Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/03

 

    2021         12          28                                          2022/ШЦТ/03

      

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Э холбогдох эрүүгийн 2104001160105 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                Б.Наранжаргал

 Улсын яллагч                                                Н.Энхбуян

 Шүүгдэгч                                                  А.Э нар оролцов.

 

Монгол улсын иргэн, .оны . дүгээр сарын .-ны өдөр .аймагт төрсөн, .настай, .,. боловсролтой, мэргэжилгүй, Номин худалдааны төвийн . ажилтай, ам бүл., . хамт Багануур дүүргийн .дүгээр хороо, .дүгээр байрны .тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овгийн А Э /РД: /.

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар А.Э нь .оны .дугаар сарын .-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн .дугаар хороо,. дугаар. тоотод хохирогч А.Г иргэн н.А хардаж маргалдан, улмаар түүний толгойн үснээс 2 гараараа зулгаах, толгой руу цохих, баруун хөлөөрөө түүний баруун хөлийн шагай, баруун хөлний булчин руу өшиглөх, ноцолдож байхдаа зүүн гарын чигчий хурууны хумсыг хугалсны улмаас эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун гарын 5 дугаар хурууны хумс уналт, баруун талын шилбэ, баруун гуч, зүүн шилбэ, ар нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч А.Э шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчтой эвлэрсэн...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч А.Эн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би .оны .дугаар сарын .-ны өдөр цуг ажилладаг байсан И.Ганчимэг, А нартай Багануур дүүргийн 3 дугаар хороо, цэргийн ангийн 36 дугаар байрны 34 тоотод архи уусан. Тухайн үед манай байгууллагын баяр болж байсан. Г бид хоёр согтоод хоорондоо А гэх залуугийн тухай ярьж байгаад маргалдсан. Би тухайн үед А гэх залуутай хайр сэтгэлийн холбоотой байсан. Ганчимэг бид хоёр хоорондоо зууралдаж зодолдсон. Яг хэдэн удаа цохиж зодсон талаар хэлж мэдэхгүй байна. Гар хөлөөрөө цохиж зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 58/,

Хохирогч И.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.... оны .дугаар сарын .-ны орой .цагийн үед манай хамт олон байгууллага баяраа тэмдэглээд 00 цагийн үед тараад нярав У гэрт очиж архи ууж байгаад шөнө 03 цагийн үед А, Э бид гурав манайд очиж шар айраг уусан. Нилээн согтоод Э бид хоёр муудалцаж, Э намайг үсдээд, толгой руу цохиод, зүүн гарын чигчий хурууны хумсыг хугалсан. А бид хоёрыг салгасан. Мөн үснээс чирч, баруун хөлний шагай болон булчин руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8/

Мөрдөн байцаалтад гэрч Ш.А мэдүүлсэн: “...эрхлэгч И.Г 2.5 литртэй “Сэнгүр” нэртэй пиво задлаад ууж байтал тэр хоёр хоорондоо нэг  залуугийн талаар “Миний залуу, чиний залуу” гээд маргалдах маягтай байсан. Би машинаас тамхи аваад буцаад ороход хоорондоо тэр хоёр үсдэлцээд харилцан зодолдож байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад А.Э аваад гэрээс гарах гэхээр И.Г араас нь үсдээд дахиад зодолдоод байсан. Тухайн үед би салгаж дийлэхгүй байсан. Би А.Э авч гараад гэрт нь хүргэж өгсөн. ...И.Г, А.Э бид гурав их согтолттой байсан. Үсдэлцээд бие биенийгээ дугтраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 09/шэ307 дугаартай дүгнэлтэд: “И.Г биед Тархины доргилт, баруун гарын 5 дугаар хурууны хумс уналт, баруун талын шилбэ, баруун гуя, зүүн шилбэ, ар нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 45-46/,

           Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай Х овгийн А Э...” гэжээ.  /хх-н 68/,

              Хохирогч И.Г Прокурорын газарт гаргасан хүсэлтэд “Миний бие нь 2021 оны 10 сарын 15-ны өдөр Энхжаргалтай маргаан үүсгэж гомдол гаргасан бөгөөд цаашид хохирол нэхэмжлэхгүй” гэжээ. /хх-н 76/,

Шүүгдэгч А.Э нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 60/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Э холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч А.Э нь хохирогч И.Г эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч А.Э нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн       93/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч А.Э нь согтуугаар .оны .дугаар сарын .-ны шөнө Нийслэлийн Багануур дүүргийн .дугаар хороо, Цэргийн ангийн .дугаар байрны . тоотод хохирогч Г хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэн, түүнийг үсдэх, гараараа толгой руу нь цохих, баруун хөлний шагай, булчин хэсэг рүү нь өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархины доргилт, баруун гарын 5 дугаар хурууны хумс уналт, баруун талын шилбэ, баруун гуч, зүүн шилбэ, ар нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...А гэх залуугаас болж Г зодолдож түүнийг цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 58/, мөрдөн байцаалтад хохирогч И.Г “...А.Э намайг үсдэж, гараараа толгой руу цохиж, хөл рүү өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 11-13/, гэрч Ш.А “...Г, Э хоёр нэг залуугийн талаар яриад хоорондоо маргалдаад байсан.  Тэр хоёр үсдэлцээд харилцан зодолдож байсан” гэсэн” /хх-ийн 20/ гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед Тархины доргилт, баруун гарын 5 дугаар хурууны хумс уналт, баруун талын шилбэ, баруун гуя, зүүн шилбэ, ар нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 09/шэ307 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “хардалт болон шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нь” нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч А.Э нь хохирогч И.Г эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.Э дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Э нь хохирогч И.Г Тархины доргилт, баруун гарын 5 дугаар хурууны хумс уналт, баруун талын шилбэ, баруун гуя, зүүн шилбэ, ар нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

Хохирогч И.Г нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хавтаст хэргийн материалтай танилцахдаа “гомдол, саналгүй” гэж мэдүүлсэн ба энэ талаарх хүсэлтээ хавтаст хэргийн 76 дугаар талд ирүүлсэн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс А.Э гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох шийтгэлийг 3 сарын хугацаанд төлж барагдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч А.Э нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

А.Э нь “урьд ял шийтгэгдэж байгаагүй, ам бүл ., .т амьдардаг, . .ажилтай” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад А.Э нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 45 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 78-81/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч А.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд А.Э 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х овгийн А Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овгийн А Э 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг А.Э мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.Э мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол А.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. А.Э холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч И.Г төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА