Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
Хэргийн индекс | 186/2022/0004/Э |
Дугаар | 2021/ШЦТ/04 |
Огноо | 2021-12-22 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/04
2021 12 22 2021/ШЦТ/04
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, улсын яллагч О.Нандинцэцэг, шүүгдэгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Жт холбогдох эрүүгийн “2111 01324 1357” дугаартай, 186/2022/0004/Э индекстэй хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Байгаль орчны инженер мэргэжилтэй, “ЖБС” ХК-ны менежерээр ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 222-12 тоотод оршин суух бүртэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Ж
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын аманд байрлах зуслангийн байшиндаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Лхагвасүрэнг хардалтын улмаас зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрх, эрх чөлөөнд халдсаны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Б.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...“мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй ” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Лхагвасүрэнгийн:...2021 оны 10 дугаар сарын 28-ны орой Франц улсаас ажлын шугамаар ирсэн гадаад иргэний орчуулагчаар ажиллаж байгаад тус хүний байрлаж байсан баруун 4 замд байрлах Нарантуул зочид буудалд хүргэж өгөхөөр очсон. Тэгээд буудлын зогсоолд машинаа байрлуулаад, оруулж өгөхөөр явж байтал манай нөхөр хаанаас ч юм гарч ирээд хамт явсан Франц улсын иргэн Контан Пастоныг ардаас нь цохиж унагаагаад, дээр нь гараад гараараа цохиж нүдсэн. Дараа нь намайг машин руу чирээд аваачиж суулгахдаа зүүн талын хамрын угалз хэсгийг машины хүрдэнд түлхэж мөргүүлээд машиныхаа арын суудалд суулгаж, хаалга дотроосоо онгойхгүй тохиргоо дээр тавиад өөрөө машин барин явах замдаа “чамайг одоо ална, тэгээд дүүг чинь ална” зэргээр сүрдүүлж аав ээжийнх нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богины аманд байрлах зуслангийн байшинд 23 цагийн үед ирээд намайг үсдэж чирч гаргаад хашааны төмөр хаалга руу шидээд, үсдэж байшиндаа хүчээр оруулсан. Тэгээд байшин руу оруулаад намайг орлуу түлхэж унагаагаад дарж хэвтүүлээд, миний бүх хувцасыг урж тайлаад намайг хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орох гэж оролдсон бөгөөд би эсэргүүцэл үзүүлээд орилсон. Ингээд тэр босоод скоч, хутга авчраад миний 2 гар, амыг битүү скочдоод заазуур барин надруу чичлээд, одоо энд чамайг алсан байхад хэн ч мэдэхгүй, чамайг энд алаад дараа нь дүүг чинь ална, тэгээд ээжийг чинь ална гэх зэргээр заналхийлсэн. Гэнэт өөрөө уйлж хашгираад одоо угаасаа бүх юм дууссан, чи надтай буцаж амьдрахгүй биз дээ, би чамайг алаад дараа нь өөрийгөө ална гэх зэргээр орилоод байсан. Тэгж байтал миний утас дугараад цагдаагаас залгасан чинь миний утсыг аваад надаар гэртээ байна унтах гэж байна гэж хэл гээд худлаа хэлүүлсэнийг цагдаа нар мэдчихээд Жавхлантөгстэй утсаар ярихад эхнэр бид 2 гэртээ ирсэн байна. Хүүхдүүдээ тэврээд амрах гэж байна гэж худлаа ярьж дуусаад, миний утсыг мушгиж эвдэлсэн учир дуудлага ирсэн ч ярьж болохгүй байсан. Тэгээд зуны байшинд би даараад чичирсэн байж байхад цагдаа зогсоо зайгүй залгаад байсан учир миний скочийг тайлаад намайг урдаа суулгаж байгаад чи одоо хар намайг яаж үхэхийг хар гээд байшингийнхаа ард машинаа нуугаад, зуслангийн байшинг дотроос нь түгжээд түлхүүрийг нь нуугаад машины түлхүүрээ галд хийсэн. Дараа нь намайг урдаа суулгаад намайг яаж үхэхийг хар гээд хутга аван, зүүн гарын шууны дотор хэсэгтээ 5, 6 удаа баруун гарын шууны дотор талын хэсэгтээ нэг удаа зүссэн. Нилээн их хэмжээний цус алдаад, ухаан санаа нь балартаад 2 удаа унахаар нь би арай гэж гуйж байгаад гарыг нь боож хэвтүүлээд түлхүүр нуусан газрыг нь хэлүүлж гал дотроос машины шатсан түлхүүрийг авч үүрээр 05 цагийн үед цагдаагийн хэлтэс дээр өөрөө очъё гээд ирсэн. 2019 онд намайг зодоод 7 хоног баривчилгаанд явж байсан. Анхандаа маргалдахдаа цагдаад ханддаггүй байсан боловч баривчилгаанд явах үедээ хоолой боогоод би бараг үхэх гэж байсан учраас цагдаад ханддаг болсон. Намайг чи үхсэн хойноо надаас сална гэж дарамталдаг гэх мэдүүлэг. /хх 22-24/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Р.Наранцэцэгийн:...маргааш өдөр 2021 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн үед манай охин Лхагвасүрэн хувцас хунар нь урагдсан, зүүн хамар хэсэг нь шалбарсан, чигчий хуруу, хөл, гуя, гар хэсэг нь хөхөрсөн байдалтай орж ирээд “Жавхаа намайг аймар зодсон, машинаа аваад яваад өглөө, цагдаагийн байгууллагад хандана” гэсээр гэртээ орж ирээд усанд орчоод буцаад гарч явсан. Урьд нь 3 орчим жилийн өмнө намайг хөдөө уурхайд ажиллаж байх үед Жавхлантөгс манай охиныг зодоод 7 хоног баривчлагдсан гэж сонссон. Жавхлантөгс манай охин хоёр 10 орчим жил хамтран амьдарч байгаа. Энэ хугацаанд эхний 3 жил гаран надтай хамт амьдарч байхдаа миний охинд 2 удаа гар хүрч байсан. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүргэн манай охинд гар хүрчихээд уучлалт гуйхаар бидэн дээр орж ирсэн. Тэгээд би цаад талын өрөөнд байж байтал охин минь гэнэт “Ээж энэ Жавхаа хутга кармаанаасаа гаргаж ирээд, намайг уучлахгүй бол ална, өөрийгөө бас ингээд дуусгачихъя” гэж орилоод зээ нар болон охиноо аваад дүүгийндээ очиж байсан гэх мэдүүлэг. /хх-29/,
2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10614 дугаартай:
1. Б.Лхагвасүрэнгийн биед духны зүүн дээд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн угалз, зүүн өвдөгт зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт, баруун тахимд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Нандинцэцэг гэх дүгнэлт /хх 30-31/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 220 дугаар тогтоол /хх-70/, шүүгдэгч, хохирогчийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 66-67/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг тус тус шинжлэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын аманд байрлах зуслангийн байшиндаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Лхагвасүрэнг хардалтын улмаас зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрх, эрх чөлөөнд халдсаны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Лхагвасүрэнгийн:...2021 оны 10 дугаар сарын 28-ны орой Франц улсаас ажлын шугамаар ирсэн гадаад иргэний орчуулагчаар ажиллаж байгаад тус хүний байрлаж байсан баруун 4 замд байрлах Нарантуул зочид буудалд хүргэж өгөхөөр очсон. Тэгээд буудлын зогсоолд машинаа байрлуулаад, оруулж өгөхөөр явж байтал манай нөхөр хаанаас ч юм гарч ирээд хамт явсан Франц улсын иргэн Контан Пастоныг ардаас нь цохиж унагаагаад, дээр нь гараад гараараа цохиж нүдсэн. Дараа нь намайг машин руу чирээд аваачиж суулгахдаа зүүн талын хамрын угалз хэсгийг машины хүрдэнд түлхэж мөргүүлээд машиныхаа арын суудалд суулгаж, хаалга дотроосоо онгойхгүй тохиргоо дээр тавиад өөрөө машин барин явах замдаа “чамайг одоо ална, тэгээд дүүг чинь ална” зэргээр сүрдүүлж аав ээжийнх нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Яргайтын богины аманд байрлах зуслангийн байшинд 23 цагийн үед ирээд намайг үсдэж чирч гаргаад хашааны төмөр хаалга руу шидээд, үсдэж байшиндаа хүчээр оруулсан. Тэгээд байшин руу оруулаад намайг орлуу түлхэж унагаагаад дарж хэвтүүлээд, миний бүх хувцасыг урж тайлаад намайг хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орох гэж оролдсон бөгөөд би эсэргүүцэл үзүүлээд орилсон. Ингээд тэр босоод скоч, хутга авчраад миний 2 гар, амыг битүү скочдоод заазуур барин надруу чичлээд, одоо энд чамайг алсан байхад хэн ч мэдэхгүй, чамайг энд алаад дараа нь дүүг чинь ална, тэгээд ээжийг чинь ална гэх зэргээр заналхийлсэн...гэх мэдүүлэг. /хх 22-24 гэрч Р.Наранцэцэгийн:...маргааш өдөр 2021 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн үед манай охин Лхагвасүрэн хувцас хунар нь урагдсан, зүүн хамар хэсэг нь шалбарсан, чигчий хуруу, хөл, гуя, гар хэсэг нь хөхөрсөн байдалтай орж ирээд “Жавхаа намайг аймар зодсон, машинаа аваад яваад өглөө, цагдаагийн байгууллагад хандана” гэсээр гэртээ орж ирээд усанд орчоод буцаад гарч явсан. Урьд нь 3 орчим жилийн өмнө намайг хөдөө уурхайд ажиллаж байх үед Жавхлантөгс манай охиныг зодоод 7 хоног баривчлагдсан гэж сонссон. Жавхлантөгс манай охин хоёр 10 орчим жил хамтран амьдарч байгаа. Энэ хугацаанд эхний 3 жил гаран надтай хамт амьдарч байхдаа миний охинд 2 удаа гар хүрч байсан. 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүргэн манай охинд гар хүрчихээд уучлалт гуйхаар бидэн дээр орж ирсэн. Тэгээд би цаад талын өрөөнд байж байтал охин минь гэнэт “Ээж энэ Жавхаа хутга кармаанаасаа гаргаж ирээд, намайг уучлахгүй бол ална, өөрийгөө бас ингээд дуусгачихъя” гэж орилоод зээ нар болон охиноо аваад дүүгийндээ очиж байсан гэх мэдүүлэг. /хх-29/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10614 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Жийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Лхагвасүрэн нь шүүгдэгч Б.Ж нар хоорондоо эвлэрсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч Б.Жийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 5 сарын дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
ЭМонгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 5 / таван / сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Ж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ