| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2016/00406/и |
| Дугаар | 238 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 238
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүү Б.Ш эцэг Т.Б асрамжинд хэвээр үлдээж, хүүхдийн асрамжийг өөрчлөн тогтоолгох тухай хариуцагч У.Г гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2002 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.Шинэхүүг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эх У.Г тэжээн тэтгүүлж, нэхэмжлэгч Т.Б хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хариуцагч У.Г гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэг,127 дугаар зүйлийн 127.1, 127.1.2, 127.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч У.Г хулсан ташуурыг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б олгож, дундын эд хөрөнгөөс 108 000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Б гаргуулж У.Г олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 152 000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33 350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 302 000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 9 710 төгрөгийг хариуцагч У.Г гаргуулж, нэхэмжлэгч Т.Б олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 108 000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 4 550 төгрөгийг нэхэмжлэгч Т.Б гаргуулж, хариуцагч У.Ганцэцэгт олгосугай.
6.Хариуцагч У.Г нь хүү Б.Ш төрсний гэрчилгээг өгөхөө хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ