| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0121/э |
| Дугаар | 2021/ШЦТ/127 |
| Огноо | 2021-12-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Ц.Батзаяа
Шүүгдэгч Д.Н, Н.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овогт Дн Н, Ж овогт Нын Б нарт холбогдох 2116000000140 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *, эхнэр 3 хүүхдийн хамтаар Говь-Алтай аймгийн ****** оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДК000 регистрийн дугаартай, Д овогт Дн Н,
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Говь-Алтай аймгийн ******* оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДК0000 регистрийн дугаартай, Ж овогт Нын Б,
Шүүгдэгч Н.Бнь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн орчим Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг баг Баянхөндийн ам гэх нэртэй газарт иргэн Нийн хуримын ёслолын үеэр “намайг хэл амаар доромжилж зодлоо” хэмээн Д.Нын толгойн тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь “духанд шарх, гавлын дотоод даралт ихсэлт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Н.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. Би Нийн найранд суусан. Үдээс хойш хадам талын хүмүүсийг нь явуулчхаад Д.Нтай гадаа суусан. Намайг янз бүрээр хэлээд доромжлоод байсан. Тэгээд хэл амаар доромжлоод байхаар нь та ах дүүстэйгээ эвтэй байвал яадаг юм бэ? гэсэн чинь миний баруун нүдэнд цохисон. Тэгээд миний нүд таг болсон. Тэгээд Д.Н чамайг алж чадан. Эмч авгайтай Дарга дүүтэй гээд байсан. Тэгж байж байгаад дотогшоо орсон. Тэгээд найрлаад сууж байсан чинь ахын чинь буруу байна. Гараад уулзъя гэсэн. Тэгээд намайг дагуулж гараад зүүн нүдэнд цохисон. Тэгээд 2 нүд харанхуйлаад доошоо тонгойсон байхад дахин цохисон. Тэгээд байж байхад Б гэдэг залуу ирээд салгасан. Тэгээд салгаад цааш нь аваад явсан. Намайг хэл амаар доромжлоод байхаар нь жижиг чулуу аваад шидсэн. Хүмүүс унасан байна гэж байсан. Тэгээд удалгүй босоод ирсэн. Тэгээд эмч, цагдаа нар ирсэн гэв.
Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. Тэр өдөр манай хамаатны найр болсон. Хадам талыг гаргаж өгөөд энэ залуу архи уу гээд шахаад байсан. Тэгээд энэ архийг ууж байж орно гээд тийм зүйл болоод муудалцсан. Тэгээд гэрт дахиж орж найрлаж байгаад энэ залуу ирэх ёстой хүмүүс нь ирээгүй байна. Ирэхгүй хүмүүс ирсэн байна гээд байсан. Би бол гайгүй ханатай байсан. Нэг нутаг усны хүмүүс, аав, ээжтэй нь ах дүү шиг явдаг юм. Алдаагаа ухамсарлаж байна гэв.
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт улсын яллагчийн хүсэлтээр хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Н.Бийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх 63-65-рт/,
Н.Бийн мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Говь- Алтай аймгийн Халиун сум Олонбулаг баг Баян хөндийн ам гэх нэртэй газарт Нацагдорж гэх залуугийн хуриманд очсон. Тэгээд үд дундын үед бэрийн талын хүмүүсийг явуулчхаад хурим хийсэн айлын гадаа Нань хэл амаар доромжилж, би хаана ч найр ахалдаг хүн, чам шиг гуйлгачин гээд байсан. Тэгэхээр нь би өмнөөс нь: Та өөрийнхөө ах дүүстэй эвтэй байвал яадаг юм бэ гэхэд Нань чамайг алчихсан ч яадаг юм гээд миний баруун талын нүд рүү гараараа цохисон. Мөн надад хууль үйлчилдэггүй, би эмч авгайтай, дарга дүүтэй, надад хууль үйлчлэхгүй, чамайг алчхаж чадна гээд байсан. Бид хоёр тэгж байгаад нөгөө айл руугаа орсон. Тэгээд хэсэг найрлаж байгаад Нань ахынх нь буруу байна. Хоёулаа гаръя гэхээр нь араас нь дагаад гарсан чинь миний зүүн талын нүд рүү цохисон. Тэгээд тонгойсон чинь миний хамар руу дахиад цохисон. Нэг хэсэг миний хоёр нүд харанхуйлж, хамраас цус гоожсон. Тэгээд Б гэдэг залуу Набид хоёрыг ирж салгасан. Нань ална тална гээд байхаар нь би жижиг чуу аваад Наруу шидсэн. Тэгсэн чинь тэр хүн газарт унаад ухаан алдчихлаа гээд хүмүүс тэгээд байсан. Тэгээд нэг их удалгүй Нань босоод ирсэн. Удалгүй эмч цагдаа ирсэн. Миний эмчилгээнд нийт 30,000 төгрөгний зардалд гарсан. Би ямар нэгэн хохирлын мөнгө төгрөг нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-рт/,
Гэрч Н.Г-ийнмөрдөн байцаалтад өгсөн“...Би гэрээс гартал манай Бийн хамраас цус гарсан байсан. Ныг У эгч гэрээс холдуулаад одоо гэр лүүгээ яв гэж хэлсэн. Б гэх залуу хашхирах үед гэрээс гарцгаахад Наах газарт хэвтэж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Ба ах чулуу аваад Наах руу шидсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55-рт/,
Гэрч У.Бын “...Намайг усанд яваад ирэх үед На Ба хоёр гэрээс гарч ирсэн. Тэгээд Нань Бийн нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж авсан. Би Ба ах чулуу авч шидэж байхыг нь харсан. Тэгээд Наах ухаан алдаж унасан” гэх мэдүүлэг /хх 58-59-рт/,
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 361 дугаартай “...Н.Бийн биед тархины хаван, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд авсан байх боломжтой. Н.Бийн биед учирсан гэмтэл нь бүрдлээрээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Н.Бийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл болно...” гэх дүгнэлт/хх-ийн 22-23-рт/ зэргийг шинжлэн судлав.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт улсын яллагчийн хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Д.Нын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх67- 71-рт/,
Д.Нын мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн“...2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Говь- Алтай аймгийн Халиун сум Олонбулаг баг Баян хөндийн ам гэх нэртэй газарт Нацагдорж гэх залуугийн хуримд очсон. Тэгээд бэрийн талын хүмүүсийг 15 цагийн үед гаргаж өгсөн юм. Тэгсэн чинь Н.Бнь архи барьчхаад над руу шахаад байхаар нь би архи уухгүй гэрт оръё гэхэд Н.Бнь: Энэ архийг ууж байж орно гэж хэлээд намайг цохиж авсан юм. Гэрт орчхоод Ба нь над руу: Гуйлгачин минь чи энд байх ёсгүй гэж хэлэхээр нь би: Шинэ айлд хэрэггүй. Хоёулаа гаръя гээд дагуулаад гарсан. Тэгээд бид хоёр барьцалдаж авсан. Тэгээд намайг боохоор нь би Бийн нүүр хэсэг рүү гараараа цохисон. Мөн Ба ч гэсэн намайг цохисон. Тэгээд миний дээлийн энгэрийг ураад хаячихсан юм. Бид хоёрыг Б ирж салгасан. Намайг аваад явж байтал Ба нь над руу чулуу шидээд тухайн чулуу нь миний дух хэсэгт цохиод би ухаан алдаад унасан байсан. Тэгээд цагдаагийн байгууллага, эмнэлэгт дуудлага өгсөн байсан. Тухайн үе гайгүй болохоор нь эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгээгүй. Би ямар нэгэн хохирлын мөнгө төгрөг нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-рт/
Гэрч Н.Г-ийнмөрдөн байцаалтад өгсөн “...Би гэрээс гартал манай Бийн хамраас цус гарсан байсан. Ныг У эгч гэрээс холдуулаад одоо гэр лүүгээ яв гэж хэлсэн. Б гэх залуу хашхирах үед гэрээс гарцгаахад Наах газарт хэвтэж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Ба ах чулуу аваад Наах руу шидсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55-рт/,
Гэрч У.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...Намайг усанд яваад ирэх үед НаБа хоёр гэрээс гарч ирсэн. Тэгээд Нань Бийн нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиж авсан. Би Ба ах чулуу авч шидэж байхыг нь харсан. Тэгээд Наах ухаан алдаж унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-рт/,
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 362 дугаартай “...Д.Нын биед духанд шарх, гавлын дотоод даралт ихсэлт, зүүн мөрөнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Д.Нын биед учирсан гэмтлүүдээс духанд шарх, гавлын дотоод даралт ихсэлт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 28-29-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Н согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн орчим Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг баг Баян хөндийн ам гэх нэртэй газарт иргэн Нийн хуримын ёслолын үеэр “намайг хэл амаар доромжиллоо” хэмээн шалтаглан Н.Бийн нүүрэн тус газарт нь гараараа олон тооны удаа цохиж эрүүл мэндэд нь “...2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний алимны салстад цус харвалт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.Ба, Д.Н нарын мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Н.Ганчимэг, У.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 361 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Бнь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн орчим Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг баг Баян хөндийн ам гэх нэртэй газарт иргэн Нийн хуримын ёслолын үеэр “намайг хэл амаар доромжилж зодлоо” хэмээн Д.Нын толгойн тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь “духанд шарх, гавлын дотоод даралт ихсэлт” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.
Дээрхи үйл баримт нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Шүүгдэгч Н.Бнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.Ба, Д.Н нарын мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Н.Ганчимэг, У.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Даваахүүгийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 362 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Ба, Д.Н нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нэхэмжлэх зүйлгүй санал гомдолгүй гэсэн хүсэлт гаргасан/хх155-156/ байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Д.Н, Н.Бнар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Н.Ба, Д.Н нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Н.БД.Н нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Дн Н, Ж овогт Нын Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Ныг 250/хоёр зуун тавь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баөд оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Баөд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Д.Н нарт тус тус сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н, Н.Бнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Д.Н, Н.Бнар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Н, Н.Бнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА