Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/97

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч Б.С

          Шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Б-д холбогдох эрүүгийн 2122000000118 дугаартай хэргийг 2021 оны  9 дүгээр сарын 10-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

            Шүүгдэгч Р.Б нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Т.Б-ийн1 тооны хонийг 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр бэлчээр дээрээс нь хулгайлж түүнд 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч Р.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр морь уяж байгаад наадамд явах гэтэл машин эвдэрчихээд машинаа янзлуулах гээд сумынхаа ах Д гэдэг хүнээс 70.000 төгрөг аваад машины юм авсан. Б.Д ах намайг шөлний юм авч ирээд өгчихгүй юу гэсэн. 08 дугаар сарын 09-ний өдөр гэр лүүгээ очиж хонио авах гээд овоон дээрээс хартал дан ямаа харагдаад хонь нь байгаагүй. Тэгээд явж байтал мотоциклын дугуй хагараад ээжийн төрсөн эгчийн хониноос нь бор нүдэн төлөг аваад Д ахад аваачиж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлсөн” гэв.

 

Шүүгдэгч Р.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “... Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/

 

Хохирогч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр манай дүү М над руу утсаар залгаад сумын баруун хойноос хүн хонь хулгайлж авч ирж суман дээр зарсан байна. Та очоод үзээдэх гэж хэлэхээр нь би Д-ийн хашаанд очоод үзсэн чинь хашаан дотор хонины нэхий  дээр нь 2 чихийг нь огтлоод тавьчихсан байсан. Харахад манай зөв чих урдаасаа ухам, үзүүрээсээ ухам чихлээстэй, бор нүдэн хонины нэхий байсан. Сүүлний уган дээр хөндлөн цэнхэр будагтай, зөв талын чих урдаасаа ухам, үзүүрээсээ ухам чихлээстэй бор нүдэн шүдлэн эр хонь байсан. Хулгайд хэзээ алдсанаа мэдээгүй. Д-д манай сумын Б гэх залуу авч ирж зарсан гэж байсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/

 

Гэрч Т.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баярбаттай уулзахад мал авч ирж зарсан талаар ярьж байсан. Тэгээд Бибиш ахад Б суман дээр мал авч ирж зарсан байна. Гэр нь эзэнгүй байгаа болохоор манайхаас мал хулгайлаад зарсан юм биш байгаа очоод үзээдэх гэж хэлсэн чинь ах очиж үзээд нэг төлөг авч ирж зарсан байна. Манай төлөг мөн байна гэж хэлээд цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 21 дүгээр хуудас/

 

Гэрч Э.Д-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би ер нь мал, мах авч борлуулдаг юм. 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Б манайд мотоциклтой ирээд машиндаа сэлбэг авах гэсэн юм мөнгөний хэрэг байна, та нэг төлөг авчих гэхээр нь  70.000 төгрөг өгөөд явуулсан. Маргааш өдөр нь бор нүдэн төлөг авч ирж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, холбогдох баримтууд /хх-ийн 1-2 дугаар хуудас/

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 дугаар хуудас/

 

Дундговь аймгийн Өндөршил сумын үнэлгээний комиссын 2021 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн  эр төлөг 100.000 төгрөг гэх акт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Б нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Т.Б-ийн1 тооны эр төлгийг 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр бэлчээр дээрээс нь хулгайлж түүнд 100.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Гэм буруу, зүйлчлэлийн талаар:

 

Шүүгдэгч Р.Б нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Т.Б-ийн1 тооны эр төлгийг 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр бэлчээр дээрээс нь хулгайлж түүнд 100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Б.Д ах намайг шөлний юм авч ирээд өгчихгүй юу гэсэн. 08 дугаар сарын 09-ний өдөр гэр лүүгээ очиж хонио авах гээд овоон дээрээс хартал дан ямаа харагдаад хонь нь байгаагүй. Тэгээд явж байтал мотоциклын дугуй хагараад ээжийн төрсөн эгчийн хониноос нь бор нүдэн төлөг аваад Д гэдэг ахад аваачиж өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх, хохирогч Т.Б-ийн“...Д-ийн хашаанд очоод үзсэн чинь хашаан дотор хонины нэхий  дээр нь 2 чихийг нь огтлоод тавьчихсан байсан. Харахад манай зөв чих урдаасаа ухам, үзүүрээсээ ухам чихлээстэй, бор нүдэн хонины нэхий байсан. Сүүлний уган дээр хөндлөн цэнхэр будагтай, зөв талын чих урдаасаа ухам, үзүүрээсээ ухам чихлээстэй бор нүдэн шүдлэн эр хонь байсан. Хулгайд хэзээ алдсанаа мэдээгүй. Д-д манай сумын Б гэх залуу авч ирж зарсан гэж байсан” гэх, гэрч “...Т.М-ын “...Гэр нь эзэнгүй байгаа болохоор манайхаас мал хулгайлаад зарсан юм биш байгаа очоод үзээдэх гэж хэлсэн чинь ах очиж үзээд нэг төлөг авч ирж зарсан байна. Манай төлөг мөн байна гэж хэлээд цагдаад мэдэгдсэн” гэх, гэрч “...Э.Д-ий “2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Б манайд мотоциклтой ирээд машиндаа сэлбэг авах гэсэн юм мөнгөний хэрэг байна, та нэг төлөг авчих гэхээр нь  70.000 төгрөг өгөөд явуулсан. Маргааш өдөр нь бор нүдэн төлөг авч ирж өгсөн” гэх мэдүүлгүүд болон Дундговь аймгийн Өндөршил сумын үнэлгээний комиссын 2021 оны 8 сарын 24-ний өдрийн эр төлөг 100.000 төгрөг гэх эд зүйлийн үнэлгээний акт зэргээр нотлогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Р.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Р.Б-ыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

  Шүүгдэгч Р.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүний хувийн байдал, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Р.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

         Шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-д6 /зургаа/ сарын хугацаанд Дундговь аймгийн Өндөршил сумын төвөөс гадагш явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Р.Б-ын үйлдлийн улмаас хохирогч Т.Бибишид 100.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгч Р.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сүүлний дээд хэсэгт хөндлөн цэнхэр будагтай, дөрвөн шийр нь арьсандаа үргэлж хонины арьс, бор өнгийн үзүүр нь ухам, хажуу тал нь ухам чихлээстэй хонины тасархай чих зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, харин шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч “...улсын дугааргүй мотоциклыг эзэмшигчид нь буцаан олгох санал”-ыг гаргаж байх тул Haojue маркийн улсын дугааргүй, цэнхэр өнгийн FMJ-2 K505747 мотор, LC6PCK6U7JOO12476 рамны дугаартай, суудлын бүрээс нь урагдсан, яндан дундаа  гагнаастай, урд дугуй обуд нь хонхойсон, дөрвөн дохиотой байсан ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй мотоциклыг шүүгдэгч Р.Б-д буцаан олгохоор шийдвэрлэлээ. 

 

           Шүүгдэгч Р.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд битүүмжилсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ш овогт Р-ийн Б-ыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ш овогт Р-ийн Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-д 6 /зургаа/ сарын хугацаанд Дундговь аймгийн Өндөршил сумын төвөөс гадагш явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Р.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сүүлний дээд хэсэгт хөндлөн цэнхэр будагтай, дөрвөн шийр нь арьсандаа үргэлж хонины арьс, бор өнгийн үзүүр нь ухам, хажуу тал нь ухам чихлээстэй хонины тасархай чих зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Haojue маркийн улсын дугааргүй цэнхэр өнгийн FMJ-2 K505747 мотор, LC6PCK6U7JOO12476 рамны дугаартай, суудлын бүрээс нь урагдсан, яндан дундаа гагнаастай, урд дугуй обуд нь хонхойсон, дөрвөн дохиотой байсан ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй мотоциклыг шүүгдэгч Р.Б-д буцаан олгосугай.

 

           7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      З.УУГАНБАЯР