Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Ц.Батзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч П.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Д-н Бхолбогдох 2116000990139 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, Барилгын инженер мэргэжилтэй, *****ажилтай, ам бүл *, ****** mхамтаар Говь-Алтай аймгийн Е******* оршин суух хаягтай, урьд шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ********* регистрийн дугаартай, Х овогт Пийн Б,

Хэргийн товч утга: Шүүгдэгч П.Бнь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэн Д.Д, Д.Ү, Б.Энартай Прадо-120 маркийн тээврийн хэрэгслээр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Төгрөгийн эх багийн Халцгай гэх газарт явж байхдаа Чех улсад үйлдвэрлэсэн CZ-453 varmint маркийн гол төмөр А867825, замаг 825  дугаартай галт зэвсгээр болгоомжгүй үйлдлийн улмаас гал алдаж, буудлага үйлдэн иргэн Б.Э-нбиед гавлын хөндийд нэвт буудагдсан шарх, зулай ясны цөмөрч сэлтэрсэн хугарал, хатуу халсны урагдал, цусан бүлэн, аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал, зулай ясны хугарал, хамрын уг, өвдөгт зулгаралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч П.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна  гээд мэдүүлэхдээ. Д.Д, Д.Ү, Б.Эбид дөрөв 07 дугаар сарын 02-ны өдөр уулзаад 07 дугаар сарын 04-ний өдөр салхинд гарахаар болсон. 07 дугаар сарын 04-ний өглөө бид дөрөв уулзаад Төгрөгийн эх гэдэг газар руу салхинд гарангаа замдаа тарвага алж идье гэж хэлээд явсан. Замдаа Шаргын гүүрэн дээр зогсоод сэржим өргөөд цацаад бид хэд нэг нэг татсан. Гэхдээ би ан хийнэ гэж хэлээд амсаагүй. Цаашаа яваад Төгрөгийн эх гэдэг газар очоод би хоёр удаа тарвага буудаад оноогүй. Тэгээд цаашаа жоохон яваад миний талаар нэг тарвага гарч ирэхээр нь би буудахад яваад орсон. Тэгээд Цогоо би буудъя гэж хэлэхээр нь буугаа оруулж ирж өгөхдөө миний гар гохон дээр нь дарагдаад буудсан юм шиг байсан. Би тэрийг сайн мэдэхгүй байгаа. Тэгээд Цогоог бид хэд Бугатын эмнэлэгт авч очиж хүргэж өгсөн. Би өөрөө зам заагаад хүргэж өгсөн. Би ийм болгоомжгүй байдлаасаа гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

П.Б-ийниргэний үнэмлэхийн зурагт лавлагаа /хх-ийн 146-рт/

П.Б-ийнурьд нь шүүхээр ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгасан ял шалгах хуудас /хх-ийн 142-рт/

П.Б-ийнүл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 147-рт/

2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт/4-13-рт/

2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 56 дугаартай прокурорын мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 15-16-рт/

2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн мөрдөгчийн “CZ- 453 загварын А867825 гол төмрийн дугаартай, замаг 825 дугаартай галт зэвсэг нэг, сумны хонгио 1 ширхгийг” эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 24-рт/

П.Б-оосгаргаж өгсөн хохирлын мөнгө төлсөн тухай баримтууд болон Гуулин-Эрдэнэ ХХК-ны улсын бүртгэлийн хуулбар зэргийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 26-рт/

Хохирогч Б.Э-нмөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 07 сарын 04-ны өдрийн өглөө Дугарсүрэн, Ү буюу Үүрээ, Б нарын хамт Бугат сум руу тарвага агнахаар явсан. Бугат суманд очоод тарвага агнах гээд машины арын суудал дээр Б бид 2 сууж байсан. Б миний зүүн талд суусан. Б 2 удаа тарвага буудаад оноогүй. Бын талд тарвага гарч ирэхэд буудах гэж байхад тарвага орсон ба миний талд тарвага гарч ирэхээр нь би буудадхъя гэж хэлэхэд над руу Б.Б буу өгөх гэж байхад буун дуу гарсан. Тэрнээс хойш болсон юм аа сайн санахгүй байгаа юм аа...би бууны хошуунаас хараахан барьж амжаагүй байсан байхаа...миний бие одоо зүгээр болж байгаа, баруун гар мэдээ байхгүй, баруун хөл саажилттай гэхдээ хөдөлж байгаа. Ухаан санаа эрүүл ярихад жаахан бэрхшээлтэй, толгойны буудуулсан хэсэг ясгүй байгаа...надад Б.Б эмчилгээний зардал гэж 64.500.000 төгрөг өгсөн. Одоо Б.Бтой холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 55-рт/

Гэрч Д.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 04-ний өглөө 11 цагийн үед Говь-Алтай аймгаас Бугат сум руу Б, Э, Ү нарын хамт “Ргаdо-120” маркийн 54-26 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Замдаа явж байгаад Төгрөгийн эх гэх газар Б 2 удаа тарвага буудан оноогүй. Тэгээд явж байтал 1 тарвага таарсан. Тэгээд Э би буудаадахъя гэсэн.Тэгээд байж байтал буу дугарсан. Эргээд хартал Б Ээ пизда яадаг пизда вэ гээд хашхирч байсан. Тэгээд Эын толгойноос цус гарч байсан. Ү буугаад Эын толгойг миний подволкоор боосон. Ү Эын толгойг түшээд өвөр дээрээ тавиад Бугат сумын төв дээр ирсэн...аймгаас гараад явж байх замдаа Шаргын гүүр, Төгрөгийн урд талд тус тус 2 удаа зогсож дөрвүүлээ 1 шил “Эден” 0.75 литрийн архи задалж уусан. Гэхдээ дуустал нь уугаагүй 2 зогсоход 1 хүн 2 удаа татсан. Тээврийн хэрэгслийг би жолоодож явсан. Жолоочийн эсрэг талд Ү, Үын ард талд Б миний ард талд Б.Эсууж явсан...Галт зэвсэг нь Бын эзэмшлийн галт зэвсэг, гэрчилгээтэй үгүйг нь мэдэхгүй...би урд сууж жолоо барьж явсан болохоор буугаа булаацалдсан болох, хэн нь хэнийгээ буудсаныг хараагүй. Буу дуугарахаар нь эргэж хартал Б ээ пиздаа гээд хашхирч байсан. Э толгойгоороо хойшоо сандал налаад гэдийсэн ухаангүй байсан. Хаалгыг нь онгойлготол хажуу тийш нь налаад унасан. Тэгээд Эын толгойг миний пудволкоор боогоод Ү хойно нь түшээд суусан...Ээ пизда хүн алчихлаа гээд орилоод байсан. Б задалсан ихэнх тал архи байсныг амаар нь залгилаад байсан...хоорондоо маргалдсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 64-65-рт/

Гэрч Д.Үийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 04-ны өглөө 11 цагийн үед Говь-Алтай аймгаас Б, Э, Дугараа нарын хамт “Ргаdо-120” маркийн 54-26 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Замдаа явж байгаад Төгрөгийн эх газар Б 2 удаа тарвага буудаад оноогүй. Тэгээд явж байтал 1 тарвага таарсан. Э, Б 2 би буудна, би буудна энэ тэр болсон. Тэгээд байж байтал буу дугарсан. Эргээд хартал Б гал алдчихлаа гээд хашхирч байсан.Тэгсэн Эын толгойноос цус гарч байсан. Тэгээд машинтайгаа хөдлөөд Бугат сумын төв дээр эмнэлэгт ирж Эыг хүлээлгэж өгсөн....тээврийн хэрэгслийг Дугараа жолоодож явсан. Би жолоочийн эсрэг талд Э жолоочийн ард талд миний ард талд Б сууж явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 61-62-рт/

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 246 дугаартай “...Б.Э-нбиед гэмтэл учирсан байна... Б.Э-нбиед гавлын хөндийд нэвт буудагдсан шарх: Зулай ясны цөмөрч сэлтэрсэн хугарал, хатуу халсны урагдал, цусан бүлэн, аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал зулай ясны хугарал, хамрын уг, баруун өвдөлт зулгаралт гэмтэл тогтоогдлоо...дээрх гэмтэл нь галт зэвсгийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна...Б.Э-нбиед учирсан гавлын хөндийд нэвт буудагдсан шарх: Зулай ясны цөмөрч сэтэрсэн хугарал, хатуу хальсны урагдал, цусан бүлэн, аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал зулай ясны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...3улгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт, /хх- ийн 75-77-рт/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Алтангэрэлийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1999 дугаартай “...Шинжилгээнд 2011 онд Чех улсад ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн 5,6x15 мм-ийн /22LR/ калибртай CZ453 загварын бага калибрын карабин буу ирүүлсэн байна. Уг буу нь галт зэвсэг мөн...Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь хэвийн ажиллагаатай буудлага үйлдэнэ...шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь гох дарахгүйгээр доргилт цохилтын нөлөөнөөс буудлага үйлдэхгүй...шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг хонгио нь 5.6x15 мм-ийн /22LR/ калибртай АНУ-ын Wenchester зэвсгийн үйлдвэрт ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн сумны буудлагад ашигласан хонгио байна...Шинжилгээнд ирүүлсэн сумны хонгио нь шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээр буудагдсан байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх104-110-рт/,

Хохирогч Б.Э-н2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 179-рт/

П.Б-ийняллагдагчаар өгсөн “...тэгээд би машины хойн суугаад Б.Эминий баруун талд сууж явсан. Бугат сумын нутагт ороход миний талаар тарвага гарч ирэхээр нь 2 удаа буудахад оноогүй. Дахиад тарвага гарч ирэхээр нь буудах гэтэл тарвага орсон. Миний баруун талд сууж явсан Б.Э-нталаар тарвага гарч ирэхэд Б.Эби буудъя гэхээр нь бууг шилжүүлж өгөхөд бууны урдаас Б.Эбарьсан байсан санагдаж байна. Бууг шилжүүлж өгөхөд одоо бодоход миний гар мэдэлгүй гохон дээр дарцан юм шиг байгаа юм аа гэнэт буун дуу гараад Б.Энамайг налаад ороод ирсэн. Толгойны зүүн дээд тал орчмоос цус гарсан. Тэгээд шууд Б.Эыг сумын эмнэлэгт хүргэж өгсөн...бид нар Шарга сумын гол дээр зогсоход Ү 1 шил архи задлаад тойруулж байсан. би тарвага буудах гэж байсан учир архи уугаагүй. Хэрэг болсны дараа сумын төв дээр Б.Эыг эмнэлэгт буулгасны дараа Шарга сумын гол дээр задлаад үлдсэн архийг машин дотор байсан тул сандраад би шилээр нь балгасан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 138-139-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч П.Бнь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэн Д.Д, Д.Ү, Б.Энартай Прадо-120 маркийн тээврийн хэрэгслээр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Төгрөгийн эх багийн Халцгай гэх газарт явж байхдаа Чех улсад үйлдвэрлэсэн CZ-453 varmint маркийн гол төмөр А867825, замаг 825  дугаартай галт зэвсгээр болгоомжгүй үйлдлийн улмаас гал алдаж, буудлага үйлдэн иргэн Б.Э-нбиед гавлын хөндийд нэвт буудагдсан шарх, зулай ясны цөмөрч сэлтэрсэн хугарал, хатуу халсны урагдал, цусан бүлэн, аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн няцрал, зулай ясны хугарал, хамрын уг, өвдөгт зулгаралт гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэх  үйл баримт тогтоогдлоо.

Хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч П.Бнь болгоомжгүйгээр хохирогч Б.Э-нэрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь хохирогч Б.Э, гэрч Д.Д, Д.Ү, Б.Энарын мэдүүлэг, Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 246 дугаартай, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын криминалистикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Алтангэрэлийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1999 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Бнь цэнэгтэй бууг шилжүүлж өгөхдөө буудлага үйлдэж бусдад хохирол, хор уршиг учруулж болзошгүйг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч аюулгүй байдлаа хангаагүй, болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Б.Э-н биед хүнд гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дээрх гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч П.Быг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Бод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирлоо нөхөн төлсөн. Хохирогч Б.Эийн Цагдаагийн газарт гаргасан “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. ...Миний гомдолгүй байдлыг харгалзан үзнэ үү...” гэсэн хүсэлт/хх179/ зэргээр нотлогдож байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогч Б.Эод 74,346,870 төгрөгийг төлсөн байна. Түүнчлэн хохирогч Б.Энь “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. ...Миний гомдолгүй байдлыг харгалзан үзнэ үү...” гэсэн хүсэлт/хх179/ гаргасан, мөн иргэний нэхэмжлэгч Б.Мнь иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримт мөрдөн байцаалтад гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй боловч хохирогч Б.Эийн биеийн байдал цаашид эмчилгээ сувилгаа шаардлагатай зэрэг байдлыг нь харгалзан нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч П.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч П.Бод 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бод 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Бод оногдуулсан торгох ялыг хөрөнгө, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрх хасах ял заавал оногдуулахаар хуульчилсан байхад улсын яллагч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ялын төрөл хэмжээг тохиролцож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд  хэргийг шилжүүлэхдээ эрх хасах ялын саналыг тусгаагүй байгаа нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах ноцтой үндэслэл биш гэж шүүх үзлээ.  Шүүгдэгч П.Бнь галт зэвсэг ашиглан буудлага үйлдэж гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний галт зэвсэг эзэмших эрхийг 1 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч шүүгдэгч П.Бнь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм дүгнэлтдээ: “...Торгуулийн ял төлөх боломж байгаа боловч эмчилгээ сувилгааны зардалд бүхий л боломжоороо хохирогч талд тусалж байгаа. Энэ байдлыг харгалзан торгуулийн ялаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна... Шүүгдэгчийн зүгээс тухайн бууг зарж борлуулаад хохирогчийн эмчилгээ сувилгаанд хэрэглэх саналтай байгаа. Хохирогчийн бие сайжирч байгаа. Гэхдээ цаашид физик эмчилгээ хийлгэх шаардлагатай гэдэг. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж өгнө үү гэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж прокурор уг хүсэлтийн дагуу хэргийн зүйлчлэл, шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлага, ялын төрөл хэмжээний талаар тохиролцож гарын үсэг зуруулсан байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Чех улсад үйлдвэрлэсэн CZ-453 varmint маркийн гол төмөр А867825, замаг 825  дугаартай галт зэвсгийг хураан авч худалдан борлуулж, хохирогч Б.Э-нцаашид гарах эмчилгээний зардалд зарцуулахаар Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, CZ-453 загварын галт зэвсгийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сумны хонгио 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.  

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, хохирогчид 74,346,870 төгрөгийг төлсөн, хохирогч Б.Энь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Пийдарийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Б-ийн галт зэвсэг эзэмших эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бод оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Бод сануулсугай

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Чех улсад үйлдвэрлэсэн CZ-453 varmint маркийн гол төмөр А867825, замаг 825  дугаартай галт зэвсгийг хураан авч худалдан борлуулж, хохирогч Б.Э-нцаашид гарах эмчилгээний зардалд зарцуулахаар Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сумны хонгио 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, хохирогчид 74,346,870 төгрөгийг төлсөн, хохирогч Б.Энь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

8. CZ-453 загварын галт зэвсгийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.МӨНХТУЯА