Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 620

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 156/2016/00657/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наранчимэг,
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам оролцов.
Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 хорооллын 37б дугаар байрны 57 тоотод оршин суух, Шарайд овогт Дамдинжавын Болормаагийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 31-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч Д.Болормаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Д.Болормаа миний бие 1982 оноос 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдэлд малчнаар, 1986 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын яслид асрагчаар, 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын 1 дүгээр цэцэрлэгт яслийн бүлгийн асрагч, багшаар тус тус ажиллаж байсан юм. Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах болоход хөдөлмөрийн дэвтрийн тамга, тэмдэг бүдэг тул шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолго гэсэн юм. Иймд намайг 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдэлд малчнаар, 1986 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын яслид асрагчаар, 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын 1 дүгээр цэцэрлэгт яслийн бүлгийн асрагч багшаар тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэв. (хх-ийн 1 тал)

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наранчимэг нь шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Болормаа нь 1982 оноос 07                                       дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдэлд малчнаар, 1986 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын яслид асрагчаар, 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын 1 дүгээр цэцэрлэгт яслийн бүлгийн асрагч, багшаар тус тус ажиллаж байсан юм. Өндөр насны тэтгэвэрт гарах болоход хөдөлмөрийн дэвтрийн тамга, тэмдэг бүдэг тул шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолго гэсэн юм. Иймд Д.Болормааг 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдэлд малчнаар, 1986 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын яслид асрагчаар, 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын 1 дүгээр цэцэрлэгт яслийн бүлгийн асрагч, багшаар тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү.
 Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, шинээр гаргаж өгөх бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэв. (хх-ийн 20 тал)    

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Д.Болормаа нь 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдэлд малчнаар, 1986 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын яслид асрагчаар, 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын 1 дүгээр цэцэрлэгт яслийн бүлгийн асрагч, багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
                                      
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.  

Хүсэлт гаргагч Д.Болормаа нь тэтгэвэрт орохоор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад хөдөлмөрийн дэвтрийн тамга, тэмдэг бүдэг байх тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй шүүхэд хандах хэрэгтэй гэжээ.

Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Д.Болормаа нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч СБ-67022808 регистрийн дугаартай, Шарайд овогт Дамдинжавын Болормаа нь 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдэлд малчнаар, 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт сумын яслид асрагчаар, 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын 1 дүгээр цэцэрлэгт яслийн бүлгийн асрагч багшаар тус тус ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1.Гэрч Ц.Баяраагийн: ...Би 1985 оноос 1994 оныг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын хүүхдийн цэцэрлэгт манаачаар ажиллаж байсан юм... Д.Болормаа нь 1982 оны 07 дугаар сард илгээлтээр ирээд 1985 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Батширээт “Батжил” нэгдлийн “Эг” бригадад малчнаар, 1989 оноос 1992 оны 04 дүгээр сарыг дуустал Хэнтий Барширээт сумын яслид хүүхэд саатуулах газрын асрагчаар, 1992 оны 05 дугаар сараас 1994 оны 03 дугаар сарыг хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын хүүхдийн цэцэрлэгт яслийн бүлгийн асрагч, багшаар тус тус ажиллаж байсан юм....Тухайн үед Хэнтий аймгийн Батширээт сумын хүүхдийн цэцэрлэгийн даргаар Л.Отгонцэцэг гэдэг хүн ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 21-22 тал)

2. Хүсэлт гаргагч Д.Болормаагийн хөдөлмөрийн дэвтэрт: 1986 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс Хэнтий аймгийн Батширээт сумын хүүхэд саатуулах газарт асрагчаар авч ажлуулав... 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс орон тооны цомхотголд орсон тул тогоочийн үүрэгт ажлаас чөлөөлөв... 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Батширээт сумын 1 дүгээр цэцэрлэгт яслийн бүлгийн асрагч багшаар авч ажиллуулав... 1994 оны 03 дугаар сарын  02-ны өдөр орон тооны цомхотголд орсон тул туслах багшийн ажлаас чөлөөлөв гэжээ. (хх-ийн 17 тал)

3. Хэнтий аймгийн архивын тасгаас ирүүлсэн цалингийн тодорхойлолтод: Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн малчнаар ажиллаж байсан Дамдинжавын ( Дамдин) Болормаагийн 1982 оны 10 дугаар сараас 1985 оны 07 дугаар 31-ний өдрийг дуустал хугацаанд авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 4 тал)

4. Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдлийн зөвлөлийн даргын 25 дугаартай 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тушаалын хуулбарт:... ажилд томилох тухай...17 дугаарт Д.Болормаа гэжээ. (хх-ийн 5 тал)

5. Хэнтий аймгийн Барширээт сумын хүн эмнэлэгийн ерөнхий эмчийн 19 дугаартай 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тушаалын хуулбарт:.. ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай... 2 дугаарт... Дамдинжавын Болормааг ажиллуулсугай гэжээ. (хх-ийн 8 тал)

6. Хэнтий аймгийн Барширээт сумын хүний эмнэлэгийн эрхлэгчийн 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тушаалын хуулбарт:.. түр ажилчин ажиллуулах тухай... 1 дугаарт... Д.Болормаа нь жирэмсний амралт авсан тул..... Д.Болормаагийн ажлыг хүлээлцэхийг яслын эрхлэгч, аж ахуй нарт даалгасугай гэжээ. (хх-ийн 9 тал)

7. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Шарайд овогт Дамдинжавын Болормаа 1967 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, СБ-67022808 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 12 тал)

8. Д.Болормаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Наранчимэгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар (хх-ийн 1, 17 тал) зэрэг болно.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан: зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй тул буруутай гэж үзэх үндэслэл болж байна.

Хүсэлт гаргагч нь 1986, 1987, 1988 онуудад Хэнтий аймгийн Батширээт сумын яслид асрагчаар ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй тул тухайн үед ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.  

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон


ТОГТООХ НЬ:


1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан СБ-67022808 регистрийн дугаартай, Шарайд овогт Дамдинжавын Болормааг 1982 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын “Батжил” нэгдэлд малчнаар, 1989 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын яслид асрагчаар, 1992 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын 1 дүгээр цэцэрлэгт яслийн бүлгийн асрагч, багшаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.


2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.


3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.


4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ