зовуурь байхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар хуудас/
Гэрч Ө-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Т ирээд Н.Б-тай хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэгээд тэр хоёр гадаа гарч зодолдож эхэлсэн. Бид нар Т, Н.Б хоёрыг салгаад байж байтал 2 залуу ирээд Н.Б-ыг зодож эхэлсэн. Бид нар тэр хоёр залууг болиулах гээд чадахгүй байсан тул гэрт унтаж байсан Нг сэрээгээд гартал Н.Б-ыг зодож байсан хүмүүс явсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/
Гэрч Л.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т, Н.Б хоёрыг салгаад байж байтал хашааны гадаа машин зогссон. Гаднаас Т-ын найз гэх танихгүй 2 залуу ирээд Н.Б-ыг зодож эхэлсэн. Бид нар тэр 2 залууг болиулах гээд чадахгүй байсан тул гэрт унтаж байсан Нг сэрээгээд Н гэрээс гарч цагдаа дуудлаа гэхэд Н.Б-ыг зодож байсан хүмүүс зугтаад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/
Гэрч Э.Д-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т чамба цээж нүцгэн залууг газар унагасан, дээрээс нь өшиглөж байхаар нь Тчамбыг болиулсан. Тэгтэл Н цагдаа дуудсан гэж хэлэхээр нь Б.Т, Ж.Л бид гурав гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, холбогдох баримтууд /хх-ийн 2-4 дүгээр хуудас/
Дундговь аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.А-ын 2021 оны 05 дугаар сарын 23-ны үйлдсэн “Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл”, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10 дугаар хуудас/
Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Б-ийн2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 126 дугаартай:
1. Н.Б-ын биед баруун доод 1-р шүдний уналт, баруун доод 2-р шүдний сулрал, хүзүүнд зөөлөн эдийн няцрал цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байна.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад 5 хувь нөлөөлнө. 1-р шүдний уналт, баруун доод 2-р шүдний сулрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4.Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 39-40, 43-44 дүгээр хуудас
Хохирогч Н.Б-ын2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус аймгийн нэгдсэн эмнэлэгт Хдан яаралтай тусламж авсан тухай баримт /хх-ийн 41-42 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Ж.Л, Б.Т нар нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Айргийн 1-14 тоотод хохирогч Н.Быг бүлэглэн зодож түүний биед баруун доод 1-р шүдний уналт, баруун доод 2-р шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл /хохирол/ санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Л, Б.Т нар нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Айргийн 1-14 тоотод хохирогч Н.Быг бүлэглэн зодож түүний биед баруун доод 1-р шүдний уналт, баруун доод 2-р шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл /хохирол/ санаатай учруулсан болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Б.Т бид хоёр хэрэлдэж маргалдаад барьцалдаж аваад зодолдсон. Манай дүү Ө.Ө намайг хойноос тэвэрчихсэн байсан. Тэгтэл нэг залуу гүйж ирээд намайг зодсон. Бусдад зодуулсны улмаас миний биед доод эрүүний нэг шүд унасан, нэг шүд хөдөлсөн байна. Хүзүү олон тооны улайсан халцарсан шархтай, дээд уруул болон хамар хавдсан байсан. Шүд хөдлөх, шүд унах гэмтлүүдийг сүүлд намайг зодсон залуу учруулсан. Би тэр залууг танихгүй. Т-ын найз байсан, сүүлд нь сонсоход Лууяа гэдэг гэж байсан.” гэх мэдүүлэг, гэрч Ө.Ө, Л.Батзаяа, Э.Д нарын мэдүүлэг, Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 сарын 07-ны өдрийн 126 дугаартай: “...Н.Б-ын биед баруун доод 1-р шүдний уналт, баруун доод 2-р шүдний сулрал, хүзүүнд зөөлөн эдийн няцрал цус хуралт, доод уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар 1-р шүдний уналт, баруун доод 2-р шүдний сулрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Л, Б.Т нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн Хгасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Л, Б.Т нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.Л, Б.Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, тэдний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Ж.Л, Б.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Ж.Л, Б.Т нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч Ж.Лд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх” саналыг гаргажээ.
Шүүгдэгч Ж.Л, Б.Т нарын 2021 оны 05 сарын 05-ны өдөр үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа бөгөөд өмнө нь мөн хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлээгүй, 6 дугаар зүйлд заасан ялаас өршөөн хасах, 7 дугаар зүйлд заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих, 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөлүүдэд хамаарахгүй тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох” нөхцөл, шаардлагыг Хгаж байна гэж үзлээ.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлага Хгаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж өршөөлд хамрагдах гэмт хэргийн төрөлд оруулан хуульчилсан байх бөгөөд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч Б.Т, Ж.Л нарт холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох санал үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Л, Б.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Н.Б-ын биед баруун доод 1-р шүдний уналт, баруун доод 2-р шүдний сулрал бүхий хөнгөн /гэмтэл/ хохирол учирсан ба шүүгдэгч Б.Т, Ж.Л нар хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд 1.000.000 төгрөг төлсөн талаараа шүүх хуралдаанд мэдүүлж байна.
Харин хохирогч Н.Б нь хохирлын талаар маргаагүй бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Тэнэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч Ж.Л нь 3 /гурав/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Л-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Х овогт Б-ийн Т, шүүгдэгч Х овогт Ж-ийн Л нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Тэнэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч Ж.Л нь 3 /гурав/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
4. Шүүгдэгч Ж.Л-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Шүүгдэгч Ж.Л-г шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Л, Б.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР