Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/04

 

2021         12          30                                          2022/ШЦТ/04

       

       МОНГОЛ УЛСЫН Н*******РИЙН ӨМНӨӨС

 

                        

*******агануур дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******.*******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2104000000113 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                *******.Наранжаргал

 Улсын яллагч                                                Н.*******нхбуян

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Д.Цэнд-Аюуш

 Шүүгдэгч                                                  ******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, ... оны .дүгээр сарын .-ний өдөр .аймагт төрсөн, .настай, ., боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл .., .хамт *******агануур дүүргийн .дугаар хороо, .дугаар гудамжны .тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овгийн ******* ******* /РД: /.

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* нь .оны .дүгээр сарын .-ны орой .цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн *******агануур дүүргийн ..дугаар хороо, .хэсгийн . дугаар гудамжны .тоот хашааны гадна хохирогч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт атгасан гараараа 3 удаа цохих, хавирч унагаагаад нуруу хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөх зэргээр зодож, биеийн эрүүл мэндэд нь хамрын хэсэгт оёдолтой шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун хацар, баруун өвдөгний хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлсэн: “....оны .сарын .-нд найзтайгаа архи уусан. Ингээд найзтайгаа хамт гарсан бөгөөд манай найз нэг айл руу ороод гарч ирэхгүй удаад байсан тул араас нь орсон. Тухайн айлд ортол орон дээр хэвтэж байсан нэг залуу намайг “зайл” гэж хөөхөөр нь би гараад явсан. Гэтэл тэр залуу араас гарч намайг цохихоор нь би түүнийг гараараа нүүрэнд нь 3 удаа цохиж, араас нь нэг удаа өшиглөсөн....” гэх мэдүүлэг,

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...*******и .оны .дүгээр сарын .-ны өдөр найзтайгаа архи уугаад орой 20 цаг өнгөрч байхад гэртээ ороод унтаж байсан чинь н.******* гэх залуу гаднаас ганцаараа орж ирсэн. Араас нь зүс харж байсан нэрийг нь мэдэхгүй согтуу залуу орж ирэхээр нь би тэр залууд хандан “Чи гэрээс гар, танихгүй хүн гэртээ байлгахгүй” гэсэн чинь гараад явчихсан. *******и араас нь гараад хашаанаас гадагшаа гаргасан чинь хашааны гадна гарснаа эргэж харангуутаа миний хамар руу гараараа 3 удаа цохиж, хавирч унагаагаад нуруу руу 1 удаа өшиглөсөн... Надад гомдол санал байхгүй. Миний хамар гэмтсэн учраас эмчилгээний зардлыг л нэхэмжилнэ. Яг хэдэн төгрөг гарахыг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/

Мөрдөн байцаалтад гэрч Д.Н мэдүүлсэн: “....оны .дүгээр сарын .-ны өглөө 09 цагийн үед манай хүү ******* “Найзуудтайгаа уулзана” гэж гарч яваад орой 20 цагийн үед архи уусан байдалтай орж ирсэн. ******* орж ирээд удаагүй байж байтал манай охинтой суух гэж байгаа н.******* гэх залуу мөн архи үнэртүүлчихсэн орж ирсэн. ...Гэрт байж байхад гаднаас нэг танихгүй залуу ороод ирэхээр нь “Юун хүн бэ, гар” гээд манай хүү ******* хэлэхэд тэр залуу гараад явчихсан. Манай хүү ******* тэр залуугийн араас гараад  явсан. Удалгүй хамраас нь цус гарчихсан, хөл нүцгэн ороод ирсэн. “Юу болов, яав” гэхэд н.******* хандан “Танай найз чинь намайг зодчихлоо” гэж хэлсэн. ...н.******* бид хоёр гэрт байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.******* мэдүүлсэн: “...Хүүгийн маань хэлж байгаагаар “. оны .дүгээр сарын .-ны өдөр ******* гэх залуу гэрээсээ хөөгөөд хэл амаар доромжлоод байхаар нь цохьчихсон” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09/шэ353 дугаартай дүгнэлтэд: “******* биед хамрын хэсэгт оёдолтой шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун хацар, баруун өвдөгний хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 22-23/,

           Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн: “...*******и бүтэн биед нь үзлэг хийж, мөн өөрөөс нь өвдөлт зовиурыг асуумжаар асуусан бөгөөд нуруунд нь ямар нэгэн гэмтэл бэртэл, шинээр үүссэн шарх байгаагүй. ...*******нэ шарх нь хэрэг болох үед үүссэн байх боломжтой, шинэ шарх гэмтэл байсан бөгөөд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хүн гараараа хүчтэй цохих үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/,

              Хэргийн газар үзлэг хийсэн “...хэрэг учрал болсон гэх газар нь *******агануур дүүргийн .дугаар хороо, ..дугаар гудамжны .тоот хашааны хажууд гудамжид байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-3/

           Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай ******* овгийн ******* *******...” гэжээ.  /хх-н 51/,

Шүүгдэгч ******* согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэлээр “...******* нь 2.16 хувьтай...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9/

Хохирогч ******* согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэлээр “...******* нь 2.87 хувьтай...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5, 7/,

Хохирогч ******* Прокурорын газарт гаргасан хүсэлтэд “Миний бие нь *******нхтүвшинтэй эвлэрсэн тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. /хх-н 64/

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МН*******Г-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 60/, болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ *******рүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь согтуугаар .оны .дүгээр сарын .-ны орой 20 цагийн үед Нийслэлийн *******агануур дүүргийн .дугаар хороо, ..... дугаар гудамжны .... тоот хашааны гадна хохирогч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар гараараа түүний нүүрэн тус газарт 3 удаа цохих, хавирч унагаад нуруу руу нь 1 удаа өшиглөх зэргээр зодож, биеийн эрүүл мэндэд нь хамрын хэсэгт оёдолтой шарх, баруун зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун хацар, баруун өвдөгний хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...орон дээр нэг залуу хэвтэж байсан бөгөөд намайг “зайл” гэж хөөсөн. *******и гараараа нүүрэнд нь 3 удаа цохиод араас нь нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч ******* “...би араас нь гараад хашаанаас гадагшаа гаргасан чинь хашааны гадна гарснаа эргэж хараад гараараа хамар луу гараараа 3 удаа цохиж, хавирч унагаагаад нуруу руу 1 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 13/, гэрч Д.Н “...Манай хүү ******* тэр залуугийн араас гараад  явсан. Удалгүй хамраас нь цус гарчихсан, хөл нүцгэн ороод ирсэн. “Юу болов, яав” гэхэд н.*******аагийд хандан “Танай найз чинь намайг зодчихлоо” гэж хэлсэн” гэсэн” /хх-ийн 15/, гэрч Н.******* “...Хүүгийн маань хэлж байгаагаар “2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ******* гэх залуу гэрээсээ хөөгөөд хэл амаар доромжлоод байхаар нь цохьчихсон” гэж хэлж байсан” /хх-ийн 19/  гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед хамрын хэсэгт оёдолтой шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун хацар, баруун өвдөгний хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 09/шэ353 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нь” нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод *******рүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******нхтүвшингийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

*******нэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч ******* хамрын хэсэгт оёдолтой шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, баруун хацар, баруун өвдөгний хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

Хохирогч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хавтаст хэргийн материалтай танилцахдаа “гомдол, саналгүй” гэж мэдүүлсэн ба энэ талаарх хүсэлтээ хавтаст хэргийн 64 дүгээр талд ирүүлсэн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

           2. *******рүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс ******* гэм буруутайд тооцсон тул түүнд *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн саналтай мэтгэлцээгүй.

******* нь “урьд ял шийтгэгдэж байгаагүй, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, эрхэлсэн ажилгүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 41 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /хх-ийн 66-69/

*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, *******рүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул *******агануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд ******* 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүд, *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овгийн ******* ******* *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. *******рүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* ******* 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг ялтан ******* мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч ******* төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

7. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       *******.*******АЙГАЛМАА