Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2023/0633

 

      

 

 

 

 

 

 

“Ж*******”ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:Нэхэмжлэгч “Ж*******”ХХК-ийн ерөнхий захирал Ц.Г*******

Нэхэмжлэгч: “Ж*******”ХХК

Хариуцагч: С******* ******* ******* ******* *******

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0638 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.П*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2023/0190/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ж*******”ХХК нь тус шүүхэд хандан “Хөрөнгө оруулагч нарын 2011 оны 01 дүгээр сараас 2015 оны 08 дугаар сар дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийн даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцон тайланг залруулж бүртгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0638 дугаар шийдвэрээр “ ******* ******* тухай хуулийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дах заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж*******”ХХК-иас С******* ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан хугацаанаас 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарыг дуустал, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарыг дуустал, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийн даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцон тайланг залруулж бүртгэхийг хариуцагчид даалгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Тус компани “Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц бүхэлд нь зөрчин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2, мөн 253 дугаар зүйлийн 253.1-т заасан үндэслэлээр 21132899 дугаартай хэрэгт захирал Ц.Г*******ыг эрүүдэн шүүж, “Ж*******” ХХК-ийн ашигт малтмалын 7304А тусгай зөвшөөрөл эзэмших Иргэний шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 696 дугаар шийдвэр хүчингүй болгосон үйл баримт Эрүүгийн шүүхийн 2019 оны 8 сарын 02-ны өдрийн 610 тогтоолоор тогтоогдсон, мөн 2014 оны 10 дугаар сараас 2015 оны 8 дугаар сарыг дуустал хугацааны тайлан нөхөж бүртгэхээс татгалзсан ******* ******* хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг Захиргааны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 0337 дугаар шийдвэрээр тогтоож, нөхөж бүртгэхийг хариуцагчид даалгасан тул тус компаний 2011 оны 1дүгээр сараас 2015 оны 8 дугаар сарыг дуустал хугацааны ******* ******* шимтгэлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцон тайланг залруулж бүртгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү" гэж нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх хугацааг үнэн зөв тогтоолгүй, нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг хангасан нь холбогдох хуулийн заалтууд илт зөрчсөн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд: “Төрөөс хүний эрх, эрх чөлөө, ...бусад баталгаа, ...хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлд: “Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн хохирлыг төр хариуцаж арилгана” гэж, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т “Монгол Улсын иргэн, хуулийн этгээд нь мөрдөгч,...прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан ...тэтгэвэр, тэтгэмж... болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй”  гэж, 2019 оны Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 2 дугаар зүйлд: “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалт мөрдөнө”  гэж, Монгол Улс нэгдэн орсон “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 5 дугаар зүйлд” Хэнд ч эрүү шүүлт тулгах, хэнтэй ч хэрцгий, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй” гэж, “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”-ын 9 дүгээр зүйлд: “Хууль бусаар хохирсон этгээд хохирлоо албадан нөхөн төлүүлэх эрхтэй” гэж, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ын 14 дүгээр зүйлд: “Оролцогч улс өөрийн эрх зүйн тогтолцоогоороо эрүүдэн шүүгдсэн этгээд хохирлоо арилгуулах эрхийг хүлээн зөвшөөрнө” гэж тус тус заасан.

4. Мөн ******* ******* сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, ******* ******* тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Засгийн газрын 1994 оны 212 тогтоолын 2 хавсралтын 2-ын “г”-д “Хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн даатгуулагчийн уг хугацаанд ногдох шимтгэлийг тухайн даатгуулагчийн хилсээр мөрдөгдөхийн болон ял эдлэхийн өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллага нь нэг удаа нийгмийн ******* санд төлнө. (Энэ талаар гарсан маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ)” гэж заасан, мөн энэ талаар Гадаадын хөрөнгө оруулагчийн тухай хуульд тодорхой зохицуулалт байна. Гэтэл анхан шатны шүүх 2010 оны 5 дугаар сараас 2019 оны 8 дугаар сар дуустал хугацаанд захирал Ц.Г*******ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1-т заасан гэмт хэрэгт шалгаж, “Ж*******” ХХК-ийн ашигт малтмалын 7304А тусгай зөвшөөрөл эзэмших эрх зөрчигдсөн байдал Эрүүгийн 21040691/21132899 хэргийн тогтоол (х/х-1-ийн 220-222 хуудас) Таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, (х/х- 1-ийн 158 хуудас) Эрүүгийн шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 610 тогтоол, мөн Монгол Улсын ХЭҮКомиссын 2020 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн 3/10 шаардлага зэрэг бүх нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад тайланг залруулах хугацааг буруу тогтоосон нь тус компаний хууль ёсны эрхийг ноцтой хохироож байна.

5. Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 8 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2023/0638 шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 9, 18 Тогтоох нь хэсгийн 1-т: 2011 оны 1 сараас 2015 оны 8 дугаар сар дуустал хугацааны цалинд оногдох шимтгэлийг даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцон тайланг залруулж бүртгэхийг С******* ******* ******* ******* *******т даалгасан өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хууль тогтоомжийг зөв тайлбарласан байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив.

2.1. Нэхэмжлэгч “Ж*******” ХХК-иас, С******* ******* ******* ******* *******т холбогдуулан “Хөрөнгө оруулагч нарын 2011 оны 01 дүгээр сараас 2015 оны 8 дугаар сар дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийг даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцон тайланг залруулж бүртгэхийг хариуцагчид даалгах”-аар тус тус маргасан.

2.2. Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Журам батлах тухай” 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан ******* ******* шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн ******* шимтгэл төлөх журам-ын 2.г-д “хууль бусаар ажлаас зайлуулагдан мөрдөгдсөн, хилс хэргээр хорих ял эдэлсэн даатгуулагчийн уг хугацаанд ногдох шимтгэлийг тухайн даатгуулагчийн хилсээр мөрдөгдөхийн болон ял эдлэхийн өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож ажиллаж байсан аж ахуй нэгж, байгууллага нь нэг удаа нийгмийн ******* санд төлнө. Энэ талаар гарсан маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасан.

2.3.Чингэлтэй ******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 610 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад  “... прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Г*******од холбогдох хэргийг,  2 дахь заалтаар “...Ц.Г*******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Х.Оюунчимэг, Б.Бямбаа, Ё.Энхсайхан нарыг хуурч мэхлэх аргаар залилсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүдийг тус тус Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

 2.4. Мөн Чингэлтэй ******* Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 425 дугаар Шийтгэх тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Г*******ыг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл, 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 274 хоног цагдан хоригдсон талаар дүгнэжээ.

2.5. Дээрх баримтуудаар “Ж*******” ХХК-ийн захирал Ц.Г******* нь хилс хэргээр хорих ял эдлээгүй боловч нийт 274 хоног цагдан хоригдсон, холбогдуулан шалгаж байсан эрүүгийн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон нөхцөл байдал тогтоогдож байна.

2.6. Иймд “Жин И Жао” ХХК-ийн захирал Ц.Г*******ыг цагдан хорьсон хугацаанд хамаарах цалинд оногдуулсан шимтгэлийг даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцон тайланг залруулж бүртгэхийг хариуцагчид даалгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.  

2.7. Учир нь цагдан хоригдохоос бусад хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ нь хүнийг ажил хөдөлмөр эрхлэх болон бусад эрхийг хязгаарладаггүй ба “Жин И Жао” ХХК-ийн захирал Ц.Г******* эрүүгийн журмаар эрх бүхий байгууллагад шалгагдсан нь дээрх зохицуулалтад хамаарахгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн маргаж буй   “...2011 оны 1 дүгээр сараас 2015 оны 8 дугаар сар дуустал хугацааны цалинд оногдох шимтгэлийг даатгуулагчийн 32 код буюу 8 хувиар тооцон тайланг залруулж бүртгэхийг даалгах байдлаар шийдвэрт өөрчлөлт оруулах” давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.8. Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.   

 

 

 

ШҮҮГЧ                                                        С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                        Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН