Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/124

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар зүйлчилж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Т овогт Бийн Б, Г овогт Дийн М, Ш овогт Нийн Ш нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 2. Өсвөр насны шүүгдэгч Д.М, Н.Ш, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,  хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

3. Өсвөр насны шүүгдэгч Д.М, Н.Ш, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1,  2.2 дугаар зүйлийн 2.3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахыг тэнсэж, тус бүрийг 2 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Ш, Б.Б нарт оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Мд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.М, Н.Ш, Б.Б нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэгжүүлэх үүргийг Говь-Алтай аймаг дахь хүүхэд гэр бүлийн хөгжлийн газарт, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг өсвөр насны шүүгдэгч Д.Мөнхзорилгын хууль ёсны төлөөлөгч буюу эцэг П.Д, эх Н,  өсвөр насны шүүгдэгч  Б.Бийн хууль ёсны төлөөлөгч Б.С, өсвөр насны шүүгдэгч  Н.Шын хууль ёсны төлөөлөгч Б.Ж нарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүхээс прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг өсвөр насны шүүгдэгч Д.М, Н.Ш, Б.Б нарт мэдэгдсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-д зааснаар өсвөр насны шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 тээврийн хэрэгслийн үнэ болох 1,480,000 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч Д.М, Н.Ш, Б.Б нараас тэнцүү хэмжээгээр буюу нэг шүүгдэгчээс 493.333 төгрөгийг гаргуулж гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөхөөр тогтоосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Моос 253,666 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд, 1,010,333 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Цд, 345,833 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд, 147,666 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Цд, 115.500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Нд, 30,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Цд тус тус олгох, өсвөр насны шүүгдэгч Б.Бээс 53,666 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд, 1,010,333 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Цд, 145,833 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд, 7,666 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Цд, 115.500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Нд тус тус олгох, өсвөр насны шүүгдэгч Н.Шаас 13,666 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд, 1,010,333 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Цд, 145,833 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд, 7,666 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Цд, 115.500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Нд тус тус олгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Эйсер маркийн нөүтбүүк 1 ширхгийг хохирогч Д.Пд, бор өнгийн үдээстэй хос гутлыг өсвөр насны шүүгдэгч Н.Шт тус тус олгож, диск 1 ширхгийг хэрэгт хавсаргасугай.

10. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч Н.Ш нь хохирогч Д.Бд 240,000 төгрөг, хохирогч д.Батцэнгэлд 200,000 төгрөг, хохирогч Б.Цд 140,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Сд 60,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Цд 40,000 төгрөг тус тус төлсөн, шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Бд 200,000 төгрөг, хохирогч Д.Бд 200,000 төгрөг, хохирогч Б.Цд 140,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Цд 30,000 төгрөг тус тус төлсөн, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Д.М, Н.Ш, Б.Бнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.МӨНХТУЯА