Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 08

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баясгалан хөтөлж, 

            улсын яллагч Л.Цэндсүрэн

шүүгдэгч Д.Баасандорж, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жигд овогт Даваахүүгийн Баасандоржид холбогдох 201626030391 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, АТБ-ын 5-31б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Төв аймгийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Жигд овогт Даваахүүгийн Баасандорж /РД:НД87010278/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

Шүүгдэгч Д.Баасандорж нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, АТБ-ын 6-33 тоотод оршин суух хохирогч Ц.Мягмарсүрэнгийн гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, Toshiba загварын LCD зурагтыг хулгайлан 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба цагаатгах талуудын саналаар болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын гаргасан мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Баасандорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 3 дугаар сарын 10-ны өглөө шартаад 9 цагийн үед гэрээсээ гарч Нисэхийн байр руу очиж огт танихгүй хүмүүстэй хамт архи уусан. 13 цагийн үед гэртээ орж ирээд архи уумаар санагдаад мөнгөгүй болохоор хажуу айлийн хүүхдээс мөнгө зээлэх санаатай цонхоороо дуудахад хүн гарч ирэхгүй байсан. Тэгэхээр нь гэрийнхээ цонхоор гараад үүдэнд нь очиход тэр айлийн хаалга цоожтой хүн байхгүй байсан. Би хар саарал судалтай бээлийгээ өмсөж байгаад цоожны нүх рүү хуруугаа хийгээд татаж цоожыг мулталж хаалгыг онгойлгоод гэрт орж зурагт хулгайлж авсан. Тэгээд нэг давхарын цонхоороо буцаад гэртээ орж зурагтыг оруулж тавьчихад гэрээсээ гарсан. Болдоотой таарч хамт зурагт авах хүн хайж байгаад гэртээ ирэхэд гэрийн гадаа цагдаа нар ирсэн байсан. Би Болдоог явуулчихаад хашаагаа даваад цонхоороо гэртээ орсон. Тэгсэн цагдаа нар гэрт орж ирээд зурагтыг олоод намайг цагдаагийн хэлтэс рүү авч явсан гэв.

Шүүгдэгч Д.Баасандорж мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 10-ны өглөө шартаад архи уумаар санагдаад жижиг өрөөний цонхоор хажуу айлд хүн байвал мөнгө зээлж архи авах санаатай хүн дуудсан чинь гарч ирэхгүй байсан. Тэгээд гараад очтол хаалга нь цоожтой байхаар бээлийгээ өмсөж байгаад цоожийг нь гараараа чанга татаж онгойлгож ороод зурагтыг нь аваад жижиг өрөөнийхөө цонхоор оруулж газар тавиад гэрээсээ гарсан. Нисэхийн байр руу очиж өчигдөр хамт архи уусан хүмүүс байна уу гэж хартал байхгүй болохоор нь Болдоотой таараад хоёулаа манайд очиж архи ууя гэж хэлээд гэртээ дагуулж ирсэн. Хажуу айлд манай жижиг өрөө харагддаг учраас Болдоотой хамт зурагтыг өргөж 2 давхар руу гаргаж тавиад зурагт авах хүн олохоор гэрээсээ гарсан. Нисэхийн эцэсээс такси бариад гэрийнхээ гадаа иртэл хажуу айлын үүдэнд цагдаагийн машин ирсэн байсан. ...цагдаа нар манай 2 давхарын онгорхой цонхоор орж ирээд зурагтыг хараад намайг цагдаа дээр авчирсан гэжээ. /хх-ийн 83-84-р хуудас/, 

Хохирогч Ц.Мягмарсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн орчимд манай хоёр дүү гэртээ ирээд хаалганы цоож байхгүй, гэрийн хаалга онгорхой, зурагт байхгүй байна гэж над руу ярьсан. Манайх Toshiba загварын LCD зурагтыг 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Зурагтаа буцаагаад авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /хх-ийн 37-39-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Жамъянсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би  дүүгээ гэрт ирснээс хойш 10-20 минутын дараа хичээлээ тараад иртэл дүү зурагт байхгүй байна, хулгай орсон байна гэж ярьсан. Удалгүй цагдаа нар манайд ирж үзлэг хийсэн гэжээ. /хх-ийн 46-р хуудас/,

Гэрч О.Очирболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 11 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч яваад Баасандоржтой таарсан. Тэгэхэд Баасандорж хар өнгийн зурагт харуулаад “хоёулаа энийг зараад архи авч ууя, энэ зурагтыг авах хүн байна уу” гэхээр нь би “юун зурагт вэ” гэхэд “миний зурагт” гэсэн. Бид 2 Нисэхийн байрны буудлаас такси аваад Бааскагийн гэрийн гадаа ирсэн чинь “зурагтаа зарахаа болилоо чи яв, би гэртээ орлоо” гээд таксинаас буусан. Түүнээс хойш Баасандоржтой таараагүй гэжээ. /хх-ийн 48-50-р хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 05/242 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

- 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 08-14 цагийн хооронд Хан-Уул дүүргийн
10 дугаар хорооны нутаг дэвсгэрт АТБ-ын 6-33 тоотод оршин суух иргэн Ж.Оюун-
Эрдэнийн эззмшлийн монгол гэрт хулгайч орж зурагт алдагдсан гэх, хэргийн
газрын үзлэгээр д/ч Ю.Мөнхбаярын илрүүлж бэхжүүлсэн N92-8 гэж дугаарласан
лакто хальсан дахь 7 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Харин №1, 9 гэж
дугаарласан дакто хальсан дахь 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.

- Харьцуулах загварт ирүүлсэн хохирогч Ц.Мягмарсүрэн, Ц.Жамъянсүрэн,
сэжигтэн Д.Баасандорж нарын гарын хээний дардас нь шинжилгээнд тэнцэнэ.

- Хэргийн газраас бэхжүүлж авсан шинжилгээнд тэнцэж буй №7 дугаартай гарын мөр нь Папилон санд “2016-138-ХУД, хохирогч Ц.Мягмарсүрэн, Ц.Жамъянсүрэн,
сэжигтэн Д.Басаандорж нарын “ММ000120004742, ММ000120004743, ММ00120004744’' гэж кодлон оруулж автомат харьцуулапт хийж шинжлэн үзэхэд
хохирогч Ц.Мягмарсүрэн, Ц.Жамъянсүрэн нар нь урд санд бүртгэлгүй байсан. Харин сэжигтэн Д.Баасандорж нь урд санд МЫ005410001250, М1Ч0003410003085,
МИ000110005876 гэсэн кодоор нийт 3 удаа бүртгэгдсэн байна. №92, №6, №3
дугаарын гарын мөрүүд сэжигтэн Д.Баасандорж болон О.Очирболд нарын гарын
хээтэй ерөнхий шинж болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тус тус тохирч
байгааг дээр дурьдав.

- Шинжилгээнд тэнцэж бусад буй гарын мөрүүд болон хохирогч, сэжигтэн нарын гарын хээний дардас нь нэгдсэн “Адис-Папилон” санд бүртгэгдсэн гарын хээний
дардас, ззэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас илэрсэн гарын
мөрүүдтэй хоорондоо тохирохгүй байна гэжээ. /хх-ийн 52-61-р хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1961 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

- Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлж авсан гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн гутлын улны хээтэй хээний ерөнхий шинжээр ижил байна гэжээ.  /хх-ийн 63-р хуудас/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/,

эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 34-р хуудас/,

эд хөрөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27-р хуудас/,

шүүгдэгч Д.Баасандоржийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч Д.Баасандорж нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, АТБ-ын 6-33 тоотод оршин суух хохирогч Ц.Мягмарсүрэнгийн гэрт нэвтрэн орж, Toshiba загварын LCD зурагтыг хулгайлан авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ц.Мягмарсүрэнгийн “2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 14 цагийн орчим манай хоёр дүү гэртээ иртэл хаалганы цоож байхгүй, гэрийн хаалга онгорхой байна, зурагт байхгүй байна гэж над руу ярьсан. Манайх Toshiba загварын LCD зурагтыг 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Зурагтаа буцаагаад авсан тул нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 37-39-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Жамъянсүрэнгийн “...хичээлээ тараад гэртээ иртэл дүү зурагт байхгүй байна, хулгай орсон байна гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар манайд ирж үзлэг хийсэн гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

Гэрч О.Очирболдын “...Баасандорж хар өнгийн зурагт харуулаад “хоёулаа энийг зараад архи авч ууя, энэ зурагтыг авах хүн байна уу” гэхээр нь би “юун зурагт вэ” гэхэд “миний зурагт” гэсэн. Бид 2 Нисэхийн байрны буудлаас такси аваад Бааскагийн гэрийн гадаа ирсэн чинь “зурагтаа зарахаа болилоо чи яв, би гэртээ орлоо” гээд таксинаас буусан гэх мэдүүлэг /хх-ийн 48-50-р хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/,

эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 34-р хуудас/,

эд хөрөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27-р хуудас/,

шүүгдэгч Д.Баасандорж нь үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Баасандоржийг бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Баасандорж нь Төв аймгийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 15 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан ба улсын яллагч Д.Баасандоржийг удаа дараа захиргааны зөрчил гаргаж байсан мөн шүүхээр ял шийтгүүлж байсан  хувийн байдлыг харгалзан баривчлах ял оногдуулах саналыг гаргасан боловч 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улсын Их хурлаас батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж заасныг баримтлан мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар Д.Баасандоржийн ялтайд тооцох хугацаанаас үйлдсэн хугацаа хэрэгсэхгүй болсон тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Баасандорж нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, ял хөнгөрүүлэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн бээлий 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг /хх-ийн 131-р хуудас/ дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Баасандорж 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 10 хоног цагдан хоригдсныг дурдах нь зүйтэй.