Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энхбат

Шүүгдэгч Ө.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч И м овогт Өийн Бд  холбогдох 2116000990163 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл *, ***** хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ******* оршин суух хаягтай, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ********  И м овогт Өийн Б,

Хэргийн товч утга: Шүүгдэгч Ө.Б согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 20-ны шөнийн 23 цагийн орчим Говь-Алтай аймаг, Жаргалан сум, Бүрэн 1 дүгээр багийн нутаг Баянголын эх гэх нэртэй газарт гэртээ иргэн Д.Цыг согтуу ирж агсан тавилаа хэмээн цээжин тус газарт нь нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь “баруун талын 6, 7 дугаар хавирганы зөрүүгүй хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Ө.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна  гээд мэдүүлэхдээ. 2021 оны 10 дугаар сарын 05-нд гэртээ унтаж байхад орой 11 цагийн үед Ц согтуу орж ирээд гуйлгачин минь малаа харсангүй гэж хэлэхээр нь нэг өшиглөсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Ц-ын амбулаториор эмчлүүлэгчдийн карт, дүрс оношилгооны хариуны хуулбар/хх-ийн 27-28-рт/

Хохирогч Д.Цынмөрдөн байцаалтад өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед Баянголын гарам дээр Ө, А, Б, Х бид тав 3 шил 0,75 литртэй Ерөөл архи хувааж уугаад 16 цагийн үед байх /цагийг нь сайн санахгүй байна нэлээн удаан архи уусан/ гэр рүүгээ явцгаасан. Бийнд орж тамхи татах санаатай очсон. Тэгээд Бийнд очтол Б намайг та намайг дандаа дээрэлхдэг байсан биздээ гэхээр нь  би чамайг хэзээ, хаана дээрэлхээд, зодсон юм гэсэн чинь та намайг дээрэлхдэг биздээ гээд орноосоо босож ирээд миний баруун талын хацар луу гараараа цохисон. Тэгэхээр нь би чамтай хэрэлдэж зодолдохгүй гээд гэрлүүгээ явсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 7,8, 56-рт/,

Гэрч Ж.Агийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгээд би гэртээ очиж байгаад орой 22 цагийн үед Бийнд очсон. Тэгээд удалгүй гэрлүүгээ явах гэсэн чинь Б, Оюунаа хоёр унтчихаад яв гэхээр нь за гээд хэвтэж байсан. Тэгээд 23 цагийн үед байх Ц Бийнд согтуу бололтой орж ирсэн. Орж ирээд Ц Бг малаа харсангүй гээд хэрэлдсэн. Тэгсэн чинь Б орноосоо босож ирээд Ц-г хөлөөрөө цээжин хэсэг рүү нь өшиглөөд, гараараа толгой хэсэг рүү нь нэг алгадсан. Тэгэхээр нь би Бг боль гээд хэлсэн. Тэгээд хувцсаа өмсөөд гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-рт  урьд нь шүүхээр ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгасан ял шалгах хуудас /хх-ийн 142-рт/,

Гэрч Ю.Уийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгээд орой үхэр малаа саачхаад гэртээ ороод хэвтэж байсан чинь манай нөхөр ирсэн. Тэгээд би хаагуур юу хийж яваад ирэв гэж асуутал манай нөхөр өдөр Баянголын гарам дээр Ө, Б, Х, А нартай 3 шил архи хувааж уугаад тэгээд Хынд байж байгаад Бийнд очсон гэж хэлсэн. Тэгэхээр нь малаа харна гээд явсан хүн архи уулаа гээд уурлаад унтуулсан. Тэгээд шөнийн 3 цаг өнгөрч байхад манай нөхөр миний бие өвдөөд байна. Хүйтэн цай байна уу гэхээр нь яагаад бие чинь өвдөөд байгаа юм гэсэн чинь Б түрүүн миний цээжин лүү өшиглөсөн тэгээд өвдөөд байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх10-11-рт/,

Гэрч Э.Оийн мөрдөн байцаалтад өгсөн “... Тухайн өдрийн 23 цагийн үед байх Ц ах ганцаараа манай гэрт ирээд гэрлээ асаа гээд орилоод байхаар нь манай нөхөр гэрэл асаасан чинь Ц манай нөхрийг чи малаа харсангүй. Манай өвөлжөөний тийшээ ороод байна. Малаа харахгүй, хариулахгүй муу гуйлгачин минь гээд доромжлоод байсан. Тэгсэн чинь манай нөхөр орноосоо босоод хөлөөрөө цээжин лүү өшиглөсөн, тэгээд гараараа толгой хэсэг рүү нь цохисон чинь маргааш би чамайг ална гээд гараараа явсан...” гэх мэдүүлэг /хх16-17-рт/,

Ө.Бгийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 20-ны орой манай гэрт аав, А, эхнэр бид 4 гэртээ унтаж байтал шөнө 23 цагийн үед хаалга онгойлгоод Ц ах согтуу орж ирээд гэрлээ асаа гээд орилоод байхаар нь та харьж амар гээд хэлтэл гуйлгачингууд надад тэгж хэлэх болоогүй гээд агсраад байсан. Тэгснээ чи муу 300 малтай гуйлгачин надад ингэж ярих болоогүй. Над шиг 1000 малтай болчхоод томроорой гэхээр нь би хөнжлөөсөө босож ирээд Ц ахыг газарт сууж байхад нь баруун хөлөөрөө цээжнийх нь баруун хажуу талруу нь өшиглөсөн чинь цаашаагаа саваад ор налаад уначхаад босоод ирсэн...” гэх мэдүүлэг /хх64-рт/

Говь-Алтай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 375 дугаартай “...хохирогч Д.Цынбиед баруун талын 6, 7 дугаар хавирганы зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх32-33-рт/,

Хохирогч Б.Цэын Прокурорын газарт гаргасан “...Ө.Бгээс 350,000 төгрөг авсан нь үнэн бөгөөд одоо ямар нэгэн санал гомдолгүй...” гэх хүсэлт /хх-83-рт/, Ө.Бгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт /хх-84-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энхбат дүгнэлтдээ: “...Улсын яллагчаас миний үйлчлүүлэгч Ө.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргаж байна. Торгох ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Миний үйлчлүүлэгч Ө.Бнь Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багт мал маллан амьдардаг. Ам бүл 3. Ө.Бнь 2021 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн үед хохирогч Д.Цд хүндэвтэр гэмтэл учруулсан нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь хохирогч шөнийн 23 цагийн үед айлд согтуу ирж маргаан үүсгэсэн байдаг. Улсын яллагчийн зүгээс гаргасан саналын хүрээнд торгох ял оногдуулж өгөхийг хүсч байна гэв.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ө.Бнь согтуурсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 20-ны шөнийн 23 цагийн орчим Говь-Алтай аймаг, Жаргалан сум, Бүрэн 1 дүгээр багийн нутаг Баянголын эх гэх нэртэй газарт гэртээ иргэн Д.Цыг согтуу ирж агсан тавилаа хэмээн цээжин тус газарт нь нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь “баруун талын 6, 7 дугаар хавирганы зөрүүгүй хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх  үйл баримт тогтоогдлоо.

Хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Ө.Бнь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хохирогч Д.Ц, гэрч Ю.У, Ж.А, Э.О нарын мэдүүлэг, Говь-Алтай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 375 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Ө.Бг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирлоо нөхөн төлсөн. Хохирогч Д.Ц Прокурорын газарт гаргасан “...Ө.Бгээс 350,000 төгрөг авсан нь үнэн бөгөөд одоо ямар нэгэн санал гомдолгүй...” гэсэн хүсэлт/хх83-рт/ зэргээр нотлогдож байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогч Д.Цд 350,000 төгрөгийг төлсөн байна.

Түүнчлэн хохирогч Д.Ц нь “... ямар нэгэн санал гомдолгүй,” гэсэн хүсэлт/хх83/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Ө.Бд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Ө.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бд 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Бд оногдуулсан торгох ялыг хөрөнгө, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ө.Бнь хэрэг гарах үед  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. 

Шүүхээс шүүгдэгч Ө.Бгийн хохирол төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Их мянган овогт Өийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Шүүгдэгч Ө.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ө.Бд оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ө.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Ч.МӨНХТУЯА